| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 301/2026/00092/И |
| Дугаар | 301/ШШ2026/00122 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 301/ШШ2026/00122
|
301/ШШ2026/00122
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, .......... тоотод байрлах “М Ю к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Т сумын ....... дүгээр С баг, ....... тоотод оршин суух Рийн Н /РД:/-д
Нэхэмжлэлийн шаардлага: 422,227.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М Ю к ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Харилцагч Р.Н нь 2025 оны 06 сарын 26, 2025 оны 06 сарын 27-ны өдрийн ............. дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж ….... банкны .......... тоот дансанд 270,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Р.Нд удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ........... дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгдээгүй өдийг хүрсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагын дүн 422,227.98 төгрөг үүнд: үндсэн зээл 270,000 төгрөг, зээлийн хүү 126,329.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,898.55 төгрөг, нотариат хөлс 5,000 төгрөг … ” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “М Ю к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.Нд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Р.Н нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М Ю к ББСБ” ХХК нь хариуцагч Р.Нд холбогдуулан зээлийн төлбөр нийт 422,227.98 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрхтэй.
Нэхэмжлэгч “М Ю к ББСБ” ХХК нь 2025 оны 12 сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон байна.
Хариуцагч Р.Н нь “М Ю к ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр нийт 422,227.98 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгчийн татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,316.84 төгрөгөөс 6,658.42 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Наас 6,658.42 төгрөг, улсын орлогоос 6,658.42 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М Ю к ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
74.2-т зааснаар хариуцагч Р.Нд холбогдуулан гаргасан зээлийн төлбөр нийт 422,227.98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч “М Ю к ББСБ” ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,316.84 төгрөгөөс 6,658.42 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Наас 6,658.42 төгрөг, улсын орлогоос 6,658.42 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