| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/01158/И |
| Дугаар | 321/ШШ2026/00124 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 321/ШШ2026/00124
2026 02 16 321/ШШ2026/00124
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: * байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоотод оршин суух,******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 706,887.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдөөд байна.
1. 2023.05.18-ны өдөр 2037324 тоот******* кредит үйлчилгээний гэрээг байцуулж 616,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд******* аппликэйшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
2037324 тоот******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 576,987.89 төгрөг, үндсэн хүүд 120,429.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,770.34 төгрөг, шимтгэлд 2,700.0 төгрөг, Нотариатын төлбөр 0.0 төгрөг, Нийт 706,887.76 төгрөгийг хариуцагч*******гээс гаргуулж өгнө үү. Гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан 706,887.76 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, 706,887.76 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,515.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс 10,757.65 төгрөгийг, улсын орлогоос 10,757.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 706,887.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,515.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс 10,757.65 төгрөгийг, улсын орлогоос 10,757.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН