| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00067/И |
| Дугаар | 308/ШШ2026/00045 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 308/ШШ2026/00045
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:
Нэхэмжлэгч: У хот Б дүүрэг *-р хороо Г п ц *** тоотод байрлах, н к ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг Э ч гудамж **-р байр * тоотод оршин суух, Э овогт Эд холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,560,634 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Э-тэй 20** оны 06 сарын 12-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээг бичгээр байгуулан 20** оны 06 сарын 12-ны өдөр 2,800,000 төгрөгийг 5.8 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай, 20** оны 07 сарын 14-ны өдөр 5,199,900 төгрөгийг 3.8 хувийн хүүтэй 9 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн. Иймд Э.Э-гээс 9,560,634 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: н к ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 9,560,634 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Э.Э нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 01 дүгээр сараас 20** оны 12 сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 796,719.5 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч н к ББСБ ХХК нь хариуцагч Э.Э-д холбогдуулан 9,560,634 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч н к ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 9,560,634 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Э.Э нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 01 дүгээр сараас 20** оны 12 сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 796,719.5 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч н к ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 9,560,634 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Э.Э нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 01 дүгээр сараас 20** оны 12 сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 796,719.5 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,921 төгрөгийн 83,960.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид 83,960.5 төгрөг, төрийн сангаас 83,960.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч н к ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