2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10124

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 19 191/ШШ2025/10124

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..... байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .....  өөрийн байранд байрлах ******* ******* ******* ******* /хуучнаар ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой алданги 970,837,906.97 төгрөг, хохирол 620,461,996 төгрөг, нийт 1,591,299,902.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ҮД:3627/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, багасгасан шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зарласан нээлттэй тендер шалгаруулалтад оролцож хууль ёсоор шалгарсны дагуу талууд 2021 оны 10 сарын 13-ны өдөр байгуулагдсан дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын (түлхүүр гардуулах нөхцөлтэй) ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчтай харилцан тохиролцсон санхүүжилтийн хуваарийн дагуу захиалагчийн зардлаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг -р хорооны нутаг дэвсгэрт, *******-ын нэгж талбарын дугаартай, эзэмшил газарт байршилтай талбайд техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, гэрээний тусгай нөхцөлд заасан Дахин төлөвлөлтийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Нэхэмжлэгч нь гэрээт ажлыг зохих ёсоор, чанартай гүйцэтгэж Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 01 сарын 15-ны өдрийн БА- дугаартай дүгнэлтээр өндөр төвөгшилтэй зоорьтой, 19 автомашины дулаан зогсоолтой, 1 давхар спорт заал, зоорьтой 16 авто машины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 55 айлын орон сууц, зоорьтой 31 авто машины дулаан зогсоолтой, 12 давхар үйлчилгээтэй 110 айлын орон сууцны барилгыг тус тус байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч тал нь ковид-19 цар тахалын өндөржүүлсэн бэлэн байдлын үед *******-н санхүүжилт тасарч, барилга зогсох нөхцөл байдалд байхад, түүний хүсэлт, нөхцөлөөр барилгын ажлыг зогсоолгүй, өөрсдийн хүч бололцоог дайчлан, зэлийн санхүүжилт авч гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж ажилласан. Тухайн үед барилгын материалын үнэ 30-65 хувь өссөн, тээвэрлэлт ложистикийн доголдол, тээвэрлэлтийн зардал 15-20 дахин өссөн байсан ч төсвийн тодотгол хийгээгүй, төсөвт өртөгт багтаан ажлыг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч компаниас санхүүжилт саатсан 20 оны 09 сараас эхлэн ажлыг дуусгаж Улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл санхүүжилтийг таслахгүй байх, яаралтай шийдвэрлэх талаар байнга шаардаж байсан ба хариуцагч компани хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгож өөрсдийн боломжоор барилгын ажлаа үргэлжүүлж байхыг ятгаж, гарсан нэмэлт зардал, хохирлын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн тул банк, санхүүгийн байгууллагаас зээл авч барилгын ажлыг 5 сарын турш нэмэлт зардал гарган өөрсдийн санхүүжилтээр үргэлжлүүлсэн. Түүнээс хойш барилгын санхүүжилт шийдэгдэхгүй байгаагаас туслан гүйцэтгэгч компани болон ажилчид төлбөрөө авч байж ажлаа гүйцэттэх шаардлага тавьж, ажлаа зогсоосон тул 2023 оны 01 сарын 30-ны өдрийн дугаартай албан тоотоор санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл түр хугацаанд барилгын ажлыг зогсоох тухай хариуцагч компанид мэдэгдсэн. Хариуцагч компаниас 2023 оны 02 сарын 14-ний өдрийн дугаартай албан тоотоор үйлдвэрийн газрын үндсэн бүтээгдэхүүн төмрийн баяжмалын экспортын хэмжээ вагон хангамжийн дутагдалтай байдлаас шалтгаалан 20 оны туршид буурч улмаар борлуулалтын орлогын тасалдал үүссэн тул барилгын ажлын санхүүжилтийг нэг дор төлж барагдуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тухай мэдэгдэж, яаралтай арга хэмжээ авч төлбөрийг төлж барагдуулах талаар мэдэгдсэн. Гэрээнд төлбөрийг мөнгөн хэлбэрээр хийхээр заасан байсан ч 2023 оны 10 сард хариуцагч нь гүйцэтгэлийн санхүүжилтэд барилгын үйлчилгээний талбайг санал болгож, 333.5 м2 талбайг 1.136.239.800 төгрөгөөр үнэлж бартераар төлбөрт шилжүүлсэн. Бид санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон тул уг хөрөнгийг авч борлуулахаас өөр аргагүй байдалд байсан ба одоог хүртэл уг бартерын хөрөнгийг борлуулсан төлбөрөө авч дуусаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний Ерөнхий нөхцөлийн 39, 40 дүгээр зүйлүүдэд төлбөрийг сар бүр, ажлын гүйцэтгэлээр тооцож төлөхөөр, хугацаа хоцорсон тохиолдолд хоцорсон хоногт ногдох анзыг дараагийн төлбөрийг төлөхдөө хамт төлөхөөр зохицуулсан. Гэрээний Тусгай нөхцөл хүснэгтийн 40-т төлбөрийг ажлын үе шат бүрээр төлбөрийн мэдэгдэл гарснаас 30 хоногт багтааж хийх, 46-т анз ногдуулах хэмжээ 0.05 хувь байх, алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувь байх-аар тус тус заасан. Хариуцагч компани 20 оны 09 сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл төлөх 28 удаагийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний дээрх заалтууд, Иргэний хууль тогтоомжид нийцүүлэн тооцоход нийт 970,837,906.97 төгрөгийн алдангийг төлөөгүй байна. Алдангийг тухайн сарын гүйцэтгэлийг илгээснээс хойш гэрээний дагуу шилжүүлээгүй 30 хоног өнгөрсөн тохиолдолд үнийн дүнгийн 0.05 хувиар тооцож, хоцроосон хоногоор үржүүлэн тооцсон. Түүнчлэн хариуцагч үе шатны санхүүжилтийг хугацаандаа хийгээгүйгээс нэхэмжлэгчээс санхүүжилт тасарсан үед банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүд тооцож төлсөн төлбөр 984,600,374 төгрөг болсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн заалтад нийцсэн хэлбэрээр зохигчид гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар харилцан хүлээн зөвшөөрч тусгажээ. Иймд хариуцагч нь төлбөр төлөх үүргийн зөрчилтэй холбоотой анз төлөх үндэслэлтэй байна. Харин үүргийн зөрчилтай холбоотой буруутай тал нөгөө талдаа учруулсан хохиролыг хэрхэн төлөх талаар хуульд дараах байдлаар тодорхойлжээ. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 2.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гэж тодорхойлсон. Мөн хуулийн 2.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй, 2.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 2.7-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь санхүүжилт тасарсан хугацаанд банкнаас зээл авч, зээлийн хүүг төлсөн ба хариуцагч санхүүжилтээ хоцроогоогүй бол нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан зардал тул хохирол гэж тодорхойлж байгаа болно. Банкны зээлийн 1 сарын хүүгийн хэмжээ 17.76 хувь бөгөөд үүнээс 1 өдрийн хүүг тооцоолоход 1.48 хувь болно. Хоцроосон санхүүжилтийн үнийн дүнгээс 1 өдөрт төлөх хүүгийн хэмжээг гаргаж, хоцорсон хоногоор үржүүлэн хохиролын хэмжээг тооцсон. Дээрхээс үзвэл хариуцагч компани төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч компани нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авч, хүүгийн төлбөр төлж нэмэлт зардал гаргахгүй байсан ба нэхэмжлэгчээс банкид төлсөн хүүгийн төлбөрийг хохиролд тооцож хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй байна. Хариуцагчаас гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой алданги 970,837,906.97 төгрөг, хохирол 984,600,374.02 төгрөг, нийт 1,955,438,280.99 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хохирлын хэмжээг 620,461,996 төгрөг болгон багасгаж, нийт 1,591,299,902.97 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* *******-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Хариуцагч компани 20 оны 08 сарын 27-ны өдөр бичигдсэн №13-аар гүйцэтгэлийг олгоогүйгээс мөн оны 09 сарын 27-ны өдрөөс эхлэн гэрээний үүргийн зөрчил үүсч, хариуцагчийн хүсэлт, шаардлагаар нэхэмжлэгч нь гэрээт ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэхээр банк дахь шугамын зээлийн эх үүсвэр, Эргэлтийн хөрөнгийн зээл авч ашигласан. Зээлийн шугамын эрхтэй холбоотой гэрээнүүдийг дараах байдлаар байгуулсан.

