Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 301/ШШ2026/00074

 

 

 

 

 

 

 

 

 

                                                

                                    301/ШШ2026/00074

 

 

 

 

                    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би

  Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, ..... дугаар хороолол, ..... хороо .........тоотод байрлах О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

 Хариуцагч: А аймгийн Т сумын ....... дугаар баг, Б тоотод оршин суух Э овогтой Б /РД:...../-д холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: 599,154.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцож зээлийн 793 хоногийн нэмэгдүүлсэн хүү 62,570.82 төгрөг, үндсэн зээлийн 824 хоногийн хүү 325,084.20 төгрөг, үндсэн зээлийн 200,000 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, шуудангийн зардал 6,500 төгрөг, нийт 599,154.57 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү...” гэжээ.   

 

Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “О ББСБ ХХК-ийн нэхэмжлэл болох 599,084.20 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Тус мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулна” гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч О ББСБ нь хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлттэй байх тул хүсэлтийг шийдэж өгнө үү” гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь хариуцагч Э.Бөд холбогдуулан үндсэн зээл 199,999.55 төгрөг, хүү 325,084.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,570.82 төгрөг, бусад төлбөр 11,500 төгрөг, нийт 599,154.57 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.

Зохигчийн байгуулсан 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн цахим зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.6-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 599,154.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 599,154.57 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,625 төгрөгөөс 9,312.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 9,312.5 төгрөг, хариуцагч Э.Бөөс 9,312.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,

74.2-т зааснаар нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 599,154.57 (таван зуун ерөн есөн мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Э.Бийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,625 төгрөгөөс 9,312.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 9,312.5 төгрөг, хариуцагч Э.Бөд 9,312.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                             ШҮҮГЧ                                    М.БЯМБААХҮҮ