| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 301/2026/00098/И |
| Дугаар | 301/ШШ2026/00078 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 301/ШШ2026/00078
|
301/ШШ2026/00078
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би
Нэхэмжлэгч: Ур хот, Х дүүрэг, ........ дугаар хороо ................. давхарт байрлах С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сумын ........ дүгээр баг, ......... тоотод оршин суух Б М
Нэхэмжлэлийн шаардлага: 877,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Хэрэглэгч нь “С”-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй юм. Үүнд: Худалдан авалтын дугаар:1243566, огноо: 4/7/2024, худалдан авалт хийсэн дэлгүүр, салбар:Bedrock, худалдан авалтын дүн:780,000 төгрөг, төлбөр төлөх сүүлийн хугацаа 5/22/2024, нийт төлсөн төлбөр 195,000 төгрөг, үлдэгдэл үндсэн төлбөр:585,000 төгрөг, торгууль 20,000 төгрөг, алданги 272,500 төгрөг, нийт 877,500 төгрөг. Иймд хариуцагчаас С аппликейшн”-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох 877,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:“ Манай С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М /РД:........./-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Ануударь би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 877,500 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж буйг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан худалдан авалтын төлбөр нийт 877,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрхтэй.
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь 2025 оны 12 сарын 26-ны өдрийн 25/564 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг Д.Ануударьд олгосон байна.
Хариуцагч Б.М нь “С ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн худалдан авалтын төлбөр нийт 877,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А тайлбараар тогтоогддог бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгчийн татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,610 төгрөгөөс 12,805 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мэс 12,805 төгрөг, улсын орлогоос 12,805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан худалдан авалтын төлбөр нийт 877,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,610 төгрөгөөс 12,805 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мэс 12,805 төгрөг, улсын орлогоос 12,805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