| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0241/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/255 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/255
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч М-/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* 1985 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ******* нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М-нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” хүнсний дэлгүүрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М-нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” хүнсний дэлгүүрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Манайх гэр бүлээрээ Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “******* ” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. 2017 оны цагаан сараар байсан санагдаж байна миний зүс таних ******* гэж нэртэй залуу манай дэлгүүрт хөөрөг барьцаанд тавиад бараа зээлж авсан юм. Тухайн хөөргийг манай эхнэр ******* 2017 оны зун пильта шалан дээр унагаад хагалчихсан юм. 2018 оны цагаан сар дөхөж байхад ******* манай дэлгүүрт хөөргөө авах гэж ирсэн. Тэр үед нь манай эхнэр түүнд хөөргийг нь унагаад хагалчихсан гэж хэлээд би түүнд хөөргийг нь үзүүлсэн чинь тэрээр хөөргөө авалгүй голоод яваад өгсөн юм. Тэгээд ******* манай дэлгүүрт 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэсэг найз нартайгаа ирээд янз янзын юм яриад байсан. Түүнтэй хамт явж байсан ******* гэж залуу намайг янз бүрийн үгээр хэлээд байсан. Би тэр үедээ түүний хэлсэн үгийг тоолгүй зугтаах маягтай дэлгүүрийнхээ ундааг зөөгөөд байсан. Тэгээд ******* “алив тэр хөөргийг нь аваад ир, би мөнгийг нь төлье” гэж хэлсэн. Тэгээд би түүнд хагархай хөөргийг үзүүлсэн чинь тэрээр намайг толгойгоороо миний нүүр лүү 1 удаа мөргөөд, гараараа 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гартаа барьж байсан гүүвцээрээ түүний хацар луу хатгасан. Мөн гараараа түүний нүүр лүү цохисон. Нүүр лүү нь хэдэн удаа цохисон талаараа санахгүй байна. Миний хувьд ******* гэж залуугийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хэргийн 17-18/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-******* Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 4/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хэргийн 8-9/,
-Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз******* нарын хамт дэлгүүрээс юм авахаар орсон юм. Тэгтэл ******* надад “Би чиний хөөргийг энэ дэлгүүрт барьцаанд тавьсан байгаа” гэж хэлсэн. Цагаан сарын үеэр ******* надаас мөнгө гуйгаад байхаар нь өөрийн “Замагт манан” нэртэй хөөргийг барьцаанд тавь гэж өгч байсан юм. Тэгээд би дэлгүүрийн эзнээс “миний хөөргийг хэдэн төгрөгт тавьсан юм бэ?” гэж асуухад хөөргийг гаргаад ирсэн. Гэтэл хөөрөгний их бие нь цуураад хагарчихсан, халбага нь солигдсон харагдсан. Би дэлгүүрийн худалдагчид “энэ миний хөөрөг биш байна, яагаад ийм болгочихсон юм бэ?” гэж хэлсэн. Тэгсэн дэлгүүрийн эзэн надад хандаж “дуугүй наадахаа аваад зайл” гэж хэлэхээр нь уур хүрээд дэлгүүрийн эзнийг мөргөчихсөн. Тэгсэн тэр намайг барьж аваад нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд дэлгүүрээс гараад явж байсан чинь миний зүүн хацраас цус гараад байсан. Манай найз ******* “чамайг нэг хатуу юмаар хатгачих шиг боллоо” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,
-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал 19 цагийн орчим миний нөхөр ******* над уруу залгаад “чи хүрээд ирээч, миний хамраас цус гараад байна, Мангиртын эцсийн буудлын гадаа хүрээд ир, лам******* бид хоёр хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө байгаа газар очиход манай нөхөр ******* хоёр Мангиртын эцсийн буудлын “******* ” дэлгүүрийн хажуу талын довон дээр сууж байсан.
...тэр үед манай нөхрийн зүүн талын хацраас цус гараад тогтохгүй байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “******* гэдэг залуугаас хөөргөө нэхэх гээд дэлгүүрт орсон чинь ийм юм болчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн ******* -16/,
-Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дэлгүүрийнхээ гадаа тооцоо хийж байхад гэнэт дэлгүүр дотор хүмүүс хэрэлдэх чимээ гарсан. Би тухайн үед нялх хүүхэдтэйгээ байсан учраас хүүхдээ тооцоо хийж байсан хүндээ үлдээгээд дэлгүүрт ороход манай нөхөр, лам ******* болон түүнтэй хамт явж байсан хүмүүстэй маргалдаж, зодолдоод дуусчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20/,
-Гэрч Н.******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* манай гэрт ирээд надаас хөөргөө нэхсэн. Тэгэхээр нь би түүнийг дагуулаад ******* ийн дэлгүүр лүү очоод хагарсан хөөргийг нь үзүүлсэн чинь ******* , М-хоёр дээрх хагарсан хөөрөгнөөс болж маргалдсан. Тэр үед М-нэг гартаа нарийнхан үзүүртэй бахь барчихсан байж байгаад ******* ын хацар луу хатгачихсан юм.”
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 22/,
-“…******* биед зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 593 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24/,
- “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны байдлаар 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 32/,
-“******* миний бие ******* нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх баталгаа /хэргийн 49/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь “…******* биед зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.” гэх 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 593 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24/ -ээр нотлогдож байна.
Хохирогч ******* нь “******* миний бие ******* ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх баталгаа /хэргийн 49/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч ******* ээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М-нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” хүнсний дэлгүүрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хэргийн 8-9/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр үед манай нөхрийн зүүн талын хацраас цус гараад тогтохгүй байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “******* гэдэг залуугаас хөөргөө нэхэх гээд дэлгүүрт орсон чинь ийм юм болчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн ******* -16/, гэрч ******* н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...лам ******* болон түүнтэй хамт явж байсан хүмүүстэй маргалдаж, зодолдоод дуусчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20/, гэрч Н.******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр үед М-нэг гартаа нарийнхан үзүүртэй бахь барчихсан байж байгаад ******* ын хацар луу хатгачихсан юм.” Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 22/, “…******* биед зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.” гэх 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 593 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24/, “******* миний бие ******* нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх баталгаа /хэргийн 49/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч ******* үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч******* анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, 1 ширхэг бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч******* буцаан олгохоор шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч******* үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч******* анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бахийг шүүгдэгч******* буцаан олгож, бичлэгтэй сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