Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2026/03785

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: **************, **************

Хариуцагч: ******* *******,*********************

959,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2026 оны 1 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******гаас нийтийн өмчлөлийн дундын ашиглалт зардлын 959,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* миний бие ******* -ны нэхэмжилсэн 959,600 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулж 959,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 2,526,416 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлийн шаардлага 959,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Б.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,580 төгрөгийн 50 хувь болох 13,790 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 13,790 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

.