Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 218/МА2020/00019

 

*******ын нэхэмжлэлтэй 
иргэний хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00407 тоот шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн ******* ******* ******* *******д хариуцагдах Дундговь аймгийн ******* ******* ******* *******ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 9 сарын 2-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
  Шүүх хуралдаанд: 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагчийн өмгөөлөгч
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2004 онд -д цагийн багшаар ажиллаж байгаад 2005 онд үндсэн ажилтан буюу нийгмийн ухааны багш, ...2013 оны 09 сарын 02 өдрийн 75 дугаар тушаалаар -н *******ын менежерийн албан тушаалд ажиллаж байсан. ... 2019 оны 09 сарын 02-ны өдөр захирал хууль зүйн үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч нь намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар Дундговь аймаг дахь -н захирлын 2019 оны Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
******* нь ... 2013 оны 09 сарын 02-ны өдрийн 75 дугаартай тушаалаар өвийн *******ын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад захирал хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлөх гэж байгаа бол энэ тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн байна. Тус сургуулийн дотоод журмын 8.1.2, 8.1.3-г үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж өгөх ёстой. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2019 оны 08 сарын 30 өдрийн Б/17 дугаартай тушаал нь хүчингүйд тооцогдож шинээр тушаал гарсан бөгөөд энэ талаар *******т мэдэгдэхэд тушаалыг хүлээж авахгүй гэсэн тул хуулбарыг хувийн и-мэйл хаягаар нь илгээсэн болно. ******* нь удаа дараа ажил тасалж сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2019 оны 08 сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаал нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр хүчингүй болсон. Ажил олгогч тухайн гаргасан тушаалаа хууль зүйн алдаатай үндэслэлээ буруу бичсэн хууль хэрэглээний сонгох хэрэглээг буруу хийсэн учраас буруу гаргасан байна. 2019 оны 09 сарын 2-ны өдөр Б/18 тоот тушаалыг гаргаж, 2019 оны 08 сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгосон. ******* нь дарга болон *******ын албанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Энэ асуудал нь 2019 оны 08 сарын 30-ны өдөр мөн 2019 оны 09 сарын 02-ны өдөр болж байгаа асуудал биш. Удирдах албан тушаалтан байж ажилдаа ирдэггүй ажил хийдэггүй. Маргаж буй тушаал нь 2019 оны 09 сарын 2-ны өдөр хүчингүй болсон. Тушаалыг хүчингүй болгоод Б/18 тоот тушаалыг гаргаж тушаалаа авахыг мэдэгдсэн боловч аваагүй мэйл хаяг руу нь явуулсан тушаалаа хүлээж авсан эсэх нь мэдэгдэхгүй байдаг. 2019 оны 09 сарын 2-ны өдрийн тушаал хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 Анхан шатны шүүх: 
            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /*******/-ыг Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн *******ын арга зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 11667330 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,
            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар *******т олгох 11667330 төгрөгийн олговроос Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Мэргэжил ******* ******* *******д даалгаж, 
             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******өөс улсын тэмдэгтийн хураамж 201627 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00407 дугаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өмгөөлөгчдийн холбооноос хүлээн аваад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд “Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг ажил олгогчийн зүгээс хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний хувьд алдаатай буруу бичигдсэн гэж үзээд Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар хүчингүй болгож, нэхэмжлэгчид мэдэгдсэн.
Улмаар дээрх 2019 оны 09 дугээр сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн *******ын албаны арга зүйч *******ыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, дотоод журмын 8-р зүйлийн 8.1.2, 8.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удаа дараа ажил тасалсан, ажлын цагаар ажлын байран дээрээ байдаггүй, хөдөлмөрийн гэрээний 7.2.2-д заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр мөн эрхэлж байсан ажлаас нь чөлөөлсөн болно.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “...Нэхэмжлэгч талын маргаж буй гол үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн гаргасан Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байна гэж үзлээ” гээд “Нэхэмжлэгч тал 2019 оны Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар маргаагүй боловч ажлаас чөлөөлсөн хүчин төгөлдөр тушаал болох 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 тоот тушаалд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль бус байна.
 Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн маргаж буй 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажил олгогч өөрөө хүчингүй болгосон байхад нэхэмжлэгч уг хүчингүй болсон тушаалыг дахин хүчингүй болгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: ” гээд 2 дахь заалтаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг мэдсэн атлаа энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг тушаалын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Түүнчлэн нэгэнт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Б/17 дугаартай тушаал хүчингүй болсон тул уг тушаалтай холбоотой шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргах боломжгүй байна.
