Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2018\ШЦТ\178

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,   

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Хохирогч*******, *******,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт******* овогт*******н *******, ******* овогт *******ийн******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000000088 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн,******* овогт*******н ******* /РД:*******/, 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил 5 сар хорих ял,

-2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2–д зааснаар 1 жилийн хорих ял,

-2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар 6 сарын баривчилах ялаар тус тус шийтгэгдэж байсан.

 

2. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн******* /РД:*******/, 1960 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, ам бүл 1, урьд:

-1978 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63б, 88б-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял,

-1980 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200а-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

-1981 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88б-д зааснаар 5 жил хорих ял,

-1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2-д зааснаар 8 сарын хорих ял,

-1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 5 жил 6 сарын хорих ял,

- 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 5 жил 6 сарын хорих ял,

-1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 8 жил хорих ял,

-2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн, 2018 оны 03 сарын 01-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг ******* тоот иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч sharp маркийн 32 инчийн зурагт, цагаан шаргал өнгийн хөнжил, 2 литрийн ургамлын тос хулгайлан авч 322.000 төгрөгийн хохирол учруулсан, ******* нь ганцаараа 2018 оны 03 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг ******* тоот иргэн*******гийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн зурагт, нокиа маркийн товчлууртай гар утас, ди ди иш бокс зэрэг эд зүйл хулгайлан авч 636.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг ******* тоот иргэн *******агийн байшингийн цонхоор нэвтрэн орж цахилгаан гагнуурын аппарат, аяга тавагны иж бүрдэл, DVD тоглуулагч 1 ширхэг, эмэгтэй хүний гар цүнх, эрэгтэй хүний бүрх малгай зэрэг эд зүйлийг хулгайлан авч 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай бүлэглэн, 2018 оны 03 сарын 01-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг******* тоот иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч sharp маркийн 32 инчийн зурагт, цагаан шаргал өнгийн хөнжил, 2 литрийн ургамлын тос хулгайлан авч 322.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

-Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн, 2018 оны 03 сарын 01-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг******* тоот иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч sharp маркийн 32 инчийн зурагт, цагаан шаргал өнгийн хөнжил, 2 литрийн ургамлын тос хулгайлан авч 322.000 төгрөгийн хохирол учруулсан, ******* нь ганцаараа 2018 оны 03 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг ******* тоот иргэн*******гийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн зурагт, нокиа маркийн товчлууртай гар утас, ди ди иш бокс зэрэг эд зүйл хулгайлан авч 636.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг ******* тоот иргэн *******агийн байшингийн цонхоор нэвтрэн орж цахилгаан гагнуурын аппарат, аяга тавагны иж бүрдэл, DVD тоглуулагч 1 ширхэг, эмэгтэй хүний гар цүнх, эрэгтэй хүний бүрх малгай зэрэг эд зүйлийг хулгайлан авч 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

-Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай бүлэглэн, 2018 оны 03 сарын 01-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг******* тоот иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч sharp маркийн 32 инчийн зурагт, цагаан шаргал өнгийн хөнжил, 2 литрийн ургамлын тос хулгайлан авч 322.000 төгрөгийн хохирол учруулахыг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ажил хийх гэхээр ажил олдохгүй байна. Тэр өдөр би 2 шил гомбоо нэртэй архи уугаад явж байгаад ******* ахтай таараад древенгээр лааз түүе гээд явсан. 3 дахь гудамжаар явж байтал тэр айлд хүн байхгүй байхаар нь би ******* ахыг “та хүн харж бай” гэж хэлээд хашааны гадаа үлдээгээд өөрөө тэр айлын цонхоор нь орсон. Тэр айлд ороод ширээн дээр байсан зурагтыг нь аваад зурагтаа яаж авч гарах вэ гэж харж байгаад хувцасны шүүгээнээс нь хөнжил аваад хөнжлөөрөө зурагтыг нь боогоод гарах гэтэл амбаарны хажууд 2 литр ургамлын тос байхаар нь аваад гудамжаар явж байтал цагдаад баригдсан бөгөөд намайг тэр айлаас гарч ирэхэд ******* ах яваад өгсөн.

Дараа нь 100 дугаар брак байрны хажуугаар явж байтал байшинд хүн байхгүй, амбаарын нэг цонх нь шилгүй, тортой байсан цонхоор нь ороод асаагуурын гэрлийг асаагаад юмнуудыг нь уудлаад авдар дотор нь байсан 3 ширхэг таваг, авдар дээр байсан зурагтын төхөөрөмжийг аваад гарах гэтэл сандал дээр эмэгтэй хүний  цүнх байсан. Тэгэхээр нь цүнхэн дотор нь байсан зүйлийг нь асгаад авсан таваг, DVD-гээ цүнхэнд хийгээд харанхуйд арай гэж гэрээс нь гараад зам дагуу явж байгаад 2 цагдаад баригдсан. Мөн өөр нэг айлаас зурагт авсан. Тэрийг яаж авснаа сайн санахгүй байна. Тэр айлаас авсан зурагтаа бариад бензин колонкийн хажуугаар явж байтал нэг хүн наадах чинь юу юм бэ зарах юм уу? гэхээр нь би 20 000 төгрөгөөр зараад тэр мөнгөөрөө архи авч уусан. Шуудайтай махаа хаана хэнд өгснөө сайн санахгүй байна.

...ажил хөдөлмөр олдохгүй байсан учир аргагүй эрхэнд хулгай хийсэн. Миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, би *******тай хамт байж байгаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч *******агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод шалгатал цонхоор хулгай орсон байсан. Цагаан сарын дараа үлдсэн архи, дээлний торго, эрэгтэй хүний малгай, тавагны иж бүрдэл, эмэгтэй хүний цүнх, DVD тоглуулагч, ажлын даавуун цүнх, дүрэмт хувцас зэрэг алдагдсанаас тавагны иж бүрдэл, эмэгтэй хүний цүнх, DVD тоглуулагч нарыг хүлээж авсан.

...Үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнгээр хохирлоо нэхэмжилнэ. Эдгээр зүйлийг төлчихвөл гомдолгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Манай хүү хааяа очиж гэрээ эргэдэг байсан. Тэр хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр нь очиж шалгахад зүгээр байсан. Тэгээд хүүхдүүд шалгаад очтол хаалга нь онгорхой байхаар нь ороод хартал хамаг юм эмх замбараагүй болсон байсан гэсэн. Тэгээд юу алга болсныг сайн мэдэхгүй учир надруу залгаж хэлэхээр нь би цагдаа дуудсан. Тэгээд би очоод шалгатал хөргөгчинд байсан мах, зурагт, цахилгаан дамжуулах төхөөрөмж, гар утас, тал шил архи зэргийг авсан байсан.

...636000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжилнэ. Ийм залуу хүүхэд ингэж хулгай хийж явдаг нь буруу гэж бодож байна.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2, 45, 225/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-9, 46-50, 225-228/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 10/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-12, 51/,

-Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өглөө эхнэрийн хамт гэрээсээ 08 цагт ажилдаа явахаар гарсан.  Хүүхэд үлдээд хичээлдээ 12 цагт явсан. Бид нар өдөр гэртээ байхгүй байж байгаад 18 цагт хуралд суухаар болоод гэртээ 17 цаг 40 минутын орчим ирээд хувцасаа солих гэтэл гэрийн үүдний амбаарын цонх хагарсан байдалтай байсан тэгээд гэртээ ороход манай гэрийн зурагт байхгүй байсан. Тэгээд гэрт хулгайч орсон байна гэж бодоод хашааны үүдэнд гартал урд талын гудамжинд байдаг зүс таних залуу надад хэлэхдээ “би хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд явж байхад танай хашаанд цонх хагарах чимээ гарахаар нь хашааны завсраар харсан чинь нэг хүн орж байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгч байхад хашааны буланд байсан хүн зугтаагаад явсан. Тэгээд байж байтал танай гэрийн хагалсан цонхоор нэг хүн юм боочихсон бариад гарахаар нь араас нь дагаад гудамжны булан тойроод дэлгүүрийн урд явж байхад урдаас нь цагдаа нар гарч ирээд бариад аваад явсан” гэж хэлж байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн.

