| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхболдын Энхтуяа |
| Хэргийн индекс | 311/2026/00100/И |
| Дугаар | 311/ШШ2026/00131 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 311/ШШ2026/00131
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтуяа би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ..... тоотод байрлах, ...... ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Завхан аймгийн Ургамал сумын ........ тоот хаягт оршин суух, Б....ийн Н....... /РД:......./-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 540,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллага нь Б.Н......ай 2024 оны 07 сарын 28-ны өдөр 36483 тоот цахим зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 09 сарын 04-ний өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000530905 тоот зээлийг ..... банк дахь ..... тоот дансанд, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 75,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000631381 тоот зээлийг .... банк дахь ....... тоот дансанд, 2024 оны 12 сарын 22-ны өдөр 116,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000784113 тоот зээлийг .... дахь 1715195833 тоот дансанд, 2025 оны 01 сарын 24-ний өдөр 40,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000872840 тоот зээлийг ..... банк дахь..... тоот дансанд тус тус авсан. Хариуцагч Б.Н..... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ба 2025 оны 09 сарын 17-ны өдрийн байдлаар 2000530905 тоот зээлийн үлдэгдэл 177,503 төгрөг, зээлийн хүү 77,138 төгрөг нийт 254,640 төгрөг, 2000631381 тоот зээлийн үлдэгдэл 54,675 төгрөг, зээлийн хүү 24,157 төгрөг нийт 78,832 төгрөг, 2000784113 тоот зээлийн үлдэгдэл 104,400 төгрөг, зээлийн хүү 45,362 төгрөг нийт 149,762 төгрөг, 2000872840 тоот зээлийн үлдэгдэл 40,000 төгрөг, зээлийн хүү 17,307 төгрөг, нийт 57,707 төгрөг болж байна.
Иймд үндсэн зээл 376,578 төгрөг, зээлийн хүүнд 163,964 төгрөг, шимтгэл 400 төгрөг, нийт 540,942 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н.... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...О.... ХХК-аас авсан 540,942 төгрөг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ....... ХХК нь Б.Н....д холбогдуулан 2024 оны 07 сарын 28-ны өдөр 36482 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 540,942 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н.... нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 540,942 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,878 төгрөгийн тал хувь болох 8,439 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ....... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Н.....д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 540,942 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,439 төгрөгийг улсын орлогоос, тал хувь болох 8,439 төгрөгийг хариуцагч Б.Н.......ас тус тус гаргуулж ....... ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЭНХТУЯА