Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2018\ШЦТ\189

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, А.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Пүрэв-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,   

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Хохирогч*******,

Иргэний нэхэмжлэгч*******,

Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох 1818000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, /РД: *******/, 1979 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, “*******” ХХК-д хатаагч ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын*******тоот гэртээ иргэн Б.*******тай маргалдан цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоот гэртээ Б.*******тай маргалдан улмаар цээжин тус газар нь хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушги, үнхэлцэг хальсыг гэмтээсэн шарх учруулж амь насыг нь хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Ж.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч******* маань хөдөө явах ажилтай учир унаагаа хүлээж байсан.******* бид хоёр гэртээ байж байтал манай эгч******* манайд ирж, бид хоол цай хийж 500 граммын архи хувааж уусан. Тэгээд эгч болон******* нарыг гэрээс гаргаж өгчхөөд гэртээ орж ирээд байж байтал талийгаач ирж “манай эхнэр айл хэсээд явж байгаа” гээд бид 0.33 литрийн хараа архи хувааж ууж байснаа санаж байна. Мөн би сандраад гэрээс гарч явснаа санаж байна. Өөр зүйлийг санахгүй байгаа. Тэгээд цагдаа нар ирээд намайг авч явж байсан.

... Талийгаач бид 2-оос өөр хүн гэрт байгаагүй, хаалга цоожтой байсан, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин дахин уучлалт гуйя. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Хохирогч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 20-ны орой 23 цагийн орчим гэртээ байж байхад хашааны хаалга цохиод байсан. Би гараад очиход театрын хүний нөөцийн хоёр ажилтан ирсэн байсан. Намайг “*******ын юу нь вэ” гэж асуухаар нь би төрсөн дүү нь байна гэхэд “*******т нэг юм тохиолдсон юм шиг байна, цагдаа дээр очоод уулз” гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн хамт амьдарч байсан Мөнгөнцэцэг эгчтэй утсаар ярьж уулзаад, өөрийн төрсөн эгч *******цэцэгийг дагуулаад цагдаа дээр хамт очиход “1а байрны тэнд хүн амины хэрэг болсон. Найздаа алуулсан шинжтэй байна” гэж цагдаа хэлсэн.

... Хохирогч талаас шүүхэд 11 сая төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа. Шүүгдэгч нь 5 сая төгрөгийг төлсөн. Бид адилхан ядарсан улсууд мөн шүүгдэгч нь төлбөр төлөх боломжгүй зэрэг байдлыг харгалзан үзээд 6 сая төгрөгийг нэхэмжлэхгүй. Гэвч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би талийгаачтай 2008 оноос эхэлж хамтран амьдарсан. Хамт амьдарч эхлэхдээ 3 хүүхэдтэй байсан. Хамтран амьдарч эхлэх үед би ажил төрөлтэй, миний ээж хэвтэрт байсан. Гэрлэлтийн баталгааны хувьд миний нөхөр өмнө нь өөр хүнтэй гэр бүл болж байсан учраас гэрлэлтийг албан ёсоор батлуулаагүй байсан. Хамтын амьдралын хугацаанд 2011, 2014 онуудад хүүтэй болж 5 хүүхдийн хамт амьдарч байсан. Манай нөхөр Залуучууд театрын хүүхэлдэйн театрт ажиллаж байсан. 2014 оны орчим ажлаасаа түр гарсан байсан. Ажлаасаа гарсан байх хугацаанд замын компанид ажиллаж байсан. Миний бие талийгаачтай хамтран амьдрагч байсан тул уг хэргийг одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Талийгаач 2018 оны 1 дүгээр сараас ажилдаа эргэж орж хүүхэлдэйн театрт буцаад ажиллахаар болсон. Бид Дрэйвэнд хамт амьдарч байсан. Гэтэл уг хашаа байшингийн эзэмшигч нь үндсэн төлбөр дуусаагүй байгаа талаар надад хэлээд уг байшинг буцааж авна гэсэн. Уг хэрэгт миний бие иргэний нэхэмжлэгчээр сүүлд тогтоогдсон. Би хүн болсон хойно цаашид орон гэрээ авч явна. Хашаа байшингаас өөрийн эрхгүй нүүж гарсан. Миний тэтгэврийн зөрүү болон хашаа байшингийн зөрүү зэргийг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Ядаж л монгол гэр худалдаж аваад амьдаръя гээд 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч өгөөгүй. Би энэ хэргийн талаар шүүх, цагдаа гэж яваад яах вэ гэж бодсон учир одоо цалингийн зөрүүг нэхэмжлэхээ больсон. Надад илүү дутуу нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 6-17/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 18/,

