| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0159/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\177 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2018\ШЦТ\177
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Хохирогч*******, *******,
Шүүгдэгч*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт*******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт *******т тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000080010 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******н ******* /РД:ХК85050418/, 1985 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам үл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум,******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, мөн хугацаагаар ял хойшилж байсан.
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 3 сар 10 хоногийн хорих ял,
-2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 12 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.
2. Монгол Улсын иргэн,******* овогт *******гийн ******* /РД: *******/, 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар ял хойшилж байсан.
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 11 жил 01 сарын хорих ял,
-2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 6 жил хорих,
-2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2017 оны 12 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг ******* тоот иргэн *******ын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 1055000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 12 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг ******* тоот иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 865000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 12 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг Ханжаргалангын *******тоотод оршин суух иргэн*******гийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж, 560000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 01 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 6 дугаар баг******* тоот иргэн *******ийн Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 515000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 01 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг Зурагтын 5 дугаар гудамж 61 тоот иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 866000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 09 сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хараа голын эрэг дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ *******тай бүлэглэн иргэн *******ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-2017 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын Гол сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн *******ын эзэмшлийн "алт мөнгөний дархан”-ы газрын хаалганы цоожийг отвёртка ашиглан нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 96000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын Гол сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн *******ын “Баянтүмбэ” нэртэй бэлэг дурсгалын газрын хаалганы цоожийг отвёртка ашиглан эвдэж нэвтрэн орж эд зүйл хулгайлсан,
Шүүгдэгч ******* нь*******тэй бүлэглэн, 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хараа” голын эрэг дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь 2017 оны 12 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг******* тоот иргэн *******ын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 1055000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг ******* тоот иргэн*******ын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 865000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг Ханжаргалангын*******тоотод оршин суух иргэн*******гийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж, 560000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 01 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 6 дугаар баг******* тоот иргэн *******ийн Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 515000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 01 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг Зурагтын 5 дугаар гудамж 61 тоот иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 866000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хараа голын эрэг дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ *******тай бүлэглэн иргэн *******ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын Гол сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн*******ын эзэмшлийн "алт мөнгөний дархан”-ы газрын хаалганы цоожийг отвёртка ашиглан нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 96000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын Гол сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн*******ын “Баянтүмбэ” нэртэй бэлэг дурсгалын газрын хаалганы цоожийг отвёртка ашиглан эвдэж нэвтрэн орж эд зүйл хулгайлсан,
Шүүгдэгч ******* нь*******тэй бүлэглэн, 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хараа” голын эрэг дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 09 сарын 07-ны өдөр би хундаам цутгаж байсан. Гэтэл ******* 1 залуутай орж ирсэн. Тэгээд бид архи ууж байгаад би тасарсан байсан. Нэг сэрсэн чинь голын эрэг дээр ирчихсэн архи уугаад сууж байсан. Дараа нь мөн сэргэтэл би *******ийн дээрээс нь дарсан байсан гэтэл намайг болиоч гээд болиулсан. ******* хүнд 500000 төгрөгийн өртэй, тэр мөнгөө олчихвол би явмаар байна гэсэн яриа гарсан байсан. Мөн Сакура гэх газар биеэ үнэлдэг байсан гэж байсан.
...Яллах дүгнэлтэд бичигдсэн хулгайн үйлдэлд маргаан байхгүй, бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Мөн *******т хөнгөн хохирол учруулсан тал дээр маргасан зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 09 сарын 07-ны өдөр гараашид очтол******* цутгалтын ажил хийж байсан. Би тэгээд ажилд нь туслаад байж байтал ******* тэрүүгээр архи уугаад яваад байсан.*******ээс энэ юун хүүхэн бэ гэж асуутал мэдэхгүй ээ хэрэгт холбогдчихсон, хонох газар байхгүй гээд******* гэх хүүхэн авчирсан гэж хэлсэн. Гэтэл ******* нь бид 2 дээр ирээд архи, тамхи аваад өг гээд байхаар нь чи яв гэтэл чам шиг юм намайг хөөх эрхгүй гээд надруу дайраад байхаар нь би энэ хүүхнээ аваачээ гээд ******* эгчид хэлтэл ******* эгч харин тиймээ наадах чинь хүн болгоноос архи, тамхи нэхээд байх юм гээд байсан. Тэгээд гол гарахаар болоод *******гэх хүүхэн *******ийг хамт аваад явъя гээд тэгээд замаасаа 2 шил архи аваад голын эрэг дээр очиж авсан архиа уусан. Туяа, ******* 2 мөнгөний тухай яриад хэрүүл хийгээд байсан.******* нилээн согтсон байсан учир зүлгэн дээр хэвтэж байсан. *******бие засах гээд явсан байсан хойгуур ******* *******ийн дээр нь гарчихаад алгадаад, дайраад байсан. Тэгэхээр нь би “чи болиоч” гэтэл намайг элдвээр хэлээд байхаар нь би модны мөчрөөр 2-3 удаа цохисон. Тэгээд *******ирээд бид больсон.
...*******т хөнгөн хохирол учруулсан тал дээр маргасан зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 сарын 16-ны өдөр манай гэрээс улаан куртик, машины суудлын бүрээс, соёрхол нэртэй архи, жимсний архи, мөнгөн ээмэг бөгж, кулон, хүүхдийн мөнгөн ээмэг, гинж зэргийг хулгайлж нийт 866000 төгрөгийн хохирол учирсан. Шар шигтгээтэй ээмэг гинж, хөөрөгний даалин гээд 205000 төгрөгийн эд зүйлсийг буцааж аваад одоо 661000 төгрөгийн эд зүйл аваагүй байгаа. Энэ мөнгийг нэхэмжилнэ. Энэ мөнгийг төлбөл гомдолгүй гэх мэдүүлэг,
-Хохирогч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 12 сарын 22-ны өдөр ажил дээрээ сууж байтал хүүхэд залгаад гэрт хулгай орсон байна гээд цагдаад мэдэгдсэн. Ширээн дээр байсан самсунг маркийн гар утас, бугуйн цаг, компьютер, хувцас зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Сүүлд үүдний амбаарт үлдээсэн цэнхэр өнгийн даашинз, хар ногоон өнгийн куртик тэмээний ноосон урт цамц нарыг олсон. Компьютероо эргүүлж авсан.”
...210000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Энэ мөнгийг төлчих юм бол гомдолгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-13/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 14-15/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-20/,
-Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 12 сарын 24-ний орой би 3 хүүхдийн хамт гэртээ иртэл хашааны хаалга дэлгээстэй байсан. Дотогш ортол байшингийн хаалга хаалттай мөртлөө цоож нь байхгүй байсан. Гэртээ ортол телевизор, нөүтбүүк, таб, хөх өнгийн хөнжил алга болсон байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22/,
-Иргэний нэхэмжлэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 12 дүгээр сарын 25-ны өглөө намайг гэртээ байж байтал зүс таних ******* /Севита/ нэг залуугийн хамт, бас өөрийнхөө хүүхдийн хамт орж ирсэн. Тэр *******тэй хамт явж байгаа залуу /Н.*******/ нь хамт амьдардаг залуу нь юм гэсэн. Тэгээд ******* манай гэрт орж ирээд надад “******* чи энэ зурагтыг авчихаач. Танай дэлгүүрт өртэй байгаа. Тэр өрөндөө суутгаад үлдэгдэл мөнгийг нь гаргаад өгөөч. Манай охины шинэ жил нь болох гээд мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй ээ “ гэж хэлсэн. Тэгтэл ******* “Энэ хүүхдийг шинэ жилд нь оруулах гэсэн юм. Үс засалт, гоёлын мөнгө хэрэгтэй байна" гээд байхаар нь надад бэлэн мөнгө байхгүй гэж учирлаж хэлээд үсчинд ажилладаг өөрийнхөө дүү Уранаа руу ярьж өгсөн юм. Тэгээд тэнд ******* хүүхдийнхээ гоёлын засалтыг нь хийлгэсэн. Тэр нь 50.000 мянган төрөг болсон гэсэн. Манай дэлгүүрт ******* нь 170.000 төгрөгийн өртэй байсныг суутгаад, шинэ жилийн өмнөх өдөр манай дэлгүүрээс хүнсний зүйл нэмж аваад нийт мөнгө нь 300.000 мянган төгрөг болсон юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25/,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 12 сарын 24-ний орой намайг гэртээ байж байхад хамтран амьдрагч******* гаднаас орж ирсэн юм. Тэгээд би *******д “Охины шинэ жилийн арга хэмжээ нь 26-нд болох гэж байна. Охин оны шилдэг сурагч болсон гэнэ. Мөнгө төгрөг байдаггүй ээ яадаг билээ” гэж яриж байтал******* “Манай найз надад өртэй юмаа. Мөнгөө нэхээд аваатхая" гэж хэлсэн. Тэгсэнээ ******* манай найзад нэг зурагт байгаа. Тэр зурагтыг нь өрөндөө аваад ломбардад тавиад мөнгө болгочихьё” гэж хэлсэн. Тэгээд******* гэрээс гарч яваад удаагүй нэг зурагт тэвэрчихсэн орж ирээд “Би өрөндөө зурагт авчихлаа. Энэ зурагтыг зараад мөнгө болгоё” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2017 оны 12 сарын 25-ны өглөө 10 цагийн үед би Мөнх*******гийн дэлгүүр дээр нь *******ээр тэр зурагтийг нь тэврүүлээд очсон юм. Би урьд нь Мөнх*******гийн дэлгүүрээс ойр зуурын юм зээлж аваад буцааж өгдөг байсан юм. Тэр үед манайх Мөнх*******гийн дэлгүүрт нь 100.000 төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд би Мөнх*******той уулзаж учир явдлаа хэлж энэ зурагтыг зарах хэрэгтэй байна гэж хэлэхэд Мөнх******* “авах боломжгүй, надад мөнгө байхгүй” гээд байхаар нь би “Чи л надад тусла. Охины шинэ жилийн арга хэмжээ болох гээд байна” гэж шалсаар авахуулахаар болсон юм. Тэгээд Мөнх*******гийн дэлгүүрт 100.000-аад төгрөгийн өртэй байсныг суутгуулаад******* нь бэлнээр 80.000 төгрөгийг Мөнх*******гоос зурагтны мөнгө гэж авсан юм. Тэгээд үлдэгдэл мөнгөөр нь хүүхдийнхээ үс гэзэг, гоёлын засалт хийлгүүлэх гээд Мөнх******* дүүрүүгээ утсаар яриад би биржийн доор байдаг Солонго гэдэг нэртэй гоо сайхны салон дээр очиж гоёлын үс засалт хийлгүүлсэн юм. Тэр төлбөрийг нь Мөнх******* шилжүүлсэн юм. Төлбөр нь 60000-70000 төгрөг болсон. Тэгээд нийтдээ *******ийн зурагт нь 300.000 мянган төгрөг болсон юм.
... Үүнээс 2 өдрийн дараа манай муур нохойноос айгаад дээшээ гарчихаар нь муураа авахаар байшингийнхаа чёрдакан дээр гартал тэнд хар өнгийн суурин компьютер, нөүтбүүк, таб зэрэг эд зүйлс тавьсан байхаар нь би *******ийг хулгай хийсэн байж магадгүй юм байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-32/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 01 сарын 03-ны байдлаар 1055000 төгрөг байна.” гэх 2018 оны 01 сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 34-35/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 57/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 58-62/,
-Согтуурал шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 63/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 64-65/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 66/,
-Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 1 сарын 15-ны орой 17 цагийн үед би эмээ, өвөө, ах, дүү нарын хамт Улаанбаатар хотоос гэртээ ирсэн юм. Би гэртээ ороод хувцасаа аваад өвөөгийндөө унтахаар орсон юм. Тэгэхэд манай гэр зүгээр байсан. Би гэрээ цоожлоод ах, дүү нарынхаа хамт өвөөгийндөө орж унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь босоод бие засчихаад гэр лүүгээ хартал манай гэрийн цоож нь байхгүй байсан юм. Манайх өвөөгийнхөө хашаанд байдаг юм. Тэгээд би гэртээ ортол хөргөгч онгойлгоод орхичихсон, гэрийн хойморт авдар онгойлгоод дотроос нь юмнууд гаргаад гэрийн шалан дээр асгачихсан, бурханы доод талын тавиур онгойлгочихсон, гэрийн хойморт өлгөөтэй байсан зурагт байхгүй байсан. Тэгээд би өвөөгийндөө орж гэрт хулгай орсон байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн.
...Манай гэрээс LCD загварын зурагт, хөргөгчид жижиглээд уутанд хийсэн байсан 10 орчим кг хонины мах, бурханы гүнгэрваанд байсан шар өнгийн даалинтай бор чулуун хөөрөг алга болсон байсан. Хулгайд алдсан эд зүйлээ олж авч хохиролгүй болмоор байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 01 сарын 16-ны байдлаар 515000 төгрөг байна.” гэх 2018 оны 01 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 75-76/,
-“Шинжилгээнд хүргүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй гутлын улны мөр нь яллагдагч*******ээс хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гуталтай нэг өмсгөлтэй уг гутлын улаар дарагдан үүссэн байна.” гэх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 81-85/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 96/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 97-104/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 105/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 106-107/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 108-109/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 01 сарын 23-ны байдлаар 866000 төгрөг байна.” гэх 2018 оны 01 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 117-118/,
-“Шинжилгээнд хүргүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй гутлын улны мөр нь яллагдагч*******ээс хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гуталтай нэг өмсгөлтэй уг гутлын улаар дарагдан үүссэн байна.” гэх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 123-127/,
-Дархан-Уул аймгийн цагд*******н газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 138/,
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 139-141/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 142/,
-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 12 сарын 22-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ сургууль орох гээд гарч явсан юм. Би тэр өдөр сургууль дээрээ шалгалтай байсан юм. Манай гэрийнхэн өглөө гараад явчихсан байсан юм. Би гэрээсээ хамгийн сүүлд гарахдаа хаалгаа цоожлоод явсан. Тэгээд орой 16 цагийн үед сургуулиасаа шалгалтаа өгчихөөд гэртээ ирсэн. Намайг ирэхэд хашааны хаалга, гэрийн хаалга бүгд онгорхой байсан. Тэгээд би гэрлүүгээ ортол гэрийн эд хогшил эмх замбараагүй болчихсон байсан юм. Авдар дээр байсан Асег нэртэй суурин компьютер, процессор байхгүй байсан. Тэгээд ээжрүүгээ залгаж “гэрт хулгай орчихсон байна“ гэж хэлсэн чинь ээж “Цагдаад дуудлага өгье, цагдаа нар иртэл гэрийн эд юманд битгий хүрээрэй” гэж хэлсэн юм. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн юм. Цагдаа нар ирсний дараа гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд нимгэн дэлгэцтэй хар өнгийн суурин компьютер, Samsung S-2 маркийн хар өнгийн гар утас, бор ширэн оосортой, эрэгтэй хүний бугуйн цаг, үүрдэг мөрөвчтэй цүнх /дотор нь хувцас байсан/, цагаан өнгий WiFi цацагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 151/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар 350000 төгрөг байна.” гэх 2018 оны 01 сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 154-155/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 02 сарын 23-ны өдрийн байдлаар 350000 төгрөг байна.” гэх 2018 оны 02 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 160-161/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 176/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 177-183/,
-Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 201-202/,
-Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 12 сарын 20-нд 14:00 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарч явж байгаад 18:00 цаг өгнөрөөгөөд эхнэр хүүхдийн хамт гэртээ очиход гэрийн том өрөөний цонх онгорхой байхаар нь гэрийн хаалгаа түгжээгээр нь онгойлгоод гэрт ороход шкафны хаалга онгорхой байсан. Би цагд*******н байгууллагад дуудлага өгсөн ба ирээд мэдүүлэг авсаны нь дараа гэртээ ороод эд зүйлээ бүртгэхэд шкаф дотор 3 дахь тавиур дээр нь байсан эрэгтэй хүний 3 мөнгөн бөгж, эрэгтэй хүний богино савхин куртик, эхнэрийн түрүүвчинд байсан 60.000-80.000 төгрөг, дээд тавиур дээр байсан жижиг зөөврийн компьютер, жи-мобайлын нэг ширхэг хуучин гар утас зэрэг зүйлс алга болсон байсан.
...Алдагдсан эд зүйлсээ олж авч, хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 204-205/,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Н.******* бид хоёр одоогоос 14 жилийн өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан. 2003 онд******* хулгайн хэргээр 10 жилийн хорих ял аваад явсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2017 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрт ирсэн. /би өдрийг нь санахгүй байна/ Тэр өдрөөс хойш******* бид хоёр хамтран амьдарч байна. Би өдрийг нь санахгүй байна. ******* гэртээ ирэхдээ богино савхин хүрэм, шар өнгийн өвлийн гутал, хар малгай, хар өмд, цамц, шар ноолууран цамц, хар малгайтай орж ирсэн бөгөөд гартаа хоёр ширхэг мөнгөн бөгж зүүсэн байсан. Тэгэхээр нь би юун хувцас вэ гэж асуухад “манай найз намайг өмсөх хувцасгүй байгаа юм уу гэж хэлээд надад өгсөн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гартаа юун бөгж зүүсэн юм бэ гэж асуухад “манай найзын бөгж юмаа” гэж надад хэлсэн юм. Гэрт үлдсэн байгаа нь одоо ганцхан хар өнгийн эрэгтэй богино савхин хүрэм л байна, өөр эд зүйлс нь*******д өөрт нь л байгаа байх.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 209/,
-Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өнөөдөр гэртээ ганцаараа байж байтал хажуугийн гудамжны айлын хүнд тариа хийж өгчихөөд 15 цагий үед гараад явж байтал миний ач хүү болох *******ын хашааны хаалга дуугарах шиг болохоор нь ороод байшингийнх нь хаалгыг хартал цоож нь зүүлттэй зүгээр байсан. Тэгэхээр нь зүгээр байна гэж бодоод буцаад явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 210/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар 785000 төгрөг байна.” гэх 2018 оны 12 сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 215-216/,
-“Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөрнөөс 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин 2 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөрийг Папилон санд хадгалагдсан сэжигтнүүдийн болон бусад хэргийн газраас олдсон гарын дардаснуудтай тохирохгүй.” гэх 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 222-223/,
-“Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөрнөөс 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин 2 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь ******* овогтой *******ийн зүүн гарын эрхий хуруутай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх 2018 оны 02 сарын 04-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 225-228/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн асан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 241/,
-Дархан-Уул аймгийн цагд*******н газарт гаргасан гомдол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 242-250/,
-“******* би хаана, хэнд зодуулснаа мэдэхгүй. Хүмүүсийн зүс царайг мэдэхгүй. Надад ямар ч гомдол, санал байхгүй.” гэх баталгаа /2 дугаар хавтаст хэргийн 4/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 5-6/,
-Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Дарханд хэргийн учир шалгагдахаар мөрдөн байцаагч Түвшинтөр гэдэг байцаагчийн хамт Улаанбаатар хотоос ирсэн юм.
