| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхболдын Энхтуяа |
| Хэргийн индекс | 311/2025/00495/И |
| Дугаар | 311/ШШ2026/00133 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 311/ШШ2026/00133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ...... тоотод оршин суух Ц...... овогт Б.......ын Э...... /РД:......./-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н........
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А........,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б...... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э...... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э......нь 1965 онд төрсөн, Завхан аймгийн Дөрвөлжин сумын ...... нэгдлийн ..... бригадад 1986 оны 08 сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл мал маллаж малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс:нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2025 оны 07 сарын 18-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дөрвөлжин, 1987 он, 70-р А данс, Б....., 1986 оны 08 сарын 20-ны өдрийн Б.Э....ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 06/517 дугаартай албан тоот, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 140/ШШ2024/00294 дугаар, 2023 оны 07 сарын 04-ний өдрийн 140/ШШ2022/00298 дугаар шийдвэр, 2025 оны 10 сарын 28-ны өдрийн итгэмжлэл, Завхан аймгийн Архивын тасгийн 2026 оны 01 сарын 14-ний өдрийн 13/88 дугаартай архивын лавлагаа, хавсралтыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
3.Шүүхийн бүрдүүлсэн баримт: Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 378 дугаартай албан тоот, хавсралт, гэрч П.Э......, Х.Г..... нарын мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э...... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Э...... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой гэж тайлбарлажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Б.Э...... нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын ........ нэгдлийн ..... бригадад 1986 оны 08 сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2026 оны 01 сарын 14-ний өдрийн 13/88 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгаас 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагдсан дайчдын анкет /цэргийн батлахын дугаар ...../...хаана ямар ажилтай гэх хэсэгт ...ам бүл 11, эцэг Б...., эх Ц......, Дөрвөлжин сумд малчин... гэх бичвэр, гэрч Х.Г.....ийн ...Б.Э.... нь 1986 оны 08 сарын 10-нд цэргээс халагдаж ирээд 1987 оны 09 бил үү 10 сар хүртэл аав Б....., ээж Ц..... нарын хамт мал маллаж байгаад аймгийн төв рүү явсан... гэх мэдүүлэг, гэрч П.Э.......гийн...Б.Э..... нь 1986 оны намар цэргээс халагдаж ирээд нэг жил гаран аав, ээжтэйгээ хамт мал маллаж байгаад аймгийн төв рүү явсан. Манайхан айл, аймаг нэг сум бригадад хамт байсан болохоор сайн мэдэж байна.. гэх мэдүүлэг, 1986 оны 08 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрт хөлс олгосон бичилт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
3.2.Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Б.Э....ыг 1986 оны 08 сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын ..... нэгдлийн .... бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ..... овогт Б........ын Э...... /РД:....../ нь1986 оны 08 сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын ..... нэгдлийн ...... бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНХТУЯА