2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/10031

 

 

 

 

 

 

2025 11 18 191/ШШ2025/10031

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Батцэцэг, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:   тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ******* ******* *******,

 

Төрийг төлөөлж: Баянзүрх дүүргийн *******ын *******,

 

Хууль бусаар цагдан хоригдсоны гэм хорын хохирол 224,383,000 төгрөгийг ******* газрын нөөц сангаас гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

төрийг төлөөлж прокурор ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.******* нь 2018 оны 11 сарын 30-аас 12 сарын 01-нд шилжих шөнө " ХХК-ийн оффист Б.тэй маргалдаж, улмаар түүнийг бүлэглэн зодож амь насыг нь хохироосон гэх хэрэгт сэжиглэгдэж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т заасан 180905295 дугаарын хэрэгт холбогдож, 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 640 хоног цагдан хоригдож шалгагдсан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн магадлал, ******* дээд шүүхийн 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 172 дугаарын тогтоолоор шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн. Хүнийг санаатай алах гэмт хэрэгт сэжиглэгдэн 2018 оны 12 сарын 01-нээс 2020 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл 640 хоног хууль бусаар цагдан хоригдож, гурван шатны шүүхийн шийдвэрээр цагаатгаж гэм буруугүйг тогтоож шийдвэрлэсэн. Энэ хугацаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлс төлсөн. Хэрэгт холбогдох үед ХХК-д зээлийн мэргэжилтнээр сарын 800,000 төгрөгийн үндсэн цалин, сарын 180,000 төгрөгийн нэмэгдэл цалинтай ажиллаж байсан. Гэмт хэрэгт холбогдохоос өмнө 2018 оны 11 сарын 03-ны өдөр " " оношлогооны төвд бүх төрлийн шинжилгээ өгөхөд ямар ч өвчин байхгүй эрүүл байсан ч 640 хоног цагдан хоригдсоны дараа эмнэлэгт үзүүлэхэд уушигний сүрьеэ, элэгний С вирус өвчин туссан байсан ба 2020 оны 09 сарын 14-нөөс 22-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, одоо байнга эмчийн хяналтанд үзүүлж, тогтмол эмчилгээ хийлгэж байна. Цаашид хэдий хэр хугацаанд эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй байна. Мөн хилс хэрэгт холбогдон шалгагдаж байх үед аав ын ******* надад маш их санаа зовж, сэтгэл санаагаар унасны улмаас 2021 оны 06 сарын 13-ны өдөр нас барсан. Хууль бусаар олон хоног цагдан хоригдсоны улмаас сэтгэл санаагаар, эд материалиар, эрүүл мэндээр хохирсондоо маш их гомдолтой байна. С.******* цагдан хоригдохоосоо өмнө -д урт хугацаагаар ажиллаж амьдрахаар төлөвлөж оршин амьдрах визээ авсан, очоод ажиллах ажлын байраа бэлэн болгож, онгоцны билетээ захиалсан байсан. Гэтэл хууль бусаар цагдан хоригдсноос болж Солонгос улсад ажиллаж амьдрах боломжгүй болж, цагдан хоригдож байхдаа сүрьеэ тусч, элэгний В вирусийн халдвар авсан, мөн аав нь сэтгэл санааны хямралын улмаас элэгний хавдар нь томорч мэс засалд орсон ч нас барсан, аавтайгаа амьд ахуйд нь уулзаж сүүлчийн замд нь үдэж чадаагүй зэрэг маш олон зүйлээр хохирсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 4-т зааснаар дараах гэм хорын хохирлыг нэхэмжилж байна.

1/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн мөнгийг гаргуулах ба өмгөөлөгч ид 2018.12.05-ны өдрөөс 2021.03.26-ны өдөр хүртэл хууль зүйн туслалцааны төлбөрт 25,000,000 төгрөг төлөхөөс баримттай хэсэг буюу 20,000,000 төгрөг, өмгөөлөгч Д.т 2019.09.16-ны өдрөөс 2021.03.26-ны өдөр хүртэл хууль зүйн туслалцааны төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн, нийт 40,000,000 төгрөгийг нэхэмжилнэ.

2/ 2018 онд С.*******ийн эхнэр Солонгосд ажиллаж байсан, тухайн үед компанийн Солонгос дахь салбарт агаар, далайн тээврийн шуудан илгээмжийг ангилан яллагч ажилтнаар сарын 2,500,000 вонны цалинтай ажиллахаар 2018.12.08-нд явахаар Korean air-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас билетээ захиалсан байсан бөгөөд энэ олох ёстой байсан орлогоо хууль бусаар хоригдсоны улмаас алдсан. Тухайн үед Солонгос улсад ажиллах визний хугацаа 2022.03.24-ний өдөр хүртэл байсан учир энэ хугацаанд Солонгос улсад ажиллах 13 сараар тооцоход 13 х 2,500,000=32,500,000 вон, тухайн үеийн ханшаар шилжүүлж бодоход 32,500,000 вон х 2.35 = 76,375,000 төгрөг. Энэ олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байгаа бөгөөд урьд нэхэмжилсэн 28 сарын цалин болох 27,440,000 төгрөгөөс татгалзаж байна.

3/ С.******* 2018.12.01-ний өдрөөс 2020.09.01-ний өдөр хүртэл нийт 640 хоног буюу 20 сар хууль бусаар цагдан хоригдсон ба энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор 3 удаа өөрчлөгдсөн. Үүнтэй нь уялдуулж 1 сар нь 240,000, 12 сар нь 320,000 буюу 3,840,000 төгрөг, үлдсэн 9 сар нь 420,000 буюу 3,780,000 төгрөг байгаа бөгөөд нийт 7,860,000 төгрөгийг нэхэмжилж байна.

4/ С.******* нь хууль бусаар цагдан хоригдох хугацаанд асар их сэтгэл санааны шаналал зовлон эдэлж эрүүл мэндэд нь эдгэшгүй өөрчлөлт орсон бөгөөд цагдан хоригдож байх хугацаандаа сүрьеэ өвчин тусч удаан хугацаагаар эмчлүүлсэн, элэгний В вирусийн халдвар авч одоо ч эмчийн хяналтанд байна. Хоригдож байхад аав нь нас барж оршуулгын ажилд нь оролцож чадаагүй үлдсэнд сэтгэл санааны асар их шаналалтай явдаг бөгөөд хэрэгт шалгагдаж байх явцад хохирогчдын зүгээс олон нийтийн сүлжээгээр гүтгэлэг дайралтууд явуулж байсан нь таньдаг мэддэг хамт ажилладаг хүмүүс алуурчин мэтээр ойлгох болсон. Хэргийн жинхэнэ байдал тогтоогдож С.******* цагаадсан хэдий ч өөртөө итгэх итгэлээ алдаж, үг дуу цөөтэй дотогшоо сэтгэлийн шаналалтай болж олон хүнтэй газраас дөлж явдаг болсны улмаас хөдөө ажиллахад хүрсэн. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь гутаагдсаны болон сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 100,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

5/ 2023 оны 3 сард ******* ерөнхий прокурорын газрын дэргэдэх эрүүгийн хэргийн төв архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн 148,000 төгрөгийг нэхэмжилнэ.

Иймд өмгөөллийн хөлсөнд төлсөн 40,000,000 төгрөг, Солонгос улсад ажиллаж олох ёстой орлого 76,375,000 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсон хугацааны цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 7,860,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан мөнгөөр үнэлшгүй хохиролд 100,000,000 төгрөг, архиваас баримт хуулбарласны төлбөр 148,000 төгрөг, нийт 224,383,000 төгрөгийг ******* газрын тусгай сангаас гаргуулж, С.*******ийн зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээд ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.******* нь 2018 оны 11 сарын 30-ны өдрөөс 12 сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ампер хаус төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагын оффист Б.тэй маргалдаж, улмаар түүнийг бүлэглэн зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу цагдаагийн байгууллагаас хүний амь нас хохирсон талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

******* газрын тусгай сангийн тухай хуулийн 4.1.1-т ******* газрын тусгай сан гэж ******* газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай тусгай дасныг хэлнэ гэж заасан ба мөн хуулийн 5,6 дугаар зүйлд тусгай сангийн төрөл, мөн сангийн зарцуулалтын талаар хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирлыг тус сангаас гаргах талаар заагаагүй тул эрүүгийн хэрэгт шалгагдсан гэм хорын хохирлыг ******* газрын тусгай сангаас гаргуулахаар шийдвэрлэх тохиолдолд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасантай нийцэхээргүй байна. Нэхэмжлэгч -д ажиллах хугацааны виз 2022 оны 03 сарын 24-ний өдөр дуусахаар байсан гэж тайлбарлаж байна. Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч С.*******ийн гадаад паспортын хуулбар дээр 2016 оны 07 сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 сарын 22-ны өдөр хүртэл -ын визний даралт байсан. 2022 оны 03 сарын 24-ны өдөр дуусах байсан гэх визний хугацааны талаар хавтаст хэргээс харагдахгүй байна. Олох байсан орлого гээд нэхэмжилж байгаа энэ үнийн дүн үндэслэлгүй байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхийн тулд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ч юм уу, эсвэл аль нэг эрх бүхий байгууллагаас сэтгэл санааны хохирол, гэм хорын хохирлын зэрэглэл гарсан байх ёстой. Сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөгийн шаардлагыг юунд үндэслэн гаргаж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д хууль бус ажиллагааны улмаас цагдан хоригдсон бол хохирлыг төр хариуцна гэж хуульчилсан байгаа ч ******* Дээд шүүхийн 2014 оны 12 сарын 23-ны өдрийн зөвлөмжийн дагуу цагдан хоригдсон хугацааны 1 сард 21,5 хоногоор тооцох ёстой, гэтэл нэхэмжлэгч сараар тооцож бодсон байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Баянзүрх дүүргийн *******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны эхлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* газрын төлөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. -д очиж ажиллаад олох ёстой байсан гэх орлогыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 18 сар ажиллах виз авсан гэдэг ч энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас олох ёстой байсан орлого нэхэмжилсэн мөнгөн дүнг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна. Дэмжиж байгаа нэхэмжлэлийн дүнгийн хувьд 640 хоног цагдан хоригдсоны улмаас хохирлыг тооцож үзээд 7,860,000 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна. 2023 оны 3 сард ******* Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн 148,000 төгрөгийг гаргуулах боломжтой гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлсний тухайд гурван шатны шүүхээр цагаатгасан нотлох баримтууд хэргийн материалд байгаа. Хавтаст хэргээс харахад зөвхөн тухайн өдрийн орлогын 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг 2 өмгөөлөгчийн дансанд 4 хоногийн зайтай байршуулсан байсан. Уг баримтыг цаг хугацааны хувьд өмгөөллийн хөлс төлсөн хангалттай нотлох баримт гэж үзэхгүй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл 20,000,000 төгрөгийг төлсөн дансны хуулгыг тусгайлан авч үзэх шаардлагатай. Мөн 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийн татвар төлсөн эсэх баримтууд байх ёстой гэж үзэж байна гэв.

