Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2026/00120

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн  хороо *******ын  гудамж  тоотод оршин суух овгийн ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.******* 1988 онд Завхан аймгийн *******ийн барилгын барилгын салбарт нормчноор томилогдон 1 жилийн хугацаанд ажиллаж байгаад 1989 онд ажлаас чөлөөлөгдөж сургуульд сурахаар явсан. Ажиллаж байсан талаараа Завхан аймгийн архиваас лавлагаа авахад ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй гарч ирэхгүй байх тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ийн барилгад нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.******* нь миний төрсөн дүү, биеийн байдал сайнгүй байгаа тул би оролцож байгаа юм манай дүүг 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *******ийн барилгад нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/349 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн *******ийн даргын  тушаалын хуулбар, Д.*******од олгосон итгэмжлэлийн хуулбар, нэхэмжлэгч М.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн тодорхойлолтууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.  

Нэхэмжлэгч М.*******ийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Т.*******, гэрч Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.  

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.    

Нэхэмжлэгч М.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.       

Нэхэмжлэгч М.******* нь 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ийн барилгад нормчноор ажиллаж байсан болох нь:   

Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/349 дугаартай архивын лавлагаа, уг лавлагаанд “*******ийн 1989 оны баримтад холбогдох баримт олдохгүй байна” гэх хэсэг,  

Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/348 дугаартай архивын лавлагаа, уг лавлагаанд “1989 онд нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан М.*******ийн цалингийн тодорхойлолтыг олгов” гэх хэсэг,  

Завхан аймгийн *******ийн даргын 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай “Ажилд томилох чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, уг тушаалын 1 дэх хэсэгт “ийн *******ийг 7 дугаар сарын 15-наас барилгад нормчиноор” гэх хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “Улиастай сум, *******, нормчин, 1988 он” гэх бичилт,   

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т “Боловсрол-бүрэн  дунд” гэх бичилт,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай тодорхойлолт,

Нэхэмжлэгч М.*******ийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:   

Гэрч Т.*******ын өгсөн мэдүүлгийн: М.******* нь 1988-1989 оны хооронд Завхан аймгийн *******ийн барилгад нормчноор ажилладаг байсан гэх хэсэг,

Гэрч Б.*******гийн өгсөн мэдүүлгийн: М.******* нь 1988-1989 оны хооронд Завхан аймгийн *******ийн барилгад нормчноор ажилладаг байсан, 10 дугаар ангиа төгссөн гээд бага шиг залуу ирж ажиллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэгч М.*******ийг Завхан аймгийн Улиастай сумын ******* бригадад нормчноор ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.     

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.  

Нэхэмжлэгч М.*******ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овгийн ийн ******* /РД:*******/-ийн

Завхан аймгийн *******ийн барилгад 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