Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2026/00041

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:

  Нэхэмжлэгч: У хот С дүүрэг *-р хороо Ч ө чөлөө *-р байр *** тоотод байрлах, Х ф ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг Б *-р гудамж, *** тоотод оршин суух, Э овогт О холбогдох,

Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг Б *-р гудамж, *** тоотод оршин суух, Б овогт Б-т холбогдох,

Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг З б у гудамж, *** тоотод оршин суух, А овогт Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,419,551.21 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ20** оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 26,674,178.48 төгрөг, зээлийн хүү 8,551,246.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,126.15 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг, нийт 35,419,551.21 төгрөгийг хариуцагч Э.О, Б.Б, А.Б нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Х ф ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 35,419,551.21 төгрөгөөс 29,419,551.21 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг зээлдэгч Э.О, Б.Б, А.Б нар нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 02 дугаар сараас 20** оны 05 сар хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ф ББСБ ХХК нь хариуцагч Э.О, Б.Б, А.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,419,551.21 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Х ф ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 35,419,551.21 төгрөгөөс 29,419,551.21 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг зээлдэгч Э.О, Б.Б, А.Б нар нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 02 дугаар сараас 20** оны 05 сар хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х ф ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч Э.О, Б.Б, А.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35,419,551.21 төгрөгөөс 29,419,551.21 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг зээлдэгч Э.О, Б.Б, А.Б нар нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 02 дугаар сараас 20** оны 05 сар хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,048 төгрөгийн 167,524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О, Б.Б, А.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 167,524 төгрөг, төрийн сангаас 167,524 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х ф ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