Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2026/00120

 

 

 

 

 

 

 

 

 

                                                

                                    301/ШШ2026/00120

 

 

 

 

                   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би

  Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ...... дугаар хороо, ........ байрлах .......... банк ХК-ийн /РД:........./ нэхэмжлэлтэй, 

 Хариуцагч: А аймгийн Х сумын ...... дүгээр баг, ........ гэх газар оршин суух, Ч Ш /ИБД:...... /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, 1,943,312.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .......... банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000544467 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 568,634.49 төгрөг, ...... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 432,162.21 төгрөг, ...... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 569,042.79 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 1,943,312.49 төгрөгийг хариуцагч Чийн Шс гаргуулж өгнө үү...” гэжээ.    

 

Хариуцагч Ч.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Миний бие Ч овогтой Ш /......../ нь .......... банкны 1,943,312.49 төгрөгийн цахим зээлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөн уг нэхэмжлэлийн нийт төлбөр болох 1,943,312.49 төгрөгийг 2026 оны 02 дугаар сараас эхлэн 3 хувааж төлж барагдуулах хүсэлттэй байх тул та бүхэн хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн төлбөрийг 3 хуваан 2026 оны 02 дугаар сарын 25-нд 500,000 төгрөг төлж, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 600,000 төгрөг төлж, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд үлдэгдэл болох 843,312.49 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна” гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “.......... банк ХК нэхэмжлэлтэй Ч овогтой Ш /........ /-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ч.Шад холбогдох 1,943,312.49 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Ч.Шын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .......... банк ХК хариуцагч Ч.Шад холбогдуулан зээлийн гэрээг цуцалж,

 

    1. ...... тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 297,555.04 төгрөг, хүү 49,717.11

төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,200.85 төгрөг,

    1. ....... тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 482,119.44 төгрөг, хүү 84,904.91

төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,610.14 төгрөг

1.3 .... тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 366,410.78 төгрөг, хүү 64,527.73

төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,223.70 төгрөг

          1.4 ........ тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 482,481.09 төгрөг, хүү 84,955.23

төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,606.47 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 1,943,312.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.

Зохигчийн байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн...........дугаар  цахим зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4, 8.6-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад гэрээг цуцалж, 1,943,312.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч .......... банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг нийт 1,943,312.49 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,043 төгрөгөөс 26,021.3 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 26,021.3 төгрөг, хариуцагч Ч.Шаас 26,021.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .......... банк ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,

74.2-т зааснаар нэхэмжлэгч .......... банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг нийт 1,943,312.49 (нэг сая есөн зуун дөчин гурван мянга гурван зуун арван хоёр төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ч.Шын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,043 төгрөгөөс 26,021.3 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 26,021.3 төгрөг, хариуцагч Ч.Шаас 26,021.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .......... банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Ш нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                             ШҮҮГЧ                                    М.БЯМБААХҮҮ