a. дугаартай 2019 оны 10 сарын 16-ны өдрийн гэрээ /800 сая/

в. -A дугаартай 2020 оны 02 сарын 06-ны өдрийн гэрээ /200 сая/

с. -B дугаартай гэрээ /500 сая/

d. дугаартай 20 оны 04 сарын 01-ний өдрийн гэрээ /660 сая/

е. дугаартай 2023 оны 09 сарын 13-ны өдрийн гэрээ /дээрх гэрээнүүдийн зээлийн эрхийн нэгтгэн 2,160,000,000/

Эргэлтийн хөрөнгийн зориулалттай 20 оны 11 сарын 18-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ /1,5 тэрбум/

Нэхэмжлэгч нь хугацаа хоцорсон санхүүжилтийг нөхөж, ажлыг үргэлжлүүлэхээр их хэмжээний нэмэлт болон хүүгийн зардал гаргаж алдагдал хүлээсэн. Тодруулбал, нэхэмжлэгч компани дээрх зээлийн гэрээний дагуу банкинд нийт шугамын зээлэнд 1,041,344,234.48 төгрөгийн, үндсэн хөрөнгийн зээлэнд 135,867,500.53 төгрөгийн, нийт 1,177,211,735,01 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлсөн. Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгч компани нь өөрт учирсан хохирлыг тооцож нэхэмжлэхдээ дахин төлөвлөлтийн барилгын ажилд зориулж банкнаас авч ашигласан зээлд төлсөн нийт хүүгийн хэмжээгээр биш зөвхөн санхүүжилт өгөх ёстой байсан 20 оны 09 сараас барилга ашиглалтад орж,Улсын комисс хүлээн авах хүртэл буюу 2024 оны 01 сарыг дуустах хугацаанд төлсөн хүүгийн төлбөрөөр хохирыг тооцоолсон болно. Уг хугацаанд банкнаас нийт шугамын зээлийн эрхээс 3,815,901,348.59 төгрөг, эргэлтийн хөрөнгийн зээлээс 1,500,000,000 төгрөг, нийт 5,315,901,348.59 төгрөгийг авч ашигласан байна. Уг тооцооллын дагуу хохирлыг тооцоход нийт шугамын зээлд төлсөн хүүгийн төлбөр 484,594,495.96 төгрөг, эргэлтийн хөрөнгийн зээлд төлсөн хүүгийн төлбөр 135,867,500.53 төгрөг, нийт 620,461,996 төгрөг болно. Иймд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын (түлхүүр гардуулах нөхцөлтэй) ажил гүйцэтгэх гэрээ, 20 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын нэмэлт ажлын гэрээ-ний үүргийн зөрчилтэй холбоотой алданги 970,837,906.97 төгрөг, хохиролд 620,461,996 төгрөг, нийт 1,591,299,902.97 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* *******-аас гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2021 оны 10 сарын 13-ны өдөр Дахин төлөвлөлтийн барилгын (Түлхүүр гардуулах нөхцөлтэй) дугаартай 36,865,883,000 төгрөгийн гэрээ, 20 оны 10 сарын 05-ны өдөр нэмэлт ажлын дугаартай 952,048,830 төгрөгийн гэрээг тус тус *******-******* ХХК-тай байгуулсан. Мөн 20 оны 12 сарын 26-ны өдөр Ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн дотор засал тохижилтын ажил гүйцэтгэх MR-20-06-40 дугаартай 206,219,366 төгрөгийн гэрээг байгуулсан бөгөөд нийт 38,024,151,196 төгрөгийн дүнтэй гэрээний харилцаанд оролцсон. *******-ын зүгээс гэрээнүүдийг хэрэгжүүлэхэд бүхий л талаар анхаарал хандуулж санхүүжилтийг тухай бүр нь хийж ирсэн бөгөөд *******-******* ХХК нь дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 165 айлын орон сууц, спорт цогцолборын барилгын ажлын 2023 оны 11 сарын 01-ний өдрийн дотор дуусгаж хүлээлгэн өгөх байсан. *******-******* ХХК-ийн хүсэлтийн дагуу MR-2021-05- 31 дугаартай гэрээний нэмэлт гэрээ №2-г 2023 оны 11 сарын 03-ны өдөр байгуулж дээрх хоёр гэрээний тусгай нөхцлийн 17.0-д Ажил дуусгахаар төлөвлөсөн едер: 2024 оны 01 сарын 10-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж гэрээний хугацааг сунгасан ба манай зүгээс дээрх гурван гэрээний гүйцэтгэлд 37,966,956,914.91 төгрөгийн санхүүжилтийг хийж гэрээний үүргээ биелүүлсэн. 2024 оны 04 сарын 19-ний өдөр тооцооны үлдэгдлийг баталгааг хоёг компани зөвшөөрч 279,430,506.09 төгрөгийн үлдэгдэлтэйг харилцан баталсан. Мөн оны 06 сарын 07-ний өдөр 200,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлж 79,430,506.09 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 165 айлын орон сууц болох 100/1 болон 100/2 орон сууцнууд, спорт цогцолборын дулаан авто зогсоолд зориулалтын бус хаалга тавьсны улмаас эвдэрсэн *******-******* ХХК-ийг засварлах, солихыг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул 2024 оны 11, 12 сард нийт ,236,5 төгрөгийн өртөгтэйгөөр бусдаар гүйцэтгүүлэн дулаан зогсоолын хаалгыг сольж доголдлыг арилгуулсан ба *******-******* ХХК нь дээрх төлбөрийг зөвшөөрсөн байдаг. Өнөөдрийн байдлаар Ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн дотор засал тохижилтын ажил гүйцэтгэх MR-20-06-40 гэрээний чанарын баталгаа 10 хувь болох 20,621,936 төгрөг, Дахин төлөвлөлтийн барилгын дугаартай гэрээ, нэмэлт ажлын дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 36,572,345 төгрөг, нийт 57,194,281 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2023 оны 12 сарын 18-ны өдөр Барилгыг ашиглалтад оруулах комисс (хуралдаж комиссын гишүүдийн гаргасан үүрэг даалгаварын биелэлтийг хангуулах, биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2024 оны 01 сарын 25-ны өдрийн БА- дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дугнэлт гарсан. *******-******* ХХК нь улсын комиссын гишүүдийн гаргасан үүрэг даалгаварыг биелүүлэхээр баталгаа гаргаж дээрх дүгнэлтийг гаргуулсан ч дулааны улиралд хийхээр амласан ажлуудыг огт хийгээгүй, комиссын зарим гишүүдийн үүрэг огт биелээгүй өнөөдрийг хүрсэн. 2024 оны 02 сарын 01-ний өдөр *******-ын орон сууц, спорт цогцолбор нийтийн эзэмшлийн талбай бусад эд хөрөнгийг хүлээж авах ажлын хэсгээс *******-******* ХХК-ийн төлөөллийг байлцуулан барилгын гүйцэтгэлийг хянасан акт үйлдэж зөрчил дутагдалыг арилгуулахаар хандсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Мөн автомашины дулаан зогсоолын автомат хаалгыг солих, зарим айл өрхийн цахилгааны гэмтлийг арилгах, айлуудын тагтаар борооны ус орохыг зогсоох, хотхоны гадна гэрэлтүүлгийг бүрэн гүйцэд ажилд оруулах, нийтийн эзэмшлийн талбай, өрөөнүүдийн хана таазны заагаар ус орж буйг зогсоож, үүнтэй холбоотой заслын ажлууд, ногоон байгууламж болон хотхоны фасад угаах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах болон зорчих эрхийг хангах зэрэг баталгаа гаргасан ажлууд хийгдээгүй бөгөөд доголдол арилаагүй байна. Түүнчлэн *******-******* ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ гадна фасадны өнгө материал, шилэн хийцлэлтэй байхаар байсан тагтын хийцлэлийг дур мэдэн сольж хийсэн хэдий ч манай зүгээс нөхцөл байдлыг ойлгож хүндэтгэлтэй хандаж ирсэн бөгөөд одоогоор алаг цоог барилга харагдаж байна. Оршин суугчдын зүгээс барилгын чанарын талаар байнгын санал гомдол гарч байна. Сүүлд гарсан доголдлоос дурдвал: 100/2 дугаар байрны 12 тоот орон сууцны 2025 оны 01 сарын 18-ны өдөр зочны өрөөний паар, 02 сарын04-ний өдөр унтлагын өрөөний паар задарсан. Нийт 5 айлын паар задарч халуун ус алдаад байна. Цаашид паар задрах буудахгүй байх баталгаагүй байна. Мөн айлуудын ариун цэврийн өрөөний алчуур хатаагч задрах ус алдах тохиолдлууд тогтмол гарч байна. Түүнчлэн бороо орох болон цас хайлах үеэр дээвэр болон тагтаар ус нэвчиж байна.