Дээрх 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаал одоог хүртэл хүчин төгөлдөр, эрх зүйн үр дагавар үүсгэсэн хэвээр байхад шүүх “Нэхэмжлэгч тал 2019 оны Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар маргаагүй боловч ажлаас чөлөөлсөн хүчин төгөлдөр тушаал болох 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 тоот тушаалд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрийн санаачлагаар тодорхойлж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,    69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /ЗД82080534/-ыг Дундговъ аймгийн Мэргэжил ******* үйлдвэрлэлийи *******ийн *******ын арга зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 11667330 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхойлж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч *******ыг өмнө эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах шаардлага нь гагцхүү *******ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр, тушаал хүчингүй болсон үед хэрэгжих боломжтой юм.
Ийнхүү анхан шатны шүүх Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай тушаалд холбогдуулан дүгнэлт хийж 139/ШШ2020/00407 дугаар шийдвэрийн үндэслэлдээ “...******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан, удирдлагаас болон ажлын байрны тодорхойлолтод шууд удирдлаганд заагдсан албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг 3 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон болох нь хангалттай нотлогдоогүй байх тул *******ыг Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн *******ын менежерийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв''’ гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Дундговь аймгийн ******* ******* ******* *******ийн *******ын албаны арга зүйчээр ажиллаж байсан *******гийн ******* нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс гадна 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/60 тоот тус ******* захирлын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байтал 2019 оны 01 дүгээр сарын 09, 10-ны өдөр, 02 дугаар сарын 19-ний өдөр, 08 дугаар сарын 15, 17, 30-ны өдрүүдэд тус тус хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Байгууллагын дотоод журмын 8.1.2 дахь хэсэгт заасан “Удирдлагаас болон ажлын байрны тодорхойлолтод шууд удирдлаганд заагдсан албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг 3 буюу түүнээс дээш гаргасан удаа дараа биелүүлээгүй нь тогтоогдсон”, 8.1.3-д заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон” тохиолдолд хөдөлмөрийн сахилга, зөрчилд тооцохоор заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар түүнийг эрхэлж байсан ажлаас чөлөөлөх тушаал гаргасан болно.
Гэтэл шүүх дээрх хэргийн бодит үйл баримт, холбогдох нотлох баримт болох байгууллагын хяналтын камерын дүрс бичлэг, цаг бүртгэлийн баримт зэргийг үнэлж дүгнэлгүйгээр гагцхүү “цалингийн баримт”-д үндэслэн дээрх байдлаар шууд дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгчийн маргаагүй Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалын үндэслэлд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэх хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,    69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /*******/-ыг Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн *******ын арга зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 11667330 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж, 2 дахь заалтаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар *******т олгох 11667330 төгрөгийн олговроос Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Мэргэжил ******* ******* *******д даалгасугай гэж тус тус шийдвэрлэсэн нь бүхэлдээ хуульд нийцэхгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үндсэн зарчим алдагдаж байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 139/ШШ2020/00407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдөр *******ын ажлаа хүлээлгэж өгсөн 1 жилийн ой болж байна. Тухайн үед ажлаа хүлээлгэж өгөхдөө 2019 оны 8 сарын 30-ний өдрийн Б17 тоот тушаалаар ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ Б18 тоот тушаал хэзээ гарсан нь тодорхойгүй, араас нь нөхөж гаргасан. Өөрөөр хэлбэл ******* Б17 тоот тушаалаар ажлаа хүлээлгэж өгөөд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Үүний араас албан тушаалаа ашиглаж Б18 тоот тушаалыг гаргасан. Хэзээ гаргасан нь тодорхойгүй утсаар яриад тушаалаа аваад ир буцаагаад сольё гэж ярьсан. Тэгэхээр нь хөдөлмөрийн харилцаа дууссан. Наад асуудлаа шүүхэд тайлбарла гэсэн асуудал яригдсан. Хариуцагч талаас Б17 тоот тушаалд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн Б18 тоот тушаалаа хавсаргаж ирүүлээгүй. 2019 оны 11 сарын 19-ний өдөр Анхан шатны шүүх хурал болсон. Тэр шүүх хурал болдог өдөр Б18 тоот тушаалаа солиод орж ирсэн. Б17 тоот тушаал 40.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гарсан тушаал. Б18 тоот тушаал бол 40.1 дүгээр зүйлийн 4-т заасан тушаал байгаа. Яагаад энэ 2 тушаал хоорондоо зөрүүтэй болов гэсэн үндэслэлээ хариуцагч тайлбарлаж чадахгүй өдийг хүрсэн. Одоо хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь 40.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар нотлох баримт бүрдүүлж өгсөн. 40.1.2 дугаар заалтыг огт үнэлдэггүй. ******* ур чадвар болон эрүүл мэндийн хувьд яагаад тэнцэхгүй болсон эсэхийг огт тодруулж хэлдэггүй, баримт нотолгоо ч гаргаж өгдөггүй. Б18 тоот тушаалд хүний ээлжийн амралтын өдрийг хүртэл оруулан бичсэн байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүх уг гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн ******* ******* ******* *******ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 9 сарын 2-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж буй үндэслэл нь ажил олгогч эрх хэмжээнийхээ хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалаа 2019 оны 09 сарын 02-ны өдрийн Б/18 тоот тушаалаараа хүчингүй болгосон, нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирсон шийтгэлийг уг тушаалаар хүлээлгэсэн гэх агуулга бүхий тайлбар гаргажээ.