...гол дээр очоод архи ууж байхдаа******* гэдэг залуу нь намайг голын ус руу аваад шидчихсэн юм. Би тэгээд уснаас гарч ирээд “ Би уснаас айдаг юм шүү дээ“ гэж хэлсэн чинь тэр******* гэдэг нь намайг усан дотор дараад байхаар нь би аргалж байгаад уснаас гарч исэн. Тэгээд миний өмсөж байсан өмд норчихоор нь нойтон өмдөө тайлаад машин нэг биеийн тамирын хар өмд байхаар нь тэрийг өмсөөд байж байтал тэд нар намайг архи уу гээд байсан. Би*******д “Ах аа, би архи уухгүй, согтох гээд байна” гэж хэлсэн чинь тэр*******, ******* хоёр намайг “ Битгий санаа гаргаад байгаарай “ гэж уурлаад миний хоёр гараас татаад ойролцоо байсан мод руу оруулаад******* нь миний өмсөж байсан өмдийг турсиктэй нь татаад тайлчихсан юм. Тэгсэнээ******* нь миний турсикийг ураад хаячихаар нь би өмдөө турсикгүй өмсчихсөн юм. Тэгээд******* миний хоёр гарыг зөрүүлээд доошоо дарсан чинь ******* гэдэг залуу нь миний нуруу руу нарийхан бургасаар ороолгосон юм. Тэгээд ******* намайг бургасаар ороолгохоо больсон чинь******* нь миний нуруу өгзөгний хэсэг рүү алгадаад хөл хазсан. ******* нь миний шилбэ рүү өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 10-11/,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын эхээр байх /өдрийг нь сайн санахгүй байна/ би*******эгчийн байгаа газар 14 цагийн үед нөхөртөө хоол аваачиж өгөх гээд очсон юм. Манай нөхөр тэнд лотгий цутгаж байсан юм. Тэгсэн тэнд нэг согтуу хүүхэн байж байсан. Би*******эгчээс “Энэ юун хүүхэн байгаа юм“ гэж асуухад “Таксины жолооч авчирсан юм. Хамар *******д 500.000 төгрөгийн өрөнд орчихсон юм гэсэн” гэж надад хэлсэн. Би тэр хүүхнээс юу болсон талаар асуухад “ ******* гэдэг хүний хүүхэд рүү лааз шидчихсэн хэрэгтэй, 500.000 төгрөгийн өрөнд орчихсон. ******* гэдэг байцаагч хагас сайн өдөр ирнэ тэр болтол байж бай гэж хэлсэн” гэхээр нь би Түвшинтөр рүү залгаж “Энэ юун хүүхэн юм бэ? өдөр шөнөгүй архи уугаад байх юм” гэж асуухад ******* “Би Улаанбаатар хотод явж байна. Наадахыг чинь 2 дахь өдөр надтай Улаанбаатар хот руу яв гэхэд надаас зугтаад алга болчихсон. Наадахыг чинь яв гэж хэлсэн ш дээ. Наадахаа явуул” гэж хэлсэн. Тэгээд би *******д “Чамайг байцаагч чинь яв гэж байна. одоо эндээс яв” гэж хэлсэн. Тэгсэн ******* “Байцаагч намайг хагас сайн өдөр гарын үсэг зуруулна гэсэн. Би явахгүй” гээд байсан. Тэгээд маргааш нь ******* эгч дээр очиход нөгөө ******* гэдэг эмэгтэй согтуу байж л байсан. Тэнд байсан *******г мөн тэнд байсан орж гарч байгаа эрэгтэй хүнийг дагаж “Ганц юм аваад өгөөч” гээд янз бүр болоод байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 12-13/,
-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...9 сарын эхээр байхаа намайг 17 дугаар байрны урд байдаг буудалд байж байхад миний зүс таних, таксинд явдаг******* гэдэг хүн 01 цагийн үед манай гражийн гадна ирээд надаас тамхи асуусан юм. Би тэгээд*******гаас “Юу хийж яваа юм бэ” гэж асуухад “*******той уулзах гэж явна” гэж хэлсэн. Тэгээд ******* гарч*******тай уулзаж байсан. Тэгсэн******* машиндаа хоёр эмэгтэйг суулгачихсан “замаасаа хүн суулгасан чинь согтуу эмэгтэй байсан байна, салдаггүй ээ одоо яанаа“ гэж хэлсэн.*******гийн машинд сууж явсан хоёр эмэгтэйн нэг нь эрүүл байсан. Тэр эрүүл эмэгтэй нь “Эгчээ танайх буудал юм уу” гэж асуухаар нь би “Манайх буудалд бишээ. Хүн авдаггүй юм “ гэж хэлэхэд тэр эмэгтэй “Эгчээ би Дарханд найзындаа ирсэн чинь олдоггүй ээ. Энд чинь хонож болох уу” гэж асуухаар нь би “Эгчийн дүү өглөө эрт гараарай” гэж хэлээд тэр охин манай буудлын нэг өрөөнд орж унтсан. Согтуу эмэгтэй нь*******тай яваад өгсөн юм. Тэгсэн 04 цагийн үед байх*******тай цуг явсан эмэгтэй согтуу ирээд “Манай дүү хаана байна. Би уулзмаар байна" гэхээр нь би “Ороод уулз. Наад өрөөнд чинь унтаж байгаа” гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй ороод удаагүй хэрэлдэж маргаад эхэлсэн. Би “Юу болоод байгаа юм бэ? гэж асуусан чинь эрүүл эмэгтэй нь “Эгчээ би энэ эмэгтэйг танихгүй. Би таксинд суугаад явж байхад энэ эмэгтэй замд суусан юм. Энэ эмэгтэйг өрөөнөөс гаргаад өгөөч“ гэж хэлэхээр нь би согтуу эмэгтэйг нь буудлын өрөөнөөс хөөж гаргасан чинь согтуу эмэгтэй буудлын хаалга нүдээд байхаар нь би буцаж оруулж нөгөө талын орон дээр хэвтүүлж унтуулсан юм. Эрүүл эмэгтэй маргааш өглөө нь буудлаас гараад явчихсан байсан. Согтуу эмэгтэй нь манай буудлын өрөөнд 2 хоносон юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 16-17/,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 09 сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн цагд*******н газрын мөрдөн байцаах тасгаас цагд*******н байгууллагын дотоод сүлжээнд эрэн сурвалжлагдаж байсан *******ын *******ийг Баянзүрх дүүрэг дэх цагд*******н 2 дугаар хэлтсээс мэдэгдсэний дагуу жолооч, цагд*******н дэд ахлагч Б.Бат-Оргилын хамт очиж авах үед *******ийн нэг талын нүд нь хөхөрсөн архи үнэртсэн байдалтай байсан. Тэгээд эцэг эхийг нь тухайн хэлтэс дээр дуудаж гэрчээр мэдүүлэг аваад тухайн өдөртөө Дархан руу явж 02 цагийн орчим ирээд маргааш өглөө нь *******ээс яллагдагчаар мэдүүлэг авч хорих талаар хяналтын прокурор Н.