Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/55

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

рокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

Нарийн бичгийн дарга Б.Анужин нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч холбогдох 241*******000000*******07 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,

-Тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 22 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж 1 жил 6 сар 10 хоногоор тогтоож, 201******* оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 42 дугаартай шүүчгийн захирамжаар 4 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллагдсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод ******* зодож эрүүл мэндэд нь баруун чамархай, ухархайн хананы хугарал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, дагзны хатуу хальсан дээрх цус харвалт, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун, зүүн хацар, зүүн бугалга, хэвлий, дээд уруулын дотор салстад зулгаралт, эрүү, баруун мөр, зүүн, баруун бугалга, баруун шуу, зүүн хөх, хэвлий, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн хохирол учруулсны улмаас нь 2024 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн рокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.*******, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй гэрч нарт ойртон очих, уулзах, харилцахыг хориглох, Монгол Улсын хэлээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

...Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч ******* миний бие Эрүүгийн 241******* 000 000 *******07 дугаартай хэргийн шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралд хууль зүйн туслалцаа үзүүлэн түүнийг өмгөөлөхөөр болсон.

Дархан-Уул аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоол нь Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Давж заалдах шатны шүүхэд хандаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн үед амь хохирогч биед халдаж улмаар амь хохирогч нь 2024 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэж дүгнэж шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож түүнд 11 жилийн хугацаагаар хорих ял оноож шийдвэрлэжээ.

Шүүх эмнэлгийн шинжлэх ухаан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, магадлалын өндөр түвшинд гаргаж өгснөөр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий анагаах ухааны салбар, хууль зүйн хавсрага шинжлэх ухаан байдаг.

Анагаах ухааны нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт нь аливаа гэмт хэргийн шинж, элементийг хуулийн байгууллагад тодорхой болгож өгснөөр хүний хувь заяаг шийдвэрлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, үнэн мөнийг олох хууль зүйн ач холбогдолтой. Гавал тархины эдэд үүссэн гэмтлийн цаг хугацааг анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримтаар баталгаажуулахын тулд орчин үеийн эд судлалын аргуудаар ялган оношлох боломжтой юм. Тухайлбал манай улсын шүүх эмнэлгийн практикт 2012 онд “Гавал тархины гэмтлийн үүссэн хугацааг эд судлалын аргаар тодорхойлох” судалгааны хүрээнд гистохимийн МSB буюу Martius Scarlet Blue будгийн аргыг нэвтрүүлж тодорхой үр дүнд хүрсэн. Энэхүү аргачлалаар гавал тархины гэмтлийн үүссэн цаг хугацааг нас барахаас 0-6 цаг, 6-12 цаг, 12-1******* цаг, 1*******-24 цаг, 24-4******* цаг, 4******* цагаас дээш гэх мэтээр тогтоох боломжтой болсон. 

Өөрөөр хэлбэл амь хохирогчийн тархинд үүссэн цусан бүлэнг эд эсийн шинжилгээ буюу гистохимийн шинжилгээгээр цагийн нарийвчлалтай тогтоодог шинжилгээг манай улс нэвтрүүлээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн.Тус хэргийн хувьд амь хохирогч нас барахаас хэдэн цагийн өмнө тархиндаа үхэлд хүргэх болсон гэмтлийг авсан талаарх шинжилгээг хийлгэснээр Хэргийн бодит байдал жинхэнэ утгаараа тогтоогдох болно.

Шүүгдэгч *******ыг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн үед амь хохирогч биед халдаж улмаар амь хохирогч нь 2024 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн байдаг болов ч шүүгдэгч *******аас амь хохирогч салж яваад 5 хоногийн дараа нас барсан үйл баримт тогтоогддог. 5 хоногийн хугацаанд амь хохирогчийн биеийн байдал хэвийн тогтвортой, байсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон нотлох баримтууд хавтас хэрэгт багагүй байдаг. Амь хохирогч , шүүгдэгч *******аас салж явсан 5 хоногийн дотор шинээр гэмтэл авсны улмаас нас барсан уу, аль эсвэл анхан шатны шүүхээс дүгнэсэн шүүгдэгч *******ын үйлдлээс амь нас хохирсон уу гэх эргэлзээг эцэслэн шийдвэрлэх шинжилгээ бол эд эсийн шинжилгээ буюу гистохимийн шинжилгээ билээ.

Шинжээч эмч 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг өгөхдөө хохирогч дээрх гэмтлийг аваад 4******* цагаас дээш хугацаа өнгөрсөн буюу 2 оос 5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэхдээ дээрх гэмтлийг авсан цаг хугацааг эд эсийн нарийн шинжилгээгээр тодорхойлогдоно хэмээн мэдүүлсэн байдаг. /1 дүгээр хавтаст хэргийн 196 дугаар талд/

Тус хэргийн хувьд амь хохирогч үхэлд шүүгдэгч *******ын үйлдэл шууд шалтгаант холбоотой эсэхийг эд эсийн нарийн шинжилгээний үндсэн дээр эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох ёстой байсан атал мөрдөн шалгах ажиллагааны явцад тус шинжилгээг хийлгээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Хэргийн бодит байдалтай нийцээгүй юм.

Эрүүгийн 241******* 000 000 *******07 дугаартай хэрэгт гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээгээд буй шүүгдэгч ******* залуу хүн, түүний амьдрал, хувь заяатай холбоотой асуудал шийдвэрлэгдэж байгаа тул амь хохирогч тархинд үүссэн бүлэнд эд эсийн нарийн шинжилгээг хийлгэх зайлшгүй шаардлага үүсч байх тул давж заалдах шатны шүүхээс эд эсийн шинжилгээ буюу гистохимийн шинжилгээ хийлгэх боломж олгож өгнө үү.

Иймээс давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх хэсгийг тус тус үндэслэн Дархан-Уул аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна...гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн 241*******000000*******07 дугаар хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* би Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “ шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө ... ******* зодож ....учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас нь 2024 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдаж төвийн гаралтай зүрх судасны дутагдлаар нас барсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх доорх үндэслэлүүд байна. Үүнд:

1. Шинжээч эмч гийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 149 дугаар цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтэд “...Цогцост баруун чамархайн хуйханд доор 10x4 см, 9x5 см хүрэн ягаан өнгийн цус хуралт, хатуу хальсан дээр 155 мгр хэмжээтэй хар өнгийн цусан бүлэнтэй, чинэрэлттэй, цайвар ягаан өнгөтэй, баруун чамархайнаас дагз руу үргэлжилсэн ******* см шугаман хугаралтай, чамархайн хугарлаас баруун нүдний ухархайн ар тал руу салаалсан 6 см шугаман хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ” гэж дүгнэсэн.

2. Шинжээч эмч гийн мэдүүлэгт “... баруун чамархайнаас дагз руу үргэлжилсэн ******* см шугаман хугаралтай, чамархайн хугарлаас баруун нүдний ухархайн ар тал руу салаалсан 6 см шугаман хугарал гэмтлүүд үүссэн байсан нь тогтоогдсон. Толгойн гавал ясыг авахад хатуу хальсны дээр үүссэн байсан 155 гр хэмжээтэй бүлэгнэсэн цус буюу цусан хураанаас харахад амь хохирогч нь дээрх гэмтлийг аваад 4******* цагаас дээш цагийн хугацаа өнгөрсөн буюу 2-оос 5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэхдээ дээрх гэмтлийг авсан цаг хугацаа нь эд эсийн нарийн шинжилгээгээр тодорхойлогдоно. Дээрх цусан бүлэн нь тогтоц зөөлөн, хатуу хальс болон ясанд наалдаагүй, салгахад хялбар байсан бөгөөд хэрэв 7 хоногоос дээш хугацааны өмнө үүссэн тохиолдолд уг цусан бүлэнг хатуу хальснаас салгахад бэрхшээлтэй байдаг юм. Харин уг гэмтлийг 24 цагийн дотор авсан тохиолдолд тархи дарагдаж, хавтгайрч, хонхойх чинээний нөлөө үзүүлэхгүй” гэжээ.

3. Задлан шинжилгээний дүгнэлтэд “2. Эд эсийн шинжилгээний Хө-29/2 слайд,14 блок/” гэж байх боловч хавтаст хэрэгтэй танилцахад эд эсийн шинжилгээ хэрэгт авагдаагүй байсан ба сүүлд нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргахад хуулбарыг нь хэрэгт хавсаргасан байсан. Гэтэл шинжээч “ дээрх гэмтлийг аваад 4******* цагаас дээш цагийн хугацаа өнгөрсөн буюу 2-оос 5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ” гэх мэдүүлэг өгсөн нь амь хохирогчийн тархи толгойн битүү гэмтлийг авсан хугацааг үндэслэлтэй тогтоосон гэхэд эргэлзээтэй байна.

4. Шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн тархинд үүссэн цусан хурааны хэмжээг 150 мгр, шинжээчийн мэдүүлэгт 150 гр гэж 1000 нэгжийн зөрүүтэй тодорхойлсон байсан.

5. Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлэг, камерын дүрс бичлэг, согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар амь хохирогч нь 2024 оны 11 сарын 10-ны орой яллагдагч *******тай муудалцаж гэрээсээ гарч явснаасаа хойш 2024 оны 11 сарын 15-ны өдрийн үүрээр нас барах хүртлээ 5 хоногийн хугацаанд 5 өөр газарт давхардсан тоогоор 15 хүнтэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэж. зарим үед бэлгийн харилцаанд орж явахдаа 2024 оны 11 сарын 14-ний 09 цаг хүртэл ямар нэгэн зовуурь илэрч байсан тухайгаа бусдад яриагүй байх ба түүнтэй хамт архи уусан 15 хүн болон гурав хоногийн зайтай түүний согтуурлыг шалгасан, мэдүүлэг авсан цагдаагийн албан хаагч нарт хүнд гэмтлийн улмаас биед илрэх ямар нэгэн зовуурь анзаарагдаагүй байна. Зарим гэрчүүд зөвхөн эрүүн дээр нь болон бие дээр нь хөхрөлтүүд байсан талаар мэдүүлдэг ба шинжээчийн дүгнэлтээр эдгээр хөхрөлтүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаардаг. Харин амь хохирогч гэрээсээ гарснаас хойш 4 дэх хоногийн өглөө толгой, нойр булчирхай өвдөж байна гээд ношпа эм захиж байсан, нөхөр ирсэн өдрийн орой нь хөдөлгөөнөө удирдаж чадахгүй, улмаар таталт өгөх, ухаан алдсан шинж тэмдгүүд илэрсэн үйл баримт гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гар утсаараа авсан гэрэл зураг, дүрс бичлэгүүд зэрэг нотлох баримтаар тогтоогддог.

6. Шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар амь хохирогч тархины битүү гэмтлийг яллагдагч ******* үүсгэсэн гэж дүгнэхэд эргэлзээ төрдөг. Учир нь толгойн ясны ******* см үргэлжилсэн цууралт, уг цууралт хажуу тийшээ 6 см салаалсан цууралт нь толгойн ясны баруун талыг тэр чигт хамарсан маш том хэмжээний гэмтэл байх ба гавлын ясны ийм том гэмтэл авмагц их хэмжээний өвдөлт өгөх нь анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэггүй хүнд ч тодорхой байдаг. Ийм том хэмжээний ясны цууралттай хүнд 4 хоногийн турш ямар өвчин зовуурь илрэхгүй байх ямар ч боломжгүй болох нь анагаах шинжлэх ухааны тусгай мэдлэггүй хүнд ч тодорхой байна. Учир нь яс хугарахад янгинаж өвддөг гэдгийг хүн бүр мэддэг ба толгойн яс нь бусад яснаас ялгаатай өвдөлт мэдэрдэггүй дүлий эрхтэн мэтээр шинжээчийн дүгнэлт, тайлбар гаргаж байгаа нь үнэмшилгүй байна.

7. Дээрх нөхцөл байдлыг харгалзан амь хохирогч толгойн ясны цуурал, тархи толгойн битүү гэмтлийг хэзээ авсан талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргасан.

*******. Гэтэл амь хохирогчийн тархины гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтийн үндэслэл эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэг ноцтой зөрүүтэй байхад дахин шинжээч томилохгүйгээр “ амь хохирогчийн тархинд үүссэн цусан хурааны хэмжээг шинжээчийн дүгнэлтэд зөрүүтэй бичсэнийг зөвтгөх”’-өөр нэмэлт дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шинжээч эмчийн алдааг өөрөөр нь засуулахаар нэмэлт шинжээч томилсон нь үндэслэлгүй шийдвэр болсон талаар дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч ерөнхий прокурорын орлогч гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай хариу өгсөн ба гомдлыг хянах хугацаанд шинжээч . 2025 оны 02 сарын 05-ны өдрийн Нэмэлт шинжилгээний дүгнэлт гарсан байсан.

9. Шинжээч . 2025 оны 02 сарын 05-ны өдрийн Нэмэлт шинжилгээний дүгнэлтэд “ Амь хохирогч хатуу хальсан дээрх цусан хураа нь 155 грамм байна" гэсэн нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 149 дугаар Цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтэд амь хохирогчийн тархинд үүссэн цусан хурааны хэмжээг 150 мгр дүгнэснээс зөрсөн байна.

10. Мөн анхдагч болон нэмэлт шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн биед учирсан “ зүүн чамархайн аалзан хальсан цус харвалт”-ын эмнэл зүйн шинж болон үхэлд нөлөөлсөн эсэх талаар огт дурдаагүй орхигдуулсан.

11. Түүнчлэн нэмэлт шинжилгээнд нэмж хавсаргасан Гистологийн шинжээч 2024 оны 12 сарын 1*******-ны өдрийн шинжилгээнд Хө-39 / 2 слайд. 14 блок эд/ гэх шинжилгээнд “... Тархилагийн венийн цус дүүргэлт ...Бүлэн: Цусан бүлэн ихэнх хэсэгт эвдэрч ховхорсон, хатсан үнэлэх боломжгүй. Эдийн бүтэц хадгалагдсан хэсэгт улаан эс задарч эхэлсэн цагаан эд тунасан харагдана ” гэсэн байх боловч энэхүү эд эсийн /гистологи/ шинжилгээгээр дээрх гэмтлийг авсан цаг хугацаа хэрхэн тодорхойлогдож байгаа талаар нэмэлт шинжилгээгээр дүгнэлт өгөөгүй гистологийн шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт эх хувиараа авагдаагүй.

12. Эрдэмтэн , , нарын гэмтлийн эмч нарын ширээний ном болох “ Гэмтэл согог судлал ном”-ын 2-р ботийн 17.1.1 -д тархины гэмтлийг хөнгөн, дунд зэрэг, хүнд хэлбэрт ангилж, хөнгөн гэмтлийн үед хэдэн секунд эсвэл хэдэн минутын турш ухаан алдана, дунд зэргийн гэмтлийн үед 24 цаг хүртэл хугацаанд ухаан алдана, хүнд хэлбэрийн тархины гэмтлийн үед ухаан алдалт 24 цагаас дээш хугацаагаар, ком гэж тодорхойлсноос харахад ухаан алдах нь тархины ямар ч гэмтлийн эмнэл зүйн зайлшгүй байх шинж байна. Мөн номын 17.3 Гавал тархины хавсарсан гэмтэл бүлгийн тархи доргилтын дараах хам шинж хэсэгт “ухаан алдалт нь тархины гэмтлийн чухал үзүүлэлт юм” гэснээс үзэхэд их бага хугацаанд ухаан алдах нь тархины гэмтлийн тэр тусмаа хүнд гэмтлийн үед илрэх эмнэл зүйн зайлгүй шинж байна.

*******. Гэтэл шинжээч нь анхдагч болон нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргахдаа анагаах ухааны ямар эх сурвалж ашиглаж дүгнэлт гаргаж байгаа талаараа огт дурдаагүй ба амь хохирогч гавлын ясанд *******см +6 см гэмтэл авсан ч “ ...цусан хураа үүсэж улмаар тархи даран эмнэл зүйн шинж тэмдэг өгөх хүртэл эрүүл мэт байдаг” гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Учир нь гавлын ясны баруун талыг хамарсан ийм том хэмжээний гэмтэл, авсан амь хохирогч 4 хоногийн турш ухаан алдах, ухаан балартах, толгой өвдөх, өөрийгөө удирдах чадваргүй болох, таталт өгөх шинж тэмдэг илрэхгүйгээр явах ямар ч боломжгүй юм.

14. Мөн шинжээч нь “... Дээрх гэмтэл яаралтай хагалгаанд орох заалттай гэмтэл учраас эмнэлгийн тусламж шуурхай авч, даруй хагалгаанд орсон тохиолдолд амьд гарах боломжтой” гэж хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хэмжээний мэдүүлэг өгсөн боловч энэ талаар дүгнэлт гаргалгүй орхигдуулсан нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. /ХХ-197/

15. Мөн шинжээч нь анхдагч шинжээчийн дүгнэлтэд “Баруун *******-9 дүгээр хавирга хугаралттай... баруун *******-9 дүгээр хугарлууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлыг хөнгөн зэрэг тогтоогдлоо”, нэмэлт шинжээчийн дүгнэлтэд “хавирганууд нь хэзээ хугарсныг тогтоох боломжгүй хуучин хугарал... байх ба хэрэв шинэ хугарал байсан бол гялтан хальсанд цус  хуралт үүссэн байдаг” гэсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт “...хавирганы хугарал өмнө нь үүссэн байх боломжтой бороолсон байсан” гэж мэдүүлсний улмаас хавирганы хугарсан цаг хугацааны талаарх шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэг зөрсөн.

16. Түүнчлэн амь хохирогч нь яллагдагч ******* зодуулсан гэх өдрөөс хойш 4 хоногийн туршид ухаан алдсан, ухаан балартсан, ядаж толгой өвдсөн шинж тэмдэг илэрсэн талаар нэг ч гэрч мэдүүлэг өгөөгүй нь ******* зодуулсны улмаас амь хохирогчийн гавалд том хэмжээний хугарал үүссэн, эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Тухайлбал гэрч “...Тэр нь тухайн үед мах чанаад хоол унд хийгээд хурдан хөдлөөд сүр сар хийгээд яваад байсан. Ас:... талийгаачийн биед ямар нэгэн зовуурь ажиглагдсан уу?, Ха: тухайн үед тийм зүйл ажиглагдаагүй ээ” гэж мэдүүлсэн байдаг.

17. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй болгож байгаа бас нэг хүчин зүйл нь амь хохирогчийн доод айлын хүн болох гэрч “2015.11.15-ний орой 21 цагийн үед “ юм унаж байгаа юм шиг пид пад гээд пижигнэлдээд , зодолдоод байгаа юм шиг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дуу гараад орилолдоод байсан...           00-01 цагийн үед хүүхэд “ Ааваа болиоч ээ” гэх чимээ гарч байсан. Эрэгтэй хүний дуу илүү чанга гарч байсан.” гэх мэдүүлэг, урд айлын хөрш “23 цагт ажлаасаа гараад гэртээ ирэх үед манай урд айл буюу ******* тоотод нэг эрэгтэй хүн маш чангаар чи ингэж байгаа юм уу гээд орилж байсан” гэх мэдүүлгүүдээр маргаан зодоон болсон нь тогтоогдож, эдгээр мэдүүлэг болон “ 0,75 литрийн хараа архи аваад ганцаараа уусан” гэх мэдүүлгээр насанд хүрээгүй гэрч “ 10 цаг болж байхад дүүтэйгээ жижиг өрөөнд ороод унтсан. Унтаж байсан болохоор аав, ээж хоёрын маргалдахыг сонсоогүй, архи уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг, “ аав. ээж хоёрын маргалдахыг би унтаж байсан болохоор сонсоогүй, тэр хоёр архи уугаагүй” гэх мэдүүлгийг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл хэрэгт яллах дүгнэлтийн үндэслэл болсон насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгийг хөрш айлын хүмүүс болох , нарын мэдүүлэг үгүйсгэсэн.

1*******. , нарын мэдүүлэгт дурдагдсан хэрүүл, зодоон болох нь сонсогдсон гэх үйл баримт нь сэжигтэн амь хохирогчийн зураг авч, бичлэг хийж байгаа үйл баримттай цаг хугацааны хувьд тохирдог ба сиди бичлэг дээрх амь хохирогчийн таталт өгч байгаа, хүүхэн хараа нь томорч байгаа байдлыг шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт “ Нүдний хүүхэн хараа томорч байна гэдэг нь нас баралт явагдаж байна гэсэн үг. Эхний бичлэг дээр таталт явагдаагүй гэж та хэлсэн. 01:29 минут энэ гэмтлийнхээ улмаас тархи даралт өгч нас баралт явагдаж байна гэж би бодож байна” гэж мэдүүлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэл/

19. Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлыг дахин шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох, тэр тусмаа эд эсийн шинжилгээгээр тархины гэмтэл авсан хугацааг цагийн Нарийвчлалтай тогтоох анагаахын шинжлэх ухааны боломж, ШШҮТ-ийн хүчин чадал байсаар байхад анхан шатны шүүх давтан шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй гэж дүгнээсэн нь гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлэх, жинхэнэ гэм буруутай этгээдэд ял завшуулах нөхцөл байдлыг бий болгож байна.

20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилуулах талаар улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч улсын ерөнхий прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь хэргээ гүйцэд уншилгүй татгалзсан хариуг ирүүлсэн. Учир нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хавтаст хэргийг Дархан-Уул аймгаас шуудангаар илгээсэн байхад" 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4/3*******9 дугаар тогтоолоор гомдлыг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргасан байна.

21. Дээрх байдлаас харахад амь хохирогчийн тархины хавсарсан гэмтэл авсан хугацааг тогтоосон шинжээч гийн анхдагч болон нэмэлт шинжээчийн нэмэлт дүгнэлтүүд, түүний мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. эргэлзээтэй байх тул амь хохирогч тархины битүү гэмтэл авсны дараа 4 хоногийн турш хүчтэй өвдөх, ухаан алдах зэрэг ямар нэгэн эмнэл зүйн шинж илрэхгүй явах боломжтой эсэх. амь хохирогчийн гавал тархины битүү гэмтэл авсан цаг хугацааг эд эсийн /гистологи/-ийн шинжилгээгээр хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгох, уг гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол амь аврагдах боломжтой байсан эсэхийг тогтоолгох, ШШҮТ-ийн туршлагатай эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэх нь энэ хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна.

22. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

 