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 20-22/,

Цогцосны хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 23-24/,

Илтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 25/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28/,

 

Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хээтэй хорооллын 1а байрны 7 дугаар орцны 80 тоотод “*******” дэлгүүрийг ажиллуулдаг юм. Өнөө орой 21 цагийн үед дэлгүүртээ найз*******гийн хамт сууж байтал манай орцны шатны өөдөөс харсан нэг давхрын 00-ын өрөөний жижигхэн залуу ганцаараа, дан цамцтай, согтуу гүйж орж ирээд “эгчээ би хүн хутгалчихлаа, та түргэн дуудаад өгөөч” гэхээр нь би “чи яаж байгаа юм бэ?” гэж асуухад “харин дургүй хүргээд байхаар нь хутга аваад дүрчихлээ.” гэж хэлсэн. Би түүнээс хааш нь дүрсэн юм бэ гэж асуухад “мэдэхгүй ээ, би хааш нь дүрснээ анзаараагүй, нэг мэдэхэд л хутгаар дүрчихсэн” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ******* дугаарын утсаар дуудлага өгсөн.

...Дэлгүүрт орж ирэхдээ эрээн өнгийн ноосон цамцтай, бараан өмдтэй, толгой нүцгэн байсан. Их сандарсан байдалтай орж ирсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36/,

 

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Дархан сумын 10 дугаар баг, Хээтэй хорооллын 1а байрны орцны жижүүр хийдэг. Өнөөдөр орой /цагийг нь санахгүй байна/ “*******” дэлгүүрт орж эзэн*******тэй юм яриад зогсож байтал 1а байрны 7 дугаар орцны 00 тоотод амьдардаг намхан залуу согтуу айчихсан байдалтай ганцаараа гүйж орж ирээд*******т хандаж “Би хүн хутгалчихлаа, цагдаа, түргэн дуудаад өгөөч” гээд байсан. Тэр үед дэлгүүрт 1а байрны 2 дугаар орцны 2 давхрын 18 тоотод амьдардаг ******* багш зогсож байгаад “эмнэлэг үрүү залгаад утсаа авахгүй байна” гэчихээд гараад явсан. Тэгээд тэр залуу гарч яваад эргэж орж ирээгүй. Тэр залууг******* бид 2 цонхоор хартал гадуур хувцасаа өмсчхөөд цонхон доогуур наашаа, цаашаа холхиод л байсан. Бид 2 тэр залууг зугтах гэж байх шиг байна гэж бодож байтал тэр залуу орц уруу ороод дахин гарч ирээгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38/,

 

Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “21 цагийн үед би тамхи авахаар 1а байрны 7 дугаар орцны “*******” дэлгүүрт ороход миний араас үл таних саарал өнгийн өмдтэй, цагаан саарал өнгийн футволк, углааш өмссөн залуу орж ирээд худалдагчид хандан түргэн дуудаад өгөөч гэтэл худалдагч “утас алга” гэхээр нь би ах нь залгаад өгье гээд 7037103 дугаар уруу залгаж байхад худалдагч эмэгтэй “түргэн дуудаж яах гэж байгаа юм” гэж асуухад уг залуу “нэг хүн томроод байхаар нь цохисон” гэж хэлсэн. Яг юугаар, яаж цохисон талаар нь би сонсоогүй. 7037103 дугаарлуу би 3 удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд тухайн залуу гараад явахаар нь би “энэ залуу түргэнээр яах гээд байгаа юм бол гэж асуухад худалдагч эмэгтэй “наад залуу чинь хүн хутгалчихсан юм шиг байна лээ” гэж хэлсэн. Тэгээд би тамхиа аваад гарсан.

... Тэр залуу дайвалзаад нэлээн согтуу байсан. Гар болон хувцас хунар нь цус болоогүй, зүгээр байсан.” Гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40/,

 

Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би өнөөдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 20-ны орой 3 марал дэлгүүрт эхнэр *******ийн хамт зогсож байхад ******* багш орж ирсэн. Удалгүй араас нь 1а байрны 7 дугаар орцны 00 тоотод амьдардаг жижиг залуу /би нэрийг нь мэдэхгүй/ орж ирээд “би хүн хатгачихлаа, түргэн дуудаад өгөөч гэж хэлэхэд ******* багш утсаа гаргаад түргэн үрүү залгасан. Би тэр үед дэлгүүрээс гараад явсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41/,

 

Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад миний төрсөн дүү *******нь миний ******* гэсэн мобикомын дугаар уруу ******* гэсэн өөрийнхөө дугаараас 21 цаг 20, 21 цаг 21 минут, 21 цаг 24 минут, 21 цаг 29 минутад 2 удаа, 21 цаг 34 минут, 21 цаг 35 минут, 21 цаг 37 минутад тус тус залгаж, дохисон байсан. Би тухайн үед утасныхаа дууг хаачихсан байсан юм. Тэгээд би 21 цаг 35 минутад утсаа аваад дүү *******үрүү өөрийнхөө утаснаас залгаж “зөндөө залгасан байна.” гээд яасан талаар асуухад зүгээр манайд хүрээд ирээч гэхээр нь би “за за” гээд 21 цаг 50 минутын орчимд дүүгийндээ ирэхэд байрных нь үүдэнд цагдаа зогсчихсон байсан. Тэгээд би дотогшоо орох гэхэд “та ийшээгээ орж болохгүй” гэсэн. Тэгээд гадаа зогсож байхад гадаа байсан эмэгтэй цагдаа намайг та утсаараа түргэн дуудаатах гэхээр нь өөрийн утсаар түргэн дуудсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42/,

 

Гэрч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим ажлаа тараад байж байтал манай дүү *******утсаар яриад манай гэрт ирж цай уу гэхээр нь би очсон. Намайг очиход миний дүү ******* нь найз эмэгтэй *******ийн хамт байсан. Тэгээд хоол унд хийж өгөөд дүү ******* 0,5 литрийн архи гаргаж ирээд бид хоёр хувааж уугаад дуусгасан. ******* огт архи уугаагүй. 18 цагийн орчим ******* хөдөө явна гээд бид нар хамт гэрээс нь гарч би яваад ******* унаагаа хүлээгээд зам дээр үлдсэн. ******* буцаад гэрлүүгээ орсон. Намайг дүүгийн гэрт байхад талийгаач залгаад байсан юм байна лээ. Дүү нэг хүнтэй утсаар “манай гэрт хамаатнууд ирчихсэн байна” гээд яриад байсан. Тэгэхээр нь би хэнтэй ярьж байгаа юм гэж асуухад “театрт ажилладаг манай найз байгаа юм” гэж байсан. Би маргааш өөрийн дүү Гэрэлцэцэгээс энэ асуудал болсон талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45/,

 

Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*******бид 2 түүний гэр болох Дархан самын******* тоотод байсан. 16 цагийн орчим Ж.*******ийн эгч******* ирээд бид хоол цай хийж өгсөн. Тэгээд эгч нь ирсэн болохоор 1 шил 0,5 литрийн архи гаргаж ******* эгчтэйгээ хамт уусан. Тэр үед талийгаач *******, *******ын дугаарлуу залгаад яваад очъё гээд байгаа бололтой байсан. Би түүнийг сайн танихгүй, зүс харж байсан. Би хөдөө явах гээд 18 цагийн үед гэрээс гарахад******* эгч надтай хамт гарсан. *******бид хоёрыг гаргаж  өгөөд буцаад гэртээ орсон. Би хөдөө яваад юу болсон талаар сайн мэдээгүй. Маргааш орой нь хэрэгт холбогдсон талаар гар утсаар сонссон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46/,

 

“Талийгаачийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушги, үнхэлцэг хальсыг гэмтээсэн цээжний өмнөд хананы шарх, гадуур болон дотуур хурц цус алдалт, цээжний хөндийн цусан хураа /1600гр/, баруун уушгины шалчийлттай шинэ гэмтэл, зүүн гуяны цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хатуу мохоо зүйлийн хүчин үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д учирах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх цээжний хөндийн нэвтэрсэн гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цус алдалтын шокны улмаас амьсгал, цусны эргэлтийн хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн нас барсан цагийг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд талийгаач нь нас бараад 2-4 цаг өнгөрсөн байх боломжтой. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 52-53/,

