Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2026/00121

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын багт оршин суух овгийн ын *******ын /РД:/-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.******* нь Завхан аймгийн ******* сумын багт 1963 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн. Завхан аймгийн ******* сумын сургуульд 1971 оны 09 сарын 01-ний өдөр элсэж 1979 оны 06 сард 8-р ангиа төгссөн. Анх ажил хөдөлмөрийн гараагаа Завхан аймгийн ******* сумын Шинэ амьдрал нэгдэлд аав Гэмбэлийн а, ээж гийн нарын хамт 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мал маллаж байгаад 1981 оны 06 дугаар сарын 26-ний өдөр хүртэл мал маллаж амьдарсан. Ингээд Завхан аймгаас цэрэгт 1981 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 558 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж 1984 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 474 дүгээр тушаалаар 06 сарын 19-ний өдөр цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд аав, ээжийн хамт Завхан аймгийн ******* сумын Шинэ амьдрал нэгдэлд аав а, ээж нарын хамт хөдөө мал маллаж байгаад 1985 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 01 сарын 02-ний өдрөөс эхлэн Завхан мандал сумын холбооны газрын харьяа *******ад операторчнаар ажиллаж байгаад 1986 оны 01 сарын 2-ноос 1987 оны 06 сарын 25-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Холбооны газарт, холбооны газрын даргын 107 дугаар тушаалаар операторчнаар ажиллаж байсан. Завхан аймгийн ******* сумын нэгдэлд 1987 оны 07 сарын 07-ний өдрийн Үйлдэхүүний нярвын өөрчлөн томилох тухай тушаалаар нярваар ажилд орсон. Няравын ажлаа хийж 1992 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл ажилласан. Ингээд төрөөс 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2000 оны 12 сарын 31-нийг хүртэл 7 жил 1 сарыг нөхөж олгосон бөгөөд миний бие Завхан аймгийн ******* сумын Хүнгүй хоршоо даргаар 1997 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн 1998 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байдаг. 2001 оны 07 дугаар сарын 01-нээс хойш Завхан аймгийн Улсын нөөцийн салбарт нярвын ажил хийж эхэлсэн бөгөөд одоог хүртэл ажиллаж байна. Миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул танай шүүхээр улсад ажилласан жил тогтоолгох тухай хүсэлтэй байгаа тул тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/1527 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн *******ын даргын тушаалын хуулбар, Завхан аймгийн *******ын 1986 оны 5, 6, 7 саруудын цалингийн тооцооны хуулбарууд, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 1987 оны 70 дугаар данс, 1988 оны 70 дугаар данс, 1989 оны 70 дугаар данс, 1990 оны 70 дугаар данс, 1991 оны 70 дугаар данс, 1992 оны 70 дугаар дансны хуулбарууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Завхан аймгийн ******* сумын нэгдлийн даргын тушаалын хуулбар, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.  

Нэхэмжлэгч Ж.*******ын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.*******, гэрч Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.  

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.    

Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Ж.*******ыг 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар,

1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын холбооны газрын харъяа *******ад операторчнаар,

1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын холбооны газарт операторчнаар,

1987 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд Үйлдэхүүний няраваар тус тус ажиллаж байсан болох нь:    

Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/1527 дугаартай архивын лавлагаа, уг лавлагаанд “1987-1992 онд ******* сумын нэгдлийн Захиргаа аж ахуйд ажиллаж байсан Ж.******* хөдөлмөрийн хөлсийг 1987-1992 оноор олгов” гэх хэсэг,

Завхан аймгийн *******ын даргын 1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар, уг тушаалын 1-т “*******ын оператор Сайнбаяр ажилдаа орох болсон тул оронд нь түр ажиллаж байсан *******ыг 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэх хэсэг,

Завхан аймгийн *******ын 1986 оны 5, 6, 7 саруудын цалингийн тооцооны хуулбарууд,

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 1987 оны 70 дугаар данс, 1988 оны 70 дугаар данс, 1989 оны 70 дугаар данс, 1990 оны 70 дугаар данс, 1991 оны 70 дугаар данс, 1992 оны 70 дугаар дансны хуулбарууд,

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Завхан аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаартай “Үйлдэхүүний няравыг өөрчлөн томилох тухай” тушаалын хуулбар, уг тушаалын 2-т “нэгдэлийн үйлдэхүүний няраваар а овогтой *******ыг 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн томилж ажиллуулсугай” гэх хэсэг,

Завхан аймгийн *******ын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай “а овогтой ******* нь 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 5-7 дугаар сард ******* сумын Холбооны газарт операторчнаар ажиллаж цалин авч байсан нь үнэн болно” гэх хэсэг,

Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08/3749 дугаартай “ын ******* нь 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанаас халагдсан” гэх хэсэг,

Нэхэмжлэгчид Завхан аймгийн ******* сумын нэгдлээс нээж, олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1979, 1980, 1987-1992 оны ажилласан хоног, олгосон цалин хөлсний жагсаалт хэсэг,

Нэхэмжлэгчид Завхаан аймгийн *******аас 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээж, олгосон №31947 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1985 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын *******ад операторчнаар авч ажиллуулав, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөр ажилд шилжих болсон тул *******ад операторчны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх хэсэг,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн нөхөн даатгалд хамрагдахдаа бүрдүүлж өгсөн баримтуудын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “******* сум, нэгдэл, нярав, 1987 он” гэх бичилт,   

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын       15-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т “Боловсрол-бүрэн  дунд” гэх бичилт,

Нэхэмжлэгч Ж.*******ын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:   

Гэрч Д.*******ын өгсөн мэдүүлгийн: Ж.******* нь 1985-1986 оны хооронд ******* сумын *******ын харьяа *******ад операторчнаар ажиллаж байсан. Тэр үед манай нөхөр ******* сумын *******ын харьяа *******ын даргаар ажиллаж байсан. Тэгээд би сайн мэдэж байна. 1989-1992 он хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн няраваар ажиллаж байсан. Үүнээс өөр хаана ямар ажил хийж байсан талаар нь мэдэхгүй байна гэх хэсэг,

Гэрч Б.*******ын өгсөн мэдүүлгийн: Ж.******* нь 1979-1981 оны хооронд ******* сумын ******* нэгдэлд ээж аавынхаа хамт мал маллаж байгаад 1981 оноос цэрэгт явж байсан. 1985 оноос 1986 оны хооронд *******ын харьяа *******ад операторчнаар ажиллаж байсан. 1989-1992 он хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн няраваар ажиллаж байсан. Тухайн үед би нэгдлийн жолооч хийж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Харин нэхэмжлэгч Ж.******* нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын сургуульд суралцаж байсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд энэ хугацаанд мал маллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын ажиллаж байсан байдлын зарим хэсгийг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэгч Ж.*******ыг Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэл, Завхан аймгийн ******* сумын *******ын харьяа *******ад ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.     

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.  

Нэхэмжлэгч Ж.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овгийн ын ******* /РД:/-ыг

- 1979 оны 7 дугаа сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар,

1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын холбооны газрын харъяа *******ад операторчнаар,

1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын холбооны газарт операторчнаар,

1987 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд Үйлдэхүүний няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