Анхан шатны шүүх хуралдааны үеэр хавтаст хэрэгт авагдсан си ди бичлэгт “Хохирогчийн таталт өгч байгаа болон хүүхэн хараа томорч тархи даралтын улмаас” гэж хэлдэг боловч мэдүүлэгтээ тархи дарагдаж хонхойсон учраас 4******* цагаас дээш болсон байна гэж үздэг. Өгсөн мэдүүлэг болон шинжилгээний дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй гэж үзэж байна. Хүүхдээс авч байгаа гэрчийн мэдүүлэгт толгой руу нь цохисон талаар хүүхэд огт яриагүй байдаг. Мөрдөн байцаагч гэрчээс мэдүүлэг авахдаа “Толгойн аль хэсэгт цохисон бэ?” гэж хөтөлж асуулт асуусан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* би Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө амь хохирогчийг зодож, амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас нь 2024 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдаж төвийн гаралтай зүрх судасны дутагдлаар нас барсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, задлан шинжилгээний дүгнэлт, хоёрдугаарт, гэрч нарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байгаа юм. Шинжээч эмч гийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 149 дугаар цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтэд “Цогцост баруун чамархайн хуйханд доор 10х4 см, 9х5 см хүрэн ягаан өнгийн цус хуралт, хатуу хальсан дээр 155 мгр хэмжээтэй хар өнгийн цусан бүлэнтэй, чинэрэлттэй, цайвар ягаан өнгөтэй баруун чамархайнаас дагз руу үргэлжилсэн ******* см шугаман хугаралттай, чамархайн хугарлаас баруун нүдний ухархайн ар тал руу салаалсан 6 см шугаман хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байжээ” гэж дүгнэсэн. Тухайн гэмтлийг шүүгдэгч ******* үүсгэсэн хэмээн үздэг. Шинжээч эмч нь гэрчийн мэдүүлэг өгсөн боловч шинжээчийн дүгнэлтээсээ “Толгойн гавал ясыг авахад хатуу хальсан дээр үүссэн байсан 155 мгр хэмжээтэй бүлэгнэсэн цус буюу цусан хураанаас харахад амь хохирогч нь дээрх гэмтлийг аваад 4******* цагаас дээш цагийн хугацаа өнгөрсөн буюу 2-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэх зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Харин шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн тархинд үүссэн цусан хурааны хэмжээг 150 мгр гэж 1000 нэгжийн зөрүүтэй тодорхойлсон байсан. Техникийн алдаа гэж үздэг боловч бидний зүгээс мэргэжил мэргэшлийн алдаа гэж үзэж байна. Иймд гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байна. Гэхдээ дээрх гэмтлийг авсан цаг хугацаа нь эд эсийн нарийн шинжилгээгээр тодорхойлогдоно.  Дээрх цусан бүлэн нь тогтоц зөөлөн, хатуу хальс болон ясанд наалдаагүй, салгахад хялбар байсан. Салгахад хялбар байсан бол яаж 5 хоногийн өмнө үүссэн бэ? гэдгийг тайлбарлаж чаддаггүй. Мөн эд эсийн шинжилгээний хуулбар нь шүүхэд нотлох баримтаар ирсэн. Эд эсийн шинжилгээ нь нэмэлт шинжилгээний үндэслэл болж байгаа. Эд эсийн шинжилгээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй.  Ямар эд эд, хэний эд эд эс, хаанаас авсан гэдэг нь тодорхой бус байна. Үүнийг шинжилгээний дүгнэлт гэж үзэх үү? яагаад хуулбар шинжээчийн дүгнэлт өгсөн бэ? хэний эд эсийг шинжилгээнд хамруулсан талаар тухайн шинжээчийн дүгнэлтэд байдаггүй. Шинжээчийн дүгнэлт 2 хоногийн дараа шуудангаар ирсэн гэдэг боловч хавтас хэрэгт байдаггүй. Гэрч нарын мэдүүлгээр амь хохирогч нь 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу гэрээсээ гарснаасаа хойш 4 шөнө, 5 өдрийн хугацаанд 5 өөр газарт давхардсан тоогоор 15 хүнтэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. Амь хохирогчид ямар гэмтэлтэй байсан, ямар нэгэн зовуурь илэрсэн гэх нэг ч мэдүүлэг байдаггүй. Хүнд зэргийн гэмтэл авсан хүн ингээд яваад байх боломжгүй байсан. Мөн си ди бичлэг хэрэгт авагдсан. ******* зодуулсан гэх өдрөөс хойш 4 хоногийн туршид ухаан алдсан, ухаан балартсан, толгой өвдсөн шинж тэмдэг илэрсэн талаар нэг ч гэрч мэдүүлэг өгөөгүй нь ******* зодуулсны улмаас амь хохирогчид гэмтэл үүссэн эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давтан шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү гэх хүсэлт гаргаж прокурорын зүгээс шинжээчийн дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа давтан биш нэмэлт шинжээч томилуулсан. Нэмэлт шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа “Харин амь хохирогчийн тархинд үүссэн цусан хурааны хэмжээг шинжээчийн дүгнэлтэд зөрүүтэй бичсэнийг зөвтгөх, эд эсийн шинжилгээг хэрэгт хавсаргах” гэж бичсэн. Эрдэмтэн , , нарын гэмтлийн эмч нарын ширээний ном болох “Гэмтэл согог судлал ном”-ны 2-р ботийн 17.1.1-д тархины гэмтлийг хөнгөн, дунд зэрэг, хүнд хэлбэрт ангилна. Мөн тухайн номын 17.3-т “Гавал тархины хавсарсан гэмтэл бүлгийн тархи доргилтын дараах хам шинж хэсэгт аль ч үед ухаан алдах нь тархины гэмтлийн чухал үзүүлэлт” гэснээс үзэхэд их бага хугацаанд ухаан алдах нь тархины гэмтлийн тэр тусмаа хүнд гэмтлийн үед илрэх эмнэл зүйн зайлшгүй шинж гэж зааж өгсөн. Мөн хөнгөн гэмтлийн үед хэдэн секунд эсвэл хэдэн минутын турш ухаан алдана, дунд зэргийн гэмтлийн үед 24 цаг хүртэл хугацаанд ухаан алдана, хүнд хэлбэрийн тархины гэмтлийн үед ухаан алдалт 24 цагаас хугацаагаар комд орно гэж тодорхойлсон. Амь хохирогчийн гавлын ясанд ******* см хугарал үүссэн. Яс цуурахад өвдөлт мэдрэгдэх үү? гэж шүүх хуралдааны явцад шинжээч эмчээс асуухад “Үгүй. Яс цуурахад өвдөлт мэдрэгдэхгүй”, ямар үед өвдөлт мэдрэгдэх вэ? гэхээр цус шүүрээд тархи дарагдсан тохиолдолд мэдрэгдэнэ”. 5 хоногийн туршид цус нь аажмаар дарсаар байгаад гэмтэл үүссэн гэдэг нь шинжилгээний үед илрээгүй. Шинжээч нь “Дээрх гэмтэл яаралтай хагалгаанд орох заалттай гэмтэл учраас эмнэлгийн тусламж шуурхай авч, даруй хагалгаанд орсон тохиолдолд амьд гарах боломжтой” гэж хэргийн зүйчлэлд нөлөөлөх хэмжээний мэдүүлэг өгсөн боловч энэ талаар дүгнэлт гаргалгүй орхигдуулсан нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Шинжээчийн дүгнэлтэд “Баруун *******-9 дүгээр хавирга хугаралттай” талаар тусгагдсан. Нэмэлт шинжээчийн дүгнэлтэд “Хавирганууд нь хэзээ хугарсныг тогтоох боломжгүй хуучин хугарал байх ба хэрэв шинэ хугарал байсан бол гялтан хальсанд цус хуралт үүссэн байдаг” гэсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлгийн үеэр асуухад “Хавирганы хугарал өмнө нь үүссэн байх боломжтой бороолсон байсан” гэж мэдүүлсний улмаас хавирганы хугарсан цаг хугацааны талаарх шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг зөрсөн. Энэ хугарлыг хэзээ авсан нь эргэлзээ төрүүлж байна. Хэрвээ шинэ хугарал байсан бол энэ хүн нийгмийн харилцаанд оролцох боломжтой байсан уу? Тухайлбал гэрч өгсөн мэдүүлэгтээ “ нь сүр сар хийгээд яваад байсан. Тухайн үед мах чанаад хоол унд хийж байсан” талаар мэдүүлдэг. Гэрч өгсөн мэдүүлэгтээ “2025 оны 11 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн үед юм унаж байгаа юм шиг түр тар гээд байсан. Зодолдоод байгаа юм шиг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн чимээ гарч байсан. 00:00-01:00 цагийн үед Аав аа болиоч ээ гэх чимээ гарч байсан гэх мэдүүлэг болон урд айлын хөрш нь “23 цагт ажлаасаа гараад гэртээ ирэх үед манай урд айлд нэг эрэгтэй хүн маш чангаар  Чи ингэж байгаа юм уу? гээд орилж байсан гэх мэдүүлгүүдээр тухайн орой нөхөр нь ирснээс хойш гэр зодоон болсон.  Шүүгдэгч амь хохирогчийн биед халдсанаас гадна 5 хоногийн дараа амь хохирогчийн биед  нөхөр нь халдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ гэмтлийг амь хохирогч хэзээ авсан талаар тогтоох нь зүйтэй. Камерын бичлэгт үзлэгт хийсэн. Си ди бичлэг дээрх амь хохирогчийн таталт өгч байгаа, хүүхэн хараа нь томорч байгаа байдлыг шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт “Нүдний хүүхэн хараа томорч байна гэдэг нь нас баралт явагдаж байна гэсэн үг гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх явцад дахин шинжээч томилуулах талаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч хэргээ гүйцэд уншиж танилцаагүй байж гомдлыг хангахгүй орхисон гэж үзэж байна. Учир нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хавтаст хэргийг Дархан-Уул аймгаас шуудангаар илгээсэн байхад 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4/3*******9 дугаар тогтоолоор гомдлыг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргасан байсан. Дээрх байдлаас харахад амь хохирогчийн тархины хавсарсан гэмтэл авсан хугацааг тогтоосон шинжээч гийн анхдагч болон нэмэлт шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлэг зэрэг нь хоорондоо зөрүүтэй. Амь хохирогч тархины битүү гэмтэл авсны дараа 4 хоногийн турш хүчтэй өвдөлт, ухаан алдах зэрэг ямар нэгэн эмнэл зүйн шинж илрэхгүй явах боломжтой эсэх, амь хохирогчийн гавал тархины битүү гэмтэл авсан цаг хугацааг эд эсийн буюу гистохимийн шинжилгээгээр хугацааг үндэслэлтэй тогтоолгох, уг гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол аврагдах боломжтой байсан эсэхийг тогтоолгох, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн туршлагатай эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэх нь энэ хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