Идэртэй ярихад хөнгөн хэрэг дээр хорихгүй гэсэн учир *******т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ аваад ирж цагаа бүртгүүлээрэй гээд явуулсан. 1 дэх өдөр ирж цагаа бүртгүүлсэн боловч 2 дахь өдөр ирээгүй. Би 3 дахь өдрийн өглөө 08 цагт Улаанбаатар хотод албаны сургалттай байсан учир 2 дахь өдөр Улаанбаатар хот уруу явсан. 09 дүгээр сарын 07-нд намайг сургалтад сууж байхад ******* нь нэг танихгүй дугаараас залгаад би хүнд зодуулаад очиж чадсангүй” гэж хэлэхээр нь танай аав ээж чамайг асуугаад байна чи аав ээжтэйгээ утсаар ярь гэж хэлсэн чинь “би ээжээсээ айгаад байна, утсаар ярихгүй” гэхээр нь “машинд суугаад Улаанбаатар хотод ирж аав ээжтэйгээ уулзчихаад надтай хамт Дархан яв, очоод наад асуудлын чинь талаар ярилцъя” гэхэд хүний утаснаас ярьж байна гээд салгасан. 2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр намайг сургалтад сууж байхад Света хочтой Б.*******э миний утас руу залгаад “чам дээр ******* гэдэг эмэгтэй шалгагдаж байгаа юм уу? манай эгчийнд ирэхээр нь манай эгч өрөвдөөд гэртээ оруулчихсан чинь явахгүй, энэ хавьд хүнээс архи нэхэж уугаад байх юм” гэхээр нь би *******тэй тухайн утсаар нь яриад эцэг эхтэйгээ ярь гэж хэлээд Светад ээжийнх нь утсыг өгсөн. Тэгээд дахиад Светатай яриахад “би нөгөө хүүхэнд замын зардал 20,000 төгрөг өгөөд зах дээрээс таксинд суулгачихлаа” гэсэн. Нэг дэх өдөр нь ажил дээрээ сууж байхад *******ийн аав ээж нь ирж бид хамт хайж төмөр замын вокзал дээрээс очиж авахад *******ээс маш их архи үнэртэж байсан. Мөн эцэг эхээ хараад хоол орохгүй байна бас хүнд зодуулсан болохоор миний бие өвдөөд байна гэхээр нь би эцэг эхэд нь “архины хордлого тайлах эмчилгээ хийлгээд эрүүл болохоор нь цагдаа дээр аваад ирээрэй би хэргийн материал танилцуулна” гээд эмнэлэг зааж өгч гадна нь буулгаад ажил дээрээ ирээд удалгүй байж байтал над руу ээж нь залгаад “манай хүүхэд нэгдсэн эмнэлэг дээр ирээд ухаан алдаад уначихлаа би эмчлүүлчихээд өргөдөл бичиж өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19-21/,
-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 8 хүүхэдтэй ******* нь манай 4 дэх хүүхэд юм. Манай охин ******* нь Дарханд сууж байгаад салсан нөхөр болох ******* дээрээ очоод буцаж яваад Дарханд хэрэг төвөгт холбогдсон юм шиг байсан. Бид нар тэр талаар юу ч мэдээгүй байсан юм. 2017 оны 9 сарын эхээр гэртээ байж байтал Баянзүрхийн 2 дугаар хэлтэс дээр хурдан хүрээд ирээч гэж хэлсэн. Би эхнэр Туулийг дагуулаад очиход намайг дуудуулсан гэх Түвшинтөр гэдэг байцаагч манай охин *******ийг Дархан-Уул аймагт хэрэгт холбогдсон байгаа гэж хэлээд надаас байцаалт авсан. Тэгээд Түвшинтөр байгцаагч манай охиныг Дархан луу одоо авч яваад шууд хорино “гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ дагуулж яваад хувцсыг нь солиулж өгч явуулсан юм. Түвшинтөр байцаагч надад өөрийнхөө гар утасны дугаарыг өгч холбогдоорой гэж хэлсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа арай гэж Түвшинтөр байцаагчтай холбогдоход “Улаанбаатар хотод сургалтад сууж байна“ гэж хэлсэн. Би "Манай хүүхдийг нь яасан бэ? гэж асуусан чинь тэр байцаагч “Өөрт нь даатгаад Улаанбаатар хот руу явуулсан” гэж хэлсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа дахин дахин залгаж байж Түвшинтөр байцаагчтай холбогдож охиноо асуухад “Танай охин архи уугаад явж байгаа биз“ гэж надад хэлсэн. Тэгээд байцаагч авч явсанаас хойш 8 хоногийн дараа миний утсанд нэг танихгүй дугаараас “Би их жаргалтай хоол ундтай газар байнаа. Надад битгий санаа зов“ гэсэн мэссэж ирсэн юм. Манай охин ******* хэзээ ч тэгж мэссэж бичдэггүй юм. Манай охин ямарч юм болсон шууд гэртээ ирдэг. Тэгээд би хүний эрхэнд орчихож гэж бодоод Дархан луу эхнэр Туулийг хамт гараад Борнуурын салдаг замд зогсоод байцаагч Түвшинтөртэй ярьж “Манай охин яасан бэ? Би охиныхоо араас Дархан луу явж байнаа гэж хэлэхэд Түвшинтөр “Та буцаад яв. Охиныг чинь хотруу машинд суулгаад 20.000 төгрөг өгөөд явуулчихсан гэнэ. Та энэ дугаар луу залгаад асуу“ гээд надад утасны дугаар өгсөн. Тэгсэн тэр дугаар нь манай охины надруу мэссэж бичсэн дугаар байсан. Би борнуураас буцаад хотын вакзол дээр охиноо ирэхийг хүлээж хоносон боловч охин ирээгүй юм. Би гэртээ очоод байж байтал өдөр 14 цагийн үед байх нөгөө мэссэж бичсэн дугаараас манай охин ******* яриад “Ааваа хүнд зодуулчихаад хөдөлж чадахгүй байна.“ гэж ярьсан. Тэгсэн цаанаас нь нэг хүн “Новшоо чи хэнтэй яриад байгаа юм бэ” гэж хэлээд утас нь тасарчихсан. Тэгээд би тэр өдөр буюу 2017 оны 9 сарны 10-ны орой эхнэр*******ын хамт Дархан явж маргааш нь байцаагч Түвшинтөртэй уулзаж бид хамт гадуур хайж яваад охиныгоо олсон юм. *******ийн баруун хацар нь шүдний ором гарсан байхаар нь хувцсыг нь ярж үзэхэд хоёр гар, цээж бүсэлхий бөгсөн бие, хөлийн шилбэ зэрэг газар нь хөхөрч няцарсан, хөлөн дээр нь бас хазсан байсан. Тэгээд Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очиж үзүүлж тодорхойлолт бичүүлж авсан юм.
