| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 1818000410214 |
| Дугаар | 2025/ДШМ/53 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 148.2., 22.1.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/53
*******, *******-******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч ******* /цахим/
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахим/
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/
Нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нарыг оролцуулан
-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “******* ” ХХК-н хууль ёсны төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох 1818000410214 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд:
--Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 293 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.
2.Монгол улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу -Уул аймаг дахь даргаар ажиллаж байхдаа ерөнхий ийн даргаар ажиллаж байсан , -Уул аймаг дахь үрийн буудайн нярваар ажиллаж байсан яллагдагч *******-*******, тус ангид агрономичоор ажиллаж байсан нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Нөөцийн тухай хууль болон Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, журам”-д заасныг тус тус зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, -Уул аймгийн сум дахь ийн ын үрийн ийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан буудайн “-” элит сортын үрийг өөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “ ” ХХК-д хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд ын ийн санд “-” элит сортын буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж, “ ” ХХК-д давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,
-мөн ******* нь ганцаараа нийтийн албан тушаалтан буюу -Уул дахь даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нөөцийн тухай хууль, Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 1999 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасныг тус тус зөрчиж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “" ХХК-д 40 тонн “-” сортын улаан буудайн үрийг олгох зорилгоор асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “ ийн бараа материалыг шинэчлэх гэрээ”-г “” ХХК-тай ганцаараа, бие даан байгуулж, “-" сортын улаан буудайн үрийг олгож, бусдад давуу байдал бий болгож, улсад 21.384.165 төгрөгийн хохирол буюу нийт 101.484.165 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
-мөн шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу -Уул аймаг дахь даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж -Уул аймаг дахь үрийн буудайн нярваар ажиллаж байсан шүүгдэгч *******-*******ын гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “******* ” ХХК-д “-” элит сортын 80 тонн үрийн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 70.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “- “элит сортын үрийн буудайн үнийн 40 хувийн урьдчилгаа гэж 28.160.000 төгрөгийг авч, “ өөс бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, -Уул аймгийн сум дахь ийн ын үрийн ийн агуулахаас гэрээнд зааснаас өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, бусдад нийт 70.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
-шүүгдэгч *******-******* нь нийтийн албан тушаалтан буюу -Уул аймаг дахь үрийн буудайн нярваар ажиллаж байхдаа ерөнхий ийн даргаар ажиллаж байсан , -Уул аймаг дахь даргаар ажиллаж байсан яллагдагч *******, -Уул аймаг дахь агрономич ажилтай байсан нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Нөөцийн тухай хууль болон Гамшгийн өөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Засгийн 1999 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн ийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д тус тус заасныг зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, -Уул аймгийн сум дахь ийн ын үрийн ийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан буудайн “-” элит сортын үрийг өөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “ ” ХХК-д хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд ын ийн санд “-" элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгаж, “ ” ХХК-д давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн шүүгдэгч *******-******* нь нийтийн албан тушаалтан буюу -Уул аймаг дахь үрийн буудайн нярваар ажиллаж байхдаа -Уул аймаг дахь даргаар ажиллаж байсан *******ын зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “******* ” ХХК-д “-” элит сортын 80 тонн үрийн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 70.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “- элит сортын үрийн буудайны үнийн 40 хувь гэж урьдчилгаанд 28.160.000 төгрөгийг авч, үлдсэн 42.240.000 төгрөгийг намрын ургацаас үрийн буудайгаар, эсхүл мөнгөн хэлбэрээр төлүүлэх нөхцөлтэй “ , бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, -Уул аймгийн сум дахь ийн ын үрийн ийн агуулахаас гэрээнд зааснаас өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, бусдад нийт 70.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас *******-*******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт - -*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар 1-т заасныг журамлан хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт эг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 72.1 дүгээр зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******, *******-******* нарыг мөн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 9,000 /есөн мянга/ нэгж буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******-*******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх тус тус зааснаар иргэний хариуцагч “ ” ХХК, нараас нийт 42,248,000 /дөчин хоёр сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг, шүүгдэгч *******аас 21,324,165 /хорин нэгэн сая гурван зуун хорин дөрвөн мянга нэг зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулж ерөнхий газарт, *******, иргэний хариуцагч “ ” ХХК, , нараас 22,532,000 төгрөг гаргуулж “******* ” ХХК-нд олгож,
Хохирогч хуулийн этгээд “******* ” ХХК-ийн нэхэмжлэлээс 474,298,791 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, *******-*******ын өмчлөлийн - улсын дугаартай, Avene маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол”, “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай прокурорын шийдвэрүүдийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөгийг шүүгдэгч *******-*******оос гаргуулж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******-******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, н яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, *******-******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч “******* ” ХХК-н хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хариуцагчаар тодорхойлсон этгээдэд гардуулж, түүнд бичгээр хариу тайлбар гаргах боломж олгож, талуудыг эрх, тэгш мэтгэлцүүлж, нэхэмжлэлийг шийдвэрлэх үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх илэрхий эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэл гаргасныг огт хайхрахгүй, хэлэлцэхгүй орхих байр суурийг анхнаасаа тууштай баримталж ирсэн. Үүний илрэл нь шүүх хуралдаан 20 хоногийн дараа 2025 оны 04 сарын 14- ний өдөр болоход шүүх хариуцагчид нэхэмжлэлийг гардуулаагүй буюу хариуцагчаар татаагүй байсан.