4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /1хх-1-2/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.03-ны дугаар Яллагдагчийг цагдан хорих тухай захирамж /1хх-3-4/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.28-ны өдрийн , 2019.02.01-ний өдрийн , 2019.03.01-ний өдрийн , 2019.03.29-ний , 2019.07.09-ний өдрийн , 2019.08.01-ний өдрийн , 2019.09.02-ны , 2019.10.01-ний , 2020.04.28-ны , 2020.05.28-ны -17, 2020.06.28-ны өдрийн -18 дугаартай Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай захирамж /1хх-5-31, 169-185/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоол /1хх-32-55/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.10-ны өдрийн дугаар магадлал /1хх-56-71, 186-201/, ******* ******* Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021.03.26-ны өдрийн 172 дугаар тогтоол /1хх-72-77, 202-207/, төлбөрийн баримтууд /1хх-78-83, 87-89, 93-99/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1хх-84/, эмийн жор /1хх-85, 86, 92/, цээжний зураг /1хх-90/, эмнэлгийн карт, тодорхойлолт /1хх-91, 100/, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн баримт /1хх-101/, бэлэн мөнгөний орлогын баримт /1хх-102/, ӨЭМТ-н тодорхойлолт /1хх-103/, санхүүгийн нэгдлийн тодоройлолт /1хх-104/, 0000251694 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ /1хх-105/, итгэмжлэл /1хх-129, 218/, 18/04 дугаартай хөдөлмөрийн гэрээ /1хх-154-155/, 2024.01.29-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /1хх-221-223/, 2019.09.16-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-224-225/, ХААН банкны 5034891660 дугаартай дансны хуулга /1хх-226/, 2018.12.05-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-227/, ХААН банкны 5029561627 дугаартай дансны хуулга /1хх-228/, бэлэн мөнгөний орлогын баримт /1хх-229/, -ын Eco cargo компанийн 2022.04.15-ны өдрийн тодорхойлолт /солонгос хэл, монгол хэл дээр 1хх-230-231/, ******* банкны ханшийн лавлагаа /1хх-232/, онгоцны билетийн буцаалтын баримт /1хх-233-234/, гадаад паспортын хуулбар /1хх-235/, веритас оношилгооны төвийн 2018.11.03-ны өдрийн шинжилгээний баримт /1хх-236, 239/, лабораторийн 2020.10.19-ний өдрийн биохимийн шинжилгээний баримт /1хх-237/, Элэгний төвийн 2021.08.31-ний өдрийн Хепатитын С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ /1хх-238/, Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн 2019.02.12-ны өдрийн 047 дугаартай Эрүүл мэндийн тодорхойлолт /1хх-240/, ******* Хоёрдугаар төв эмнэлгийн 2021.01.27-ны өдрийн цээжний зураг /1хх-241/, Сүрьеэгийн диспансерийн 2020.09.11-ний өдрийн Хүчилд тэсвэртэй нян илрүүлэх шинжилгээний хуудас /1хх-242/

4.2. Гуравдагч этгээд ******* ******* ******* газраас ирүүлсэн: ******* ******* Ерөнхий сайдын 2022.02.15-ны өдрийн 17 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай захирамж, ******* ******* ******* газрын Хэрэг эрхлэх газрын 2022.02.17-ны өдрийн дугаартай итгэмжлэл /1хх-111, 112/, 2022.03.11-ний өдрийн хариу тайлбар /1хх-125/, ******* ******* Ерөнхий сайдын 2024.03.28-ны өдрийн 43 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай захирамж, ******* ******* ******* газрын Хэрэг эрхлэх газрын 2024.04.03-ны өдрийн ЗГ-1/35 дугаартай итгэмжлэл /2хх-7, 8/, ******* ******* Ерөнхий сайдын 2025.07.03-ны өдрийн 32 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай захирамж, ******* ******* ******* газрын Хэрэг эрхлэх газрын 2025.07.08-ны өдрийн х/832 дугаартай итгэмжлэл /2хх-15,16/,

4.3. Баянзүрх дүүргийн *******ын газраас ирүүлсэн: 2023.05.16-ны өдрийн итгэмжлэл /1хх-211/, 2025.10.22-ны өдрийн итгэмжлэл /2хх-30/,

4.4. Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн: ХХК-н 2018.01.02-ны өдрийн 18/04 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1хх-166-167, 168/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд олох байсан орлого 28 сарын цалин 27,440,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 40,000,000 төгрөг, эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, нийт 167,440,000 төгрөгийг ******* ******* ******* газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж ихэсгэн өмгөөллийн хөлсөнд төлсөн 40,000,000 төгрөг, Солонгос улсад ажиллаж олох ёстой байсан орлого 76,375,000 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсон хугацааны цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 7,860,000 төгрөг, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авсан төлбөр 148,000 төгрөг, нийт 224,383,000 төгрөгийг ******* ******* ******* газрын нөөц сангаас гаргуулахаар шаарджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, ихэсгэсэн нь хуульд нийцнэ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар цагдаагийн байгууллагаас хүний амь нас хохирсон талаарх мэдээллийн дагуу С.*******ийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, шүүхээс цагаатгасан ажиллагаа нь холбогдох хуульд заасны дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, мөн ******* ******* ******* газрын тусгай сангийн тухай хуульд заасан ******* газрын нөөц сангийн санхүүжүүлэх арга хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргах хөрөнгө байхгүй буюу эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулах боломжгүй гэх тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцсон Баянзүрх дүүргийн *******ын газрын хяналтын прокурор С.*******ийг хүний амь нас хохирсон талаарх мэдээллийн дагуу эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, шүүхээс цагаатгасан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан, үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас 640 хоног цагдан хоригдсоны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хохирол 7,860,000 төгрөг, Эрүүгийн хэргийн төв архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн 148,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан.

 

5. Нэхэмжлэгч С.******* нь 2018 оны 11 сарын 30-ны өдрөөс 12 сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ампер хаус төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагын оффист Б.ийг зодож амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаж, шалгагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.*******ийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн /я дугаар Яллагдагчийг цагдан хорих тухай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон С.*******т 2018 оны 12 сарын 03-ны өдрөөс яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан 2 хоногийг яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ. /1хх-ийн 3-4/

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 28-ны өдрийн , 2019 оны 02 сарын 01-ний өдрийн , 2019 оны 03 сарын 01-ний өдрийн , 2019 оны 03 сарын 29-ний өдрийн , 2019 оны 07 сарын 09-ний өдрийн , 2019 оны 08 сарын 01-ний өдрийн , 2019 оны 09 сарын 02-ны өдрийн , 2019 оны 10 сарын 01-ний өдрийн , 2020 оны 04 сарын 28-ны өдрийн , 2020 оны 05 сарын 28-ны өдрийн -17, 2020 оны 06 сарын 28-ны өдрийн -18 дугаартай Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай захирамжаар тус тус С.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгасан. /1хх-ийн 5-31, 169-185/

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан прокуророос шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон. /1хх-ийн 32-55/

- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн дугаар магадлалаар шийтгэх тогтоолын С.*******т холбогдох хэсгийг хэвээр үлдээж, тогтоолын 6 дахь заалтад С.******* 640 хоног цагдан хоригдсоныг дурдсугай гэж өөрчилсөн. /1хх-ийн 56-71, 186-201/

- ******* ******* Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 172 дугаар тогтоолоор дугаар шийтгэх тогтоол болон дугаар магадлалын С.*******т холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /1хх-ийн 72-77, 202-207/,

 

7. Дээр дурдсан баримтуудаар С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан 2018 оны 12 сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан прокуророос шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн дугаар магадлал, ******* ******* Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 172 дугаар тогтоолоор С.*******т холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

 

8. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа нийт 640 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хууль бусаар цагдан хоригдсноос болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, Солонгос улсад ажиллаж олох байсан орлогоо алдсан, цагдан хоригдож байхдаа сүрьеэ тусч, элэгний В вирусийн халдвар авсан, мөн аав нь сэтгэл санааны хямралын улмаас нас барсан, аавтайгаа амьд ахуйд нь уулзаж сүүлчийн замд нь үдэж чадаагүй зэргээр сэтгэл санаа, эд материал, эрүүл мэндээр хохирсон үндэслэлээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарласан.

 

9. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр заасны дагуу нэхэмжлэгч С.*******т өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүссэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас учирсан хохирлыг төр хариуцахаар заасан бөгөөд С.*******ийг эрүүгийн хэрэгт баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь баримтаар тогтоогдсон тул уг үйл ажиллагааны улмаас С.*******т учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд хохиролд тооцон нөхөн төлөх эд хөрөнгийн талаар зохицуулсан бөгөөд хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн төлөхөөр заасны дагуу нэхэмжлэгч нь эдгээр зардлыг шаардах эрхтэй байна.

