| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхболдын Энхтуяа |
| Хэргийн индекс | 311/2026/00073/И |
| Дугаар | 311/ШШ2026/00152 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 311/ШШ2026/00152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Завхан аймгийн ....... сумын ........ багт оршин суух, ...... овогт Д.......ын Ч..... /РД:........./-ы хүсэлттэй,
Завхан аймгийн Дөрвөлжин сумын 1989 оны хүн амын тооллогод Э..... нэрээр тоологдсон болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.......,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э....... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ч...... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ч..... нь малчнаар тэтгэвэрт орох гэтэл 1989 оны хүн амын тооллого баримтад нэр зөрүүтэй шалтгаанаар миний 1990-1994 оны нөхөн тооцуулсан нийгмийн даатгалыг аав, ээжтэйгээ хамт амьдраагүй гэж үзэж тэтгэвэр тогтоох боломжгүй гэж тайлбарласан. Иймд Д.Ч.......ыг 1989 оны Завхан аймгийн .... сумын хүн амын тооллогод Э.... нэрээр тоологдсон үйл баримтыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Б....., Д.Б......, Д.А..., Д.Г...., Д.Э..., Д.М....., Д.Ч..... нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Ц........ын нас барсны бүртгэлийн лавлагаа, 2025 оны 01 сарын 09-ний өдрийн Үндэсний архивын сан хөмрөгийн архивын лавлагаа, Д.Ч...ы нийгмийн даатгалын дэвтэр, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар: Үндэсний төв архивын 2026 оны 01 сарын 19-ний архивын лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ч........ нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын 1989 оны хүн амын тооллогод Э.... нэрээр тоологдсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Д.Ч......ы хүсэлт гаргасан зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой гэж тайлбарлажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Д.....ын Ч.... нь 1971 оны 10 сарын 19-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн болох нь Д.Б....., Д.Батбаяр, Д.А......, Д.Г......., Д.Э......., Д.М......, Д.Ч...... нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Ч....ы нийгмийн даатгалын дэвтэр, Д.Ч......ы иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтаар,
3.2.Завхан аймгийн Дөрвөлжин сумын 1989 оны хүн амын тооллогод Өрхийн тэргүүлэгч Б......гийн Д......, эхнэр Д....ын Ц....., Охин/хүү Д.....ын Э......... гэж тоологдсон байх боловч Д......ын Э...... нь нэхэмжлэгч Д........ын Ч... болохыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2000 оны хүн амын тооллогод Өрхийн тэргүүлэгч Б........ийн Д......., эхнэр Д.......ын Ц....., Охин/хүү Д..... Ч......., ...Охин/хүү Д......ын М........ гэж тоологдсон Үндэсний төв архивын 2026 оны 01 сарын 19-ний өдрийн 03-06/538 дугаартай лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
3.3.Дээрх үйл баримтуудыг нэгтгэн ... овогт Д......ын Ч......ыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын 1989 оны хүн амын тооллогод ...Д......ын Э.......н... нэрээр тоологдсон болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ..... овогт Д....ын Ч... /РД:......./-ыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын 1989 оны хүн амын тооллогод Э..... нэрээр тоологдсон болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНХТУЯА