| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 305/2026/00036/И |
| Дугаар | 301/ШШ2026/00132 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 301/ШШ2026/00132
|
301/ШШ2026/00132
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ..... дугаар хороо, ..... давхарт байрлах “Токи ББСБ” ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сумын ..... дугаар баг, .......... тоотод оршин суух Б Х /ИБД:......... /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, 665,569.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 2286453 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 534,783.26 төгрөг, үндсэн хүүнд 118,069.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,916.12 төгрөг, шимтгэлд 800.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 665,569.34 төгрөгийг Б Хс гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 665,569.34 төгрөгийн 403,043 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сард төлсөн. Үлдсэн 262,527 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулах тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б овогтой Х /......./ нь нэхэмжлэл явснаас хойш 1 сард 403,043 төгрөгийн төлөлт хийсэн тул үлдэгдэл төлбөр 262,527 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний дотор төлөх хариу тайлбар ирүүлсэнг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК хариуцагч Б.Х холбогдуулан үндсэн зээл 534,783.26 төгрөг, хүү 118,069.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,916.12 төгрөг, шимтгэл 800.0 төгрөг нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 665,569.34 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.
Зохигчийн байгуулсан 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ............ дугаар Toki credit үйлчилгээний гэрээний 3 дугаар зүйл, 5.1.2-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, гэрээний 5.1.5-д үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 665,569.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 665,569.34 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,523.65 төгрөгөөс 10,262 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 10,262 төгрөг, хариуцагч Б.Хаас 10,262 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
74.2-т зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг нийт 665,569.34 (зургаан зуун жаран таван мянга таван зуун жаран есөн төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Хын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,523.65 төгрөгөөс 10,262 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 10,262 төгрөг, хариуцагч Б.Хаас 10,262 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