... Би их гомдолтой байна. Миний охиныг*******, ******* гэдэг 2 залуу нийлж зодож, цохиж, хувцас хунарыг нь урж бэлгийн харьцаанд орсон гэсэн. Манай охин ******* тэр үед архи уучихсан согтуу байсан гэсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22-23/,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 9 сарын 06-ны орой Дархан сумын Өргөө баг Өнгөт хороололд байдаг машины гражуудтай*******эгчийн ажиллуулдаг буудалд ажлынхаа газрын ******* болон түүний найз залуугийн хамт гурвуулаа очиж хамт архи ууж байгаад хоносон юм. Маргааш өглөө нь ******* найз залуугийнхаа хамт явж би*******эгчийн буудалд байж байтал үс нь арзайчихсан царай зүс нь хачин болчихсон нэг хүүхэн 2 номерын өрөөнөөс гарч ирсэн юм. Би тэр хүүхнээс “Миний дүү чи энд юу хийж яваа юм “ гэж асуухад “Би Дарханд асуудалтай болчихоод явж байгаа юм. Энд ирээд 3,4 хонож байна. Дарханд таних хүн байхгүй” гэж хэлсэн. Би тэгээд тэр хүүхнийг хачин царайлчихсан өөрөөс нь их эвгүй үнэр үнэртээд байхаар нь “Эгчийн дүү хоёулаа явж усанд орьё“ гэж хэлэхэд ******* “тэгье тэгье, аниа би шартаж үхлээ” гээд байхаар нь дэлгүүрээс нэг шил 0,33 грамын Хараа гэдэг архи аваад бид хоёр буудлын гадаа хувааж уусан. Тэгсэн ******* муудаад байхаар нь бид хоёр буудал руу нэг өрөөнд орсон юм. Тэгээд байж байтал *******, Жавхаа гэдэг хоёр залуу орж ирээд Жавхаа нь “*******эгч та энд юу хийж яваа юм бэ? та одоо хаачих гэж байгаа юм“ гэж асуухаар нь би “Энэ охин бид хоёр одоо явж усанд орохоос" гэж хэлсэн. Тэгсэн чинь Жавхаа “Тэгвэл та хоёрыг дөхуүлээд өгье” гэж хэлсэн юм. Би ******* гэдэг хүүхнийг аваад буудлын гадаа байсан шар өнгийн жижиг тэргэнд суухад дотор нь ******* сууж байсан ******* гэдэг залуу нь “Хаачих гэж байгаа юм” гэж асуухаар нь би “халуун усанд ордог юм уу” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Жавхаа “Хэдүүлээ гол явъя л даа” гэж хэлсэн чинь ******* “Тэгье тэгье” гэж хэлсэн. Бид нар замдаа дэлгүүр орж 2 шил архи, идэж уух юм аваад Дархан сумын 3 дугаар багийн өвсөн цэгийн тийшээ явсан. Голын эрэг дээр очоод бид нар усанд орж дэлгүүрээс авсан 2 шил архиныхаа нэг шилийг нь уусан юм. Тэд нар *******г гол руу орж усанд орооч гэж хэлэхэд ******* “ Би уснаас айдаг. Орж чадахгүй” гэж хэлсэн чинь тэнд нар гол руу түлхээд оруулсан. Тэгээд би ******* голын усанд ороод биеэ угааж байгаад гарч ирсэн юм. Тэгээд тэд нар *******г “архи уу” гэж хэлсэн чинь “Би одоо архи уухгүй” гэж хэлтэл ******* /*******/ тэр хүүхнийг бариж аваад тонгойлгосон чинь ******* нь бургасаар тэр хүүхний бөгсөн бие рүү ороолгоод байсан. Би тэгэхээр нь уурлаж болиулсан юм. Тэгээд Сутай бааранд ороод нэг нэг пиво авч уусан юм. Тэгээд бүжиглээд байж байтал нэг мэдсэн надаас бусад нь бүгд байхгүй болчихсон байсан. Маргааш өглөө нь би ******* гэдэг хүүхнийг дагуулаад халуун усны газарт усанд орж байтал түүний бөгсөн дээр нь таван хурууны ором гарчихсан байсан. Тэгээд би яасан юу болсон юм гэж асуухад ******* “Мэдэхгүй өчигдөр юу болсон бэ? Намайг гол дээр тэр мэнгэтэй залуу /*******/ ороолгоод байсан уу? Аниа та байгаагүй байсан бол би үхэх байсан байх тэ” гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 30-31/,
-“Би 2017 оны 09 сарын 13-ны өдөр *******ийг үзэж дүгнэлт гаргасан. *******ийн биед учирсан гэмтлүүдээс зүүн гуяны хазуулсан шарх нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир хөнгөн зэрэгт хамаарна. Бусад дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. гэх шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 32-33/,
-“*******ийн биед зүүн хацар, зүүн ташааны зулгаралт, нуруу, зүүн мөр, баруун бугалга, баруун, зүүн гуя, зүүн өгзөгний цус хуралт, зүүн гуяны хазагдсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №11655 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 35/,
-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2 дугаар хавтаст хэргийн 36-37/,
-“Урд гаргасан шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн шүүх эмнэлгийн үзлэгийн №11655 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. *******ийн биед зүүн хацар, зүүн ташааны зулгаралт, нуруу зүүн мөр, зүүн бугалга, баруун гуя, баруун шилбэ, зүүн өгзөгний цус хуралт, зүүн гуяны шарх тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон уд*******н хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. *******ийн биед учирсан зүүн хацар, зүүн ташааны зулгаралт, нуруу зүүн мөр, зүүн бугалга, баруун гуя, баруун шилбэ, зүүн өгзөгний цус хуралт, зүүн гуяны шарх нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 332 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 43/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 63-64, 67-68/,
-Шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 79-99, 104-106, 112-115, 133-140/,
-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 158/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 159-160/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 164-167/,
-Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 9 сарын 20-ны өдөр Шарын гол сумын Хайрхан баг 4-р байранд байрлах “Алт мөнгөний Дарханы газар"-т ажиллаж байгаад орой 18 цагийн орчим буугаад гэртээ харьсан юм. Тэгээд маргааш нь гэртээ байж байтал 14 цагийн орчим нэг хүн залгаад “юм хийлгэх гэсэн юм, танай “Алт мөнгөний Дарханы газар”-ын хаалга нь онгорхой байна” гэхээр нь би очоод үзсэн чинь хулгай орсон шинжтэй хаалга нь онгорхой, цоож нь байхгүй байхаар нь орж үзчихээд цагдаад мэдэгдсэн юм.
