Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2026/00146

 

 

 

 

                                                                        

 

 

 

 

                                 301/ШШ2026/00146

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                            

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын ..... дугаар баг, ....... дугаар байрны ....... тоотод оршин суух Б овгийн Бгийн Х /ИБД: ......./-гийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Сийн Ртай 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллагад 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэлийн №......... дугаарт бүртгэсэн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:
 

1.  Хүсэлт гаргагч Б.Х нь Сгийн Ртай 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллагад 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэлийн 8 дугаарт бүртгэсэн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Б овогтой Х миний бие өөрийн нөхөр болох С овогтой Ртай 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 57 жил гэр бүл болон амьдарч 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр болох С.Р нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өвчний учир нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлж 0118 дугаартай нас барсны гэрчилгээг авсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу нөхөр С.Ртай албан ёсоор гэр бүлээ батлуулж амьдраад 57 жил болсон тул нөхрийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг авахаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад гэрлэгсдийн баталгаанд нөхөр С.Рн нэр, Б.Х миний овгийг буруу дутуу бичигдсэн байна гэх үндэслэлээр тус шүүхэд хандан гэрлэлтийн баталгаа нь Б.Х, С.Р нарынх мөн болохыг тогтоолго гэсний дагуу тус шүүхэд хандаж байна.

... Иймд Хөвсгөл аймаг Мөрөн суманд биднийг 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллагад 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэлийн 8 дугаарт бүртгүүлсэн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Б.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа

- СVL2565010001000768 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа

- С.Ргийн иргэний үнэмлэхийн хуулбар

- Сн Р,  Х нар 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон учир иргэний гэр бүлийн дэвтэрт 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэв, гэр бүл бологсдын гарын үсэг эрэгтэй: С.Р, эмэгтэй Х гэсэн №8 дугаартай гэрлэгсдийн баталгааны эх хувь болон нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь

- С овогтой Р 1941 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нас барсныг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0118 дугаарт бүртгэв” гэсэн нас барсны бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь

- С овогтой Р 1941 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 7-р хуудсанд гэрлэлтийн байдал: эхнэр/нөхрийн овог, нэр Бгийн Х, төрсөн он: 1942 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, гэрчилгээний №08, 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэсэн бичилт бүхий Сгийн Рн иргэний паспорт эх хувь, хуулбар хувь

- У овгийн Рн Бгийн /ИБД:...../ иргэний үнэмлэхийн лавлагаа,

-У овгийн Рн Угийн /ИБД:......./ иргэний үнэмлэхийн лавлагаа,

-У овгийн Рн Ггийн /ИБД:........../ иргэний үнэмлэхийн лавлагаа,

- У овгийн Рн Бгийн /ИБД:....../ иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 01 сарын 16-ны өдрийн 9/42 тоот албан бичгээр ирүүлсэн:

- CVL............. дугаартай Монгол Улсын иргэн, Регистрийн дугаар: А, Иргэний бүртгэлийн дугаар:, овог: Б, эцэг /эх/-ийн нэр: Б, өөрийн нэр: Х, төрүүлсэн хүүхдийн тоо: 4, мэдээлэл агуулсан он, сар, өдөр: 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэсэн 1 дүгээр маягтын лавлагаа,

- Бгийн Х, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын мал эмнэлгийн газар малын эмч ажилтай, Сгийн Р төрсөн он, сар, өдөр: 1941.08.16 нөхөр, 1966.12.05 №8, Рн Б төрсөн он, сар, өдөр: 1966.09.18 охин, 117, Рн У төрсөн он, сар, өдөр: 1970.05.02 охин, 80, Рн Г төрсөн он, сар, өдөр: 1971.11.24 охин, 157, Рн Бн төрсөн он, сар, өдөр: 1973.12.24 хүү, 518 гэсэн бичилттэй хаягийн хуудас,

- Сгийн Р, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын мал эмнэлгийн газрын дарга ажилтай, Бгийн Х төрсөн он, сар, өдөр: 1942.08.10, эхнэр, 1966-12-05 №08 гэсэн бичилттэй хаягийн хуудас,

- ......... дугаартай У овгийн Сгийн Р, нас барсан он, сар, өдөр: 2025-08-14, бүртгэсэн газар: Архангай аймгийн Эрдэнэбулган сум, бүртгэлийн дугаар: 0118, бүртгэсэн он сар өдөр: 2025-08-15-ны өдөр гэсэн нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                              ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагч Б.Хгийн Сгийн Ртай 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллагад 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэлийн №....... дугаарт бүртгэсэн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 сарын 16-ны өдрийн ... тоот албан бичгээр Б.Хгийн ............ маягтууд, Бгийн Хгийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын мал эмнэлгийн газар малын эмч ажилтай, нөхөр Сгийн Р, охин Рн Б, охин Рн У, охин Рн Г, хүү Рн Б гэсэн бичилттэй хаягийн хуудас, У овгийн Сгийн Рн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн нас барсны бүртгэлийн лавлагаа,  Сгийн Р, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын мал эмнэлгийн газрын дарга ажилтай, эхнэр Бгийн Х гэсэн бичилттэй хаягийн хуудас, ........ дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, №8 дугаартай гэрлэгсдийн баталгаа, Сгийн Рн иргэний паспорт, У овгийн Рн Б, У, Г, Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.Х нь С.Ртай 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх товчоонд бүртгэж №08 дугаартай гэрлэгсдийн баталгаа олгосон нь тогтоогдож байна.  

 

Гэрлэгчдэд олгосон №08 дугаартай гэрлэгчдийн баталгаанд эрэгтэй овог: С, нэр: Р, эмэгтэй овог: Л, нэр: Х гэсэн байх боловч гэр бүл бологсдын гарын үсэг хэсэгт эрэгтэй: С.Р, эмэгтэй: Х гэж тэмдэглэгджээ. Түүнчлэн Сгийн Рн иргэний паспортод С овогтой Р 1941 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 7-р хуудсанд гэрлэлтийн байдал: эхнэр/нөхрийн овог, нэр Бгийн Х, төрсөн он: 1942 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, гэрчилгээний №08, 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэж, Улсын бүртгэлээс ирүүлсэн Бгийн Хгийн хаягийн хуудсанд нөхөр Сгийн Р төрсөн он, сар, өдөр: 1941.08.16, 1966.12.05 №8, Сгийн Рн хаягийн хуудсанд эхнэр Бгийн Х төрсөн он, сар, өдөр: 1942.08.10, 1966-12-05 №08 гэж тус тус тэмдэглэгдсэн байдлаар “Сгийн Р, Лын Х нар 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон учир иргэний гэр бүлийн дэвтэрт 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэв гэсэн” №........ дугаартай гэрлэгсдийн баталгаа нь Сгийн Р, Бгийн Х нарынх мөн болох нь тогтоогддог.

 

Иймд Бгийн Хг Сгийн Ртай 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллагад 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэлийн №.... дугаарт бүртгэсэн болохыг тогтоож, хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Б.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон         

                                                                       

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн Бгийн Х, У овгийн Сгийн Р нарыг 1966 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллагад 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэлийн №..... дугаарт бүртгэсэн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.БЯМБААХҮҮ