дугаартай дахин төлөвлөлтийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцлийн 46.1-д Гүйцэтгэгч ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний тусгай нөхцөлд заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй. Захиалагч нь алдангийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутган авч болно. Алданги төлсөн нь гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хариуцлагыг хөндөхгүй гэж заасан. Гэрээний тусгай нөхцлийн 46.0. Алданги ногдуулах хэмжээ: хоногт гэрээний хэсгийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.05 хувь байна. Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувь байна гэж тус тус заасан бөгөөд дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын (түлхүүр гардуулах нехцөлтэй) ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч алданги төлөхгүй гүйцэтгэгч алданги төлөхөөр зохицуулалттай тул нэхэмжилж буй 970,837,906.97 төгрөгийг алдангид шаардах хууль эрх зүйн үндэслэлгүй юм.

Дахин төлөвлөлтийн барилгын (Түлхүүр гардуулах нөхцөлтэй) дугаартай гэрээ, Дахин төлөвлөлтийн барилгын нэмэлт ажлын дугаартай гэрээний төлбөрийг гүйцэтгэлээр олгохоор тохирсон бөгөөд *******-******* ХХК-д төлбөрийг бүрэн шилжүүлж байсан, ямар нэгэн хохирол учруулаагүй тул хохиролд нэхэмжилж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. *******-******* ХХК-ийн нотлох баримтаар ирүүлсэн банктай 20 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ЗГ052065 дугаар Зээлийн гэрээнээс харахад 1,500,000,000 төгрөгийг авсан байна. Гэтэл уг зээл нь дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдаж байсан 165 айлын орон сууц, спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэлд зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй байна. Манай компани *******-******* ХХК-тай 2021 оны 10 сарын 13-ны өдөр тоот гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус компани гэрээ байгуулахаас өмнөх хугацааны буюу 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 20 оны 04 сарын 01-ний өдрийн хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэл болгон өөрийн компанийн хэрэгцээнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашигласан зээлийн хүүг талуудын хооронд байгуулсан гэрээний хүрээнд учирсан хохирол гэх байдлаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. ******* ******* ******* *******-ын зүгээс дахин төлөвлөлтийн барилгын ажлын төлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Богд банкнаас 5.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн боловч үйлдвэрийн газрын тухайн үеийн санхүүгийн нөхцөл байдлаас хамааран 20 оны 09 сарын 30-ны өдөр 1.0 тэрбум төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй авсан. Уг зээлийг дахин төлөвлөлтийн барилгын ажлын санхүүжилтэд зориулан *******-******* ХХК-д шилжүүлж, зээлийн хүүд 27.7 сая төгрөг төлж байсан бөгөөд манай зүгээс барилгын ажлын санхүүжилтыг саадгүй хурдан шуурхай шийдвэрлэх бүхий л арга хэмжээг өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан авч ажиллаж байсан. ******* /хуучин нэрээр/ *******-******* ХХК-тай 2021 оны 10 сарын 13-ны өдөр байгулсан тоот гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу нээлттэй тендерийн үр дүнд байгуулагдсан. Хариуцагч нь Сангийн яамнаас батлагдсан тендерийн баримт бичгийн дагуу боловсруулж тендерийг цахимаар зарлаж нэхэмжлэгч тус баримт бичигт заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа албан тоотоор илэрхийлж тус баримт бичигт заасан гэрээний төслийн дагуу гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч компаниас 2021 оны 10 сарын 08-ний өдрийн 1/212 тоот албан бичгээр гэрээний төсөлд санал ирүүлсэн, 2021 оны 10 сарын 12-ний өдрийн 1/2412 тоот албан бичигт тодорхой хариу хүргүүлсэн бөгөөд тус албан бичигт ирүүлсэн шаардлага болох алданги Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тендерт шалгарсан оролцогчийн гэрээний үнийг захиалагч гэрээ байгуулахдаа өөрчлөх боломжгүй, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт болон гэрээний ерөнхий нөхцөлд заасан бусад шаардлага, заалтуудыг гэрээ байгуулах болон гүйцэтгэлийн явцад өөрчлөх боломжгүй гэсэн хариуг өгсний үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /1хх-1-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-6/, итгэмжлэл /1хх-7, 2хх-6, 215/, *******-******* ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тусгай зөвшөөрөл, гэрээ /1хх-8, 9-11, 12-15/, 2021.10.13-ны тендерийн дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажлын гэрээ /1хх-16-24/, 20.10.05-ны өдрийн МРЦМ2005673 тендерийн дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын нэмэлт гэрээ /1хх-25/, 2024.01.25-ны БА- дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1хх-26-27/, хоорондын тооцоонд банкны зээлийн хүү төлсөн, алданги тооцсон дүн /1хх-28, 29/, 20.11.18-ны ЗГ052065 дугаартай Зээлийн гэрээ, БГ052065 дугаартай Барьцааны гэрээ /1хх-30-33, 34-37/, *******-******* ХХК-с *******-т явуулсан албан бичгүүд 2024.12.02-ны 01/482, 2024.11.13-ны 01/466, 2024.05.13-ны 1/252, 2024.03.29-ний 01/153, 2024.02.19-ний 01/86, 2024.02.14-ний 0/174, 2024.01.31-ний 01/53, 2024.01.25-ны 01/48, 2023.10.24-ний 1/301, 2023.06.07-ны 1/147, 2023.05.02-ны 1/112, 2023.04.26-ны 1/108, 2023.03.29-ний 1/067, 2023.03.27-ны 1/064, 2023.02.06-ны 1/031, 2023.01.30-ны , 20.11.04-ний 1/200, 20.10.24-ний 1/190, 20.10.11-ний 1/185, 20.09.