| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2026/00021/И |
| Дугаар | 311/ШШ2026/00124 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 311/ШШ2026/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн *******ын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:/-гийн хүсэлттэй
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 1996 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн *******ын багийн нутагт гэдэг газар мэндэлсэн. 1984 оноос 1987 онд хотод ын ийн дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж, ирээд Завхан аймгийн ийн ДШС-ын Засварчин, Жолоочоор, 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан юм.
2026 онд өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа тул аймгийн архивын баримт шүүлгэж үзэхэд томилсон тушаал нь байна. Чөлөөлөгдсөн тушаалын баримт байхгүй байна.
Иймд намайг Завхан аймгийн т 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл дулааны шугам сүлжээний жолооч, засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн архивын лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Нэхэмжлэгч Ч.*******гийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч С.*******, гэрч Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Ч.******* Завхан аймгийн т 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл дулааны шугам сүлжээний жолоочоор, Завхан аймгийн т 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл дулааны шугам сүлжээний засварчнаар ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “1993 оны ийн даргын тушаалд ажлаас чөлөөлсөн тухай баримт олдохгүй байна” гэх архивын лавлагаа,
ээс нээж олгосон №311645 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх “1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хугацаат цэргийн албанд татав, 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн алба хааж дуусаад бэлтгэлээр халагдав, 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөр нийгэм хамгааллын хэлтсийн шилжүүлгийг үндэслэн автомашины жолоочоор ажиллуулав, 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдөр автомашины жолоочийн ажлаас чөлөөлж, дулааны шугам сүлжээний засварчнаар томилов, 1993 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр орон тооны цомхотголоор дулааны шугам сүлжээний засварчны ажлаас чөлөөлөв” гэх хэсэг,
Завхан аймгийн Нийгминй даатгалын газраас ирүүлсэн нэхэмжэлгчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай баримтууд,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “Эрчим хүчний үйлдвэр, засварчин, 1987 он” гэх бичилт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т “Боловсрол-бүрэн бус дунд” гэх бичилт,
Нэхэмжлэгч Ч.*******гийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч С.*******ийн өгсөн мэдүүлгийн: Ч.******* нь 1987-1993 оны хооронд Завхан аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дулааны станцад жолоочоор дулааны шугам сүлжээний засварчнаар ажиллаж байсан гэх хэсэг,
Гэрч Д.*******ийн өгсөн мэдүүлгийн: 1987-1993 оны хооронд Завхан аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дулааны станцад жолооч, дулааны шугам сүлжээний засварчнаар ажиллаж байсан. 1987 оны 11 сард Ч.******* ажилд ороод 1993 оны 10 сар хүртэл ажилласан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.*******г Завхан аймгийн ийн засварчнаар ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ч.*******д шүүх хуралдааны товыг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “ 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагт зарлагдсан шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул намайг байхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Ч.*******гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Завхан аймгийн т 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл дулааны шугам сүлжээний жолоочоор,
- Завхан аймгийн т 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл дулааны шугам сүлжээний засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