2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 193/ШШ2026/00299

 

       Хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, овгийн гийн /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,368,756 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч З. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24,515,000 төгрөгийн цахим зээл авч, №MN620030003095035907 дугаартай хэрэглээний зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 07 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ зөрчиж нийт 22,368,756 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Иймд З.ээс зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 19,719,157 төгрөг, үндсэн хүү 2,583,344 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,255 төгрөг нийт 22,368,756 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,368,756 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч З.ээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 22,368,756 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч З. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 22,368,756 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч гийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,368,756 /хорин хоёр сая гурван зуун жаран найман мянга долоон зуун тавин зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,794 /хоёр зуун жаран есөн мянга долоон зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 134,897 /нэг зуун гучин дөрвөн мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг хариуцагч З.ээс гаргуулж, 134,897 /нэг зуун гучин дөрвөн мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК -д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