| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2026/00015/И |
| Дугаар | 311/ШШ2026/00126 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 311/ШШ2026/00126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын -р баг, ын гудамж тоот оршин суух *******ийн ******* /*******/-ын хүсэлттэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь 1966 онд төрсөн. 1974 оноос 1982 онд ******* сумын дунд сургуулийг төгсөж 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын үйлдвэр бригадад барилгачнаар ажиллаж байсан. Барилгачнаар ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн хөлс авч байсан хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдэж байсан, бусад Алдар нэгдлийн даргын ажилд орсон, гарсан тушаалыг архиваар шүүгээд олдохгүй байгаа тул 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоолгох, ******* сумын АДХГ захиргааны даргын 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот захирамжаар сумын Мөнгөн сор компани улсын үйлдвэрийн газрын харьяа Ан зүйчээр томилогдон ажиллаж 1992 оны 02 дугаар сараас 12-р сарыг дуустал сумын захиргаанаас цалинжиж цалин авч байсан цалингийн карт байгаа боловч 1993 оны 01 дүгээр сараас 1995 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байсан хугацааны цалингийн карт болон хөдөлмөрийн дэвтрийн бичилт байхгүй, уг компани нь татан буугдаж архивын материал олдохгүй байгаа тул эдгээр хугацаанд ажиллаж байсан үеийн ажилласан жилийг тогтоолгож өгнө үү. 1993 оны 01 дүгээр сараас 1995 оны 04 дүгээр сар хүртэл ******* компаниас цалинжиж байсан тул тэр үеийн ажилласан хөдөлмөрийн хөлсний жагсаалт олдохгүй байгаа гэв.
Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн ******* сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны захирамжийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/1217 дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтүүд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Нэхэмжлэгч Н.*******ын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч С. гэрч С. нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Н.******* 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* барилгачнаар, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын “*******” компанийн харьяа Улсын үйлдвэрийн газарт сумын ан зүйчээр тус тус ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ******* барилгачнаар, 1986 оны 10 дугаар сарын 07-ний өдөр ХХАҮ-ийн техниккумын чихрийн 1 дүгээр ангид элсүүлэн суралцуулав, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн АДХГЗ-ний мэдэлд шилжүүлэв, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ******* сумын агнуур зүйчээр ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсын нийгмийн даатгалын багц хуулийн дагуу хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгож хаав гэх хэсэг,
Завхан аймгийн ******* сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаартай “Агнуур зүйч ажиллуулах тухай” захирамжийн хуулбар, уг захирамжийн 1-т “Сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны гишүүдийн санал, хурлын протокол, аймгийн ******* компаний саналыг үндэслэн тус компаний харъяа сумын агнуур зүйчээр 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ******* овогтой *******ыг ажиллуулсугай” гэх хэсэг,
Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/1217 дугаартай архивын лавлагаа,
Нэхэмжлэгч Н.*******ын цалингийн тооцооны хүснэгтүүд,
Завхан аймгийн ******* сумын Засаг аргын 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, уг тушаалын 1 дэх хэсэгт “Аймгийн ******* компани харъяа сумын агнуур зүйчээр ажиллаж байгаа ******* овогтой *******ыг өөрийн хүсэлтээр сумын агнуур зүйчийн ажлаас чөлөөлсүгэй” гэх хэсэг,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хуулийн этгээдийн лавлагаа, уг лавлагаанд “Улиастай сумын *******” улсын үйлдвэрийн газар нь 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэгдэж, 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ан тэнгэр ХХК болон бүртгэгдсэн байна гэх тодорхойлолт,
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж байгаагүй тухай Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ирсэн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай албан бичиг,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “******* сум, ******* сум ЗДТГ, сахиул, 1998 он” гэх бичилт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т “Боловсрол-тусгай дунд” гэх бичилт,
Нэхэмжлэгч Н.*******ын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч С.ын өгсөн мэдүүлгийн: Н.******* нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд 1983-1986 оны хооронд Завхан аймгийн ******* сумын ******* барилгачнаар ажиллаж байсан. 1986 оноос хойш манай байгууллагад ажиллахаа байсан. Үүнээс хойш хаана ажиллаж байсан тухай мэдэхгүй байна гэх хэсэг,
Гэрч С.ы өгсөн мэдүүлгийн: Н.******* нь 1991 онд сургуулиа төгсөөд 1992 оноос 1995 оны хооронд Завхан аймгийн ******* сумын Сумын захиргаанд ан зүйчээр ажиллаж байсан. Өөр хаана ажиллаж байсан талаар нь мэдэхгүй байна гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.*******ын Завхан аймгийн ******* сумын ******* барилгачнаар, “*******” компанийн харьяа Улсын үйлдвэрийн газарт ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Н.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч******* овгийн *******ийн ******* /*******/-ыг
- Завхан аймгийн ******* сумын ******* 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачнаар,
- Завхан аймгийн Улиастай сумын “*******” компанийн харьяа Улсын үйлдвэрийн газарт 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд сумын ан зүйчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