…Sharp маркийн зурагт 1 ширхэг, 2 литрийн савтай ургамлын тос 1 ширхэг, нимгэн хөнжил 1 ширхэг алдагдсан байсан. Эдгээр алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад өөр нэмж ярих зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-17/,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг өнгөрч байхад би 18 дугаар сургууль орж дүүгээ аваад гэр лүүгээ явах замд 10 дугаар гудамжинд байдаг нэг айлын байшингийн цонх хагарах чимээ гарахаар нь хашааны завсраар хартал хар ноосон малгайтай, цэнхэр куртиктай залуу цонхоор дотогш орж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Хашааны доод үзүүрт хар куртиктай, цоохор өмдтэй настай хүн зогсож байгаад явсан. Тэд хамт явж байсан юм шиг байна лээ. Удалгүй байшин дотроос боодолтой телевизор барьж гарч ирээд гудамж уруудаад явсан. Би харж байгаад цагдаад зааж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19/,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Намайг Золжаргалын хамт Буян зах Арбатын гудамж орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цаг 08 минутын орчим 102-с Дэрээвэнд******* тоотод айлын цонх хагалаад хүн орж байна гэсэн дуудлага ирсэний дагуу тухайн хэсэгт очиж явахад Пионерийн гудамжинд байдаг дэлгүүрийн ойролцоо цагаан өнгийн хөнжилд зурагт боочихсон 2 литрийн савтай ургамлын тос барьсан ******* гэх хочтой*******н ******* явж байсан тул барьж авч шалгаад хаанаас авсан талаар асуухад өөдөөс сайхан баригдлаа даа л гэж хэлсэн өөр ямар нэг зүйл хэлээгүй. Тэгээд машинд суугаад цагдаагийн газар луу явж байхад ******* нь “Би*******тай хамт явж байсан одоо байхгүй болсон байна” гэсний дагуу тэр хавьд самналт хийж төмөр замын нүхэн гарц хүртэл хайхад олдоогүй. Тэгээд бид нар цагдаа дээр ирээд *******ыг хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20/,

 

-Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт өдрийн эргүүлийн үүргийг дэд ахлагч *******ын хамт гүйцэтгэх хугацаанд 17 цагийн орчим Буян захын орчмоор хяналт тавьж байхад 102 станцаар айлын цонхыг хагалаад хүн орчихлоо яаралтай оч гэсний дагуу Дархан сумын 1 дүгээр баг Пионерийн гудамж руу машинтай очих замын хажуугаар хөнжилд овор ихтэй эд зүйл боосон хүн явж байхад зогсоогоод шалгахад******* овогтой ******* нь хөнжилд зурагт боосон байдалтай явж байсныг тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны байдлаар 322000 төгрөг байна.” гэх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 26-27/,

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 52-54/,

 

-Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 03 сарын 12-ны өдөр би эрүүгийн тасгийн туслах төлөөлөгч цагдаагийн ахлагч Г Олзбаярын хамт хуучин Дарханд хаяг шалгах ажилтай явж байсан юм. Ингээд Дархан сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байх үед 59 дүгээр брак байрны урд талд манай эрүүгийн тасагт хулгайн хэргээр шалгагдаж байсан /одоо мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Түвшинтөр дээр шалгагдаж байгаа/******* овогтой ******* нь хар өнгийн DVD тоглуулагч, бор өнгийн эмэгтэй хүний гар цүнх, бор өнгийн шилэн тавагнууд зэрэг эд зүйлс барьчихсан явж байхаар тухайн эд зүйлсийн талаар асууж тодруулахад ямар нэгэн юм ярихгүй байсан тул энэ талаар асууж тодруулах зорилгоор цагдааруу *******ийг аваад явсан. Тэгээд цагдаа дээр ирээд тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч ахмад Бямбасүрэнд хүлээлгэж өгөөд тухайн эд зүйлийн талаар асууж мэдүүлэг авах гэтэл ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир мэдүүлэг аваагүй ээ.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61/,

 

- Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 03 сарын 12-ны  өдөр би эрүүгийн тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Харцагын хамт хуучин Дарханд хаяг шалгах ажилтай явж байсан юм. Ингээд Дархан сум 6 дугаар багийн нутаг дэвсгэр явж байх үед 59 дүгээр брак байрны урд талд******* овогтой ******* нь хар өнгийн DVD тоглуулагч, бор өнгийн эмэгтэй хүний гар цүнх, бор өнгийн шилэн тавагнууд зэрэг эд зүйлс барьчихсан явж байхаар нь тухайн хүний хувийн байдлыг мэдэх учраас (хулгайн хэргээр дэслэгч Б.Түвшинтөр дээр шалгагдаж байгаа) авч яваа эд зүйлсийг хаанаас авсан, ямар учиртай эд зүйл болохыг асууж тодруулах зорилгоор цагдааруу *******ийг аваад явсан. Тэгээд цагдаа дээр ирээд тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүгийн мөрдөгч ахмад Бямбасүрэнд хүлээлгэн өгсөн. Тухайн үед ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир мэдүүлэг аваагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 62-63/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны байдлаар 950000 төгрөг байна.” гэх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 69-70/,

 

-“******* нь сэтгэцийн хувьд биеийн ба сэтгэлзүйн шинж тэмдэг буюу тахир дутуу байдлын шинжүүдийг зориуд санаатайгаар үүсгэх буюу баашлах /зохиомол эмгэг/-тай болно. ******* нь сэтгэцийн хувьд биеийн ба сэтгэлзүйн шинж тэмдэг буюу тахир дутуу байдлын шинжүүдийг зориуд санаатайгаар үүсгэх буюу баашлах /зохиомол эмгэг/-тай боловч болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно. ******* нь сэтгэцийн хувьд биеийн ба сэтгэлзүйн шинж тэмдэг буюу тахир дутуу байдлын шинжүүдийг зориуд санаатайгаар үүсгэх буюу баашлах /зохиомол эмгэг/-тэй боловч хэрэг хариуцах чадвартай болно.” гэх №28/18 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /1 дэх хавтаст хэргийн 189/,

 

-Гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 230-231/,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчид 17-02 тоотод ээжийн хамт амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс түр хугацаагаар өөр газар амьдрахаар болж гэрт байсан эд зүйл, идэж уух юмыг үлдээгээд явсан. Тэгээд 02 дугаар сарын 28-ны өдөр 16-17 цагийн орчим би нөхрийн хамт Тээвэрчид багт байх хашаанд байсан машинаа авахдаа гэрээ шалгахад хулгай ороогүй эд зүйл бүрэн бүтэн байсан. 3 дугаар сарын 01-ний өглөө 11-12 цагийн орчим хашаандаа ээж Дулмаагийн хамтаар очиход манай гэрийн хаалга эвдэрсэн байхаар нь гэр лүү орж үзэхэд гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон эд зүйл алга болсон байдалтай байсан болохоор эд зүйлээ бүртгэхэд манай гэрийн 32 инчийн ВSВ брэндийн хар өнгөтэй зурагт, Ди Дишийн бокс, хөргөгчинд байсан мах мөн ээжийн хэрэглэж байсан хар өнгийн нокиа маркийн гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан учраас цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 235-236/,

 

-Гэрч*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 03 дугаар сарын эхээр байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ 10 цаг өнгөрөөд 11 цагийн орчим Дархан сумын 7 дугаар баг Буян захын урд гүүрэн дээр байж байтал *******хочтой*******, ******* буюу*******н ******* хоёртой тааралдсан. ******* мах бололтой ногоон өнгийн шуудайн тал хэртэй зүйл үүрч явсан. Тэгээд тэр хоёроос юу юм бэ? гэхэд “чамд хамаагүй” гэж хэлээд надад харуулалгүй Шинэ зах уруу ороод хэсэг удаж байгаад гарч ирээд 1000 төгрөгийн гомбоо нэртэй архи 2 шилийг авч өгчихөөд яваад өгсөн. Тэгээд маргааш нь ******* тосгоноос айлаас зурагт хулгайлж баригдаад эрүүлжүүлэхэд хонолоо гээд явж байсан. ******* надад хэлэхдээ газар дээр нь зурагтаа өгөөд эрүүлжүүлэхэд хонолоо гэж хэлсэн. Шуудайн дотор юу байгааг үзүүлэхгүй байхаар нь би шуудайг нь татаад дотор нь юу байгааг үзэх гэсэн чинь*******хочтой******* огт үзүүлэхгүй байсан. Би *******гаас махаа хэдэд зарсан бэ гэж асуусан чинь 20.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоолонд ороод харьж унтлаа гэж байсан. Тэр өдөр надад авч өгсөн 1000 төгрөгийн архинаас ерөөсөө уухгүй байсан. Миний бодож байгаагаар тэр хоёр өөр газраас архи авсан юм шиг байна лээ. Тэр орой амарна гэж яваад Древэн орж айлаас зурагт хулгайлсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 241-242/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны байдлаар 636000 төгрөг байна.” гэх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 248-249/,