...хүмүүс эд зүйл хийлгээд үлдсэн хаягдал 120 орчим грамм мөнгө алга болсон байсан. Мөнгөн эдлэл бол байгаагүй. Надад гомдол санал гэх зүйл байхгүй. “ гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 169/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар 96000 төгрөг байна.” гэх 2017 оны 09 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 177-178/,
-“Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөрнөөс 1, 3 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин 2 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 1, 3 дугаартай гарын мөрийг Папилон санд хадгалагдсан сэжигтнүүдийн болон бусад хэргийн газраас олдсон гарын дардас мөрнүүдтэй харьцуулж үзэхэд хохирогч ******* овогтой*******ийн зүүн болон баруун гарын эрхий хурууны гарын хээний дардастай тохирч байна.” гэх 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 183-188/,
-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 199/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 200-202/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 207-209/,
-Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Шарын гол сумын Хайрхан баг 45-р байрны 01 тоотод “Баянтүмбэ” нэртэй бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулдаг юм. Манай гэр тухайн байрны 2-р давхарт 05 тоотод байдаг юм. Тэгээд 2017 оны 09 сарын 21-ний шөний 00 өнгөрч байхад би орондоо ороод хэвтчихсэн унтах гэж байхад дэлгүүрийн төмөр хаалга дуугарах шиг болсон тэгээд босоод дэлгүүрийн хаалга байдаг харалдаа цонхоор харсан чинь дэлгүүрийн хаалганы хажууд нэг эрэгтэй зогсож байсан тухайн үед би согтуу хүн гэж бодоод нээх тоогоогүй хараад зогсож байсан чинь нөгөө хүн намайг хараад шууд гартаа барьсан байсан 3-н цүнхтэй зүйлээ хаячихаад зугтаасан. Тэгэхээр нь би манай дэлгүүрт хулгай орчихлоо гэж бодоод дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн цоожийг эвдээд хаалгыг нь онгойлгочихсон, хаяад явсан цүнхэн дотор нь 20 гаран зэс аяга, нөгөө цүнхэн дотор нь түрийвчнүүд хийчихсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.
... Миний өөрийн хэрэглэдэг Контас брэндийн бугуйн цаг, бэлэн 195000 төгрөг алдагдсан байсан. Бараан өнгийн навсгар куртектэй, хар өнгийн малгайтай, туранхайдуу биетэй, шөвгөрдүү царайтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүн байсан харанхуй байсан болохоор царайг нь сайн харж чадаагүй.
...Би алдагдсан бугуйн цаг болон 150000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 211-212/,
-Насанд хүрээгүй гэрч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би айлийн 2 дахь охин болохоор хааяа аавын дэлгүүр дээр зогсож худалдаа наймаа эрхэлдэг юм. Манай эцэг ******* байнга дэлгүүрийн арын өрөөнд байдаг төмөр хайрцаганд дэлгүүр хаачихад орсон орлогын 30-40 буюу 30000-40000 төгрөгийг хийчихдэг юм. Манай тэгээд Улаанбаатар хотруу бараанд явах болохоор уг мөнгийг нөгөө төмөр хайрцагнаас аваад бараандаа явдаг юм. Тэр үер нөгөө төмөр хайрцаганд 600-700 мянган төгрөг орчим болчихсон байдаг юм. 2017 оны 09 сарын 20 ны шөнө манай дэлгүүрт хулгай орход 5 өдрийн мөнгө болох 150-160 мянга орчим төгрөг байсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 219/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар 200000 төгрөг байна.” гэх 2017 оны 09 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 221-222/,
-“Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг гарын мөрнөөс 3, 5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 2, 4, 6 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 3, 5 дугаартай гарын мөрийг Папилон санд хадгалагдсан сэжигтнүүдийн болон бусад хэргийн газраас олдсон гарын дардас мөрнүүдтэй тохирохгүй.” гэх 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 227-229/,
-“Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг гарын мөрнөөс 3, 5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 2, 4, 6 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 3, 5 дугаартай гарын мөрийг Папилон санд хадгалагдсан *******н *******ийн болон бусад хэргийн газраас олдсон гарын дардас мөрнүүдтэй тохирохгүй.” гэх 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 237-239/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 1055000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 01 сарын 03-ны байдлаар 1055000 төгрөг байна.” гэх 2018 оны 01 сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 34-35/ -аар нотлогдож байх бөгөөд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-20/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч*******ээс төлөгдөөгүй үлдсэн 25.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч*******т 865000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар 785000 төгрөг байна.” гэх 2018 оны 12 сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 215-216/, хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эд зүйлээ бүртгэхэд шкаф дотор 3 дахь тавиур дээр нь байсан эрэгтэй хүний 3 мөнгөн бөгж, эрэгтэй хүний богино савхин куртик, эхнэрийн түрүүвчинд байсан 60.000-80.000 төгрөг, дээд тавиур дээр байсан жижиг зөөврийн компьютер, жи-мобайлын нэг ширхэг хуучин гар утас зэрэг зүйлс алга болсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 204-205/-ээр нотлогдож байна. Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 201-202/ хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд хохирогч******* нь эд мөрийн баримтаар хураагдсан өөрийн савхин хүрмийг буцааж авна гэж мэдүүлсэн байх тул 865000 төгрөгөөс савхин хүрэмний үнийг хасаад үлдэгдэл 685000 төгрөгийг шүүгдэгч*******ээс гаргуулж хохирогч*******т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч*******д хохирол учирсан болох нь -“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар 350000 төгрөг байна.” гэх 2018 оны 01 сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 154-155/, “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 02 сарын 23-ны өдрийн байдлаар 350000 төгрөг байна.” гэх 2018 оны 02 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 160-161/-аар нотлогдож байх бөгөөд хохирогч******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “...“2017 оны 12 сарын 22-ны өдөр ажил дээрээ сууж байтал хүүхэд залгаад гэрт хулгай орсон байна гээд цагдаад мэдэгдсэн. Ширээн дээр байсан самсунг маркийн гар утас, бугуйн цаг, компьютер, хувцас зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Сүүлд үүдний амбаарт үлдээсэн цэнхэр өнгийн даашинз, хар ногоон өнгийн куртик тэмээний ноосон урт цамц нарыг олсон. Компьютероо эргүүлж авсан.”
