Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 311/ШШ2026/00132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Отгон сумын..... дугаар .... багт оршин суух, ........ овогт Ч.....гийн Г... /РД:....../-ийн хүсэлттэй, Д.Д.....ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ч.Г...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ч.Г... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ч.Г... нь 2025 оны 01 сарын 23-ны өдөр мал худалдах, худалдан авах гэрээг Д.Д....эй байгуулсан. Ишигтэй ямаа, шүдлэн эр, эм ямаа нийлсэн нийт 60 тооны мал худалдан авахаар тохиролцон 5,400,000 төгрөгийг Д.Д....ийн данс руу шилжүүлсэн. 2025 оны 02 сарын 06-ны өдөр дахин 30 тооны борлон, 12 тооны шүдлэн нийт 42 тооны ямааг 2,310,000 төгрөгөөр, мөн 1,290,000 төгрөгийг бэлнээр өгч нийт мал худалдан авахаар Д.Д....т 9,000,000 төгрөгийг өгсөн.Д.Д..... нь тохирсон ёсоор малаа өгөөгүй.2025 оны 10 сарын 07-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргасан боловч, хариуцагч Д.Д.... нь Завхан аймгийн Улиастай сумын ... тоотод оршин суудаггүй болох нь .. багийн Засаг даргын албан бичгээр тодорхойлогдсон.Д.Д....... дугаар холбогдохгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байна.

Иймд Б... овогт Д......ийн Д.......ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс:нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 сарын 25-ны өдрийн 311/ШЗ2026/00057 дугаар захирамж, 2025 оны 01 сарын 23-ны өдөр болон 2025 оны 02 сарын 06-ны өдрийн мал худалдах, худалдан авах гэрээнүүдийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Шүүх нэхэмжлэгч Ч.Г......нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Д.Д....ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Ч.Г...... болон Д.Д..... нарын хооронд 2025 оны 01 сарын 23-ны өдөр болон 2025 оны 02 сарын 06-ны өдрийн мал худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагджээ.

3.Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч Ч.Г..... нь Д.Д.....ийн Завхан аймаг, Улиастай сумын ...... тоот хаягийн дагуу шүүхэд хандсан боловч Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 сарын 25-ны өдрийн 311/ШЗ2026/00057 дугаар захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Г.....ийн худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Д.Д..... нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож, түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн этгээдийг эрж хайх ажиллагаа хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.Д.....ийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар ...... овогт Д.....ийн Д........ /РД:......../-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Д......ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Ч.......т мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНХТУЯА