| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2208 00000 1089 |
| Дугаар | 2025/ДШМ/912 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.1.2.2., 17.2.3.1., 10.1.1, 10.1.2, |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/912
А.О-, Э.Э- нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч М.Даваадорж,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1335 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн А.О-, Э.Э- нарт холбогдох 2208 00000 1089 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
С- овогт А-ийн О-, ...............,
урьд: - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 499 дугаартай шүүгчийн захирамжаар үлдэгдэл 1 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар үлдсэн 10 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлсэн, 1 жил 11 сар 08 хоногийн үлдэгдэл ялтай, /РД:........../,
Б- овогт Э-гийн Э-, .............,
урьд:- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял ногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай магадлалаар 5 жил 1 сар болгон хөнгөрүүлж эдлүүлж, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 866 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2024 оны 5 дугаар сарын 24-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:............/,
Шүүгдэгч А.О- нь 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6 дугаар гудамжинд хохирогч Б.Ө-гийн толгой тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь "Лямбада заадасны баруун хэсгээс баруун чамархай хэсгийг дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн 8,5см урт шугаман хугарал. Баруун чамархай, тархины эдийн няцрал, зулай дагзны хуйханд цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйхны шарх, зулгаралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол учруулж, хүнийг алсан,
- А.О- нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо 32-ын автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг "............" худалдааны төвд хууль бусаар нэвтрэн орж, тус газарт лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Т.Р-гийн лангууны хулсан хөшгийг эвдэж, зарж байсан 15 ширхэг савхин бээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 415,000 төгрөгийн,
- мөн тус газарт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч П.Б-гийн лангууны хулсан хөшгийг эвдэж, зарж байсан бренд нь тодорхойгүй 1 хос түрийтэй гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 280.000 төгрөгийн,
- 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ........... дүүргийн 41 дүгээр хороо Зээл 14-16 тоотод байрлах байшингийн хаалгаар орж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, жижиг өрөөний орон дээр байсан Ц. Ц-ийн эзэмшлийн цүнхнээс түрийвч, түүн дотор байсан бэлэн 20.000 төгрөг, нүдний шил, ХААН банкны виза карт 2 ширхэг, иргэний үнэмлэх, кошилоктой гоо сайхны хэрэгсэл болох үнэртэй ус 2 ширхэг, оо, сойз зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 227.000 төгрөгний хохирол учруулж, хохирогч нарт нийт 922.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн А.Б-тэй бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ........... дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........ сүлжээ дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Г.У-гийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- мөн Э.Э-тэй бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ........... дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр ....... төвийн орчимд хохирогч Ж.Д-ийн өмчлөлийн “Самсунг А-51” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
шүүгдэгч Э.Э- нь А.О-тэй бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ........... дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр ....... төвийн орчимд хохирогч Ж.Д-ийн өмчлөлийн Самсунг А-51 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар 7хх 179-185/
........... дүүргийн прокурорын газраас: А.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Э.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэж болон дангаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,
Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д энэ тогтоолоор оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ял дээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ........... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 жил 11 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 15 (арван тав) жил 11 (арван нэг) сар 08 (найм) хоногоор тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-гийн цагдан хоригдсон 731 (долоон зуун гучин нэг) хоногийг, шүүгдэгч Э.Э-гийн цагдан хоригдсон 92 (ерэн хоёр) хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тоолохыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Э.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлхээр,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-гээс нийт 15.824.950 (арван таван сая, найман зуун хорин дөрвөн мянга, есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Б.Б-д 14.362.950 (арван дөрвөн сая, гурван зуун жаран хоёр мянга, есөн зуун тавь) төгрөгийг, хохирогч Т.Р-д 415.000 (дөрвөн зуун арван таван мянган) төгрөгийг, хохирогч П.Б-д 280,000 (хоёр зуун наян мянган) төгрөгийг, Ц.Ц-т 227.000 (хоёр зуун хорин долоон мянган) төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Г.У-д 400.000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг, хохирогч Ж.Д-т 140.000 (нэг зуун дөчин мянган) төгрөгийг,
шүүгдэгч Э.Э-ээс 140.000 (нэг зуун дөчин мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Д-т тус тус олгохыг дурдаж...” дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө- 3 шил архи авчирч өгөөд ууж байтал О- намайг хүзүүдэж шанаа руу мөргөснөөс маргаан үүссэн. Гэрч нарын хэлсэн шиг тийм зүйл болоогүй, би амь хохирогчтой отг маргалдаагүй, маргалдах шалтгаан байгаагүй. Би М-ийн хамт 21:30 цагийн үед явсан. Үлдсэн гэх О-, М-, Х- гэх хүн бараг тасарсан байдалтай, амь хохирогч тасарсан хэвтэлтийн байдалтай үлдсэн. Намайг явахад амь хохирогч эрүүл мэндийн хувьд асуудалгүй үлдсэн. Амь хохирогчтой үлдсэн хүмүүсийг шалгуулмаар байна, надаа хойш маргаан болсон эсэхийг шалгуулмаар байна. Ө-, Д-, А- нар хэргийн газар ирж дахин амь хохирогчийн картыг дахин ашиглаж мөнгө авсан байдаг. Хүч хэрэглэж авсан уу, амь хохирогч өөрөө өгсөн үү, маргаан гаргаж авсан эсэхийг шалгуулах хүсэлтэй байгаа талаар удаа дараа хүсэлт гаргаж байхад шийдвэрлэхгүй байгаад гомдолтой байна. О-, М- нар хэргийн газар удаа дараа ирж амь хохирогчийг харж ажиж байсан байдаг бөгөөд очиход нь ямар байдалтай байсан, савж унасан үгүйг шалгуулмаар байна. Намайг гүжирдэж худлаа хэлж байна. Би О-, М- нартай таарсан нь үнэн гэхдээ мөнгө өгье, мэдүүлгээ өөрчилчих гэж хэлж байгаагүй. Мөрдөгч Э.Уянга мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан, мөрдөгч Ганбат огт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна. Гэрч нарын худал мэдүүлэгт тулгуурлан намайг гүтгэж буруутан болгож байгаад гомдолтой байна. Хэргийг дахин эхнээс нь шалгуулах хүсэлтэй байна...” гэв.
Шүүгдэгч А.О-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчүүлэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн нь үндэслэл бүхий эргэлзээ бий болсон түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 сарын 22- ны өдрийн 1543 тоот дүгнэлт, шинжээч эмч О.Болороо, гэрч Э.М-, Г.О- нарын мэдүүлгээр өмгөөлөгчийн дүгнэлтийг нотолж буй юм. Шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийх хуулиар олгосон эрх хэмжээ бий боловч шинжээчийн дүгнэлтэд "цохих" "унах" гэсэн гэмтэл учируулсан механизмыг шууд нэрлэн заасан, эдгээрээс “цохих, цохигдох" үйлчлэлийн улмаас үүсэх нь "илүү" боломжтой гэж дүгнэсэн байна. Эдгээр цохих цохигдох үйлчлэлээр үүссэн гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан зүүн зулай, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа" гэсэн гэмтлүүд байх бөгөөд “бөмбөлөгийн дух, зулай, чамархай, суурийн аалзан бүрхүүл дорх цус харвалт гэмтэл нь мөн дээрх хоёр үйлчлэлийн аль алинд нь үүсгэгдэх боломжтой, нарийвчлан ялгах боломжгүй" уг хоёр гэмтлийн аль нь үхэлд хүргэсэн болохыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн эсэн байхад анхан шатны шүүх "А.О-гийн урьд орой цохисон гэх үйлдлийн улмаас амь хохирогчид учирсан хүнд гэмтэл үхэлд хүргэсэн, өглөө нь нэр бүхий гэрчүүд амь хохирогчийг босгох үед савж унаад шинэ гэмтэл авсан нь үхэлд хүргээгүй гэж шинжлэх ухааны тусгай мэдлэгийн үндэслэлгүйгээр хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн нь эргэлзээ бүхий байна. Шалтгаант холбоог үйлдэлтэй дотоод зүй тогтлоос нь шалтгаалж шууд шалтгаант холбоо, давхар шалтгаант холбоо, тохиолдолын шалтгаант холбоо гэж хамааралын шинжээр нь ангилах ба хүнийг алах гэмт хэргийн хувьд амь хохирсон хор уршиг нь үйлдэлтэй зөвхөн "шууд шалтгаант холбоо”-той байхыг хуулийн хэрэглээний хувьд шаарддаг. Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт цохигдох, унах хоёр үйлдлийн улмаас дээрх гэмтлүүдийн аль нь учирсан болохыг дүгнэсэн хэдий боловч зарим гэмтлүүдийн аль нь үхэлд хүргэсэн эсэн болохыг тогтоох боломжгүй гэж байгаа нь амь хохирогчийн амь нас хохирсон хор уршиг А.О-гийн үйлдлийн улмаас учирсан шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх шинжлэх ухааны тусгай мэдлэгийн үндэслэлд үндэслэл бүхий эргэлзээ бий болгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан "Хүнийг санаатай алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн шинж үгүйсгэгдсэн гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос А.О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг санаатай алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...ял хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
шүүгдэгч Э.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй...” гэв.
шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч М.Даваадорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тиймээс анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
прокурор Н.Ундрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Амь хохирогчид хоёр төрлийн хүчин зүйлээр үүсэх гэмтэл учирсан. Шинжээчийн сүүлийн мэдүүлэгт прокурорын зүгээс миний бие оролцсон. Хоёр гэмтэл адилхан хүнд гэмтэл бөгөөд хоёул учрах үед дотор тархинд няцрал болон харвалтууд үүсгэх гэмтлүүд байна. Алинаас нь шалтгаалж үхэлд хүргэсэн гэдгийг тогтоох боломжгүй гэж үзсэн. Тухайн үед эмнэлгийн тусламж үзүүлсэн байсан ч амь аврагдах боломж муутай гэж мэргэжлийн эмч дүгнэсэн. Гэрчүүдийн тухайд хэрэгт авагдсан баримтуудаар баруун хойд хэсэгт чулуугаар цохиулсны улмаас амь хохирогч тухайн шөнө хэргийн газар хоносон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- манай нөхөр яаж ч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч гэртээ ирж хонодог байсан талаар хэлсэн. Гэтэл тухайн шөнө гэртээ хоноогүй гэж тайлбарладаг. Гэмтэл авсан учраас ахин савж унах нөхцөл байдал үүссэн. Ингэснээр хүнд гэмтэл учирсан. Анхны шалтгаант холбоо баруун талд учирсан хүнд гэмтлийн улмаас дахин савж, зүүн талд хүнд гэмтэл учирсан нөхцөл байдал бий. Санаа зорилгын тухайд анхан шатны шүүхэд шүүгдэгчийн зүгээс хүнийг алах санаа зорилго байгаагүй гэж мэтгэлцдэг боловч шүүх хуралдааны явцад авагдсан, хэлэлцэгдсэн баримтуудаар би шийдсэн хүн, би Баянхошууны атаман гэж хүн бүрийн зүг орилж хашхирч байсан үйл баримт бий. Мөн амь хохирогчийн зүгээс болих тухай хэлэхэд чулуу шидсэн. Анхан шатны зүгээс гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Би шийдсэн хүн шүү гэж хүн бүрийн зүг үсчиж дайрч байснаас харахад амь хохирогчоос өөр этгээд байх боломжтой байсныг үгүйсгэх аргагүй. Хүнийг алахаас буцахгүй сэтгэлзүйтэй байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээс тогтоогдож байгаа. Шидсэн чулууны хувьд 2 кг орчим жинтэй байсан. Уг хэмжээтэй чулуугаар хүнийг цохиход хүний амь нас эрсдэх боломжтой гэдгийг мэдсээр байж шидсэн нь санаатай үйлдэл. Тийм учраас хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх тайлбарыг хэлж байгаа боловч үүнийхээ хууль зүйн үндэслэлээ тодорхой ярьсангүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар А.О-, Э.Э- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч А.О- нь 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6 дугаар гудамжинд хохирогч Б.Ө-гийн толгой тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь "Лямбада заадасны баруун хэсгээс баруун чамархай хэсгийг дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн 8,5см урт шугаман хугарал. Баруун чамархай, тархины эдийн няцрал, зулай дагзны хуйханд цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйхны шарх, зулгаралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол учруулж, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...ГССҮТ-с 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ........... дүүргийн 8 дугаар хороо баянцагааны 6-2 тоот хашааны гаднаас Б-ын Ө- /эрэгтэй, 46 настай/ нь хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барсан” /1хх 14/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-9/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын: “...2022 оны 5 дугаар сарын 29-ны өдөр манай нөхөр гэртээ ирж хоноогүй,...2022 оны 5 дугаар сарын 30-ны орой нөхрийн дүү Б- над руу залгаад “Ө- ах тархины хагалгаанд орсон, ухаангүй байна, Гэмтлийн эмнэлэг дээр ирээрэй гэсэн. ...2022 оны 5 дугаар сарын 31-нд эмнэлэг дээр очиход дахиад хагалгаанд орохоор болсон гэж хэлээд хагалгаанд ороод хагалгаа амжилтгүй боллоо гэж хэлсэн. ...Шүүгдэгчээс оршуулгын зардалд 14.363.950 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 5.000.000 төгрөг, нийт 19.363.950 төгрөг нэхэмжилж байна... /1хх 38-39, 2хх 189-190, 6хх 16/,
- гэрч Э.М-ын: “...2022 оны 5 дугаар сарын 29-нд нөхөр Г.О-, найз М.Ц-, Э.С-, Б.Ө-, шар О-, Ц-, М- нарын хамт архи уусан ба шар О- буюу А.О- намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “чи муу байрны хулгайч” гэсэн чинь намайг өшиглөөд авсан. Тэгсэн манай нөхөр Г.О- намайг өмөөрөхөд “би шийдсэн хүн шүү" гээд манай нөхрийг барьж аваад зодоод М.Ц-, Э.С-, Ө- нар өмөөрч болиулах гэхэд Ц-, С- нарыг зодоод, газраас чулуу авч Ө-гийн араас шидсэн. Тэгээд түүний толгойн ар дагз хэсэгт оносон чинь Ө- толгойгоо бариад суугаад байсан. Би тэгээд нөхрөө аваад явсан. Өглөө нь ирэхэд Ө- өчигдөр архи уусан газраа ганцаараа хэвтэж байсан. Манай нөхөр Ө-г бос гээд дуудахад өөрөө хөл дээрээ босоод хойшоо тархиараа газар савж унаад босохгүй байхаар нь 103-т хүний утас гуйж дуудлага өгсөн. Ө-гийн ар хэсгээс нь цус гарсан байсан. ...Маргааш өглөө нь хуучин эцэс дээр О-ийн хамт явж байтал С-, А- 2 Ө-г станцын хажууд хэвтэж байна гэхээр нь эхэндээ тоогоогүй, тэгсэн чинь С-о явчихаад дахиж ирээд нэг л сонин байна гэхээр нь А-, О- бид 3 очсон. Тэгсэн Ө- хажуу тийш харчихсан, толгойн ар хэсгээс нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэр үед О- босооч суучих гэсэн чинь Ө- эвгүй босож ирснээ хойшоо шууд саваад уначихсан, тэгээд түргэн тусламж дуудсан. Бид нарын өөдөөс юу ч дуугараагүй, эмнэлэг ирэхэд хүртэл өөдөөс юм яриагүй. ...Ө- нь цохиулчхаад завилж суучхаад 2 тийш ганхаад байсан, тэр үед цус гараагүй, зүгээр л сууж байсан. Тухайн үед Ө- шар О-г салгах гээд “чи муу болиоч, чиний атаман гэж юу байдаг юм” гэсэн чинь хажуудаа байсан том чулууг аваад шидчихсэн юм. Би О-г гэмт хэрэг үйлдсэн гэж худал гүтгэсэн асуудал байхгүй, тухайн үед болсон асуудлыг нь хэлж байна. Надад нуусан, хаасан, худал хэлсэн зүйл байхгүй. О- 2022 оны 7 сарын эхээр хорихоос хэд хоног гарч ирэхдээ надтай уулзаад “мэдүүлгээсээ буцчих миний найз, бөөн юм болоод байна шүү дээ. Найз нь эргээд тус болно шүү, тав арван цаас өдөр болгон өгөөд байж чадна шүү” гэж гуйсан. Өөр юм хэлээгүй, тэр үед хажууд хүн байгаагүй. Мөн О-ээс бас гуйсан байна лээ. Би худал ярьж чадахгүй гэж хэлсэн...” /1хх 42, 44, 2хх 193-195/,
- гэрч Г.О-ийн: “... 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ө-, С-, Ц-, М-, шар О- нарын хамт ........... дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт архи ууж байхад шар О- “би шийдсэн хулгайч” гээд эхлээд намайг зодоход бусад нь өмөөрөхөд Ц-, С- нарыг цохиод газраас том чулуу авч шидэхэд Ө-гийн толгойд оносон. Ө- суугаад толгойгоо бариад байсан. ...Маргааш өглөө 07 цагийн үед ........... дүүргийн 8 дугаар хороо 117 дугаар цэцэрлэгийн хажууд Ө-г хэвтэж байна гэхээр нь эхнэрийнхээ хамт ирэхэд Ө- газар хэвтэж байсан, тэр үед талийгаачийн толгойноос цус гараад хатчихсан байсан. Тэгээд босгох гээд дуудахад өөрөө хөл дээрээ босоод хойшоо саваад унасан, тэгээд 103-т дуудлага өгсөн. ...Ө-ы толгой руу О- чулуугаар цохисон. Өөр Ө-ыг цохиж зодсон хүн байхгүй. Ө-гийн толгойны ар хэсэгт цохисон, гэхдээ яг нарийн толгойны гол ар хэсэг юм уу, баруун, зүүн хойд хэсэгт нь юм уу гэдгийг ялгаж хэлж мэдэхгүй байна. Цохиулаад толгойгоо бариад доош суусан. Тэр үедээ юм яриад сууж байсан. Талийгаач тухайн 29-ний орой сууж байсан газраасаа баруун урд зүгт 3-4 метр орчим зайд холдож хэвтсэн байсан. ...Ө-ыг М- цохиж зодсон асуудал огт байхгүй. ...О- хоригдож байгаад 2022 оны 7 дугаар сарын эхээр 2-3 хоног гадуур байх хугацаандаа тойрог дээр ирж архи уусан, тэр үед намайг дуудаж, ганцаарчилж уулзаад “миний найз эхнэртээ хэлчих, М-ын мэдүүлгийг буцаалгачих” гэж гуйсан. Би О-д тухайн үед нь “өөрөө хэл, би мэдэхгүй” гэж хэлсэн. О-г гүтгэсэн өс санаад байх зүйл огт байхгүй учир үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн...” /1хх 46, 48-49, 52-54, 58-59/,
- гэрч Э.С-ын: “...2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр СХД Баян хошууны хуучин эцэст М-, Ө-, Ц- ах, П- О-, К М- /М-/, шар О- /О-/ бид нар сургуулийн арын станцтай гудамжинд архи ууж байгаад Ц- ах бид 2 түрүүлээд явсан. ...Маргааш өглөө нь 06 цагийн үед Г- ахынхаас гараад архи уусан газраа буюу хэргийн газар яваад очих үед талийгаач ганцаараа архи уусан шатны хажууд хэвтэж байсан. Ө-ыг хэвтэж байхад нь таарсан, согтуу байгаа байх гэж л бодсон, өөр мэдсэн зүйл байхгүй, босоорой гэж хэлчхээд л явсан. Зам дээр очоод О-, А-, М- нарт Ө- өмнөх оройны архи ууж байсан газар хэвтэж байна гэж хэлсэн. ...П- О- нар хэрүүл хийж О- нь П- буюу О-ийг чулуугаар цохих гэж байгаад талийгаачийг цохисон гэж дараа нь сонссон...”/1хх 63, 67-69, 3хх 128-129/,
- гэрч М.Ц-гийн: “...Тухайн өдөр станц дээр яваад очиход Шар О-, Ө-, О-, М-, М- нар байсан гэж одоо санаж байна. ... Ө- хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй, намайг явсны дараа юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг явах үед О-, М-, Ө-, Шараа О-, М- нар үлдсэн. ...Тойргийн тэр хавиар Ө-ыг нас барсны дараа О- чулуугаар цохисон гэж архи уудаг хүн болгон ярьж байсан...” /1хх 72-76/,
- гэрч Ш.Д-гийн: “...Би тухайн өдөр ........... дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэв журмын тасгийн цагдаа-жолооч, дэд ахлагч П.Мягмарсүрэнгийн хамт Ачит-112 чиглэлд 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 50 орчим настай эрэгтэй хүн толгой хагарсан байдалтай ухаангүй байгааг 103 ирж үзэн гэмтлийн эмнэлэг рүү авч явж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад ойр орчимд хүн байхгүй байсан. ...ойр орчмоос тодруулахад “Шар О- гэх нөхөр өмнөх орой архи ууж байгаад Ө-гийн толгой руу чулуугаар цохисон. Цохисон чулуу нь энэ байна” гээд нэг чулуу заагаад байсан...” /1хх 88/,
- гэрч Б.Э-ын: “...дуудлага мэдээлэл ирсний дагуу ........... дүүргийн 8 дугаар хороо, 117 дугаар цэцэрлэгийн урд талд 09:20 цагт очиход ухаангүй дээшээ харсан байдалтай, толгой хагарсан эрэгтэй хүн хэвтэж байсан. Хажууд нь өчигдөр орой хамт архи уусан гээд нэг эрэгтэй, нэг эмэгтэй нар байсан ба тэр хоёр хүн “өчигдөр энэ хүн хүнд зодуулсан, бид нар орой салаад өглөө эндээ ирсэн чинь хэвтэж байсан” гэж ярьж байсан. Уг хүнд үзлэг хийхэд ухаангүй, өөдөөс хариу үйлдэл хийхгүй байхаар нь амин үзүүлэлтүүдийг нь үзэж анхан шатны тусламж үзүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд тээвэрлэн хүргэж өгсөн. Юу ч ярихгүй, эмнэлэг дээр очин очтол ухаангүй байдалтай байсан. Толгойн дагзны гол хэсэгт хагарчихсан, цус гараад удсан байдалтай хатчихсан байсан, бага зэргийн цус гарсан байсан. Урьдчилсан байдлаар ухаангүй, толгой хагарсан байсан болохоор тархины битүү гэмтэл байж болзошгүй гэж үзээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...” /1хх 90/,