-ны 1/172 хүсэлт /1хх-38-43, 45-59/, Хоорондын тооцооны задаргаа /1хх-44/, *******-с *******-******* ХХК-д явуулсан албан бичгүүд 2024.11.28-ны 1/2416/, 2024.11.05-ны 1/96, /, 2024.10.-ны 1/2172, 2024.03.05-ны 1/414, 2024.02.16-ны 1/316, 2023.10.24-ний 1/2410, 2023.10.23-ны 1/2395, 2023.10.03-ны 1/91, 2023.09.-ны 1/26, 2023.09.18-ны 1/2169, 2023.02.14-ний , 2023.01.12-ны 1/007, 2021.09.23-ны 1/74, 2023.03.27-ны 1/706, 2023.03.30-ны 1/737 /1хх-60-63, 65, 67-75, 2хх-1, 3/, ОСНААУГ-т явуулсан 2024.01.24-ний 1/154 хүсэлт /1хх-64/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /1хх-66/, ******* ХХК-н 2023.01.23-ны 03 дугаартай хүсэлт /1хх-76/, ХХК-н 2023.01.25-ны мэдэгдэл /1хх-77/, ХХК-н 2023.01.26-ны албан бичиг /1хх-78/, 20.08.24-ний 1535/20 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл /1хх-7984/, Барилга угсралт, буулгалтын ажлын гүйцэтгэл /1хх-85-120/, 2025.04.15-ны 01/63 Нэмэлт тайлбар /1хх-219-1/, ХХК-н 2025.03.20-ны 04/25 албан бичиг /1хх-2/, Эм-Ар апартмент орон сууц хийгдсэн ажлууд, гүйцэтгэл, фото зураг /1хх-3, 4-238/, 2023.09.13-ны Зээлийн гэрээ /1хх-239-243/, хоорондын тооцоонд банкны зээлийн хүү төлсөн дүн /1хх-244/, алданги тооцоолол /1хх-245/, *******-******* ХХК-н 2023.03.29-ний 1/067 хариу албан бичиг /2хх-2/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /2хх-4/, харилцагчийн гүйлгээний тайлан /2хх--24/, хоорондын тооцоонд алданги тооцсон байдал /2хх-25-27/, хүү тооцоолол /2хх-28/, банкны дугаартай дансны хуулга /2хх-29-39, 41-118/, банкны 05149611 дугаартай зээлийн дансны хуулга /2хх-40/, 2025.08.15-ны 01/197 Тайлбар /2хх-206/, засварын ажлын гүйцэтгэл, фото зураг /2хх-211-214/, 2021.10.08-ны 1/212 албан бичиг /2хх-217-218/, *******-н 2021.10.12-ны 1/2412 хариу албан бичиг /2хх-219/, тоот гэрээний нэмэлт гэрээ №2 /2хх-0/, 2025.10.30-ны нэхэмжлэлийн шаардлага багасгасан тухай /3хх-24-29/, 2019.10.16-ны зээлийн гэрээ /3хх-30-31/, 052065 зээлийн дансны хуулга /3хх-32/, 05149611 зээлийн дансны хуулга /3хх-33-35/, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ -3хх-36-38/, 2021.09.13-ны 1/181, 1/182, 1/184 Мэдэгдэл хүргүүлэх албан бичиг /3хх-60-63/, Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл /3хх-66-108/, Үндэсний статистикийн хорооны 2025.11.12-ны 05/841 дугаартай албан бичиг, холбогдох баримт /3хх-111-114/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /1хх-128, 2хх-5, 1/, 2025.02.13-ны хариу тайлбар /1хх-134-136/, *******-с *******-******* ХХК-д явуулсан албан бичгүүд 20.10.25-ны 1/2500, 2024.10.01-ний 3/2041/, 2024.11.28-ны 1/2416/, 2024.11.05-ны 1/96, 2024.10.-ны 1/2172, 2023.09.-ны 1/26, 2023.09.06-ны 1/2079, 2024.02.16-ны 1/316, 2024.02.1-ний 1/358 /1хх-137-155/, 2024.02.01-ний Ажлын хэсгээс барилгын гүйцэтгэлийг хянасан акт /1хх-156-158/, 2023.10.31-ний өдрийн хамтарсан хурлын тэмдэглэл /1хх-159-162/, 2024.12.03-ны Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /1хх-163-165/, *******-******* ХХК-н 2024.12.02-ны 01/482 албан бичиг /1хх-145/, MR-2023-06-25 Үйлчилгээний талбай худалдан авах гэрээ, Гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ /1хх-146-148, 149-151/, *******-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-166/, Тооцооны үлдэгдлийн баталгаа №4 /1хх-167/, гэрээнүүдийн төлбөрийн мэдээлэл /1хх-168/, төлбөрийн даалгавар /1хх-169-212/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-125/, Үйлчилгээтэй, орон сууц, спорт заалны барилгын загвар зураг /2хх-128-133/, 20.11.04-ний 1/200 албан бичиг /2хх-134/, *******-с банк-д явуулсан 20.11.04-ний 1/2577 тодорхойлолт /2хх-135/, ******* ******* ******* *******-н 2025.05.15-ны 1/618 албан бичиг /2хх-136, 241/, *******-******* ХХК-н 2025.05.19-ний 01/105 хариу албан бичиг /2хх-137, 242/, ******* ******* ******* *******-н ХББОСЯ-д явуулсан 2025.05.08-ны 1/545 албан бичиг /2хх-138-140/, 2024.01.25-ны БА- Барилга байгууламжигй ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл /2хх-141-183/, дахин төлөвлөлтийн барилгын ажлын зургийн тодорхойлолт /2хх-184-192/, 20.09.28-ны 1/2327 дугаартай албан бичиг /2хх-240/, 20.09.30-ны ЗГ/2327 дугаартай Зээлийн гэрээ, дугаартай Барьцааны гэрээ /2хх-243-250, 3хх-1-2, 3-14/, Богд банкны зээлийн дансны хуулга /3хх-15/, 2025.10.27-ны 1/1806 эвлэрэх санал хүргүүлэх албан бичиг /3хх-19/, 2025.10.29-ний 02/150 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, холбогдох баримтууд /3хх-39, 40-46/, 2025.11.06-ны хариу тайлбар /3хх-109-110/

