| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2026/04227/И |
| Дугаар | 197/ШШ2026/03758 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2026/03758
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: *******, **************
Хариуцагч: *******,*********************
2,276,163 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.*******аас ******* цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 764,500 төгрөг, зээлийн хүү 688,804 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,577 төгрөг, 489857 кодтой цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000 төгрөг, зээлийн хүү 46,050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,540 төгрөг, 495961 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 285,000 төгрөг, зээлийн хүү 256,781 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,911 төгрөг нийт 2,276,163 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.******* миний бие *******-ийн нэхэмжилсэн 2,276,163 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.*******д холбогдуулж 2,276,163 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлага 2,276,163 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,276,163 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Г.*******ы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,370 төгрөгийн 50 хувь болох 25,685 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 25,685 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
.