Ажил олгогчоос ажилтныг ажлаас халсан 2 тушаал гарсан байх бөгөөд нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх  2019 оны 09 сарын 02-ны өдрийн Б/18 тоот тушаалын үндэслэлд дүгнэлт хийсэн, мөн 2 тушаалын үндэслэлд талууд маргаантай байх бөгөөд нэхэмжлэгчийн тушаал хүчингүй болгуулах шаардлага нь тушаалын үндэслэл үү? эсвэл бие даасан шаардлага уу? гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой.
Дундговь аймгийн ******* ******* ******* *******ийн захирал нь 2019 оны 08 сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, сургуулийн дотоод журмын 8.1.2, 8.1.3 дахь заалтуудыг үндэслэн ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр үүрэгт ажлыг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн байна.
Ажил олгогч талын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалаа  2019 оны 09 сарын 02-ны өдрийн Б/18 тоот тушаалаараа хүчингүй болгосон гэх тайлбарт эрх хэмжээгээ хэтрүүлэн нөхөж тушаал гаргасан хэзээ гаргасан нь тодорхойгүй, уг тушаалыг гардаж аваагүй гэж нэхэмжлэгч тал маргадаг.
Тухайн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үндсэн баримт бичигт Б/18 тоот тушаалын эх хувь хадгалагдаж буй байдал, эрх зүйн акт гаргасан бүртгэх дэвтэрт бүртгэгдсэн байдал, шүүхэд хүсэлт гарган үзлэг хийлгэх зэргээр нэхэмжлэгч шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд тэгш эрхтэйгээр мэтгэлцэж, шаардлага татгалзлаа нотлох үүргээ бодитой хэрэгжүүлээгүй байдал нь шүүхээс Б/18 тоот тушаалын үндэслэлд дүгнэлт хийх эрх зүйн боломж үүсээгүй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх Б/17 тоот тушаалын үндэслэлд маргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс хальж, Б/18 тоот тушаалын үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлага зөрчигдөхөд хүрсэн гэж үзэв.
Маргаж буй хоёр тушаалын  2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөд хүргэсэн гэж үзэж, уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг тушаалын үндэслэл биш, бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлтэй. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэх уг тушаалын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул ажилтныг буруу халсан гэж үзсэн бөгөөд ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй,  Уг хуулийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, 62.1.5-т нэхэмжлэлийн үнэ, 63 дугаар зүйлийн 63.1.1-т мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн цалин гаргуулах шаардлага анхнаасаа тодорхой бус байсан, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж хуульчилсан. Нэхэмжлэгч цалин нэхэмжилсэн шаардлагын үндэслэл болох ажилтны цалинтай холбоотой нотлох баримтыг шүүх хуралдаан дээр судлуулаагүй нь шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болно. Шүүх ямар нотлох баримтыг үндэслэн цалин гаргуулсан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгчийн цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон, шүүхийн шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин ажилтны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хуульд заасан хувь, хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00407 тоот шийдвэрийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь “Хөдөлмөрийн тухайн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ******* овогт *******гийн *******ыг Дундговь аймгийн Мэргэжил ******* ******* *******ийн *******ын албаны арга зүйч албан тушаалд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дугаар заалтын “ ... *******т олгох 11667330 төгрөгийн олговроос” гэснийг “*******т олговол зохих олговроос” гэж, 3 дугаар заалтаас “7.1.1” гэснийг хасч, “201627” гэснийг “70200” гэж тус тус өөрчлөн, дугаарлалтын 4 дүгээр заалтыг дугаарлалтыг 5 болгон, 4 дүгээр заалт болгож “Нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, нэмэлт оруулсугай. 
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271827 /хоёр зуун далан нэгэн мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ                              Н.НАСАНЖАРГАЛ 

                                        ШҮҮГЧИД                               Т.БЯМБАЖАВ
   
    Ц.ОТГОНЦЭЦЭГ