Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 301/ШШ2026/00076

 

 

 

 

 

 

 

 

 

                                                

                                    301/ШШ2026/00076

 

 

 

 

                 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би

  Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ....... дугаар хороо, .......... давхарт байрлах ...... банк ХК-ийн /РД:6207618/ нэхэмжлэлтэй, 

 Хариуцагч: А аймгийн Ө сумын ........ дүгээр баг, Я гэх газар оршин суух Б Д /ИБД:........../-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,445,475.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ..... банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000029333 тоот Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,426,475.03 төгрөг, нотариатын төлбөрт 19,000 төгрөг, нийт 1,445,475.03 төгрөгийг хариуцагч Бн Дгаас гаргуулж өгнө үү ...” гэжээ.    

 

Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “ Миний бие Б овогтой Д ........ банкны зээл 1,445,475.03 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрч байна. М банктай ярьж тохиролцоод 2026 оны 03 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр тохиролцсон. Иймд миний хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “......... банк ХК нэхэмжлэлтэй Б овогтой Д /РД:/-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.Дд холбогдох 1,445,475.03 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Б.Дгийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ......... банк ХК хариуцагч Б.Дд холбогдуулан үндсэн зээл 1,230,673.03 төгрөг, хүү 152,223.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,578.04 төгрөг, нотариатын төлбөр 19,000 төгрөг, нийт 1,445,475.03 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.

Зохигчийн байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн .......... дугаар  цахим зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4, 8.6-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,445,475.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч ......... банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 1,445,475.03 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,078 төгрөгөөс 19,039 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 19,039 төгрөг, хариуцагч Б.Дгаас 19,039 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,

74.2-т зааснаар нэхэмжлэгч ......... банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 1,445,475.03 (нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Дгийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,078 төгрөгөөс 19,039 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 19,039 төгрөг, хариуцагч Б.Дгаас 19,039 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ......... банк ХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Д сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                             ШҮҮГЧ                                    М.БЯМБААХҮҮ