 

10. Нэхэмжлэгчийн хууль бусаар цагдан хоригдсоны гэм хорын хохиролд нийт 224,383,000 төгрөгийг ******* ******* ******* газрын нөөц сангаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсанаар шийдвэрлэв. Үүнд:

 

10.а. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгч ид 20,000,000 төгрөг, өмгөөлөгч Д.т 20,000,000 төгрөг тус тус төлсөн үндэслэлээр хууль зүйн туслалцааны төлбөрт төлсөн нийт 40,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

С.******* нь өмгөөлөгч той 2018 оны 12 сарын 05-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, өмгөөллийн хөлсийг 25,000,000 төгрөгөөр, 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулмагц, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг давж залдах шатны шүүх хурлаас өмнө төлөх, өмгөөлөгч Д.тай 2019 оны 09 сарын 16-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, өмгөөллийн хөлсийг 20,000,000 төгрөгөөр тус тус харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх-224-225, 227/

 

Нэхэмжлэгч 2021 оны 09 сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг ийн ХААН банкны 5029561627 дугаартай данс руу өмгөөллийн үлдэгдэл төлбөр С.*******оос гэсэн гүйлгээний утгатай, 2021 оны 09 сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөгийг Д.ын ХААН банкны 5034891660 дугаартай данс руу өмгөөллийн төлбөр ******* ******* ЛЗ81122174 гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны гүйлгээний хуулга баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 226, 228/

 

Нэхэмжлэгч С.******* нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан цаг хугацаанд өмгөөлөгч , өмгөөлөгч Д. нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, өмгөөллийн хөлсөнд нийт 40,000,000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасныг баримтлан гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өмгөөллийн хөлсөнд төлсөн 40,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

10.б. Нэхэмжлэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааны буюу 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийтгэх тогтоол гарсан 2020 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийт цагдан хоригдсон 640 хоногийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2018 оны 12 сард 240,000 төгрөг, 2019 оны 01-12 сард 320,000 төгрөгийг 12 сараар тооцож 3,840,000 төгрөг, 2020 оны 01-09 сард 420,000 төгрөгийг 9 сараар тооцож 3,780,000 төгрөг, нийт 7,860,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс шалгагдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн дугаар магадлал, ******* ******* Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 172 дугаар тогтоолоор шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоолон шаардсан цалин хөлсний орлого нийт 7,860,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Тус нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээд ******* ******* ******* ******* болон төрийг төлөөлж оролцсон прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

10.в. Нэхэмжлэгч нь 2023 оны 3 сард ******* ерөнхий прокурорын газрын дэргэдэх эрүүгийн хэргийн төв архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн 148,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан ба тэрээр 2023 оны 03 сарын 29-ний өдөр үйлчилгээний төлбөрт 148,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх тул уг шаардлагыг хангах үндэслэлтэй. /1хх-ийн 229/

 

10.г. С.******* нь хууль бусаар цагдан хоригдох хугацаанд сэтгэл санааны шаналал зовлон эдэлж эрүүл мэндэд нь эдгэшгүй өөрчлөлт орсон, цагдан хоригдож байх хугацаанд сүрьеэ өвчин тусч удаан хугацаагаар эмчлүүлсэн, элэгний В вирусийн халдвар авч эмчийн хяналтанд орсон, аав нь сэтгэл санааны хямралын улмаас нас барсан, аавтайгаа амьд ахуйд нь уулзаж сүүлчийн замд нь үдэж чадаагүй зэргээр сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирсон үндэслэлээр сэтгэл санаа, эрүүл мэндийн гэм хорын хохиролд 100,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд эд хөрөнгийн бус, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргаж шийдвэрлүүлэхээр заасан, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд буруутай этгээд эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирлыг шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар С.******* нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан, цагдан хоригдохоос өмнө 2018 оны 11 сарын 03-ны өдрийн веритас оношилгооны төвд шинжилгээ хийлгэж, рентген зураг авахуулахад уушиг өөрчлөлтгүй, эрүүл, элэгний вирусгүй, сүрьеэгүй байсан нь хэрэгт авагдсан үзлэг, шинжилгээний баримтаар тогтоогдож байх ба тэрээр цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ цуцлагдсны дараа 2020 оны 10 сарын 19-ний өдөр шинжилгээ хийлгэхэд хепатитын С вирус эерэг гарсан, 2020 оны 11 сарын 04-ний өдөр ******* хоёрдугаар эмнэлэгт шинжилгээ хийлгэж, рентген зураг авахуулахад уушигны зураглал олширсон, голомтот өөрчилттэй болсон, Элэгний төв эмнэлэг болон Сүрьеэгийн диспансерт эмчийн хяналтад тогтмол эмчилгээ хийлгэдэг болсон нь тухайн эмнэлэг, шинжилгээний байгууллагуудын үзлэг, шинжилгээний баримт, тодорхойлолт, үйлчилгээний төлбөр төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1хх-ийн 236-239, 240, 241, 242, 90, 91, 100, 103, 78-83, 85-89, 92-99/

