| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 301/2026/00103/И |
| Дугаар | 301/ШШ2026/00139 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 301/ШШ2026/00139
|
301/ШШ2026/00139
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, .... дүгээр хороо ........талбай 5, Ш/х-22 байрлах Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сумын ..... дугаар баг, ......... тоотод оршин суух Бн овгийн Л А /РД:......../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, 4,401,802.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгааг үндэслэн түүнтэй байгуулсан Дугаар ......... гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 12 дугаарр сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,401,802.29 /дөрвөн сая дөрвөн зуун нэг мянга найман зуун хоёр төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банкинд олгуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Л.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Л овогтой А миний бие нь Г банкнаас 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар 6,370,000 /зургаан сая гурван зуун далан мянга/ төгрөгийн цахим зээлийг авсан бөгөөд тус зээлээс нийт 3,452,550 /гурван сая дөрвөн зуун тавин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг төлж барагдуулсан. Үүнд: үндсэн зээлээс 2,235,440.07 төгрөг, үндсэн хүүнд 1,213,100.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,009.47 төгрөг тус тус орсон байна. Одоо зээлийн үлдэгдэл болох 4,134,559.93 төгрөг, зээлийн үндсэн хүүний төлбөр болох 261,882.89 төгрөг нэмэгдүүлсэн хүү болох 5,359.47 төгрөг нийт 4,401,802.29 төгрөгийг төлж барагдуулах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Дээрх зээлийн үлдсэн төлбөрийг Г банкны хариуцсан ажилтантай ярилцаад дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон болно. 2026 оны 2 дугаар сарын 25-нд 880,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 880.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-нд 880,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-нд 880,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-нд 881,802.29 төгрөгийг нийт дүн 4,401,802.29 төгрөг, Г банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г банкны нэхэмжлэлтэй Лгийн Ад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт нийт 4.401,802.29 төгрөг гаргуулах тухай Иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхой хуваарийн дагуу 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар хариу тайлбар шүүхэд ирүүлсэн байх тул, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэе” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК хариуцагч Л.Ад холбогдуулан үндсэн зээл 4,134,559.93 төгрөг, хүү 261,882.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,359.47 төгрөг, нийт 4,401,802.29 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.
Зохигчийн байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ......... дугаар дижитал зээлийн гэрээний 2.14, 2.16-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, гэрээний 2.19-д үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 4,401,802.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 4,401,802.29 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,379 төгрөгөөс 42,689.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 42,689.5 төгрөг, хариуцагч Л.Аас 42,689.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
74.2-т зааснаар нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг нийт 4,401,802.29 (дөрвөн сая дөрвөн зуун нэг мянга найман зуун хоёр төгрөг хорин есөн мөнгө) төгрөгөөс 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 880,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 880.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 880,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 880,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны 881,802.29 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Л.А зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,379 төгрөгөөс 42,689.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 42,689.5 төгрөг, хариуцагч Л.Аас 42,689.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