 

Дархан-Уул аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоол нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх үндэслэлээр гомдол гаргасан. Манай улсын шүүх эмнэлгийн практикт 2012 онд “Гавал тархины гэмтлийн үүссэн хугацааг эд судлалын аргаар тодорхойлох” судлалын хүрээнд гистохимийн MSB буюу “Martius Scarlet Blue” будгийн аргыг шүүхэд нэвтрүүлсэн. Энэхүү аргачлалаар гавал тархины гэмтлийн үүссэн цаг хугацааг нас барахаас 0-6 цаг, 6-12 цаг, 12-1******* цаг, 1*******-24 цаг, 24-4******* цаг, 4******* цагаас дээш гэх мэтээр тогтоох боломжтой. Энэхүү шинжилгээ нь тархинд үүссэн цусан бүлэнгээс дээж авч, машинд хийж будгийн аргаар шинжилдэг шинжилгээ юм. Эд эсийн шинжилгээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр анхан шатны шүүх хийгээгүй. Шинжээч эмч гийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мэдүүлэгт (1 дүгээр хавтаст хэргийн 195, 196 талд) “Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг удаагийн хүчин зүйлээр үүссэн байх магадлалтай гэж үзэж байна. Гэхдээ дээрх гэмтлийг авсан цаг хугацааг эд эсийн нарийн шинжилгээгээр тодорхойлно”. Эд эсийн нарийн шинжилгээ хийж, тухайн цагийг тогтоож өгнө үү хэмээн гомдол гаргасан. Цагийг нь нарийвчлан гарах юм бол аль цаг хугацаанд гэмтэл авч амь насанд хүрсэн талаар нотлогдоно. Одоогоор өдрийн нарийвчлалтай шинжээчийн дүгнэлт гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.1.1.1 дэх хэсэг, 39.6.1.2 дахь хэсэг, 39.9.1.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой холбоотой дараах тайлбарыг хэлье. Нэгдүгээрт, ******* холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй. Нотлох баримтын хувьд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй гэж үзэж байна. Хэргийн тухайд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байгаа агуулгаар гомдол гаргаж байна. Хоёрдугаарт, шинжээч эмч гийн гаргасан шинжилгээний дүгнэлт, мэдүүлэгтээ “Хохирогчийн тархинаас гаргаж авсан цусан хураа, цусан бүлэнгийн хэмжээг зөрүү бичсэн” гэх гомдол гаргасан. Энэ хэргийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхэд шинжээч эмч биечилж оролцсон. Шинжээч эмчээс шүүх бүрэлдэхүүн болон мэтгэлцэж байгаа талууд зохих хэмжээний асуулт тавиад хариулт авсан. Үүнд гийн шинжээчийн дүгнэлтэд бичсэн цусны хэмжээг мгр болон гр гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан гэдгээ мэдүүлэгтээ хэлдэг. Мөн тархинд үүссэн цусан бүлэнгийн даралтын улмаас амьсгал зүрх судасны дутагдал орж нас барсан гэх нөхцөл байдал тогтоогддог. Энэ үйл баримтад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас маргалдаж байгаа зүйл байхгүй. Харин хэзээ гэмтэл үүссэн талаар маргаж байгаа. Энэ хэрэг дээр 2 удаа дүгнэлт гаргасан (анхан, нэмэлт). Ингэхдээ тархинаас гаргаж авсан цусан хурааны шинж, гр болон бусад шинж байдлыг харгалзан үзэхээр хохирогч энэ гэмтлийг авснаас хойш 2-5 өдрийн дотор нас барахаасаа өмнө авна байна гэх агуулга бүхий тайлбар хэлдэг. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар гэмтэл авснаас хойш 5 хоногийн хугацаанд хохирогч маань эрүүл саруул байсан талаар мэдүүлдэг. Энэ хэрэг дээр хохирогч зодуулдаг өдрөө буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгчид зодуулчхаад гараад нас барах хүртлээ ерөөсөө ганцаараа байгаагүй. Байнга хажуудаа гэрчтэй явж байсан. Тухайн өдөр хохирогч хүүхдээ дагуулаад гэдэг айлд очсон. Айлд байх үед нь түүний хоёр найз буюу , гэх хүмүүс хамт явж байсан. Гэрээсээ гарснаасаа хойш тасралтгүй буюу нөхөр нь Оюутолгойгоос ирээд гэрт архидлаа гэдэг байдлаар хөөж гаргах хүртэл хохирогчтой хамт байсан гэрч нар юм. 11 дүгээр сарын 10-нд шүүгдэгч хохирогчийг зодсон гэх асуудлаас хойш нас барах цаг хугацаа хүртэл нь түүний эрүүл мэндэд халдсан ямар нэгэн нөхцөл байдал байхгүй. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас гэмтэл үүссэн талаарх хохирогчийн хоёр хүүхэд “ ах ээжийг зодсон. Толгой руу нь цохисон” талаар мэдүүлдэг. Том хүүхдээс нь нийтдээ 3 удаа мэдүүлэг авсан. Хохирогчийн хувьд ямар ч эмнэл зүйн шинж үзүүлээгүй эрүүл саруул байсан талаар хэлж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахаар хохирогчийн дотор муухайрах, бөөлжих, найзаараа эм авхуулж уух гэх мэтчилэн байдлаар эрүүл мэндийн хувьд хэвийн бус байсан талаар гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Шинжээчийн эмч “Шугаман хугарал гэдэг нь цууралт юм”. Цууралт үүсэж байгаа тохиолдолд эмнэл зүйн шинж нь дарагдлаасаа болоод хүмүүст харилцан адилгүй илэрнэ. Өвдөлт өгөхгүй хэвийн явж байх нөхцөл байдаг талаар хэлсэн. Хохирогч нь гэмтэл авснаасаа хойш нас барах хүртлээ байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Согтууруулах ундаа хэрэглэж байна гэдэг нь өвчинд хариу урвал буюу өвчин мэдрэх чадварыг нь бууруулдаг учраас өөрийн эмнэл зүйн чанараа дарж байсан гэдгийг үгүйсгэхгүй нөхцөл байдал байна. MSB гистохимийн буюу будгийн аргаар дүгнэлт гаргуулах талаар өмгөөлөгч ярьж байна. Ер нь хавтаст хэрэгт авагдсан гистохимийн шинжилгээний хариу анхны шинжээчийн дүгнэлтдээ хариугаараа хавсрагдаагүй. Үүнийг прокурор тогтоолоороо нэмэлт шинжилгээ хийлгэхдээ хавсаргуулсан байгаа. Хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээч дүгнэлтийг огт хавсаргаагүй гэж үзэх боломжгүй. Учир нь гийн гаргасан 2 дугаар хавтас хэргийн 117-119 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлт байгаа. Нэмэлт шинжилгээний дүгнэлтээр цусанд спиртийн агууламж илрээгүй. ХӨ-29/2 шинжилгээний хариу нь тэр шинжээчийн дүгнэлтэд бүтэн бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл шинжээч үхлийн шалтгааныг тогтоосон дүгнэлтдээ гистохимийн эмчийн гаргасан нэмэлт шинжилгээний хариуг баримталсан. Тэгэхээр гистохимийн дүгнэлтээр тусад нь шинжээчийн дүгнэлт гаргасан гэх агуулга байхгүй. Цусны шинжилгээтэй хамт гистохимийн шинжилгээ хамт авагдсан. Н.ын цус гэдгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хавсаргаж гаргасан. Нөхөр нь ирээд зодоон болсон талаар хэлж байна. Хөршүүд мэдүүлэхтээ хэрүүл маргаан гарсан, түжигнээд байх чимээ гарсан талаар мэдүүлдэг. Харин хохирогчид учирсан цусан хураа болон түүний нас барсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн нөхөр нь талийгаачийг нас бардаг өдөр 14 цагийн үед ажлаасаа Дархан луу ирсэн нөхцөл байдал байдаг. Утсан дээр авагдсан бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Хохирогчийн нөхөр гар хүрсэн учраас нас барсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Амь аврах боломжтой эсэх талаар шинжээчээс тодруулсан. Шинжээч хариулахдаа “Тухайн үед амь аврах боломж тун бага. Яагаад гэвэл хүнд зэргийг гэмтэл” гэх тайлбар өгсөн. Шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулахад тухайн үед хохирогч тархиндаа гэмтэл авсан буюу бусдад зодуулсныхаа дараа 4 хоног гадуур архи ууж, бусадтай уулзсан байдаг. Шүүгдэгч *******ын хувьд 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчтой маргалдсан талаараа маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг цохисон талаар мэдүүлдэг. Дээрх нотлох баримтуудыг үндэслээд анхан шүүх нотлох баримтыг бүхий л талаас нь харьцуулан шинжилж дүгнэлт гаргасан гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод иргэн эрүүл мэндэд нь халдаж зодсон болох нь:

Насанд хүрээгүй гэрч , нарын мэдүүлсэн “... 2-3 хоногийн өмнө нь ах манай гэрт ирж архи ууж байгаад ээжийг зодсон.

Ээжийг ipad-аа дэлгүүрт тавиад архи, пиво авчих гээд хэлсэн. Тэгээд ээж Ёотонд байдаг “Хайпи” гэдэг нэртэй дэлгүүрт iраd-аа тавиад архи авах гэсэн чинь дэлгүүрийн эгч iраd авахгүй гэж хэлсэн чинь ах ээжийг гэрт орж ирсний дараа уурлаад зөндөө зодсон.

 

Ээжийн хоолойг боогоод гуя энэ тэрээс нь чимхэж базаад цохиод байсан.

Мөн кетчупны саваар ээжийн толгой руу цохиод хөмсгийг нь сэтлээд, гар хөл рүү нь аймар цохиод байсан. Тэр үед бид хоёр “манай ээжийг битгий зодооч” гэж хэлэхэд ах “та хоёр өрөө рүүгээ яв” гэж загнаад байсан.

Мөн кетчупний саваар ээжийн толгой руу цохиод хөмсгийг нь сэтлээд, гар хөл рүү нь аймар цохиод байсан. Тэр үед бид хоёр “манай ээжийг битгий зодооч” гэж хэлэхэд ах “та хоёр өрөө рүүгээ яв” гэж загнаад байсан.

 

ах, ээжтэй маргалдаж, зодолдох үед манай гэрт ээж, бага дүү , дунд дүү бид хэд л байсан. Тухайн үед шөнө болчихсон 10 цаг 30 минут болж байсан. Ээжид мөнгө байхгүй гэсэн чинь ах ээжийг утсаа тавьчих гэж хэлсэн чинь ээж тэр утсаа дэлгүүрт тавихгүй гэснээс болж ээжийг ах зодсон...” гэсэн мэдүүлэг /хх1.101-105, 10*******-р тал/,

 

Гэрч    : “... Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний орой “ ”  буудалд , нартай пивоо хувааж уусан. иво уугаад сууж байхад ын биеийн ил харагдах хэсгээр хөхөрч, зулгарсан байхаар нь яасан талаар асуухад нь "миний нууц амраг намайг зодчихсон юм аа, өөрийнхөө нөхөрт зодуулж үзээгүй мөртлөө зодуулчхаад байх юм" гэж хэлсэн.

Мөн манай нөхөр удахгүй ажлаасаа бууж ирэх гээд байдаг би зодуулчихсан, ийм байдалтай байж байдаг. Яана аа гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-1. 1*******-р хуудас/,

 

Гэрч    : “...Би гэх хүнийг огт танихгүй. Харин 2024 оны 11 дүгээр сарын 11-ний орой нүүрсэнд оочирлож байсан намайг хамт Дархан яваад ирье гэхээр нь би өөрийнхөө машиныг үлдээгээд ахын машинтай явсан. Тэгээд Дарханд орж ирээд Титаник нэртэй баарны гадаа ирсэн ба дотроос нь танихгүй 2 хүүхэн гарч ирсэн. ах юм авч өгөөд зочид буудалд оруулж өгсөн. Тэгээд би дундуур нь нэг гарчхаад буцаад ороод иртэл гэх хүүхэн халууцсан бололтой дээгүүрх хувцсаа тайлаад нимгэлсэн сууж байсан. Тэгсэн тэр хүүхний цээжний хэсэг, гар, эрүүгийн доод хэсэг нэлэнхийдээ хөхөрсөн байсан. Тэр хүүхний ярьж байгаагаар найз залуу зодсон гэж хэлж байсан. Тэгэхээр нь би аймар зодож дээ гэж тухайн үедээ бодсон. /хх1.115-р хуудас/,

 

Гэрч    : “...бид дөрөв “” гэх нэртэй зочид буудалд хоёр ортой өрөө аваад орсон. Тэгээд бид 4 өрөөндөө ороод 2 литрийн пиво хувааж уугаад сууж байснаа санаж байна. Нэг мэдэхэд өглөө буудлынхаа өрөөнд бид хоёр нэг нэг орон дээр унтаж байсан. Бид хоёр орноосоо босоход ын эрүүний доор хөхөрчихсөн байхаар нь яагаад эрүүн доор чинь хөхөрчихсөн байгаа юм бэ гэж асуухад танилцаад 5-6 жил болж байгаа найз залуудаа зодуулаад ийм болчихсон гэж хэлж байсан.

Ингээд бид хоёр буудлаас өглөөний 09-10 цагийн хооронд гарахад хоёр хүүхдээ найзындаа үлдээчихсэн байгаа гэж хэлээд хоёр хүүхдээ очиж авна гэж хэлээд нэг байранд очсон.

гэртээ очоод нимгэн халаад өмсөх үед биеийн гар, хөл, хэвлий хэсэгт хөхрөлтүүд харагдсан. Тэгэхээр нь би аас би чиний ганцхан эрүүн доор чинь хөхрөлтүүд байгаа юм байх гэж бодсон чинь биеийн бүх хэсэгт хөхрөлтүүд үүссэн байна гэж хэлэхэд харин тиймээ гэж хэлээд өөр нээх зүйл яриагүй....” гэсэн мэдүүлэг /хх 1. 117- 11*******-р хуудас/,

 

Гэрч    : “... Би тай цуг явж Микрт тэдний гэрийн гадаа очтол бие өвдөөд байна намайг гэр рүү оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ыг гэр рүү нь цуг орж ойролцоогоор 30 орчим минут болсны дараа миний бие өвдөөд толгой болон нойр булчирхай л өвдөөд байх шиг байна. Чи найздаа эмийн сангаас ношпа гээд эм байдаг аваад өгөөч гэж гуйсан.

11-р сарын 14-ний өдөр ******* цаг 30 минутын орчимд намайг гэртээ байж байтал , хоёр хоёулаа ээлжилж залгаад идэх юм болон ундаа дөхүүлээд өгөөч гээд залгаад байхаар нь би мантуун бууз 3, прошки 3, ундаа аваад ын гэрт очсон чинь , хоёр гэртээ хоёр хүүхэд нь ирчихсэн байцгааж байсан.

 

Хоёр хүүхэд нь их өлссөн бололтой миний авч очсон мантуун бууз, пирошки-г идсэн. Удалгүй 30 орчим минутын дараа хаалга тогшоод ын нөхөр болох өндөр бор залуу ороод ирсэн. Тэр үед нөхөр нь эхнэр рүүгээ уурлаад хүмүүс цуглуулж архи уулаа гээд уурлаж байсан ба би тэр үед г дагуулаад гараад явсан.

 

Тэдний гэрт очоод юм яриад сууж байхад ын эрүү хөхөрчихсөн байсан бөгөөд би нүүрээ яачихсан юм бэ гэж асуухад “ нөхрөөс гадна 1 залуутай явалддаг. Тэр залуудаа зодуулчихсан, нөхөр ирэх гээд байдаг яана аа гээд нөхрөөсөө их айж байгаа бололтой юм яриад байсан. Тэр залуугийнхаа нэрийг нь хэлээгүй. Явалддаг залуу л зодсон гэж хэлж байсан. Надад толгой эргээд, толгой өвдөөд байна, дотор муухайрч цээж хэсгээр хөндүүрлэж өвдөөд байна, нойр булчирхай бас өвдөөд байх шиг байна гээд нэлээн зовуурьтай байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх1. 122-123-р хуудас/,

 

Дархан-Уул  аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 149 дугаартай шинжээч Д. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр: Амь хохирогч ын “... баруун чамархай, ухархайн хананы хугарал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, дагзны хатуу хальсан дээрх цус харвалт, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун, зүүн хацар, зүүн бугалга, хэвлий, дээд уруулын дотор салстад зулгаралт, эрүү, баруун мөр, зүүн, баруун бугалга, баруун шуу, зүүн хөх, хэвлий, баруун, зүүн гуянд цус хуралт...” гэмтлүүд нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн гэж үзэхээр байна. гэх нотлох баримтуудыг шүүх шийдвэртээ үндэслэл болгожээ.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******, ******* нараас давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“Шүүгдэгч *******аас амь хохирогч салж яваад 5 хоногийн дараа нас барсан үйл баримт тогтоогддог. 5 хоногийн хугацаанд амь хохирогчийн биеийн байдал хэвийн тогтвортой, байсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон нотлох баримтууд хавтас хэрэгт багагүй байдаг.

Амь хохирогч , шүүгдэгч *******аас салж явсан 5 хоногийн дотор шинээр гэмтэл авсны улмаас нас барсан уу, аль эсвэл анхан шатны шүүхээс дүгнэсэн шүүгдэгч *******ын үйлдлээс амь нас хохирсон уу? гэх эргэлзээг эцэслэн шийдвэрлэх шинжилгээ болох эд эсийн шинжилгээ буюу гистохимийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байна.” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар:

Гэрч    : “... 11-р сарын 14-ний өдөр ******* цаг 30 минутын орчимд намайг гэртээ байж байтал , хоёр хоёулаа ээлжилж залгаад идэх юм болон ундаа дөхүүлээд өгөөч гээд залгаад байхаар нь би мантуун бууз 3, прошки 3, ундаа аваад ын гэрт очсон.

Би тай цуг явж Микрт тэдний гэрийн гадаа очтол бие өвдөөд байна намайг гэр рүү оруулаад өгөөч гэж хэлсэн.   надад толгой эргээд, толгой өвдөөд байна, дотор муухайрч цээж хэсгээр хөндүүрлэж өвдөөд байна, нойр булчирхай бас өвдөөд байх шиг байна гээд нэлээн зовуурьтай байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх1. 122-123-р хуудас/,

 

Гэрч    : “... Тэр хүүхэн пиво ууж байхдаа бөөлжиж байсан. Хамт байсан хүүхэн нь “чи яасан юм” гэж асуухад миний хэнд зодуулах нь ямар хамаатай юм гээд яриад байсан...” гэсэн мэдүүлэг/хх1.115-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч “ Манай талийгаач таталт өгөөд байсан. 00 цагаас хойш таталт өгөхөө болиод бие нь гайгүй болчихсон тул бид хоёр унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг / хх-2.194-195-р тал/ зэрэг мэдүүлгүүдээр:

 

Амь хохирогч ийн биеийн эрүүл мэнд хэвийн бус зовиуртай байснаас гадна таталт өгч байсан нөхцөл байдлууд тогтоогдсоноос гадна амь хохирогч 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний хүртэл хугацаанд хаана хэнтэй байсан, хэнийд хоносон, юу хийсэн зэрэг бүх маршрутыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон ба 11 дүгээр сарын 10-наас хойших хугацаанд дахин хүнтэй маргалдсан, зодолдсон /зодуулсан/ асуудал тогтоогдоогүй болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотолжээ.

 

Мөн шинжээч гийн: “... Амь хохирогч биед үүссэн гэмтлүүд  хуучин гэмтэл буюу 3-аас дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд гэж үзэж байна.

Толгойн гавал ясыг авахад хатуу хальсны дээр үүссэн байсан 155 гр хэмжээтэй бүлэгнэсэн цус буюу цусан хураанаас харахад амь хохирогч нь дээрх гэмтлийг аваад 4******* цагаас дээш цагийн хугацаа өнгөрсөн буюу 2-оос 5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

 

Дээрх цусан бүлэн нь тогтоц зөөлөн, хатуу хальс болон ясанд наалдаагүй, салгахад хялбар байсан.

 

Хэрэв 7 хоногоос дээш хугацааны өмнө үүссэн тохиолдолд уг цусан бүлэнг хатуу хальснаас салгахад бэрхшээлтэй байдаг юм. Толгойд гэмтэл авч хатуу хальсан дээр бүлэн үүссэнээс хойш бүлэнгийн хэмжээ ихсэх болон бүлэн томорч, тархи дарагдахаас хамаараад тухайн хүний амьд явах хугацаа харилцан адилгүй байдаг.

 

Хүний толгойд бүлэн үүсээд, үхэлд хүргэх хүртэлх хугацаанд хүний толгой өвдөж, дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

Учир нь гавлын дотоод даралт ихэсч тархи дарагдаж байгаа учраас дээрх шинж тэмдгүүд илэрнэ...” /хх 1. 194-195-р хуудас/ гэж мэдүүлснийг

 

шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохоос гадна давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан “...шүүгдэгч *******аас амь хохирогч салж яваад 5 хоногийн дараа нас барсан хугацаанд бусдад зодуулж гэмтэл авсан эсэх нь эргэлзээтэй” гэх байдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хангалттай шалгасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.

 

Улмаар давж заалдах журмаар гаргасан гомдолд “ ... Гавал тархины эдэд үүссэн гэмтлийн цаг хугацааг анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримтаар баталгаажуулахын тулд орчин үеийн эд судлалын аргуудаар ялган оношлох боломжтой юм.

 

Тухайлбал: Манай улсын шүүх эмнэлгийн практикт 2012 онд “Гавал тархины гэмтлийн үүссэн хугацааг эд судлалын аргаар тодорхойлох” судалгааны хүрээнд гистохимийн МSB буюу Martius Scarlet Blue будгийн аргыг нэвтрүүлж тодорхой үр дүнд хүрсэн.

Энэхүү аргачлалаар гавал тархины гэмтлийн үүссэн цаг хугацааг нас барахаас 0-6 цаг, 6-12 цаг, 12-1******* цаг, 1*******-24 цаг, 24-4******* цаг, 4******* цагаас дээш гэх мэтээр тогтоох боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл: Амь хохирогчийн тархинд үүссэн цусан бүлэнг эд эсийн шинжилгээ буюу гистохимийн шинжилгээгээр цагийн нарийвчлалтай тогтоодог шинжилгээг манай улс нэвтрүүлээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн.

