2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 193/ШШ2026/00298

 

        Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, овгийн ийн /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 252,041.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №39479 тоот цахим зээлийн гэрээ байгуулж, 140,000 төгрөгийг, сарын 8.0 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, төлөх хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлсэн. 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 252,041.31 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Иймд М.ээс гэрээний үүрэг болох үндсэн төлбөр 140,000 төгрөг, үндсэн хүү 91,157.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,884.05 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг нийт 252,041.31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 252,041.31 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч М.ээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 252,041.31 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 252,041.31 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 252,041.31 /хоёр зуун тавин хоёр мянга дөчин нэгэн төгрөг, гучин нэгэн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,211.26 /найман мянга хоёр зуун арван нэгэн төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,105.63 /дөрвөн мянга нэг зуун таван төгрөг, жаран гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч М.ээс гаргуулж, 4,105.63 /дөрвөн мянга нэг зуун таван төгрөг, жаран гурван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