 

Дээр дурдсан баримтуудын хүрээнд дүгнэхэд С.******* нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаанд уушгины сүрьеэ өвчин, элэгний хепатитын С вирус-ийн халдварыг авч өвчилсөн гэж дүгнэх үндэслэлтэй буюу цагдан хоригдсоны улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч нь хууль бусаар цагдан хоригдсоны улмаас эрүүл мэндэд эдгэршгүй өөрчлөлт орж сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд их хэмжээгээр хохирсон гэх тайлбарыг гаргасан нь үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* иргэн нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч С.*******т учирсан сэтгэл санааны хохирлыг эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан өдрийн байдлаар буюу 2018 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл ХХК-д зээлийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацааны 1 сарын дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн 880,000 төгрөгөөр тооцож цагдан хоригдсон 640 хоног буюу 20 сараар тооцож 17,600,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд тооцон гаргуулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

10.д. Нэхэмжлэгч нь компанийн Солонгос дахь салбарт агаар, далайн тээврийн шуудан илгээмжийг ангилан яллагч ажилтнаар сарын 2,500,000 вонны цалинтай ажиллахаар 2018 оны 12 сарын 08-ны өдөр явахаар Korean air-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас билетээ захиалсан байсан боловч хууль бусаар хоригдсоны улмаас Солонгос улсад ажиллах 13 сарын орлого болох 32,500,000 вон, тухайн үеийн ******* банкны ханш 2.35 төгрөгөөр тооцож нийт 76,375,000 төгрөгийн олох байсан гэх үндэслэлээр олох байсан орлого 76,375,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт С.*******ийн онгоцны тийзний буцаалт хийсэн баримт, компанийн тодорхойлолт нотлох баримтаар авагдсан байх боловч эдгээр баримтаар түүнийг -д 13 сар ажиллаж 76,375,000 төгрөгийг олох байсан гэж үзэх боломжгүй буюу нэхэмжлэгчийн олох байсан орлого 76,375,000 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. /1хх-ийн 230-235/

 

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ******* газрын тусгай сангийн тухай хуульд заасан ******* газрын нөөц сангийн санхүүжүүлэх арга хэмжээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргах хөрөнгө байхгүй тул хохирол гаргуулах боломжгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч ******* газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ******* газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй зардлыг санхүүжүүлэх зориулалттай гэж заасныг баримтлан нэхэмжлэгчид учирсан хохирлыг ******* ******* ******* газрын нөөц сангаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

12. ******* ******* Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д ******* ******* Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар иргэн А.Болдхуяг, Л.Мөнхжаргал нар сонгогдож, тухайн иргэдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогч нар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн нэхэмжлэгч С.*******т эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас өмгөөллийн хөлсөнд төлсөн 40,000,000 төгрөг, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааны буюу 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийтгэх тогтоол гарсан 2020 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний орлого нийт 7,860,000 төгрөг, ******* ерөнхий прокурорын газрын дэргэдэх эрүүгийн хэргийн төв архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн 148,000 төгрөг, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 17,600,000 төгрөг, нийт 65,608,000 төгрөгийг ******* ******* ******* газрын нөөц сангаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 158,775,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

14. Нэхэмжлэл нь ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1, ******* газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг баримтлан ******* ******* ******* газрын нөөц сангаас 65,608,000 /жаран таван сая зургаан зуун найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 158,775,000 /нэг зуун тавин найман сая долоон зуун далан таван мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ

 

Н.САРАНГҮН