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч *******-т холбогдуулан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой алданги 970,837,906.97 төгрөг, хохирол 984,600,374.02 төгрөг, нийт 1,955,438,280.99 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардсан хохирлын хэмжээг 620,461,996 төгрөг болгон багасгаж, нийт 1,591,299,902.97 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодруулж багасгасан нь хуульд нийцнэ.

 

3. Хариуцагч нь гэрээний үүргийн зөрчил гаргаагүй, гэрээний төлбөрийг гүйцэтгэлээр олгохоор тохирсны дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж байсан, гэрээний үлдэгдэл төлбөр 57,194,281.09 төгрөг, гэрээнд гүйцэтгэгч алданги төлөхөөр заасан тул алданги шаардсан нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч *******-******* ХХК банкнаас авсан зээлийг талуудын хооронд байгуулсан дахин төлөвлөлтийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдаж байсан 165 айлын орон сууц, спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэлд зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хариуцагч *******-ын оноосон нэр 2025 оны 03 сарын 21-ний өдөр ******* ******* ******* ******* болон өөрчлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ байгуулсан болон гэрээний үүргийн гүйцэтгэл, хоёр байгууллагын хоорондох харилцаа ******* нэрээр хийгдэж байсан тул шийдвэрт тухайн нэрээр дүгнэлт хийх нь зүйтэй. /2хх-ийн 125/

 

5. ******* болон *******-******* ХХК нарын хооронд 2021 оны 10 сарын 13-ны өдөр дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажил гүйцэтгэх гэрээ /тендерийн дугаар /-г байгуулан гэрээгээр талууд дараах үүргийг хүлээхээр харилцан тохиролцжээ. Үүнд:

- гүйцэтгэгч *******-******* ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт *******-ын нэгж талбарын дугаартай эзэмшил газарт байршилтай талбайд техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, гэрээний тусгай нөхцөлд заасан дахин төлөвлөлтийн барилгын ажлыг 2023 оны 11 сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, ажил нь барилга барих талбайг бэлтгэх зорилгоор хуучин барилга байгууламжуудыг буулгах, инженер геологийн судалгаа хийх, барилгын иж бүрэн зураг төсөв зохион батлуулах, холбогдох техникийн нөхцлүүд болон барилга барих зөвшөөрлийг авах, гадна дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, эдгээр ажилд шаардлагатай болон барилгын ажилд шаардлагатай техник тоног төхөөрөмж, материал, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгч дуусган, захиалагчийн өмчлөл, ашиглалтад шилжүүлэн өгөх,

- захиалагч ******* нь дахин төлөвлөлтийн барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх ажлыг 36,865,883,000.00 төгрөгөөр /НӨАТ тооцсон/ гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг хүлээн зөвшөөрч, 2021 онд 10,284,500,000 төгрөг, 20 - 2023 онд 26,581,383,000.00 төгрөгийг төлөх, төлбөрийг ажлын үе шат бүрийн гүйцэтгэлээр хийх. /1хх-ийн 16-24/

 

Мөн талууд 20 оны 10 сарын 05-ны өдөр дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын нэмэлт ажлын гэрээ /тендерийн дугаар МРЦМ2005673/-г байгуулан, гэрээгээр захиалагч ******* дахин төлөвлөлтийн барилгын нэмэлт ажлыг гүйцэтгэх ажлыг 952,048,830.00 төгрөгөөр /НӨАТ тооцсон/ гүйцэтгэх *******-******* ХХК-ийн саналыг зөвшөөрч нэмэлт ажлыг санхүүжүүлэхээр тохиролцжээ. /1хх-н 25/

 

