| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2518000000123 |
| Дугаар | 2025/ДШМ/51 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/51
*******өд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны ******* оны дугаар сарын 22-ны өдрийн *******/ШЦТ/264 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******өд холбогдох 218000000123 дугаартай эрүүгийн хэргийг ******* оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******1 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000 төгрөгөөр торгох ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******4 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч ******* нь *******4 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй зочид буудлын ******* тоот өрөөнөөс хохирогч ******* эзэмшлийн “Samsung А2” загварын гар утас, хохирогч ******* эзэмшлийн “Samsung А12” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
-мөн ******* оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар байрны тоот орон сууцанд байхдаа эзэмшлийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Хаан банкин дахь дугаартай данснаас 01.400 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
-Шүүгдэгч овогт - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 1., 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******өд өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******4 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *******4/ШЦТ/1 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 1 /нэг/ жил 16 /арван зургаа/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
-Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******өөс нийт 601.400 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн -д .000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын-т 10.000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн тоотод оршин суух т 1.400 төгрөгийг тус тус олгож,
-Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
-Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Миний бие хохирол болон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд ар гэрийн өвчин зовлон, гачигдалтай байдлыг минь харгалзан үзнэ үү. Би нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бага охин маань зүрх, уушги хавсарсан ховдол хоорондын хүнд хэлбэрийн гажигтай ба тэр нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй тул 2 дахь удаагаа улсын зардлаар АНУ-д хагалгаа хийлгэхээр *******.4.31-нд явсан. Өмнө нь *******3.8.0-нд АНУ-д хагалгаанд орж би өөрөө асарч авч явсан. Энэ удаад ч бас би асран хамгаалагчаар явах байсан ч тухайн хэргийн улмаас нөхрийнхөө эгчийг өмнөөсөө явуулсан. Охин минь *******.6.12-нд Монголд ирэх байсан хэдий ч хагалгааны дараах биеийн байдлаас шалтгаалан ирэх хугацаа нь хойшилсон. Охиныгоо ирэхэд нь хагалгааны дараах асаргаа сувилгааг өөрийн биеэр үзүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нөхцөл шалтгаан болон гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдлуудыг харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний нөхөр нь архины хамааралтай бөгөөд хүүхэд асрах, сувилах талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй тул охиныг минь асрах боломжгүй... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 4 хүүхдийнхээ төлөө амьдарна. Улаанбаатар хотод манай хүүхэд эмчийн хяналтад байдаг. Хорих ялаас өөр ял оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Дээрх саналд дурдсан шалтгаануудыг харгалзан үзэж, Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******4 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээж, энэ гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн ялыг тус тусад нь эдлүүлэхээр Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
*******ийн хувьд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны дугаар сарын 22-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хорих ял оногдуулан нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүх бол хэргийн үйл баримт болон хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлттэй байна. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд хөдөлмөрийн чадвар алдалттай нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд тухайн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хувийн байдалд нийцсэн байх хуулийн шаардлага байдаг. Шүүгдэгч ******* нь *******4 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, торгох ял шийтгэгдсэн боловч төлөөгүй. Хувийн байдлыг харгалзан үзэхээр *******4 оны 12 дугаар сард дахин гэмт хэрэг үйлдэж, хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа давтан гэмт хэрэг үйлдсэн. Хэдийгээр группт байдаг боловч шүүхийн шийдвэр гарцаагүй байх зарчмыг үндэслэж шүүгдэгчид хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь 6 сараас жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн санкцтай. Ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж, шүүхээс сарын хугацаатайгаар хорих ял эдлүүлэх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар шүүгдэгч *******ийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2.Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдэгч *******ийн гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.Прокуророос шүүгдэгч *******ийг *******4 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй зочид буудлын ******* тоот өрөөнөөс хохирогч ******* эзэмшлийн “Samsung А2” загварын гар утас, хохирогч ******* эзэмшлийн “Samsung А12” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
-мөн ******* оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар байрны тоот орон сууцанд байхдаа эзэмшлийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Хаан банкин дахь дугаартай данснаас 01.400 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
.Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн хохирогч , , нарын мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг, “ ” ХХК-н “хар өнгийн А2 загварын гар утас нэг ширхэг .000 төгрөг, хар өнгийн А12 загварын гар утас нэг ширхэг “10.000 төгрөг” болно” гэх эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгч, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа талаар үндэслэлтэй дүгнэснээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал давж заалдах шатны шүүх хуралдаанаар тогтоогдохгүй байна.
6.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилгоор, амар хялбар аргаар амьдрах, хэрэгцээгээ хангахын тулд шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр өмчлөгч, эзэмшигчийн өмчлөл, эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилдээ авч зарцуулах эрх олж авахыг, хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц, далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг ойлгоно.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
.Шүүгдэгч ******* нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******4 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг биелүүлээгүй болох нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-хорих 44 дугаар нээлттэй хорих ангийн ******* оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/81 дугаар “******* оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ялтан ******* нь 1.600.000 төгрөгийн торгох ялаас төлөлт хийгдээгүй” гэсэн албан бичгээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.
8.Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 1., 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******өд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийнх нь хэлбэр, түүний хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ
.Шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч *******ийн гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хорих ялыг сонгон оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй тооцсон байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
10.Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гаргасан “... бага охиноо асрах шаардлагатай тул надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3. дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны дугаар сарын 22-ны өдрийн *******/ШЦТ/264 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