| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2026/00077/И |
| Дугаар | 311/ШШ2026/00123 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 311/ШШ2026/00123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын баг ы хэсгийн - тоот оршин суух *******ийн ******* /*******/-ийн
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* миний бие 1987 онд Архангай аймгийн Багшийн сургуульд элсэн суралцаж, 1991 онд Багшийн сургуулийн бага ангийн багш мэргэжлээр төгссөн билээ. Ингээд 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалаар, Завхан аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд томилогдон ажилласан юм. Иймд 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ******* сумын 8 жилд Бага ангийн багшаар ажиллаж байгаад 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тэр үеийн тушаал архиваас олдоогүй. 1993 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн *******лийн дунд сургуульд Тусгай сургуульд бага ангийн багшаар ажиллах хугацааны ажилд орсон ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт тухайн сургуулийн бичиг баримт ирээгүй болохыг мэдэгдсэн юм.
Иймд намайг 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******лийн дунд сургууль /*******/-д бага ангийн багшаар, 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 8 жилийн 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг, Завхан аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалын хуулбарууд, Завхан аймгийн ******* 8 жилийн дунд сургуулийн захирлын тушаалын хуулбарууд, баярын бичиг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Завхан аймгийн Улиастай хотын 8 жилийн 2 дугаар сургуулийн захирлын тушаалын хуулбарууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Нэхэмжлэгч С.*******ийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч О., Н. нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч С.******* 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******лийн дунд сургууль /*******/-д бага ангийн багшаар, 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 8 жилийн 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тус тус ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дугаартай “С.******* нь 1993-1994 онд 1993 онд ******* сумын 8 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаас чөлөөгдсөн, 1993-1994 онд *******ай мэргэжлийн дунд сургуулийн бага ангийн багшаар томилогдсон чөлөөлөгдсөн тухайгаа ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Дээрх байгууллагын 1993 оны баримтад холбогдох баримт олдохгүй байна, 1993-1994 оны *******ай мэргэжлийн дунд сургуулийн захирлын тушаал шилжигдэн ирээгүй гэх архивын тодорхойлолт,
Завхан аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай “Төгсөгчдийг хуваарилах тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт хэсгийн Г/Багшийн колледж гэсэн хэсгийн 2-т “******* *******” гэх хэсэг,
Завхан аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай “Багш нарын хуваарь батлах тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт хэсэг Монгол хэл, уран зохиол хэсгийн 2-т “С.*******” гэх хэсэг,
Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дугаартай “Багш нарын цалин тогтоомж ажлын хуваарь батлах тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт хэсэгт “*******” гэх хэсэг,
Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай “Шалгалтын хэсэг байгуулах тухай” тушаалын хуулбар, уг тушаалын 1 дзгээр хавсралтад “Монгол хэл, Математик багш *******” гэх хэсэг,
Нэхэмжлэгч С.*******т 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулиас дурсгаж, хадгалуулсан Баярын бичиг,
Архангай аймгийн Багшийн сургуулиас 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж, олгосон №397366 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Багшийн сургуулийн оюутнаар элсүүлэн суралцуулав, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Багшийн сургуулийг төгссөн тул Завхан аймгийн АБ-ын хэлтсийн мэдэлд шилжүүлэв, 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар авч ажиллуулав, 1993 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулийн бага ангийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, аймгийн ШУБХ-ын мэдэлд шилжүүлэв, 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бага ангийн багшаар авч ажиллуулав, 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөр сургуульд шилжин ажиллах болсон тул ажлаас чөлөөлөв” гэх хэсэг,
Завхан аймгийн Улиастай сумын 8-н жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1994 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай “Түр хугацаагаар багш, ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар, уг тушаалд “*******” гэх хэсэг,
Завхан аймгийн Улиастай хотын 8 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1995 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Хөдөлмөрийн дэвтрийг даатгалын дэвтрээр сольж хөтлөх тухай” тушаалын хуулбар,
Завхан аймгийн Улиастай хотын 8 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1995 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт хэсгийн 28-д “С.*******” гэх хэсэг,
Нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “Багшийн сургууль, II курс, сурагч, цэцэрлэг хот, 1987 он” гэх бичилт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т “Боловсрол-тусгай дунд” гэх бичилт,
Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн тодорхойлолтод “*******ийн ******* нь нөхөн даатгалд хамрагдаагүй” гэх хэсэг,
Нэхэмжлэгч С.*******ийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч О.ын өгсөн мэдүүлгийн: С.******* нь 1993 оны 9 дүгээр сарын 01-ний 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******лийн дунд *******д бага ангийн багшаар ажиллаж байсан. Тэр үед би сургуульд сахиулаар ажиллаж байсан гэх хэсэг, Гэрч Н.ийн өгсөн мэдүүлгийн: С.******* нь 1993 оны 09 дүгээр сарын 01-ний 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******лийн дунд *******д бага ангийн багшаар ажиллаж байсан. Би тухайн үед бага ангийн багшаар ажиллаж байсан. Тэгээд 1994 оноос 1995 оны хооронд Завхан аймгийн Улиастай сумын 8 жилийн 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан энэ хугацааг л мэдэж байна гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.*******ийн Завхан аймгийн ******* сумын жилийн сургууль, Завхан аймгийн *******лийн дунд сургууль /Тусгай сургууль/-д, Завхан аймгийн Улиастай сумын 8 жилийн -р сургуульд ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно. Нэхэмжлэгч С.*******ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ийг
- Завхан аймгийн ******* сумын жилийн сургуульд 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар,
- Завхан аймгийн *******лийн дунд сургууль /*******/-д 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар,
- Завхан аймгийн Улиастай сумын жилийн дугаар сургуульд 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