...210000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Энэ мөнгийг төлчих юм бол гомдолгүй.” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч*******ээс 210000 төгрөгийг гаргуулж хохирогч*******д олгохоор шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******т 515000 төгрөгийн хохирол учирсан болох нь “- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 01 сарын 16-ны байдлаар 515000 төгрөг байна.” гэх 2018 оны 01 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 75-76/-аар нотлогдож байх бөгөөд эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 64-65/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 66/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч*******ээс төлөгдөөгүй үлдсэн халтар манан хөөрөгний үнэ 300000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ад 866000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 01 сарын 23-ны байдлаар 866000 төгрөг байна.” гэх 2018 оны 01 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 117-118/-аар нотлогдож байх бөгөөд эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 106-107/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 108-109/ хавтаст хэрэгт авагдаж, хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт “2018 оны 01 сарын 16-ны өдөр манай гэрээс улаан куртик, машины суудлын бүрээс, соёрхол нэртэй архи, жимсний архи, мөнгөн ээмэг бөгж, кулон, хүүхдийн мөнгөн ээмэг, гинж зэргийг хулгайлж нийт 866000 төгрөгийн хохирол учирсан. Шар шигтгээтэй ээмэг гинж, хөөрөгний даалин гээд 205000 төгрөгийн эд зүйлсийг буцааж аваад одоо 661000 төгрөгийн эд зүйл аваагүй байгаа. Энэ мөнгийг нэхэмжилнэ. Энэ мөнгийг төлбөл гомдолгүй” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч*******ээс төлөгдөөгүй үлдсэн 661000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч*******д 96000 төгрөгийн хохирол учирсан болох нь “-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар 96000 төгрөг байна.” гэх 2017 оны 09 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 177-178/-аар нотлогдож байх тул шүүгдэгч*******ээс 96000 төгрөгийг гаргуулж хохирогч*******д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч*******т хохирол учирсан болох нь “-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар 200000 төгрөг байна.” гэх 2017 оны 09 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 221-222/, хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би алдагдсан бугуйн цаг болон 150000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 211-212/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч*******ээс 350000 төгрөгийг гаргуулж хохирогч*******т олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч*******д 300000 төгрөгийн хохирол учирсан болох нь иргэний нэхэмжлэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “******* болон ******* нарын хүүхдийн үс, гоёлын засалтанд 50.000 мянган төрөг өгсөн. Манай дэлгүүрт ******* нь 170.000 төгрөгийн өртөй байсан, шинэ жилийн өмнөх өдөр манай дэлгүүрээс хүнсний зүйл нэмж аваад нийт мөнгө нь 300.000 төгрөг болсон юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Мөнх*******гийн дэлгүүрт 100.000-аад төгрөгийн өртэй байсан.******* нь бэлнээр 80.000 төгрөгийг Мөнх*******гоос зурагтны мөнгө гэж авсан юм. Хүүхдийнхээ үс гэзэг, гоёлын засалтын төлбөрийг нь Мөнх******* шилжүүлсэн юм. Төлбөр нь 60000-70000 төгрөг болсон. Тэгээд нийтдээ *******ийн зурагт нь 300.000 мянган төгрөг болсон юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-32/-ээр нотлогдож байх тул*******ээс 300000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч*******д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч*******д 96000 төгрөгийн хохирол учирсан болох нь “-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар 96000 төгрөг байна.” гэх 2017 оны 09 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 177-178/-аар нотлогдож байх тул шүүгдэгч*******ээс 96000 төгрөгийг гаргуулж хохирогч*******д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь “*******ийн биед зүүн хацар, зүүн ташааны зулгаралт, нуруу, зүүн мөр, баруун бугалга, баруун, зүүн гуя, зүүн өгзөгний цус хуралт, зүүн гуяны хазагдсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №11655 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 35/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2 дугаар хавтаст хэргийн 36-37/- аар нотлогдож байх бөгөөд ******* нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж шүүх үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч******* нь 2017 оны 12 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг******* тоот иргэн *******ын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 1055000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг ******* тоот иргэн*******ын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 865000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг Ханжаргалангын*******тоотод оршин суух иргэн*******гийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж, 560000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 01 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 6 дугаар баг******* тоот иргэн *******ийн Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 515000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 01 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг Зурагтын 5 дугаар гудамж 61 тоот иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 866000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын Гол сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн*******ын эзэмшлийн "алт мөнгөний дархан”-ы газрын хаалганы цоожийг отвёртка ашиглан нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 96000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын Гол сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн*******ын “Баянтүмбэ” нэртэй бэлэг дурсгалын газрын хаалганы цоожийг отвёртка ашиглан эвдэж нэвтрэн орж эд зүйл тус тус хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг, 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хараа голын эрэг дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ *******тай бүлэглэн иргэн *******ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч ******* нь*******тэй бүлэглэн, 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хараа” голын эрэг дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн *******ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч*******ийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******д 1055000 төгрөгийн, хохирогч *******т 515000 төгрөгийн, хохирогч *******ад 866000 төгрөгийн,*******д 560000 төгрөгийн,*******т 865000 төгрөгийн,*******д 96000 төгрөгийн,*******т 350000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч*******, ******* нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч*******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч*******д ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх тул*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, шүүгдэгч*******ийн биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сар хорих ялаар тогтоож, 2 жил 7 сар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******д оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч******* нь энэ хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 138 /нэг зуун гучин найм/ хоногийг /1 дүгээр хавтаст хэргийн 39, 41, 43, 2 дугаар хавтаст хэргийн 148-149, 3 дугаар хавтаст хэргийн 2-3/ эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг савхин хүрмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч*******т буцаан олгохоор дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******д 1055000 төгрөгийн, хохирогч *******т 515000 төгрөгийн, хохирогч *******ад 866000 төгрөгийн,*******д 560000 төгрөгийн,*******т 865000 төгрөгийн,*******д 96000 төгрөгийн,*******т 350000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ******* овогт *******н *******,******* овогт *******гийн ******* нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч*******ээс нийт 2627000 /хоёр сая зургаан зуун хорин долоон мянга/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Баяндавааны 7-03 тоотод оршин суух хохирогч Уранчимэгийн Мөнхчимэгт /РД:СУ99030801/ 300000 төгрөгийг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Зурагтын 5-61 тоотод оршин суух хохирогч Энх-Амгалангийн Амарбатад /РД:ТГ81031085/ 661000 төгрөгийг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалангийн 4-14 тоотод оршин суух хохирогч Дамдинбазарын Енжирмаад /РД:ПЕ75090500/ 210000 төгрөгийг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух хохирогч Нансалм*******н*******т /РД:ТЛ90010178/ 685000 төгрөгийг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, 47-76 тоотод оршин суух хохирогч *******ийн*******д /РД:ТА84012214/ 96000 төгрөгийг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 46-05 тоотод оршин суух хохирогч Баржавын *******т /РД:ПЮ77062172/ 350000 төгрөгийг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг,******* тоотод оршин суух хохирогч Найнын Жаргалд /РД:ТВ80061960/ 25000 төгрөгийг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалан, 10-21 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Дарамбазарын Мөнх*******д /РД:ТК73082600/ 300000 төгрөгийг тус тус олгож, хохирогч ******* нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******н *******д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******н *******,******* овогт *******гийн ******* нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг 1 хоног хорих ялтай тэнцүүлэн тооцож, 30 хоног хорих ялаар тогтоож, шүүгдэгч*******ийн биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сар /хоёр жил долоон сар/ хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******ийн энэ хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 138 /нэг зуун гучин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч *******т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******т анхааруулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг савхин куртикыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч*******т буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