Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2026/01838

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: *******, **************

Хариуцагч: *******,*********************

8,755,255 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь манай байгууллагатай 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цаим зээлийн эрх нээх гэрээ байгуулж нийт 7,078,000 төгрөгийг хэрэглээний болон худалдан авалтын шугамаар зээлээр авсан. Зээлийн эргэн төлөлтийн үүргээ биелүүлээгүй тул Д.*******ос үндсэн зээл 6,260,004.21 төгрөг, үндсэн хүү 2,268,971.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,199.94 төгрөг, олголтын шимтгэл 102,080 төгрөг нийт 8,755,255 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* миний бие *******-ний нэхэмжилсэн 8,755,255 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулж гэрээний үүрэгт 8,755,255 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлага 8,755,255 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,755,255 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Д.******* зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,034 төгрөгийн 50 хувь болох 77,517 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.*******ос улсын тэмдэгтийн хураамжид 77,517 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА