| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Пүрэвдулам |
| Хэргийн индекс | 316/2026/00059/И |
| Дугаар | 316/ШШ2026/00201 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 316/ШШ2026/00201
| 2026 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 316/ШШ2026/00201 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн хаалттай шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: С* аймаг, Ш******* сум, * дүгээр баг, Д******* з******* гудамж 2* тоот хаягт оршин суух Ц.Б******* /РД:М*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.Д******* /РД:Й*******/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00059/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч У.Д*******тэй 2006 онд гэр бүл болж, 2009 онд охин Д.Х******* төрүүлсэн. У.Д*******ийг гэр бүлээс гадуур харилцаатай болохыг мэдсэнээс хойш тусдаа амьдарч байна. Хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сард Солоногос улс явсан, бид цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийг эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.Б******* хариуцагч У.Д*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ хариуцагчтай 2006 онд гэр бүл болж, 2009 онд охин Д.Х******* төрүүлсэн. У.Д******* гэр бүлээс гадуур харилцаатай болсон. Хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сард Солонгос улс явсанаас хойш тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нь гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, эд хөрөнгийн маргаангүй гэх тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.
4.1. Гэрлэгчид 2006 онд гэр бүл болж, 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин Д.Хонгорзул төрсөн, хүүхэд одоо эхийн асрамжид байгаа, У.Д******* одоо Солонгос улсад амьдардаг.
4.2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т зааснаар гэрлэгчдийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгожээ.
5. Гэрлэгчид цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүйг хэн аль нь зөвшөөрсөн, тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
6. Хариуцагчийн хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбар, хүүхэд Д.Х саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин Д.Х******* эхийнх нь асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүүхдийг 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг У.Д*******ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагч У.Д******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Д.Х******* эх Ц.Б*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Д.Х******* 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг У.Д*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