| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2026/00041/И |
| Дугаар | 311/ШШ2026/00125 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 311/ШШ2026/00125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын багт оршин суух *******ын *******ийн ******* /РД:*******/-ын цэргийн алба хааж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******ийн ******* нь 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1991 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр цэргийн албанаас халагдсан. 679484 дугаартай цэргийн батлахад *******ийн ******* гэж бичигдсэн. 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Батлан хамгаалахын төв архиваас хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа авахад уг лавлагаанд ******* /Санхүү/-гийн ******* гэж ээжээр минь овоглож буруу бичсэн байна.
Иймд Д.******* намайг 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 04-ний хооронд *******ийн 089 дүгээр ангид алба хаасан болохыг тогтоож өгнө үү. Д.******* намайг 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 04-ний хооронд *******ийн 089 дүгэр ангид алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн батлахын хуулбар, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б., гэрч М. нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.******* нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Д.******* 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 04-ний хооронд *******ийн 089 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болох нь:
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 9 дүгээр 08-ны өдрийн 08/2928 дугаартай “******* /Санхүү/-гийн ******* нь БХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаартай тушаалаар Завхан аймгаас 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардийн армийн 089 дүгээр ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 369 дүгээр тушаалаар 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 679484 дугаартай цэргийн батлахтай халагдсан” гэх лавлагаа,
*******ийн *******т 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нээж, олгосон №679484 дугаартай Цэргийн батлахын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т “Улиастай, 1 дүгээр арван жилийн сургууль, 10 дугаар анги, 1987 он”, 17-д “эцэг-*******, эх-ийн *******” гэх бичилт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т “Боловсрол-бүрэн дунд” гэх бичилт,
Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцуулсан баталгаажуулалтын хуудас болон тэтгэврийн даатгалын шимтгэлд нөхөн тооцуулахдаа хавсаргаж өгсөн баримтуудын хуулбарууд,
Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан тухай тодорхойлолт,
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08/226 дугаартай цэргийн алба хаасан тухай лавлагаа,
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Завхан аймгаас 1989 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдийн анкетын хуулбар, уг баримтад “Овог, нэр-*******гийн *******, төрсөн он-1971 онд төрсөн, нас-18, үндсэн захиргаа-, төгссөн сургууль-1989 онд Завхан аймгийн ЭОН-т 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгссөн, ам бүл-5, ээж ******* 50 настай, малчин, эгч Жаргал 22 настай, малчин, дүү нарын хамт амьдардаг” гэх хэсэг,
Нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтээр түүний цэргийн алба хаасан болохоо тогтоолгох талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч М.гийн өгсөн мэдүүлгийн: Д.******* нь 1989 онд 10 дугаар ангиа төгсөөд цэрэгт явж байсан. 1991 онд халагдаж ирж байсан, ******* гуай *******ын аав нь байсан, ******* нь ээж нь юм аа гэх хэсэг,
Гэрч Б. өгсөн мэдүүлгийн: Д.******* 1989 онд 10 дугаар анги төгсөөд цэрэгт явж байсан, 10 жилд байхдаа манай дээд ангид сурдаг байсан, 1991 онд цэргээс халагдаж ирж байсан, аав нь ******* гэж хүн байсан. Ээжийг нь ******* эгч л гэдэг байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын цэргийн алба хааж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *******ийн ******* нь хугацаат цэргийн алба хаахдаа ******* /Санхүү/ гэж төрсөн эхээрээ овоглон зөрүүтэй бүргүүлснээс шалтгаалан түүний эрх зүйн байдал дордож, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар *******ийн *******ыг 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл *******ийн дүгэр ангид алба хаасан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.*******т шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие Д.******* нь сумд мал малладаг ганц гэрээр өвөлж байна. Шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцохгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Д.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ыг
******* /Санхүү/-гийн ******* гэсэн нэрээр 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл *******ийн 089 дүгээр цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