 

“Шинжилгээнд авсан Б.*******ын ходоодны агууламжид 2,8 промиль этилийн спирт илэрсэн болно.” гэх 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 55/,

 

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 56-61/,

 

“…магадлуулагч *******гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл, үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна. *******нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно. *******нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа №29/18 /1 дүгээр хавтаст хэргийн 65/,

 

“Шинжилгээнд ирүүлсэн Ж *******ийн өмсөж явсан гэх хөх өнгийн малгайтай гадуур хүрмэнд 110 мм, хөх саарал өнгийн дотоожинд 30мм, хар өнгийн савхин бээлийний баруун өмсгөлд 20мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас шинээр гарсан ханзралтууд гарсан байна. Түүнчлэн саарал өнгийн биеийн тамирын өмдөнд 10мм, 8мм хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас эдэлгээний явцад гарсан хуучин зулгаралтууд гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.*******ын өмсөж байсан гэх хөх цэнхэр өнгийн жинсэн гадуур хүрмэнд 800мм хар саарал өнгийн малгайтай цамцанд 580мм, хагас ханцуйтай цагаан өнгийн цамцанд 490мм, 250мм хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна. Уг зүсэлтүүд нь хувцаснуудыг тайлах зорилгоор хайчилсан байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн Б.*******ын өмсөж байсан гэх малгайтай хар саарал өнгийн цамцанд 19мм, хагас ханцуйтай цагаан цамцанд 17мм хурц иртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна. Түүнчлэн малгайтай хар саарал өнгийн цамцанд 22мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас шинээр гарсан хуучин урагдалт гарсан байна.

Шинжилгээнд ирүүлсэн хутганууд болон заазууранд хар, хар хөх өнгийн утасны сэмэрдэсүүд байна. Дээрх сэмэрдэсүүд нь Б.*******ын өмсөж байсан гэх малгайтай хар саарал цамцны утасны сэмэрдэсүүдтэй тохирч байна. Хутганууд болон заазуурыг буруу битүүмжилж ирүүлснээс аль хутгаар үүссэн болохыг тогтоох боломжгүй байна.” гэх 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1669 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 72-84/,

 

“Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга, ногоон өнгийн хуванцар иштэй заазуур, хар хүрэн өнгийн иштэй хутга, бор түрийтэй гутал 1 хос, хар саарал бэлтгэлийн өмд, хар өнгийн жинсэн өмд, саарал өнгийн оймс 1 хос, саарал өнгийн хар оруулгатай дотоож, КЕНТ тамхины хайрцаг 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур, 3 ширхэг түлхүүр, цагаан өнгийн саравчтай хар өнгийн малгай, хар хөх өнгийн куртика, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ, саарал өнгийн майк, саарал, ягаан, хөх оруулгатай цамц, бор өнгийн богино түрийтэй гутал, хар өнгийн савхин бээлий 1 хос, цэнхэр өнгийн дотоож, саарал, цэнхэр оруулгатай оймс 1 хос зэрэгт цус илрээгүй. Шаргал өнгийн үстэй дотортой цэнхэр өнгийн жинсэн яак, саарал өнгийн юүдэнтэй цамц, цагаан өнгийн футболка, хэргийн газраас авсан цус мэт зүйл гэсэн бичигтэй бор өнгийн цаасан дугтуйд хийсэн цагаан өнгийн маралд бэхжүүлж авсан хүрэн өнгийн зүйл зэрэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, ТН01, D21S11, D18S51, Реnta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, СSF1РO8 Реnta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.

Илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, ТН01, D21S11, D18S51, Реnta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, СSF1РO8 Реnta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллелиар Б.*******ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2623 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 89-91/,

 

“Шинжилгээнд ирүүлсэн “Баяраа ******* N/20” гэсэн хаягтай цусанд 5,5 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 5,5 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. “******* 39 н эр 2018г 02.20 ” гэсэн хаягтай цусанд 2,9 промилл спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2622 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 92/,

 

“Шинжилгээнд ирүүлсэн 15 ширхэг гарын мөрнөөс 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөр нь ******* регистртэй ******* овогтой *******ийн баруун гарын дунд, ядам хурууны гарын дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрийг Папилон санд хадгалагдсан сэжигтнүүдийн болон бусад хэргийн газраас олдсон гарын дардас мөрнүүдтэй тохирохгүй.” гэх 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 96-102/,

 

Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл 1 дүгээр хавтаст /хэргийн 108/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 124-126/,

Хохиролтой холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 179-239/,

 

“Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн дугтуйд хийсэн гялгар ууттай нунтаг улаан өнгийн зүйлд цус болон биологийн ул мөр илрээгүй. Цус болон биологийн ул мөр илрээгүй тул асуулт 2-оос 4-т хариулах боломжгүй байна.” гэх 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 5188 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 13/,

 

Шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би урьд мэдүүлэг өгөхдөө цээжний хөндийн шарх нэвтрэхээс өмнө уушги нь цээжний хөндийг дүүргэж байрладаг бөгөөд хутганы шархны улмаас уушги шалчийж гүн нь өөрчлөгддөг болохоор шархны гүнийг нарийн тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн байгаа. 12 см урттай хутгаар уг шархыг үүсгэсэн байх боломжтой. Учир нь Уушги цээжний хөндийн хоёр талд тус тусдаа байрладаг хос эрхтэнд тооцогдоно. Булчин гэж байхгүй. Харин дотроо яг модны салаа мөчир шиг хэлбэртэй бүх хэсэгт хүрч салаалсан асар олон мөгөөрсөн гуурснаас бүтсэн цулцан маягийн эдээс уушги бүрэлдэнэ. Баруун уушги арай нарийвтар урт, дотроо гурван хэсэг дэлбээтэй. Зүүн уушги нь үл ялиг өргөн, богино хоёр дэлбэнтэй байдаг. Зүүн уушгины доод дэлбэнгийн хонхойсон зайд зүрх байрладаг юм. Ийм учраас дээрх хутгаар дээрээс доош чиглэлтэй хатгах үед үүсгэгдэх боломжтой.Талийгаач нь дээрхи шархыг гадаа авчхаад буцаж орж ирсэн байх боломжгүй, энэ шарх нь эгэмний дунд шугамаас дотор талд 2, 3 дугаар хавирганы завсраар ташуу шархтай, уг шарх нь баруун уушгины дээд дэлбэнгийн дээд өмнөд гадаргууд ташуу байрлалтай, 0.7x0.5 см орчим, орчны гялтанд хүрэн цус хуралттай, үнхэлцэг хальсыг нэвтэрсэн шархтай, цээжний баруун, зүүн хөндийд 1600 мл шингэн болон бүлэнтсэн цустай байсан дээрх шархыг авсан хүн нь удаан хугацаанд амьдрах мөн хөдөлгөөн хийж гарж орох боломжгүй. Ер нь уушги, цээжний хөндийн хана хоёр дундаа завсар бүхий нимгэн бүрхүүлтэй байх ба тэр хөндий зайд нь тунгалаг шингэн агуулагдаж байна. Энэ хөндий нь гаднаас агаар орох боломжгүй битүү бөгөөд дотроо хасах даралттай. Энэ даралтын тусламжаар амьсгал гаргасны дараа уушги тэлэгдэх нөхцөлийг хангадаг юм. Тэгэхээр уушги булчингийн хөдөлгөөнөөр биш энэ хасах даралт, хавирга завсрын булчингуудын тусламж, амьсгал авах, гаргах үйлдлийн нөлөөгөөр тэлж, агшиж байдаг гэсэн үг. Ямар нэг осол гэмтлийн улмаас, ялангуяа цээжний хөндийд нэвтэрсэн шархны дараа дээр дурдсан хасах даралт алдагдах учир тухайн талын уушги тэлж чадахаа болино. Гаднаас цээжний хөндийд орсон агаар уушгийг хавчийлган дарах тул амьсгалах тоолонд уушги улам шахагдан шалчийна ийм учраас амьсгал, зүрх судасны гүнзгий дутагдалд орж нас барсан байх боломжтой” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 16/ болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 11,000,000 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа /хэргийн 179-239/ ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Хохирогч талаас шүүхэд 11 сая төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа. Шүүгдэгч нь 5 сая төгрөгийг төлсөн. Мөн адилхан ядарсан улсууд, шүүгдэгч нь төлбөр төлөх боломжгүй зэрэг байдлыг харгалзан үзээд 6 сая төгрөгийг нэхэмжлэхгүй. Гэмт хэрэг хийсэн этгээдийг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэж, иргэний нэхэмжлэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...би энэ талаар шүүх, цагдаа гэж яваад яах вэ гэж бодсон учир одоо цалингийн зөрүүг нэхэмжлэхээ больсон. Надад илүү дутуу нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Ж.*******ээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь хэсэгт заасан “материаллаг хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, өөрийгөө илчилсэн, гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байгаа байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.4 дэх хэсэгт хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” бол тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болохоор заасан ба *******нь 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлджээ.