Иймээс тус өдрийн хуралдаан дээр ерөнхий газрыг хариуцагчаар татах тухай хүсэлт гаргахад “тодорхой үндэслэл заахгүйгээр” хангахаас татгалзаж, “юу ч гэсэн нэхэмжлэлээ ярьчих, хэргийг шийдэхдээ хамт шийдэж болно” гэх байж боломгүй, огт үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Дараагийн шүүх хуралдааныг 2025 оны 05 сарын 08-ны өдөр товлосон бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэлийг гардуулж, хариу тайлбар авсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил үүсэхгүйгээр талууд хангалттай мэтгэлцэж, нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой байсан.
Иргэний нэхэмжлэгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй оролцогчийн хувьд хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, түүнийг хариуцагчаар тодорхойлсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу баталгаажуулахгүй тохиолдолд талуудын дунд зүй ёсны тэнцвэртэй мэтгэлцээн өрнөх боломжгүй болох буюу тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” зарчим хэрэгжих аргагүй болно.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримт, нэхэмжлэлийн үндэслэлтэй анхан шатны шүүх сайтар танилцахгүйгээр, анхнаасаа хэлэлцэхээс цааргалж, нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчийг татахгүйгээр барахгүй 2 дахь удаа дахин ОБЕГ-ыг хариуцагчаар татах хүсэлт гаргахад нэхэмжлэлд дурдсан хохирлыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд холбогдон гаргасан бөгөөд прокурор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийг танайд холбогдуулан гарсан гэж ялласан тул хангах үндэслэлгүй гэж байж боломгүй, үндэслэлгүй шийдвэр гаргаж, татгалзсан.
Ямар гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг шүүх эцэслэн шийдвэрлэдэг бөгөөд тодорхой нэгэн гэмт хэрэг гарсны улмаас иргэний нэхэмжлэгчид хохирол учирсан бол хариуцах этгээдээс нь уг хохирлыг гаргуулах эсэхийг талуудын мэтгэлцээн, нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх үүрэг гагцхүү шүүхэд бий. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхэд ямар гэмт хэрэг үйлдэгдсэн нь чухал бус гэмт хэрэг үйлдэгдсэнээс хохирол учирсан эсэх нь чухал юм. Гэтэл шүүх хохирол шаардсан иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ямар гэмт хэрэг үйлдэгдсэн байж болох талаар оновчтой зөв зааж чадсангүй гэж шийтгэж, хүсэлт хангахаас татгалзсан.
Үүнээс үзвэл шүүх 2025 оны 04 сарын 14-ний өдрөөс хойш 2025 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэлх 24 хоногийн хугацаанд хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, тайлбараа бичгээр өгч, мэтгэлцээнд бэлтгэх боломж олгохын оронд ямар үндэслэлээр ОБЕГ-ыг хариуцагчаар татуулах хүсэлтийг хангахаас татгалзах тухайгаа бодсон буюу ямар ч аргаар хамаагүй энэ хүсэлтийг хангахгүй байж, хэргийг хэлэлцэхгүй гэсэн бодолтой байсныг энэ үйл баримт шууд гэрчилж байгаа юм.
Шүүхийн хувьд “урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх нотлох баримтыг үнэлэх үндсэн зарчим зөрчигдсөн тухайд:
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларч, нотлох баримтаар авагдсан бүх баримтыг нэгд нэгэнгүй судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болон болгоогүй нотлох баримтыг яагаад ингэж үнэлсэн болохоо тодорхой тайлбарлах үүрэгтэй байдаг.
Гэтэл анхан шатны шүүх “******* ” ХХК-ийн гаргасан иргэний нэхэмжлэлийг тогтож уншаагүй болохыг шийтгэх тогтоолын 31 дэх талын 6 дугаар цогцолбороос тодорхой харагдаж байна. Үүнд: “Харин хохирогч хуулийн этгээд “******* ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тухайн - элит сортын үрийн буудайнаас өөр, муу сортын урийн буудай тариалснаас үүдэн ургац алдсаны улмаас 2017 онд олох байсан ашиг 235,675,493.42 төгрөг, 2018 оны ашиг 351,038 төгрөгийг нэхэмжилжээ" гэж бичсэн.
