| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0252/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/258 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/258
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч М- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* /; 1997 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* мэргэжлээр суралцдаг, “******* ” ХХК-д ******* ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна иргэн ******* ын эзэмшлийн******* улсын дугаартай Лексус Жи-Экс 450 маркийн автомашины урд салхины шилийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 675000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна иргэн ******* ын эзэмшлийн******* улсын дугаартай Лексус Жи-Экс 450 маркийн автомашины урд салхины шилийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 675000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 06 сарын 24-ний шөнө ******* тай утасны цаанаас маргалдаж байгаад уулзахаар болсон. Тэгээд бид уулзаад би машиных нь салхины шилийг хагалсан. Хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-******* ын Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зураг /хэргийн 4-6/,
-Хохирогч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* бид 2 арван жилийн нэг ангийн хүүхдүүд учраас бие биенээ таньдаг. Бид ******* ыг Дарханд ирэхээр нь хааяа уулздаг юм. 2018 оны 06 сарын 24-ний өглөө үүрээр 04 цагийн үед би ******* ын утас руу залгаад ангийнх нь охины утасны дугаарыг асуусан чинь ******* урдаас уурлаад “би чамд утасны дугаарыг нь хэлэх нь алба уу?, чи ямар өөртөө итгэлтэй ярьдаг болчихсон юм” гэж хэлээд бид маргалдсан. Тэгээд би ******* ын хаана байгааг нь асууж хуучин хороололд ******* дугаар байранд очиж бид 2 уулзаад үргэлжлүүлээд маргалдсан. ******* бид 2 барилцаж аваад нэг их зодолдоогүй салсан. ******* намайг “машин аваад ондоо зантай болж өөрчлөгдлөө” гэж хэлснээ машины урд копудан дээр гараад салхины шил рүү хөлөөрөө 2 удаа дэвсээд хагалчихсан. Тэгэхээр нь би “чи яагаад машины шил хагалж байгаа юм бэ” гэхэд ******* “би угаасаа чиний машины шилийг хагална гэж бодож байсан юм шилийг нь аваад хотод үлдээчихсэн байгаа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн ******* -14/,
-Гэрч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 сард ******* Улаанбаатар хотоос ирээд бид 2 хуучин хороололд ангийн хүүхдийнд нь хамт очиж хоносон юм. Тэгсэн өглөө үүрээр ******* ******* аа 2 утсаар яриад хоорондоо маргалдаад байсан. Миний ойлгосноор ******* аа нь ******* ыг ядуу, мөнгөгүй, мөнгөгүйдээ алхаж явж байгаа энэ тэр гэсэн юм шиг байна лээ. ******* аа “гадаа ирчихсэн байна” гээд би ******* тай хамт байрны гадаа гарсан. ******* ******* аа 2 утсаар хэрэлдсэн шигээ л бие биерүүгээ дайрч маргалдаж байгаад ******* ******* ын унаж ирсэн цагаан өнгийн спорт загварын машиных нь урд хамар дээр нь гараад салхин шилийг нь дэвсээд хагалчихсан. Тэгээд ******* “угаасаа чиний машины шилийг хагална” гэж бодож байсан юм шилийг чинь төлчихнө гэж хэлсэн. ******* аа тухайн үед нээх юм яриагүй тэгээд өнгөрсөн сүүлд нь ******* аа цагдаад өргөдөл гаргасан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,
- “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний байдлаар 675000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 17-18/,
- М-, ******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээ /хэргийн 36/,
-Хохирогч ******* , шүүгдэгч М- нараас гаргасан баталгаа /хэргийн 51/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч М-ын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул талуудын гаргасан саналын дагуу М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* т 675000 төгрөгийн хохирол учирсан болох нь “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний байдлаар 675000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 17-18/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч М-, хохирогч ******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээ /хэргийн 36/, хохирогч ******* , шүүгдэгч М- нараас гаргасан баталгаа /хэргийн 51/ зэргээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч М-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна иргэн ******* ын эзэмшлийн******* улсын дугаартай Лексус Жи-Экс 450 маркийн автомашины урд салхины шилийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 675000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бид уулзаад би машиных нь салхины шилийг хагалсан. Хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/, хохирогч ******* ын Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зураг /хэргийн 4-6/, хохирогч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ******* намайг “машин аваад ондоо зантай болж өөрчлөгдлөө” гэж хэлснээ машины урд копудан дээр гараад салхины шил рүү хөлөөрөө 2 удаа дэвсээд хагалчихсан.” гэх мэдүүлэг /хэргийн ******* -14/, гэрч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...маргалдаж байгаад ******* ******* ын унаж ирсэн цагаан өнгийн спорт загварын машиных нь урд хамар дээр нь гараад салхин шилийг нь дэвсээд хагалчихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/, “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний байдлаар 675000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 17-18/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч М-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М-д анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* М- бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 675000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