 

-Аймгийн нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн тодорхойлолт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 31-34/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******од 322000 төгрөгийн хохирол учирсан болох нь “үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны байдлаар 322000 төгрөг байна.” гэх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дэх хавтаст хэргийн 26-27/ нотлогдож байх бөгөөд хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Sharp маркийн зурагт 1 ширхэг, 2 литрийн савтай ургамлын тос 1 ширхэг, нимгэн хөнжил 1 ширхэг алдагдсан байсан. Эдгээр алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад өөр нэмж ярих зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлгийг /1 дэх хавтаст хэргийн 14-17/ өгсөн байх тул шүүгдэгч *******, ******* нараас хохирогч *******од төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ад 950000 төгрөгийн хохирол учирсан болох нь “үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны байдлаар 950000 төгрөг байна.” гэх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дэх хавтаст хэргийн 69-70/ нотлогдож байх бөгөөд хохирогч *******агийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...цагаан сарын дараа үлдсэн архи байсан, дээлийн торго, эрэгтэй хүний малгай, тавагны иж бүрдэл, эмэгтэй хүний цүнх, dvd тоглуулагч, ажлын даавуун цүнх, дүрэмт хувцас зэрэг алдагдсанаас тавагны иж бүрдэл, эмэгтэй хүний цүнх, DVD тоглуулагч нарыг хүлээж авсан. Эдгээр зүйлийг төлчихвөл гомдолгүй” гэх мэдүүлэг өгсөн байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээнээс хохирогч *******агийн хүлээн авсан гэх эд зүйлсийн үнийг хасаад үлдэгдэл 575000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч Д.Батзаяад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч*******д 636000 төгрөгийн хохирол учирсан болох нь “үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны байдлаар 636000 төгрөг байна.” гэх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 248-249/ нотлогдож байх бөгөөд хохирогч******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...636000 төгрөгийн хохирол учирсан, үүнийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч *******аас 636000 төгрөгийг гаргуулж хохирогч*******д олгохоор шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн, 2018 оны 03 сарын 01-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг******* тоот иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч sharp маркийн 32 инчийн зурагт, цагаан шаргал өнгийн хөнжил, 2 литрийн ургамлын тос хулгайлан авч 322.000 төгрөгийн хохирол учруулсан, ******* нь ганцаараа 2018 оны 03 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг ******* тоот иргэн*******гийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн зурагт, нокиа маркийн товчлууртай гар утас, ди ди иш бокс зэрэг эд зүйл хулгайлан авч 636.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 03 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг ******* тоот иргэн *******агийн байшингийн цонхоор нэвтрэн орж цахилгаан гагнуурын аппарат, аяга тавагны иж бүрдэл, DVD тоглуулагч 1 ширхэг, эмэгтэй хүний гар цүнх, эрэгтэй хүний бүрх малгай зэрэг эд зүйлийг хулгайлан авч 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай бүлэглэн, 2018 оны 03 сарын 01-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг******* тоот иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч sharp маркийн 32 инчийн зурагт, цагаан шаргал өнгийн хөнжил, 2 литрийн ургамлын тос хулгайлан авч 322.000 төгрөгийн хохирол учруулахыг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсөн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч *******агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…цагаан сарын дараа үлдсэн архи, дээлний торго, эрэгтэй хүний малгай, тавагны иж бүрдэл, эмэгтэй хүний цүнх, DVD тоглуулагч, ажлын даавуун цүнх, дүрэмт хувцас зэрэг алдагдсанаас тавагны иж бүрдэл, эмэгтэй хүний цүнх, DVD тоглуулагч нарыг хүлээж авсан. Үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнгээр хохирлоо нэхэмжилнэ. Эдгээр зүйлийг төлчихвөл гомдолгүй.” гэх мэдүүлэг, хохирогч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…636000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 2, 45, 225/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 3-9, 46-50, 225-228/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 11-12, 