******* ХХК 2017 онд ОБЕГ-тай гэрээ хийж, худалдаж авсан үрийн буудайг тариалтал гэрээний зүйл нь талуудын тохирсон будаа биш байснаас тус онд учирсан хохирлоо тооцоолохын тулд 2016-2018 оныг хүртэлх дараалсан 3 жилийн тариалалтаас олсон ашгийг холбогдох бүх баримтын хамт гаргаж өгч, хэрэг гарахаас өмнөх 2016 болон 2018 онд олсон ашигт тулгуурлан 2017 онд гарсан ашиг, алдагдлын балансад тулгуурлан учирсан хохирлыг тооцсон болохоо тодорхой бичиж, тайлбарласаар атал 2018 оны ашгийг 2017 оны ашигтай хамт нэхэмжилсэн уулгатай зүйл бичиж, иргэний нэхэмжлэгчийг илэрхий үл тоосон болно.
Мөн шийтгэх тогтоолын 31 дэх талын 7 дугаар цогцолборт “******* ХХК”д - элит сортын үрийн буудай олгоогүй, түүний оронд өөр сортын ийн буудай олгосон гэх үйл баримт тогтоогдохоос бусад байдлаар буюу өөр сортын буудай нь аль сортын үрийн буудай болох тухай, анх улаан буудайг хүлээн авахдаа түүнээс дээж авч шинжлүүлсэн эсэх нь тодорхойгүй, шинжилгээнд хүргүүлж дүгнэлт гаргуулсан дээж нь улсын ийн агуулахаас хүлээн авсан буудайны дээж гэх боловч энэ нь ямар нэг баримтаар тогтоогдоогүй" гэж дүгнэсэн. ******* ХХК-ийн ерөнхий захирал тухайн үед үрийн буудайг задгайгаар хүлээлгэж өгсөн нь сэжигтэй санагдсан тул дээж авч үлдсэн. Үүнийгээ үрийн будааг тариалах явцдаа шинжлүүлсэн тухай тодорхой мэдүүлсэн бөгөөд хэрэгт цугласан нотлох баримтын уялдаа холбоог анхаарч үзэхэд л 80 тн буюу их хэмжээний үрийн буудайг худалдаж авчхаад шинэ дээр нь тариалахгүй, ямар учраас хаана хадгалах вэ?, өөр үрийн будаа олгосон нь нотлогдчихсон гэж өөрөө дүгнэчхээд тэр будааг нь шинжлүүлэхээр яг тэр будаа мөн эсэх нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь шүүгчид иргэний нэхэмжлэлийг анхнаасаа хэлэлцэхгүй орхино гэх итгэл үнэмшил байсан болохыг илтгэж байгаа юм.
Үүнээс гадна ямар хэмжээний талбайд тариалсан нь тодорхойгүй гэсэн нь шүүгч хэргийн материалтай танилцаагүй, хариуцагчийг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийг гардуулж, тайлбарыг нь аваагүйгээс талуудын дунд ямар мэтгэлцээн өрнөх боломжгүй болсноос шууд шалтгаалсан болно. Тухайлбал, 150 гаруй нүүр баримт гаргаж, нэхэмжлэлээ бичгээр өгсөн байхад хариуцагчаар тодорхойлсон байгууллагын төлөөлөгч огт танилцаагүй бөгөөд ийнхүү танилцахгүйгээр амаараа үл ойшоосон тайлбар өгч, шүүх хуралдаанд оролцсоноос иргэний нэхэмжлэлийг уг хуралдаанаар хэлэлцэх боломж гараагүй.
ерөнхий газар нь иргэний хариуцагч болох тухайд:
ерөнхий ийн даргаар ажиллаж байсан нь ХХК-д хууль бусаар эдийн засгийн давуу тал олгох зорилгоор -Уул аймаг дахь ийн с даргаар ажиллаж байсан *******ад заавар өгч, ******* түүнийг нь биелүүлэхээр нярав *******-*******, агрономич нарт ижил байдлаар зааварчилж, тэд бүлэглэн ерөнхий ийн с -Уул аймгийн сум дахь Үрийн ийн цэгээс - элит үрийн будааг ХХК-д 2015 онд нууцаар, үнэ төлбөргүй өгч явуулсан атлаа, ийн бүртгэлд байгаа мэтээр худал бүртгэл хөтөлсний улмаас 2017 онд ******* ХХК-д тарих үрийн чанараар III ангилалд хамаарах бохирдол ихтэй будааг - элит сортын будаа гэж итгүүлж өгсөн.
