Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 301/ШШ2026/00075

 

 

 

 

 

 

 

 

 

                                                

                                    301/ШШ2026/00075

 

 

 

 

                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би

  Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ........ дугаар хороо, .......... давхарт байрлах .......... банк ХК-ийн /РД:6207618/ нэхэмжлэлтэй, 

 Хариуцагч: А аймгийн Т сумын ......... дугаар баг, Б гэх газар оршин суух Жийн Н /ИБД:.........../-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, 4,355,098.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .......... банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000454524 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 4,330,098.26 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 4,355,098.26 төгрөгийг хариуцагч Жийн Нс гаргуулж өгнө үү...” гэжээ.    

 

Хариуцагч Ж.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “........ банкны нэхэмжилсэн үнийн шаардлага 4,355,098.26 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 6 сарын хугацаанд сар бүрийн 15-нд төлөлт хийж байхаар тохиролцсон тул хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “.......... банк ХК нэхэмжлэлтэй Жийн Н /......../-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ж.Нд холбогдох 4,355,098.26 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Ж.Нын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .......... банк ХК хариуцагч Ж.Нд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг нийт 4,355,098.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.

Зохигчийн байгуулсан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн .......... дугаар  цахим зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4, 8.6-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад зээлийн гэрээг цуцалж, 4,355,098.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч .......... банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг нийт 4,355,098.26 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,632 төгрөгөөс 42,316 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 42,316 төгрөг, хариуцагч Ж.Наас 42,316 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .......... банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,

74.2-т зааснаар нэхэмжлэгч .......... банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг нийт 4,355,098.26 (дөрвөн сая гурван зуун тавин таван мянга ерэн найм төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ж.Нын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,632 төгрөгөөс 42,316 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 42,316 төгрөг, хариуцагч Ж.Наас 42,316 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .......... банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Н сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                             ШҮҮГЧ                                    М.БЯМБААХҮҮ