 

Дээрх зүйл хэсэгт зааснаар Ж.*******т оногдуулах хорих ялыг хөнгөрүүлвэл 5 жил 4 сараас 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирлыг нөхөн төлснийг ойлгох ба хохирогч нэхэмжлэлийнхээ зарим хэсгээс татгалзсан нь шүүгдэгч хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Шүүх бүрэлдэхүүн материаллаг хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлд заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******нь энэ хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон  109 хоногийг /1 дүгээр хавтаст хэргийн 111, 114-115,118-119, 2 дугаар хавтаст хэргийн 41-42/ эдлэх ялд нь оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамхины хайрцаг 1 ширхэг, 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуур, самбайд шингээсэн цус мэт зүйл /бор өнгийн цаасан ууттай/, цус мэт зүйл /цагаан өнгийн цаасан ууттай/ зэргийг устгаж, шүүгдэгч Ж.*******ийн гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан саарал өнгийн подволк 1 ширхэг, саарал энгэртэй улаан ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, хар хөх өнгөтэй малгайтай хүрэм 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, бор өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, эрээн алаг оймс 1 хос, хар өнгийн савхин бээлий 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.*******т, талийгаач Б.*******ын өмсөж явсан цагаан саравчтай, хар өнгийн малгай 1 ширхэг, хагас ханцуйтай цагаан өнгийн цамц 1 ширхэг, хар саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн гадуур хүрэм 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, оймс 1 хос, бор өнгийн урт турийтэй гутал 1 ширхэг, 3 ширхэг түлхүүр, цагаан өнгийн асаагуур зэргийг хохирогч*******т буцаан олгож, хар саарал өнгийн малгайтай цамц, цагаан өнгийн хагас ханцуйтай цамцнуудаас авсан утасны сэмэрдэс, хутга заазуураас авсан утасны сэмэрдэсүүдийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Сайн Оюут овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.*******т 8 жилийн /найман жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/ хоногийг хорих ялын 109 /нэг зуун ес/ хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамхины хайрцаг 1 ширхэг, 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуур, самбайд шингээсэн цус мэт зүйл /бор өнгийн цаасан ууттай/, цус мэт зүйл /цагаан өнгийн цаасан ууттай/ зэргийг устгаж, шүүгдэгч Ж.*******ийн гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан саарал өнгийн подволк 1 ширхэг, саарал энгэртэй улаан ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, хар хөх өнгөтэй малгайтай хүрэм 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, бор өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, эрээн алаг оймс 1 хос, хар өнгийн савхин бээлий 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.*******т, талийгаач Б.*******ын өмсөж явсан цагаан саравчтай, хар өнгийн малгай 1 ширхэг, хагас ханцуйтай цагаан өнгийн цамц 1 ширхэг, хар саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн гадуур хүрэм 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, оймс 1 хос, бор өнгийн урт түрийтэй гутал 1 ширхэг, 3 ширхэг түлхүүр, цагаан өнгийн асаагуур зэргийг хохирогч*******т буцаан олгож, хар саарал өнгийн малгайтай цамц, цагаан өнгийн хагас ханцуйтай цамцнуудаас авсан утасны сэмэрдэс, хутга заазуураас авсан утасны сэмэрдэсүүдийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ

 

                                                                 ШҮҮГЧИД                                   Г.ГЭРЭЛТ-ОД  

 

                                                                                         А.НАРАНТУЯА