Дээр дурдсан - элит үрийн будаа бодит байдалд сум дахь үрийн ийн цэгт байхгүй гэдгийг *******, *******-*******, нар бүгд мэдэж байсан бөгөөд тэгсэн атлаа өмнө нь нууцаар ХХК-д өгч явуулсан гэмт хэргээ нуун далдлахын тулд тарих үрийн чанараар III ангилалд хамаарах хамгийн чанар муутай, бохирдол ихтэй будааг - элит үрийн будаа хэмээн итгүүлж, өгч явуулсан байдаг. Уг будаанаас III ангилалд хамаарах улаан буудай ч ургах боломжгүй бүр хар тамхины төрлийн зэрлэг ургамал холигдсон байсан тул ургац алдаж ноцтой хохирол амссан болно. Тухайлбал, ******* ХХК нь 2016 онд Тариалан эрхлэлтийг дэмжих санд 654,821 тн улаан буудай нийлүүлж, 366,699,760 төгрөг, ХХК-д 969,620 тн улаан буудай нийлүүлж, 443,368,934 төгрөг, групп ХХК-д 363.3 тн улаан буудай худалдаж, 166,862,242.39 төгрөг, нийт 976,930,936 төгрөгийн орлого олсон. 1987.741 тн-ыг борлуулсан. Тус оны тариалсан улаан буудайны өртөг буюу зардал нь 741,255,442.97 төгрөг, зөрүү буюу ашиг нь 235,675,493.42 төгрөг болсон.
Гэтэл 2017 онд 475 тн улаан буудай хураан авч, 431.8 тн-ыг нь борлуулж, 206,932,623.80 төгрөгийн орлого олж, 433,880,376.37 төгрөгийн өртөг буюу зардал -аргаж, 226,947,752.57 төгрөгийн алдагдал хүлээсэн. Дараа жил нь буюу 2018 онд Тариалан эрхлэлтийг дэмжих санд 326,66 тн улаан буудай нийлүүлж, 182,929,600 төгрөг, ХХК-д 28,06 тн улаан буудай нийлүүлж, 631,1,6 төгрөг, нийт 814,640,6 төгрөгийн орлого олсон буюу, 1454.72 тн буудай борлуулж 567,289,677.77 төгрөгийн өртөг буюу зардал гаргасан. Иймд тухайн оны ашиг 247,351,038 төгрөг болсон. Үүнээс дүгнэвэл 2017 оны алдагдал 226,947,752.57 төгрөг, үүнийг барагдуулбал тус оны ашиг, алдагдлын дүн 0 төгрөг болно. Өмнөх байдалд сэргээхийн тулд үүнээс өмнөх жилийн ашгийг баримжаа болговол 235,675,493.42 төгрөг, 2018 оны ашгийг баримжаа болговол 247,351,038 төгрөгийн ашгийг нэмж, нийт 474,298,790.8 төгрөгийн бодит хохирол учраад байна.
Нярав *******-******* мэдүүлэгтээ 2017.05.03-ны өдөр ******* т ХХК-д 80 тн 2 дугаар репродукцын буюу 2 дугаар будааг өгсөн. Уг нь бол энэ компани манай ийн аас - элит сортын улаан буудайг авч байгаа гэж ойлгож байсан юм байна лээ. Манай т - элит сортын будааг байхгүй байгаа талаар ын дарга ******* мэдэж байсан хэмээн дурдсан.
Харин агрономич нь ОБЕГ-ын даргын 2018..02-ны өдрийн Б/247 дугаартай тушаалаар “Монгол ЗГ-ын 1999 оны дүгээр тогтоолоор батлагдсан үрийн ийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам-ын 15-д заасныг зөрчиж, 2014, 2016 онд авсан үрийн буудайг сэлгэлт хийх үедээ хольж хадгалсан, үр хольсон тухай албан ёсны зөвшөөрөл байхгүй, тэмдэглэл хийгээгүйн улмаас улсын ийн үр шинэчлэх зорилго, иргэн, хуулийн этгээдэд үр нийлүүлэхэд сөрөг нөлөөлөл бий болгосон” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээсэн. Өөрөөр хэлбэл тэрээр *******-*******ын мэдүүлсэн 2-р ангиллын будааг хүртэл журам зөрчиж, хольж хадгалснаас ангилал нь дахин 1 шатаар буурсан гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь 2017.12.07-ны өдрийн -Уул аймгийн Ургамал газар тариал хүрээлэнгийн Биохими-технологийн лабораторийн үрийн шинжилгээний хуудас”т шинжилгээний дүнгээс үзэхэд дээж 1, дээж 2, дээж 3 нь MNS0246:2001 стандартын дагуу үрийн буудайн III ангилалд хамаарагдаж байна хэмээн дүгнэсэн. Үүнийг нягталж, 2018.05.21-ний өдрийн “Үрийн улаан буудайн чанарын тухай” Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтээр “Монгол сортын болон үрийн чанар М№-” стандартын чанарын шаардлага хангахгүй байна хэмээн дүгнэгдсэн болно. Үүнээс үзвэл нярав *******-*******ын 2-р ангиллын буудай гэж ХХК-аас анх хүлээж авсан будааг агрономич журам зөрчиж, хольсноор үрийн чанар нь бохирдол ихтэй болж, муудаж, үүний улмаас тухайн жил манай компанийн тариал талбайд их хэмжээний хар тамхины төрлийн каннабис гэдэг бодис ургасан тул ургац хураан авах нь бүү хэл уг ургамлыг цэвэрлэхэд маш их хөдөлмөр, зардал гаргасан болно.