2023 оны 11 сарын 03-ны өдөр талууд 2021 оны 10 сарын 13-ны өдрийн тоот гэрээний Нэмэлт гэрээ №2 гэх гэрээг байгуулж, гүйцэтгэгч *******-******* ХХК ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр ажлыг дуусгах боломжгүй болсон тул талуудын хооронд байгуулсан 2021 оны 10 сарын 13-ны өдрийн дугаартай үндсэн гэрээ болон 20 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай нэмэлт гэрээнүүдийн гэрээний тусгай нөхцөлд ажил дуусгахаар төлөвлөсөн 2023 оны 11 сарын 01-ний өдрийг 2024 оны 01 сарын 10-ны өдрийг дуустал гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж, гэрээний бусад заалт хэвээр хадгалагдах болохыг харилцан тохиролцжээ. /1хх-ийн 151/

 

6. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан болон эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх тул *******-******* ХХК болон ******* нь гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

7. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. Нэхэмжлэгч *******-******* ХХК нь *******-аас зарласан дугаартай тендерт оролцон шалгарч, 2021 оны 10 сарын 13-ны өдөр дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, мөн гэрээт ажлын хүрээнд МРЦМ2005673 дугаартай тендерт оролцон 20 оны 10 сарын 05-ны өдөр дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын нэмэлт ажлын гэрээ-г тус тус байгуулсан, гэрээт ажлуудыг хийж гүйцэтгэн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн БА- дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр Баянзүрх дүүргийн дугаар хороонд баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 19 автомашины дулаан зогсоолтой, 2 давхар спорт заал, зоорьтой, 16 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 55 айлын орон сууц, зоорьтой 31 автомашины дулаан зогсоолтой, 12 давхар үйлчилгээтэй 110 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгсөн. /1хх-ийн 16-24, 25, 26-27, 151, 2хх-ийн 141-183/

7.2. ******* нь гэрээний төлбөрийг төлөх үүргийн хүрээнд ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг мөнгөн хэлбэрээр шилжүүлж, мөн 1,3,970,138.75 төгрөгийн үнийн дүн бүхий 359.25 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж, талууд 2024 оны 04 сарын 19-ний байдлаар өгч, авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр харилцан тооцоо нийлж ******* нь гэрээний үүрэгт нийт 38,024,151,196.00 төгрөг төлөх үүргийг хүлээснээс 2021 оноос 2024.03.-ны өдрийг хүртэл мөнгөн хэлбэрээр 36,191,714,264.00 төгрөг, ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн дотор засалд 185,597,429.40 төгрөг, цахилгаан, дулаан бусад зардалд 143,438,857.76 төгрөг, үйлчилгээний талбай худалдан, худалдан авах гэрээгээр 1,3,970.138.75 төгрөг, нийт 37,744,720,689.91 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэж, 279,430,506.09 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2024 оны 06 сарын 07-ны өдөр 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 165 айлын орон сууц болох 100/1, 100/2 орон сууц, спорт цогцолборын дулаан зогсоолд зориулалтын бус хаалга тавьсны улмаас эвдэрснийг ,236,5 төгрөгийн өртөгтэй бусдаар гүйцэтгүүлснийг гэрээний төлбөрөөс хасаж тооцсон. /1хх-ийн 146-148, 149-150, 167/

 

Дээр дурдсан гэрээт ажлын гүйцэтгэл болох орон сууцнуудыг ашиглалтад оруулсан хугацаа болон гэрээний төлбөр төлөлт, тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн талаар зохигч маргаагүй.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн зөрчилд алданги 970,837,906.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээнд төлбөрийг сар бүр, ажлын гүйцэтгэлээр тооцож төлөх, хугацаа хоцорсон тохиолдолд хоцорсон хоногт ногдох анзыг дараагийн төлбөрийг төлөхдөө хамт төлөхөөр зохицуулсан, хариуцагч 20 оны 09 сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл 28 удаагийн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тул алдангийг гэрээнд заасан хувиар санхүүжилт хоцроосон хоногоор тооцож шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

9. Зохигчийн хооронд 2021 оны 10 сарын 13-ны өдөр байгуулсан дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажил гүйцэтгэх гэрээ-ний Ерөнхий нөхцөлийн 39.1-т Гүйцэтгэгч нь хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайланг сар бүр төслийн менежерт гаргаж өгөх бөгөөд нэхэмжилсэн дүн нь нийт гарсан зардлаас өмнө нэхэмжилсэн дүнг хассан хэмжээтэй байна, 40.1-т ...Захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө. Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно... гэж, мөн тус гэрээний Тусгай нөхцөлийн 46.0-д Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний хэсгийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.05 хувь байна гэж заасан байх ба зохигч анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулж, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.05 хувиар тооцож хоног тутамд алданги төлөхөөр тохирсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч тал алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа талуудын хооронд байгуулсан гэрээг Сангийн яамнаас батлагдсан тендерийн баримт бичгийн дагуу боловсруулж тендерийг цахимаар зарлаж нэхэмжлэгч тус баримт бичигт заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа албан тоотоор илэрхийлж баримт бичигт заасан гэрээний төслийн дагуу гэрээ байгуулсан, гэрээнд захиалагч алданги төлөх талаар зохицуулалт байхгүй, гүйцэтгэгч алданги төлөхөөр заасан тул алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 46.1-д гүйцэтгэгч ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө гэж заасан байх боловч гэрээний Ерөнхий нөхцөлийн 40.1-т захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлөхөөр заасан байх ба зохигч анз тогтоосон гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуульд заасны дагуу алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь барилга угсралт, буулгалтын ажлын гүйцэтгэлийг гаргаж тухай бүрт нь захиалагч *******-аар баталгаажуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба 20 оны 09 сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл төлөх 28 удаагийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч маргаж байх боловч нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй. /1хх-ийн 3, 85-120/