51/, хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Sharp маркийн зурагт 1 ширхэг, 2 литрийн савтай ургамлын тос 1 ширхэг, нимгэн хөнжил 1 ширхэг алдагдсан байсан. Эдгээр алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад өөр нэмж ярих зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-17/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг өнгөрч байхад би 18 дугаар сургууль орж дүүгээ аваад гэр лүүгээ явах замд 10 дугаар гудамжинд байдаг нэг айлын байшингийн цонх хагарах чимээ гарахаар нь хашааны завсраар хартал хар ноосон малгайтай, цэнхэр куртиктай залуу цонхоор дотогш орж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Хашааны доод үзүүрт хар куртиктай, цоохор өмдтэй настай хүн зогсож байгаад явсан. Тэд хамт явж байсан юм шиг байна лээ. Удалгүй байшин дотроос боодолтой телевизор барьж гарч ирээд гудамж уруудаад явсан. Би харж байгаад цагдаад зааж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Пионерийн гудамжинд байдаг дэлгүүрийн ойролцоо цагаан өнгийн хөнжилд зурагт боочихсон 2 литрийн савтай ургамлын тос барьсан нохой******* гэх хочтой*******н ******* явж байсан тул барьж авч шалгаад хаанаас авсан талаар асуухад өөдөөс сайхан баригдлаа даа л гэж хэлсэн өөр ямар нэг зүйл хэлээгүй. Тэгээд машинд суугаад цагдаагийн газар луу явж байхад ******* нь “Би*******тай хамт явж байсан одоо байхгүй болсон байна” гэсний дагуу тэр хавьд самналт хийж төмөр замын нүхэн гарц хүртэл хайхад олдоогүй. Тэгээд бид нар цагдаа дээр ирээд *******ыг хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20/, гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан сумын 1 дүгээр баг Пионерийн гудамж руу машинтай очих замын хажуугаар хөнжилд овор ихтэй эд зүйл боосон хүн явж байхад зогсоогоод шалгахад******* овогтой ******* нь хөнжилд зурагт боосон байдалтай явж байсныг тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21/, 2018 оны 03 дугаар сарын 02-ны байдлаар 322000 төгрөг байна.” гэх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 26-27/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 52-54/, гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...59 дүгээр брак байрны урд талд******* овогтой ******* нь хар өнгийн DVD тоглуулагч, бор өнгийн эмэгтэй хүний гар цүнх, бор өнгийн шилэн тавагнууд зэрэг эд зүйлс барьчихсан явж байхаар нь тухайн хүний хувийн байдлыг мэдэх учраас (хулгайн хэргээр дэслэгч Б.Түвшинтөр дээр шалгагдаж байгаа) авч яваа эд зүйлсийг хаанаас авсан, ямар учиртай эд зүйл болохыг асууж тодруулах зорилгоор цагдаа уруу *******ийг аваад явсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 62-63/,  2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 69-70/, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 230-231/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрийн 32 инчийн ВSВ брэндийн хар өнгөтэй зурагт, Ди Дишийн бокс, хөргөгчинд байсан мах мөн ээжийн хэрэглэж байсан хар өнгийн нокиа маркийн гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан учраас цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 235-236/,  2018 оны 03 дугаар сарын 02-ны байдлаар 636000 төгрөг байна.” гэх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 248-249/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1908000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч  *******ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт хамтран оролцохыг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж.

Харин шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 хоногийг /хэргийн 32-33, 103-104/ эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******н *******ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******од 322000 төгрөгийн, хохирогч Батзаяад 950000 төгрөгийн, хохирогч*******д 636000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч ******* овогт *******ийн*******ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 575000 /таван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух хохирогч Чохоон овогт Бадамсүрэнгийн Батзаяад /РД:ОЛ93092632/, 636000 /зургаан зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг тээвэрчдийн 16-02 тоотод оршин суух хохирогч Чонод овогт Довчингийн Жавзмаад / РД:ХЛ53081566/ тус тус олгосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч******* овогт*******н *******т 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн*******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