Мөн ******* ган гачиг болсны улмаас ургац алдсан хэмээн илт худал тайлбар гаргаж байсан. Үүнийг няцаахад Сэлэнгэ аймгийн хэмжээнд тариалалтын хугацаа буюу 4-10 дугаар сар хүртэл 2017 онд 2018 оноос ч илүү хур тунадас орсон болно. Мөн тухайн онд Сэлэнгэ аймаг 1 га талбайгаас 10.5 цн улаан буудай хураасан болох тухай мэдээг нотлох баримтаар гаргаж өгч буй бөгөөд энэ нь тус аймгийн хэмжээнд ургац хураалт маш сайн явагдсаныг илтгэнэ. Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн , , , , сумууд 2017 онд 2018 оноос ч илүү ургац хураасан тухай Статистикийн "мэдээллийн нэгдсэн с мэдээг мөн нотлох баримтаар гаргаж буй бөгөөд зэргэлдээ орших Хүдэр сум л 2017 онд 2018 оноос 40 орчим хувиар бага ургац хураасан байдаг. Үүний шалтгаан нь Хүдэр суманд тариалалт эрхэлдэг 2 удаагийн аварга тариаланч хамт олон (2017, 2025) болох ******* ХХК нь ОБЕГ-ын харьяа Үрийн ийн агуулахад гарсан гэмт хэргийн улмаас хар тамхины хольцтой будааг тус байгууллагын албан хаагчдад хууртагдан хүлээн авч тариалсан нь дээрх ургац алдсан нөхцөл шууд шалтгаан болсон.
Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учирсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах тухайд:
Дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн , *******, *******- *******, нар нь уг хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах байдлаар үйлдсэн төрийн албан хаагчид бөгөөд тус хэргийг үйлдэхдээ ерөнхий газарт харьяалагдаж байсан нөгөөтээгүүр ******* ХХК-д хууль ёсны итгэл төрүүлж, улсын онцгой объектоос элит үрийн будаа хүлээлгэн өгөх гэрээ байгуулсан субъект нь ерөнхий газар тул хариуцан арилгах субъект нь энэ тохиолдолд ерөнхий газар байна. Мөн -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 2024/ДШМ/70 дугаартай магадлалын 18 дахь талын 7.7 дахь цогцолборт "...иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх байтал иргэний журмаар нэхэмжил гэдэг байдлаар шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзнэ" хэмээн шийдвэрлэсэн атал үүнийг илт үл тоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхисон болно. Иймд талууд хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох шүүх хуралдааны үндсэн зарчим хэрэгжих боломж олгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч ******* саналдаа:
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг зөрчсөн. Уг асуудалд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж болох нэг тохиолдол тодорхой заах байдлаар хязгаарлаад бусад тохиолдолд тухайн эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны хамт, хамтадган шийдвэрлэнэ гэж заасан. Энэ тохиолдолд юу вэ? гэхээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо байх бололцоогүй байвал хэлэлцэхгүй орхиж болно гэж заасан. Гэтэл 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “******* ” ХХК-иас хариуцагч ерөнхий газарт холбогдуулан 502,4587,90 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Ингэж гаргахдаа энэ бүх тооцооллыг нотолсон 143 нүүр баримтыг хавсаргасан. Өөрөөр хэлбэл тооцоолол тодорхойгүй байх ямар ч боломжгүй ийм байдлаар нэхэмжлэл гаргахад анхан шүүх хэлэлцэхгүй орхисон. Энэ заалтыг зөрчиж байгаа анхны тохиолдол биш, хэрэг өмнө давахаас буцсан. 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаартай магадлалын 18 дахь талын 7.7-д иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаан шийдвэрлэх байтал иргэний журмаар шийдвэрлэ гэдэг байдлаар шийдвэрлэхгүй орхигдуулсан нь холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл энийг үл ойшоогоод хэлэлцээгүй. Зөвхөн иргэний нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэх хязгаарлалтыг зөрчсөн асуудал биш. Анхан шатны шүүх шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх нотлох баримтыг үнэлэх үндсэн зарчмыг зөрчсөн. Тухайлбал нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасны дараа шүүх хурал 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр буюу 20 хоногийн дараа товлогдсон. Энэ хугацаанд нэхэмжлэлийг хариуцагчид гардуулаагүй. Хариуцагчийн төлөөлөгч нар хэргийн материалтай нэг ч удаа танилцаагүй байсан. Ийм болохоор 2025 оны 4 дүгээр сарын 14-ний хурал дээр иргэний хариуцагч ерөнхий газрыг хариуцагчаар тогтоосон захирамж гаргахгүй бол хэргийн материалтай танилцахгүй гэх хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг яагаад гаргасан бэ? гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан. Хариуцагч хэргийн материалтай танилцаад, хариу тайлбараа бичгээр