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний Тусгай нөхцөл 40-т төлбөрийг ажлын үе шат бүрээр төлбөрийн мэдэгдэл гарснаас 30 хоногт багтааж хийх гэсэн заалтыг баримтлан нэхэмжлэгч нь 970,837,906.97 төгрөгийн алданги гаргуулахаар шаардаж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан гэрээний үлдэгдэл төлбөр 57,194,281.09 төгрөгөөс алданги тооцон 28,597,140.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Гэрээний үлдэгдэл төлбөрийн дүнгийн талаар нэхэмжлэгч маргаагүй ба хэрэгт авагдсан тус компанийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн албан бичигт гэрээний үлдэгдэл төлбөр 57,194,281 төгрөгийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. /2хх-ийн 137/

10. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой банкны хүүнд төлсөн 620,461,996 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, үндэслэлээ хариуцагч компани 20 оны 08 сарын 27-ны өдөр бичигдсэн №13-аар гүйцэтгэлийг олгоогүйгээс мөн оны 09 сарын 27-ны өдрөөс гэрээний үүргийн зөрчил үүсч, хариуцагчийн хүсэлт, шаардлагаар нэхэмжлэгч гэрээт ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэхээр банкнаас зээл авч зээлийн хүү төлсөнөөс хариуцагчаас санхүүжилт өгөх ёстой байсан 20 оны 09 сараас барилга ашиглалтад орж Улсын комисс хүлээн авах хүртэл буюу 2024 оны 01 сарыг дуустал хугацаанд төлсөн хүүгийн төлбөрөөр хохирлыг тооцоолсон гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******-******* ХХК нь банктай 2019 оны 10 сарын 16-ны өдөр дугаартай Зээлийн гэрээг байгуулж 800,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн шугамын зориулалтаар зээлсэн, 2020 оны 02 сарын 06-ны өдөр -А дугаартай Зээлийн гэрээг байгуулж зээлийн хэмжээг 200,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж 1,000,000,000 төгрөг болгон өөрчилж, зээлийн хүүг 16.8 хувь болгож, гэрээний хугацааг 2020 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл сунгасан, 2020 оны 11 сарын 05-ны өдөр -Б дугаартай Зээлийн гэрээг байгуулж зээлийн гэрээний хугацааг 2021 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл 12 сараар сунгасан, 20 оны 04 сарын 01-ний өдөр -Г дугаартай Зээлийн гэрээг байгуулж зээлийн хэмжээг 660,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж 2,160,000,000 төгрөг болгон өөрчилж, гэрээний хугацааг 2023 оны 09 сарын 16-ны өдөр хүртэл 18 сараар сунгасан болох нь тогтоогдож байна. /3хх-ийн 30-31, 36, 37, 38/

Мөн 20 оны 11 сарын 18-ны өдөр ЗГ052065 дугаартай Зээлийн гэрээ, БГ052065 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулан 1,500,000,000 төгрөгийг жилийн 18.24 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажил гүйцэтгэх гэрээ-ний 9,274,000,000 төгрөгийг барьцаалсан нь баримтаар тогтоогдож байна. /1хх-н 30-33, 34-37/

*******-******* ХХК нь банктай дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулан зээл авч, зээлийн хүүгийн төлбөрийг төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч тус компанийн шугамын зээлийн хүүгийн төлбөр 484,594,495.96 төгрөг, эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн төлбөр 135,867,500.53 төгрөг, нийт 620,461,996 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Тодруулбал, зохигчийн хооронд байгуулсан 2021 оны 10 сарын 13-ны өдрийн дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажил гүйцэтгэх гэрээ, 20 оны 10 сарын 05-ны өдрийн дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын нэмэлт ажлын гэрээ, 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 2021 оны 10 сарын 13-ны өдрийн тоот гэрээний Нэмэлт гэрээ №2 гэрээнүүдэд гүйцэтгэгч талын банкнаас авсан зээлийн хүүнд төлсөн төлбөрийг захиалагч тал төлөхөөр харилцан тохиролцоогүй байх ба гэрээт ажлыг гүйцэтгэх явцад гүйцэтгэгч тал банкнаас зээл авч зээлийн хүүг төлж байсан үндэслэлээр нэхэмжлэгчид гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах асуудал ба ******* нь банкинд 20 оны 11 сарын 04-ний өдөр 1/2577 дугаартай албан бичгээр *******-******* ХХК-тай 2021 оны 10 сарын 13-ны өдрийн дугаартай Дахин төлөвлөлтийн барилгын /түлхүүр гардуулах нөхцөлтэй/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу 33.8 турбум төгрөгийн ажил хийж гүйцэтгээд байгаа, төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 6.3 тэрбум төгрөг байгаа, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа тогтворжиж хэвийн болоход үлдэгдэл төлбөрийг төлөх талаар тодорхойлолт гаргаж байсан, мөн зарим санхүүжилтийг хугацаа хоцруулан төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн банктай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн тухайн гэрээнүүдээр тохиролцсон хүүгийн хэмжээгээр нэхэмжилсэн 620,461,996 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй ба энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэл бүхий байна. /2хх-ийн 135/

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагчаас гэрээний үүрэгт алданги 28,597,140.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,562,702,762.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

12. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,935,141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 300,935 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* /хуучнаар *******/-аас 28,597,140.54 /хорин найман сая таван зуун ерэн долоон мянга нэг зуун дөчин төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,562,702,762.43 /нэг тэрбум таван зуун жаран хоёр сая долоон зуун хоёр мянга долоон зуун жаран хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,935,141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 300,935 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР