Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 301/ШШ2026/00145

 

 

 

 

 

 

 

 

                                                                                  301/ШШ2026/00145

 

 

 

       Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын .. дугаар баг, Т хорооллын .......тоотод оршин суух Б овгийн Дийн Ж /ИБД:........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Э сумын ......... дугаар баг, ......... тоотод оршин суух Х овгийн Б М /ИБД:............. /-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад  

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Иймд миний бие цаашид Б.Мтэй хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон учир 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгоно. Дундын эд хөрөнгийн хувьд 5 ханатай гэр, машин зэргээ хүүхдүүдээ өгсөн. Иймд бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэжээ.   

 

           Хариуцагч З.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Жы нэхэмжлэлтэй М миний бие уншиж танилцлаа. Уг нэхэмжлэлийг М миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурдсан 5 ханатай гэр, машин зэргийг дундын өмчөөр шийдвэрлүүлэх, мөн Д.Жы цалингийн хэмжээ бага тул М миний бие цаашид 3 хүүхдийн асран хамгаалагч болох хүсэлттэй байна” гэжээ.  

 

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: “Дгийн  Ж миний бие хүүхдүүдийн асрамж өөр дээрээ тогтоолгож, хүүхдүүдийн тэтгэлгийг эцэг Бн Мөөс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Б.М нь хүүхдүүд Мийн Мц, Мийн М-И, Мийн Ц нарыг өөрөө санаачлагаараа тэжээн тэтгэж, сургалтын төлбөр мөнгийг нь өгч хүүхдүүдээ харж хандаж байна гэсэн учраас нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлттэй байна. Цаашид хүүхдүүдээ тэжээн тэтгэхгүй байвал шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж болохыг дурдаж өгнө үү” гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч З.Мөд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч З.Мөд холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.     

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжих, нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хуульд заасан эрх бөгөөд нэхэмжлэгч Д.Жы татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Д.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон   

                                              

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч З.Мөд холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Д.Жы татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Д.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овгийн Дийн Ж /ИБД:............../-д олгосугай.  

 

3. Зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                      М.БЯМБААХҮҮ