гаргаад, мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлүүлье гэсэн хууль ёсны хүсэлтийг гаргасан. Яагаад хүсэлтийг гаргасан гэхээр иргэний хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас тэр хүсэлтийг хангасан. Дараагийн шүүх хурал 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр буюу 24 хоногийн өмнө товлогдсон. Тэгэхээр 23 хоногийн хугацаанд хариуцагчаа тогтоогоод, нэхэмжлэлээ гардуулаад, мэтгэлцэх боломжоор хангаж өгөөч ээ гэхэд тодорхой үндэслэл заахгүйгээр татгалзсан. ерөнхий төлөөлөгч нар нэг ч баримттай танилцаагүй байсан. Мэтгэлцэх зарчим хэрэгжих ямар ч боломжгүй болсон. Өмгөөлөгчийн зүгээс дахиад хүсэлт гаргасан. Хариуцагчид хэргийн материалтай танилцаагүй байхад энийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Ингэхэд анхан шатны шүүхээс дахиад татгалзсан. Хариуцагчаар тогтоох ямар ч шаардлага байхгүй, та нэхэмжлэлийн шаардлагаа яриарай, шаардлагатай бол хамтатгаад шийдье гэдэг байдлаар татгалзсан. Ингээд анхан шатны шүүхээс хүсэлтийг хэлэлцэхээс 2 удаа татгалзсан. Иргэний нэхэмжлэгчийн хувьд ямар байр суурьтай оролцсон бэ? гэвэл нэг өгүүлбэрээр ярилцаж, татгалзсан. Шүүх иргэний хариуцагчийн урдуур ороод, иргэний хариуцагчаар тогтоогоогүй учраас “та ямар нэг тайлбар гаргах шаардлагагүй” гэх нөхцөл байдлыг үйлдлээрээ бий болгосон. Үүний улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл нийтдээ 44 хоногийн хугацаа байсан. 3 удаа хүсэлт гаргахад аль ч хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс татгалзсан буюу ерөнхий газрыг иргэний хариуцагчаар татуулахгүй байх нөхцөл байдлыг бий болгосон. Шүүх хуралдааны явцад 143 хуудас баримтыг нэхэмжлэлийг хүлээн авч, тайлбарлаад, энэ бүх баримтууд, нэхэмжлэл маань шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болоогүй. Нэгэнтээ шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болоогүй учраас дээд шатны шүүх хянаад, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй үйл баримтыг дахин шинээр тогтоох эрх байхгүй учраас зайлшгүй буцаах үр дагаварт хүрч байна. Тэгэхээр буцаахгүйгээр анхнаас нь дахиж хариуцагчийг зохих журмаар тогтоогоод мэтгэлцээн өрнөхгүйгээр энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх боломж байхгүй. Ийм үндэслэлээр буцааж өгнө үү гэж гомдол гаргасан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ******* саналдаа:
Хэлэх тайлбаргүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Хэлэх тайлбаргүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
“******* ” ХХК 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрч, 2025 оны 03 дугаар сард гэм буруугийн шүүх хуралдаан зарлагдсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар нотлох баримт гаргаагүй. Анхан шатны шүүхээс буцахдаа тодорхой баримт байхгүй байна. “******* ” ХХК-ийн зүгээс өртэй холбоотой баримтыг гаргаж өгөхгүй байна гэх асуудлыг тавьж явсаар ирсэн. Гэтэл 2 жилийн хугацаанд асуудал тавиагүй байж, гэм буруугийн шүүх хурал дээр хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж ирсэн. Тухайн нотлох баримтыг шүүхээс асуусан. Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2-той холбоотой иргэний хариуцагчаар ерөнхий газрыг татах гээд байна уу? тус хуулийн 148 дугаар зүйлийн 2-той холбоотой шүүгдэгчтэй холбоотой асуудал яриад байна уу гэхэд Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг гэж ярьсан. Тэгэхээр “******* ” ХХК-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан зүйлчлэлтэй холбоотой зүйл байхгүй. Гэм буруугийн шүүх хурал дээр гэм буруугийн асуудлыг ярина. Прокурор нараас гэм буруугийн асуудлыг хуулийн хүрээнд тогтоосон. Иргэний нэхэмжлэгч маань иргэний хариуцагчаа хэрхэн тогтоолгох эрх нь нээлттэй боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гэж хуульчилсан. Гэм буруугийн асуудлыг эцэслээд шийдвэрлэсний дараа энэ нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байна гэдгийг анхан шатны шүүхээр тогтоолгоё. Шийтгэх тогтоолын 31 дүгээр талд үндэслэлээ тодорхой заагаад өгсөн. Анхан шатны шүүх хуулийн хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдүүдээс гаргах болон холбогдох иргэний хариуцагч нараас гаргуулах талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. “******* ” ХХК-ийн тайлбартай холбоотой дараах тайлбарыг хэлье. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг харахад “******* ” ХХК нь -Уул аймгийн харьяа улсын ийн газраас 85 тонн элит үрийн будаа авахаар газартай гэрээ хийсэн. Гэрээний үнийн дүнг нийтдээ 28,160,000 төгрөгийг урьдчилсан байдлаар данс руу хийсэн байдаг. Үлдэгдэл 42,240,000 төгрөгийг улаан буудайгаа тариалаад, эргүүлээд нөхөн төлөх байдлаар гэрээ байгуулсан нь тогтоогдож байна. “******* ” ХХК 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр -Уул аймгийн газраас элит сортын буудай авахаар очсон. Энэ үед шүүгдэгч ******* нь *******-*******, нартай бүлэглэж тухайн үрийн буудайг элит сортын үрийн буудай гэж төөрөгдөлд оруулан 85 тонн буудайг ачуулсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нийтдээ “******* ” ХХК-ийг төөрөгдөлд оруулж, 28,160,000 төгрөгийг залилсан гэх хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. “******* ” ХХК нь улсын ийн газартай гэрээ хийж, бодитоор 28,160,000 төгрөгийг дансанд нь тушаасан байдаг. Ийм учраас шүүх тогтоогдсон үйл баримтад үндэслээд, *******, *******-*******, иргэний хариуцагч *******, нараас 28,160,000 төгрөгийг хувь тэнцүүлэх гаргуулах шийдвэр гарсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. “******* ” ХХК-ийн зүгээс ямар нэхэмжлэлийн асуудал яригддаг вэ? гэхээр манайх элит сортын үрийн буудайнаас өөр муу сортын үрийн буудай тариалснаас үүдэлтэй ургац алдсан. Ургац алдсаны улмаас 2016 онд олох байсан ашиг 245,675,493 төгрөг байх байтал 247,351,000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг байдлаар иргэний хариуцагч нараас нэхэмжилж асуудлыг тавьсан. Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж ирсэн үндэслэл нь нэг тохиолдолд буюу тухайн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг тооцуулах боломжгүй тохиолдолд нээлттэй үлдээж, дараа нь иргэний журмаар хэлэлцүүлэхийг нь хэлэлцэхгүй орхино гэсэн үндэслэлийг яриад байна. Энэ хэргийн хувьд шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. “******* ” ХХК тариалсан үрийн буудайнаас дээж аваад, тус үрийн буудайнд элит сортын буюу 3 дугаар зэрэглэлийн үрийн буудай гарсан. Хэрэг бүртгэлтийн үед нэр бүхий хүн “танайх элит сортын үрийн буудай биш, өөр сортын үрийн буудай нийлүүлсэн шүү” гэх асуудлыг гаргаж ирсэн учраас бид агуулахад байсан үрийн буудайнаас шинжлүүлсэн. Энэ нь муу зэрэглэлтэй ангиллын үрийн буудай гарсан гэсэн асуудлыг ярьдаг. Хавтаст хэрэгт холбогдогч нарын болон мэргэжлийн хүмүүсийн өгсөн мэдүүлгээр “элит сортын үрийн буудайнаас тариалаад гарч байгаа буудайг 1 дүгээр сорт, 2 болон 3 дугаар сорт гэж ангилдаг” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл тухайн сортын үрийн буудай нь 3 дугаар сортын буудай гэж гарсан. Энэ нөхцөл байдлаас харахад газар улсын ийн газраас авсан, буудайг тариалаад авч байгаа үрийн буудай гэдэг байдлаар эргэлзээтэй болсон. Мөн шүүгдэгч *******, *******-******* нар нь тухайн элит сортын үрийн буудай байхгүй ч гэсэн бид элит сортын үрийн буудайгаа “******* ” ХХК-д өгч байгаа учраас газарт хадгалагдаж байсан. 1 дүгээр сортын үрийн буудайг нийлүүлсэн юм гэдэг зүйлийг ярьдаг. Тэгэхээр эргэлзээтэй асуудал болдог. Шүүхийн шийтгэх тогтоолд “******* ” ХХК-д элит сортын үрийн буудай олгоогүй, өөр сортын үрийн буудай олгосон гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Гэхдээ ягаан өнгийн сортын буудай байсан. Уг буудайг хэр талбайд тариалсан, буудайг хүлээж авахдаа шинжлүүлж байсан нь тодорхойгүй нөхцөл байдлуудын улмаас “******* ” ХХК-ийн гаргаад байгаа хохирол, тооцоотой холбоотой төлбөрийг нарийн тооцоолох боломжгүй. Ийм учраас иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь байгаа гэдэг агуулгаар дүгнэлтийг хийсэн. Үүнийг үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна. Шинжилгээнд өгсөн буудай нь ерөнхий улсын өөс 2017 оны 5 дугаар сарын 03-нд авсан үрийн буудай байна гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй. оо ч тогтоох боломжгүй. Яагаад гэвэл “******* ” ХХК нь агуулахад байсан үрийн буудайг шинжлүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримтыг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах ёстой. Хавтаст хэрэгт авагдаад шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа нотлох баримтууд заавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн байх гэх хуулийн шаардлага тавигдсан. Шүүх иргэний журмаар хохирол, төлбөрийг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээгээд, шууд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр гарсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс ерөнхий газрыг иргэний хариуцагчаар татаагүй байна. Энэ нь оролцогчийн эрхийг хязгаарласан гэх тайлбарыг тавьж байна. Энэ дээр анхан шатны шүүх шийтгэх тогтоолд яагаад ерөнхий газрыг “******* ” ХХК хохирсон эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татаж байгаа талаар тогтоогдоно гэж тодорхой заасан. “******* ” ХХК нь яагаад газрыг хариуцагчаар татаагүй вэ? гэхээр төрийн албан хаагч үйл ажиллагааныхаа явцад бусдад гэм хор учруулж байгаа тохиолдолд төр хариуцан арилгах үүрэгтэй буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт иргэний хариуцагчаар татах хүсэлтийг гаргаж байгаа нь “******* ” ХХК өөрөө залилах гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон гэх агуулгын хүрээнд дүгнэсэн тул шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчаар татах асуудлыг тодруулсан. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн уг зохицуулалт болон холбоотой зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зохицуулалтын үзэл баримтлалыг аваад үзэхээр тухайн ажилтан, албан тушаалтан, ажиллаж байгаа хүний үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Энэ чиг үүргийг хэрэгжүүлээгүйгээс болж гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болоод байгаа юм. ерөнхий газар элит сортын үрийн буудай эсэхийг хянан шалгах үүрэгтэй боловч энэ хэрэгт гүйцэтгэх албан тушаалтнууд холбогдсон. Бусдад буюу хамааралгүй компаниудад давуу байдал олгосон үндэслэлүүд байна. Зохих байгууллагын шинжилгээтэй, дүн бүртгэгч нарын явуулж байгаа мэдээг худал гаргаад явуулж байгаа, мөн 2 жилийн хугацаанд элит сортын үрийн буудай хадгалагдаад байна гэсэн ойлголтыг аваад явсан нөхцөл байдал байдаг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Хуульд нийцсэн байна гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
-уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “******* ” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч ээс давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгасан болно.
Ийнхүү шалгаж үзэхэд 236 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” тухай шаардлагын хангаагүйгээс гадна шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогдлоо.
Тухайлбал:
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ иргэний хариуцагч , нараас зохих төлбөрүүдийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Гэтэл дээрх хариуцагч нар хаана оршин суудаг, хариуцагч нь хохирогчид яг хэдэн төгрөг төлөх нь ойлгомжгүйгээс гадна төлбөр төлөх болсон үндэслэл, шалтгааны талаар шийдвэртээ тодорхой тусгаагүй байна.
Хохирогч байгууллага болох “******* ” ХХК анхан шатны шүүх хуралдааны өмнө 143 нүүр хуудас бүхий нэхэмжлэлийг Ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэлийн агуулга: Ерөнхий ийн с дарга, нярав нар албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа харьяалах дээд байгууллагадаа ийн санд хадгалагдаж байгаа үрийн ийн талаар худал тайлан мэдээ явуулж албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэрэг үйлдсэн, энэхүү худал мэдээ, тайланг үндэслэн дээд албан тушаалтнууд аж ахуйн нэгжтэй “-” элит сортын үр худалдах гэрээ байгуулсан тул ийн санд нэгэнт байхгүй үрийг байгаа мэтээр залилан бусдыг хуурсан, Ерөнхий газар үрийн ийн санд байгаа тусгай үрийн өд зохих ёсоор хяналт тавиагүй нь гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болсон талаар тус тус дурджээ.
Энэ байдлаас үзвэл гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэгт хамтруулах шийдвэрлэх нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээгүй, нэхэмжлэлийг хариуцагчид гаргуулах, хариу тайлбар авах замаар талуудын мэтгэлцэх боломжийг олгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлд заасан “Хохирол арилгуулах нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх” тухай холбогдох заалтыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9-р сарын 18-ны өдрийн 70 дугаартай магадлалаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг энэ эрүүгийн хэрэгт хамтруулан шийдвэрлэх талаар шийдвэр гаргаж, энэхүү магадлал хүчин төгөлдөр болсон тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх ёстой.
Мөн шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 129 644 165 төгрөг буюу их хэмжээний хохирол учирсан гэж анхан шатны шүүх үзэж түүнийг 9 сая төгрөгөөр торгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” тухай шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатын шүүх үзсэнийг анхаарах шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. -Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч “******* ” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч ээс давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.МАНЛАЙБААТАР