Тус хэргийн хувьд амь хохирогч нас барахаас хэдэн цагийн өмнө тархиндаа үхэлд хүргэх гэмтлийг авсан талаарх шинжилгээг хийлгэснээр хэргийн бодит байдал жинхэнэ утгаараа тогтоогдох болно.” гэжээ.

 

Энэ байдалд хийсэн Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт:

 

2024 оны 11-р сарын 15-ны өдөр шинжээч гаас авсан мэдүүлэгт “ ... гэмтэл авсан цаг хугацааг эд эсийн нарийн шинжилгээгээр тодорхойлж болно.” /хх-1.196 тал/ гэжээ.

 

Үүний дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаартай шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээгээр эд эсийн нарийн шинжилгээ хийж улмаар “... Амь хохирогч биед тогтоогдсон дээрх цус хуралтуудын эдгэрэлтийн явц шимэгдэлт, өнгө, зулгаралтуудын тав тогтсон байдал, тавны ховхролт, эдгэрэлт, хатуу хальсан дээрх цусан хурааны шинж байдал зэргээр уг гэмтлүүд 2025 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үүсээгүй. Харин энэ өдрөөс өмнө буюу 3-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.

 

Хатуу хальсан дээрх цусан хурааны хэмжээнээс хамаарч эмнэл зүйн шинж тэмдэг илрэх үе харилцан адилгүй байдаг.

Судас гэмтэж цус гарч аажим ихсэн шимэгдэж цусан хураа үүсэн улмаар тархи дарагдаж эмнэл зүйн шинж тэмдэг өгөх хүртэл ямар нэг шинж тэмдэг илрэхгүй хохирогч эрүүл мэт байдаг.

Эмнэл зүйн шинж үргэлжлэх хугацаа богино, ихэнх тохиолдолд хэдхэн минут, цаг байдаг ба цөөн тохиолдолд хэдэн өдөр байж болно.

Энэ нь хатуу хальсан дээрх цусан хураа үүсэх хурд, хэмжээ, гэмтсэн судас нь венийн эсвэл артерийн аль нь байгаагаас, мөн гавлын ясанд хатуу хальс хэр нягт бэхлэгдсэнээс хамаарна.

Хатуу хальсан дээрх цусан хураа нэмэгдэх тусам эзлэхүүнээрээ тархийг дарж гавлын дотоод даралт ихсэн шинж /толгой өвдөх, эргэх, бөөлжих, унаж татах, зүрхний цохилтын тоо цөөрөх/ мэдрэлийн голомтот гэмтлийн шинж тэмдгүүд үүснэ.

 

Гэмтлийн дараах өдрөөс цусан хурааны өнгө хэлбэр өөрчлөгддөг. Гэмтэл авснаас 2-5 хоногт зөөлөн бүлэн үүсэн биежиж цусан хураа болдог...” гэж дүгнэсэн байна.

 

 

Дээрх байдлуудыг үндэслэн:

Шинжээч хохирогч нас барсан шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлтийг тодруулж 2024 оны 11-р сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “ ... гэмтэл авсан цаг хугацааг эд эсийн нарийн шинжилгээгээр тодорхойлогдоно.” гэжээ.

 

2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийсэн нэмэлт шинжилгээний явцад хадгалагдсан байсан талийгаачийн цусны дээжээс эд эсийн шинжилгээ хийж талийгаачийн гэмтэл авсан цаг хугацааг тогтоосон байна гэж үзээд

шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “ … амь хохирогчийн тархинд үүссэн цусан бүлэнг эд эсийн шинжилгээ буюу гистохимийн шинжилгээ хийлгэх хүсэлт хангагдсан” гэж  давж заалдах шатны шүүх үзэж байна.

 

Түүнчлэн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “… Гавал тархины гэмтлийн үүссэн хугацааг эд эсийн судлалын аргаар тодорхойлох ” гистохимийн МSB буюу Martius Scarlet Blue будгийн аргын аргачлалаар гавал тархины гэмтэл үүссэн цаг хугацааг нас барахаас 0-6 цаг, 6-12 цаг, 12-1******* цаг, 1*******-24 цаг, 24-4******* цаг, 4******* цагаас дээш гэх мэтээр тогтоох боломжтой.” гэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй мөн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийсэн нэмэлт шинжилгээний явцад талийгаачийн цусны дээжээс авч хийсэн эд эсийн шинжилгээ нь гистохимийн МSB аргачлалаар хийсэн шинжилгээ биш гэдгийг нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй тул шүүх өмгөөлөгч нараас ирүүлсэн “эд эсийн шинжилгээ хийлгэх тухай саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

“ …амь хохирогчийн доод айлын хүн болох гэрч “… 2025 оны 11-р сарын 14-ны орой 21 цагийн үед дээд айлд юм унаж байгаа юм шиг пид пад гээд пижигнэлдээд , зодолдоод байгаа юм шиг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дуу гараад орилолдоод байсан...         00-01 цагийн үед хүүхэд “ Ааваа болиоч ээ” гэх чимээ гарч байсан.” гэх мэдүүлэг, /хх1-*******2-р тал/

урд айлын хөрш  “...23 цагт ажлаасаа тараад гэртээ ирэх үед манай урд айл буюу ******* тоотод нэг эрэгтэй хүн маш чангаар чи ингэж байгаа юм уу гээд орилж байсан” гэх мэдүүлгүүдээр маргаан, зодоон болсон нь тогтоогдож байна гэжээ.

 

Шүүхийн дүгнэлт:

Дээрх баримтууд нь ******* тоот айлд хэрүүл маргаан болсныг гэрчилснээс амь хохирогчийн амь насанд аюул учруулахуйц байдлаар бусдад зодуулсан эсэхийг нотолсон баримт гэж үзэхгүй ба Иргэний нэхэмжлэгч , гэрч , нарын мэдүүлэгт /хх-2,194-195-р хуудас/  “ Ирсэн өдрөө гэр минь аймар бохир заваан байсан тул эхнэртэйгээ цуг өдөржин гэрээ цэвэрлэж их цэвэрлэгээ хийсэн. Тэгээд орой хүүхдүүд унтсаны дараа 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн орчимд байх эхнэрийгээ бусдад зодуулсан байсныг мэдсэн.

 

Тэгээд би гар утсаараа байгаа байдлыг нь баримтжуулан бичлэг хийж ганц нэг зураг дарсан.

Тухайн үед би эхнэрээ зодож зохисон зүйл байхгүй ээ. Ер нь яахав муудалцаж маргалдсан зүйл бол байгаа, мэдээж ажилдаа яваад ирэхэд эхнэр нь бусдад зодуулчихсан, олон хоног архи уучихсан, гэр орон бохир заваан нил архины шил болсон байдалтай байсан болохоор жаахан бухимдаж хэрэлдэж, маргалдсан зүйл бол байгаа. Бусдаар бол зодож цохисон зүйл болоогүй ээ.” гэх баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар өмгөөлөгч *******аас “14-ны орой амь хохирогч нөхөртөө зодуулсан байх боломжтой” гэх баримтыг үгүйсгэж байх тул

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод ******* зодож эрүүл мэндэд нь баруун чамархай, ухархайн хананы хугарал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, дагзны хатуу хальсан дээрх цус харвалт, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун, зүүн хацар, зүүн бугалга, хэвлий, дээд уруулын дотор салстад зулгаралт, эрүү, баруун мөр, зүүн, баруун бугалга, баруун шуу, зүүн хөх, хэвлий, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн хохирол учруулсны улмаас

 

нь 2024 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барж хүнийг алах гэмт үйлдсэн нь нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

 

Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, түүнд сонсгосон хуулийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ болон бусад асуудлуудын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад шаардлагуудыг зөрчсөн гэх ноцтой нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэх зарчмыг баримтлан гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулсан байна.

 

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ын цагдан хоригдсон 1*******3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                        Ц.АМАРЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

 

                                                                                  Б.МАНЛАЙБААТАР