| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10521/И |
| Дугаар | 191/ШШ2025/10135 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/10135
2025 11 19 191/ШШ2025/10135
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: .... байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: ..... тоотод оршин суух ******* овогт *******ийн /Регистрийн дугаар: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,486,834 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Н.*******, Т. нар нь ******* *******-тай дугаар Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг байгуулж барьцаа хөрөнгөөр .... тоот хаягт байршилтай 76 м.кв талбайтай дугаартай хувийн сууц, мөн тус хаягт байрлах 288 м.кв талбайтай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 900,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус бүртгүүлэн, хариуцагч нар мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд, 14 удаагийн гүйлгээгээр төлөлтийг хийж, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш дахин төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 11,966,887 төгрөг, хүү 10,413,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,082,741 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 23,500 төгрөг буюу нийт 24,486,834 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Н.*******, Т. нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 1,258 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 14 удаагийн төлөлтийг хийж хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах эсэх талаар утсаар удаа дараа мэдэгдэж шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийлгүй хугацаа хэтрүүлж, ноцтойгоор зөрчсөн тул зээлдүүлэгч талын санаачлагаар 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож, материалыг төлбөр барагдуулах тусгай активын хэлтэст шилжүүлж албадан төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч мөн үр дүнд хүрээгүй тул шүүхийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан 900,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил нь бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээний зүйлээс татгалзаж байна. Иймд хариуцагч Н.*******, Т. нараас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны Өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,966,887 төгрөг, хүү 10,413,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,082,741 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 23,500 төгрөг буюу нийт 24,486,834 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурьдсан баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 11 сарын 19-ний өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянагдаж байгаа ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******ийн ******* /РД: *******/, *******ийн /РД: / нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,740,912 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийн ажиллагааны явцад хариуцагч талаас 24,486,834 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв зохих ёсоор үүргээ биелүүлээгүй бол баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн тул доорх нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд: 1. Нэхэмжлэлийн шаардлага болох 24,486,834 төгрөгийг хариуцагч Н.*******, Т. нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, хүлээн зөвшөөрөв. 2. Хариуцагчаас 4,081,000 төгрөгөөр 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх бөгөөд сүүлийн 1 сар буюу 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,081,834 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж нийт 24,486,834 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцов. 3. Эвлэрсэн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй зөрчсөн тохиолдолд баталгаат ипотекийн гэрээний зүйл болох барьцаа хөрөнгө .... тоот хаягт байршилтай 76м2 талбайтай дугаартай хувийн сууц, мөн тус хаягт байрлах 288м2 талбайтай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсон болно. Иймд, зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******, Т. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,486,834 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,486,834 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 24,486,834 төгрөгийг 6 сарын хугацаанд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 4,081,000 төгрөгөөр, сүүлийн 1 сар буюу 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,081,834 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Н.*******ын өмчлөлийн .... тоот байршилтай, 76 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Н.*******ын өмчлөлийн .... тоот байршилтай, нэгж талбарын дугаартай, 288 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******, Т. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******, Т. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,486,834 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,486,834 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 24,486,834 төгрөгийг 6 сарын хугацаанд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 4,081,000 төгрөгөөр, сүүлийн 1 сар буюу 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,081,834 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Н.*******ын өмчлөлийн .... тоот байршилтай, 76 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Н.*******ын өмчлөлийн .... тоот байршилтай, нэгж талбарын дугаартай, 288 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Н.*******, Т. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 175,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 175,295 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгож, хариуцагч Н.*******, Т. нараас 175,295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Н.*******, Т. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР