| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00208/И |
| Дугаар | 103/ШШ2026/00169 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2026/00169
2026 02 06 103/ШШ2026/00169
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хорооллын дүгээр байрны тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******,******* ******* овогт *******гийн нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21.732.458,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.*******, Л.нар нь ******* *******тай 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1450091745 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэн, Б.*******ын ******* ******* дахь 5005785447 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 10.326.715,52 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4.127.964,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11.145,74 тегрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь 2025 оны 08 сарын 10-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 166 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд 1450091745 дугаартай үндсэн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 19.673.284,48 төгрөг, хүү 2.004.194,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54.979,56 төгрөг, нийт 21.732.458,89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК нь зээлийн гэрээний үүрэгт 21.732.458,89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.*******, Л.нарт холбогдуулан гаргажээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Л.нарт холбогдох иргэний хэрэгт талууд иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******, Л.нараас зээлийн төлбөр 21.732.458,89 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардалга гаргасан бөгөөд нэхэмжилсэн 21.732.458,89 төгрөгийг хариуцагч нар нь маргаангүй төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно. Хариуцагч нар 21.732.458,89 төгрөгийг 2026.02.05-2026.06.30-ны хооронд 5 хуваан төлж барагдуулна. Төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээг дараах байдлаар:
2026 оны 02 дугаар сар 28-ний дотор 4.352.450 төгрөг,
2026 оны 03 дугаар сар 30-ны дотор 4.345.000 төгрөг,
2026 оны 04 дүгээр сар 30-ны дотор 4.345.000 төгрөг,
2026 оны 05 дугаар сар 30-ны дотор 4.345.000 төгрөг,
2026 оны 06 дугаар сар 30-ны дотор 4.345.000 төгрөгөөр тус тус төлнө. Улсын тэмдэгтийн хураамжыг хуульд заасны дагуу тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт *******ын *******,******* ******* овогт *******гийн нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21.732.458,89 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Б.*******, Л.нар 21.732.458,89 төгрөгийг
2026 оны 02 дугаар сар 28-ний дотор 4.352.450 төгрөг,
2026 оны 03 дугаар сар 30-ны дотор 4.345.000 төгрөг,
2026 оны 04 дүгээр сар 30-ны дотор 4.345.000 төгрөг,
2026 оны 05 дугаар сар 30-ны дотор 4.345.000 төгрөг,
2026 оны 06 дугаар сар 30-ны дотор 4.345.000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266.612 төгрөгөөс 133.306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 133.306 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******, Л.нараас 133.306 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО