| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0251/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/257 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/257
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Хохирогч ******* ,
Шүүгдэгч С-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С- /******* /; 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн******* газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* тоот хашааны гадна иргэн ******* ын гуян тус газар төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* тоот хашааны гадна иргэн ******* ын гуян тус газар төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч ******* рын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр бага зэрэг архи уусан байсан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг
-Хохирогч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Дархан сумын ******* дүгээр сургуулийн ******* дугаар ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дунд караоке дууны тэмцээн зохион байгуулагдсан. Уг тэмцээнд 5 дугаар ангийн хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл гэж таван хүн оролцсон. Тэмцээнд оролцсон ******* гээд найз маань “Тэмцээнд орсон юм чинь бүгдээрээ манай найзынд очье” гэж хэлээд ******* ын гэрт очсон. Би ******* ынд очиж жаахан сууж байгаад гэртээ харьж хүүхдүүддээ хоолыг нь хийж өгсөн. Гэтэл ******* утсаар яриад “хүрээд ир, юм ярьж сууя, сайхан танилцъя” гэхээр нь би буцаж ******* ынд очсон. Тухайн үед ******* ыг хөдөөнөөс ирж байна гэж байсан бөгөөд ******* ыг ирэхээр нь ******* тай танилцаад юм яриад сууж байтал ******* эхнэртэйгээ “намайг гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гээд ******* ыг хүргэж өгөх гэтэл ******* ын эхнэр “би чамтай хамт явж найзуудыгаа хүргэж өгье” гэж хэлэхээр нь “хэрэггүй” гэж хэлсэн. Мөн ******* болон түүний эхнэр нь ******* ын эхнэрийг “гэртээ байж бай, ******* согтуу унтчихлаа” гэж хэлж байсан. Гэтэл “үгүй, би заавал найзуудыгаа хүргэж өгнө” гэж хэлээд миний машинд суусан. Тэгээд ******* болон түүний эхнэр, ******* ын эхнэр бид дөрөв хамт явж ******* болон түүний эхнэрийг гэрт нь хүргэж өгөөд ******* ын гэрийн гадаа эргэж ирээд зогсож байтал машины шил хагарсан. Би машинаасаа бууж ирэхэд ******* нэг юмаар миний хөл рүү хатгаад ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь зугтааж цагдаа дуудсан. Хохирол төлбөрөө бүгдийг нь авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-9/,
-Гэрч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр манай хүүхдийн ангийн эцэг эхчүүд караокены тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн гээд манай гэрт ирж архи, пиво ууцгаасан. Шөнө 3 цаг өнгөрч байхад******* гэх залуу ******* , ******* нарыг хүргэж өгөхөөр болоод би хамт явсан. Тэднийг хүргэж өгчихөөд манай гэрийн гадаа ирээд би машинаас буух гэтэл******* хаалгаа түгжчихээд миний баруун гараас бариад яриа өдөөд байсан. Тэгж байхад манай нөхөр гарч ирээд машины хаалгыг онгойлгох гэхэд цоожтой байсан болохоор машиных нь арын цонхыг нь хагалж улмаар тухайн залуутай барьцалдаж авсан. Би тухайн үед нь салгах гэхэд дийлэхгүй болохоор нь хүргэн дүү ******* ийг дуудчихаад гэртээ орсон.
...дараа нь нөхрөөсөө юу болсон талаар асуухад гудамжинд байсан төмрөөр машиных нь цонхыг хагалж, улмаар хөл рүү нь тухайн төмрөөрөө цохисон гэж хэлж байсан. Түүнээс түүнийг ямар нэгэн хутгаар бол хутгалж гэмтээгээгүй гэсэн. Тухайн төмрийнх нь нэг тал нь үзүүртэй байсан гэж яриад байсан. Дараа нь тухайн гудамжинд байсан төмрийг нь хайгаад олохгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19/,
-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 0******* дүгээр сарын 27-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад ажлаасаа бууж гэртээ ороход манай хажууд байдаг хүргэн ******* ын гэрт хүмүүс ирсэн байх шиг байхаар нь ортол танихгүй 5 хүн архи, пиво ууж байсан.
...унтаж байхад шөнө 03 цагийн үед эгч “босоорой ******* өө, ******* ах чинь гадаа хүнтэй зодолдоод байна” гэхээр нь хашааны гадаа гарахад******* гэх залуу ******* ын дээр нь мордоод суучихсан байхаар нь би тэр залууг араас нь татаж босгосон. Тэгээд ******* ыг дагуулж гэрт нь оруулаад юу болсон талаар асуухад “наад залуу чинь эгчийг чинь машиндаа суулгачхаад буулгахгүй байсан юм” гэж ярьж байсан. Тэгж байхад тухайн залуу хэд хэдэн удаа орж ирсэн бөгөөд тухайн үед нь гаргаж явуулж байсан. Тэгсэн тэр залуу эгчийгээ дагуулж ирээд миний хөлийг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,
-Гэрч******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 0******* дүгээр сарын 27-ны шөнө 03 цагийн үед намайг унтаж байхад манай хашааны хаалгыг хүн нүдээд байсан. Тэгсэн удалгүй миний гар утас руу манай төрсөн дүү******* залгаад “намайг хүн хутгалчихлаа, эгч ээ” гэхээр нь би гараад хашааныхаа хаалгыг онгойлгоход манай хашаан доторх гэрэл асаалттай байсан учир******* ын баруун гуя, цавь орчим цус болсон харагдсан. Тэгэхээр нь би “юу болчхов оо” гэхэд “намайг хүн хутгалчихлаа” гэхээр нь тэр айл руу нь дүү******* ыг дагуулаад очиход гэрээс нь залуу, хүүхэн 2 гарч ирэхээр нь манай дүү шархаа үзүүлтэл “яах гэж орж ирээд байгаа юм бэ?” гээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,
-Гэрч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн төрсөн эгч ******* ын хашаанд тусдаа гэр барьж нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. 2018 оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр эгчийг ирэх үед би тэдний гэрт байсан бөгөөд 2-3 хүний хамт ороод ирэхээр нь зөрж гараад гэртээ орсон. Тэгээд шөнө 02-03 цагийн үед манай эгч ******* хаалга тогшоод “******* ах чинь хүнтэй хашааны гадаа хүнтэй зодолдоод байна, ******* ийг дуудчих” гэхээр нь би нөхрийгөө сэрээж, манай нөхөр гараад 5 орчим минутын дараа гэртээ буцаад ороод ирсэн. Би түүнээс юу болов гэхэд “******* ах хашааны гадна хүнтэй маргалдаад байхаар нь гэрт нь оруулчихлаа” гэсэн.
...******* бид хоёр ******* ахтай маргалдаад байсан залууг “та яасан ядаргаатай юм бэ? байн байн орж ирээд байх юмаа” гэхэд тэр ах “би цагдаа дуудчихсан, та нарыг зугтаачихна гээд орж ирж байна” гэж байсан. Тэгэхээр нь “та цагдаа дуудсан юм бол цагдаа нартайгаа орж ир, бид нар эндээс холдохгүй” гэж хэлэхэд тэр залуу эгчтэйгээ гараад явсан. 2 цаг орчмын дараа цагдаа нар ирээд манай нөхөр ******* , ах ******* нарыг аваад явчихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/,
-Гэрч Э.******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би нөхрийнхөө хамтаар бас явах гэхэд ******* “би та хоёрыг хүргээд өгье” гээд******* , ******* нар нөхөр бид хоёрыг гэрийн үүдэнд хүргэж өгөөд явцгаасан. Маргааш өглөө нь******* утас руу ******* намайг хутгалчихлаа гэсэн мэссеж явуулсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29-30/,
-Гэрч Б.******* ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би эхнэрийн хамт алхаад явах гэхэд******* “хүргээд өгье” гээд өөрийнхөө саарал өнгийн приүс-11 маркийн машинаар хүргэж өгсөн. Тэр үед ******* “хамт хүргэж өгье” гээд гараад ирэхээр нь “чи хамт яваад яах юм бэ, гэртээ үлд” гэхэд “хамт хүргээд өгье” гээд******* ын машинд суугаад эхнэр бид хоёрыг хүргэж өгөөд******* ын хамтаар буцаад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32/,
- “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний байдлаар 299000 /хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 39-40/,
-“…******* ын биед баруун гуян дахь шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 0******* дүгээр сарын 30-ны өдрийн 475 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 45/,
- “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний байдлаар 268000 /хоёр зуун жаран найман мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 53-54/,
-“...Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг цагаан өнгийн металл хадаастай 12,7 см бор өнгийн модон иштэй ажлын хэсэг нь хугарч 2,******* см болсон хугархай хутган дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6946 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 64/,
-******* раас ******* ын хохирол төлбөрт төлсөн баримтууд /хэргийн 105-108/,
-Хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 109-112/,
-Хохирогч ******* аас гаргасан баталгаа /хэргийн 113, 119/,
-Шүүгдэгч******* раас гаргасан баталгаа /хэргийн 114, 120/,
-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн121/,
-Хохирол төлбөр төлсөн баримт /хэргийн 138/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч******* рын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* ын эрүүл мэндэд “баруун гуян дахь шарх” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч******* рт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч******* рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох 2018 оны 0******* дүгээр сарын 30-ны өдрийн 475 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 45/-ээр нотлогдож байх бөгөөд хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн болон хохирол, төлбөртэй холбоотой баримтуудаа /хэргийн 109-112/ ирүүлсний дагуу шүүгдэгч С-нь хохирол төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 1150000 төгрөг, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 95000 төгрөг төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримтуудаар /хэргийн 105-108, 138/ нотлогдож байна.
Мөн хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч******* раас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоот хашааны гадна ******* ын гуян тус газар төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч******* рын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, хохирогч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…******* ын гэрийн гадаа эргэж ирээд зогсож байтал машины шил хагарсан. Би машинаасаа бууж ирэхэд ******* нэг юмаар миний хөл рүү хатгаад ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь зугтааж цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-9/, гэрч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дараа нь нөхрөөсөө юу болсон талаар асуухад гудамжинд байсан төмрөөр машиных нь цонхыг хагалж, улмаар хөл рүү нь тухайн төмрөөрөө цохисон гэж хэлж байсан. Түүнээс түүнийг ямар нэгэн хутгаар бол хутгалж гэмтээгээгүй гэсэн. Тухайн төмрийнх нь нэг тал нь үзүүртэй байсан гэж яриад байсан. Дараа нь тухайн гудамжинд байсан төмрийг нь хайгаад олохгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19/, гэрч М.******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хашааны гадаа гарахад******* гэх залуу ******* ын дээр нь мордоод суучихсан байхаар нь би тэр залууг араас нь татаж босгосон.” гэх мэдүүлэг /хэргийн 20/, гэрч******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай төрсөн дүү******* залгаад “намайг хүн хутгалчихлаа, эгч ээ” гэхээр нь би гараад хашааныхаа хаалгыг онгойлгоход манай хашаан доторх гэрэл асаалттай байсан учир******* ын баруун гуя, цавь орчим цус болсон харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23/, гэрч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр гараад 5 орчим минутын дараа гэртээ буцаад ороод ирсэн. Би түүнээс юу болов гэхэд “******* ах хашааны гадна хүнтэй маргалдаад байхаар нь гэрт нь оруулчихлаа” гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/, гэрч Э.******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...маргааш өглөө нь******* утас руу ******* намайг хутгалчихлаа гэсэн мэссеж явуулсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29-30/, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 39-40/, 2018 оны 0******* дүгээр сарын 30-ны өдрийн 475 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 45/, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 53-54/, Н.******* аас ******* ын хохирол төлбөрт төлсөн баримтууд /хэргийн 105-108/, хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 109-112/, хохирол төлбөр төлсөн баримт /хэргийн 138/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч******* рыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч******* рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч******* рт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч******* рт анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч******* рт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч******* рт анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