- гэрч Д.Д-ын: “...Өлзий бид хоёр тухайн үед орхиж яваад буцаад ирэхэд бүгд согтчихсон, талийгаач болсон Б.Ө- газарт унасан хэвтэж байсан. Архиндаа тасарсан юм уу, зодуулаад ухаан алдсан юм уу мэдээгүй, талийгаач тэр гудамжны хойд талын айлын 2 давхар байшингийн урагшаа харсан хаалганы шатны хажууд хэвтэж байсан. Толгой нь хойшоо чиглэсэн, дээшээ харсан хэвтэж байсан санагдаж байна, ил харагдах гэмтэл харагдаагүй, цус гарсан зүйл анзаараагүй. Маргааш нь М- надтай утсаар яриад чи ирээд О- Ө-ыг чулуугаар цохиогүй гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. Бас дараа нь цагдаа дээр О-тэй таарсан чинь 2 сар хоригдож байгаад гарч ирлээ, М- нөхөртэйгөө намайг гүтгээд байна, намайг цохиогүй гээд хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. Би тухайн үед хараагүй, мэдэхгүй юмаа юу гэж цохиогүй гэж хэлэх юм бэ гэж хэлээд явсан” /3хх 121-125/,
- гэрч Э.Х-ын: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний орой манай гэрийн гадаа архи уудаг хүмүүс бас л уучихсан орилолдоод зодолдоод байсан. Зодуулсан хүн нь манай гадаа хонож, түргэний машин ирээд аваад явсан талаар цагдаа ирсэн байхад мэдсэн. Манай гэрт хэрүүл шуугиан тод сонсогддог...” /3хх 95-99/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1543 дугаартай дүгнэлт: “...Талийгаачийн цогцост дагзны дээд хэсгээс зүүн хайрст хэсгийг дайрч, зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, Лямбада заадасны баруун хэсгээс баруун чамархай хэсгийг дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн 8,5см урт шугаман хугарал. Баруун чамархай, зүүн зулай, чамархайн тархины эдийн няцрал. Хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн зулай, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа (80.0гр). Баруун чамархай, зулай, дагзны хуйхны цус хуралт. Дагзны баруун хэсгийн хуйхны шарх, зулгаралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүрхний архаг цус хомсрох өвчин, элэгний өөхлөлт, уушгины гуурсанцарын идээт хатгалгаа, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчин тогтоогдлоо. Дээрх өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь В(III) бүлгийн харьяалалтай цустай байна. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харваж улмаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ГССҮТ-н №7360 тоот өвчний түүхэнд 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 18 цаг 53 минутад нас барсан гэжээ...” /1хх 97-104/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04/078 дугаартай мөр судлалын шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь 8 хэсэг болж бутарсан 1 бүхэл эд зүйл байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь хатуу чанартай боловч шинжилгээ хийх үед үйрч бутарч байх тул үйрч бутрах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 8 хэсэг эд зүйлийн 1,2,3,4,5,6,7 дугаартай эд зүйлүүд нийлж нэг бүхэл болж 1955 грамм жинтэй. 8 дугаартай хэсэг 60 грамм жинтэй байна” /3хх 191-192/,
- шинжээч эмч О.Болороогийн: “...Амь хохирогчийн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд дагзны баруун хэсэг болон баруун зулай, чамархай хэсэгт мохоо зүйлийн, хязгаарлагдмал бус/том/ гадаргуутай, хатуу зүйлийн үйлчлэлээр лямбада заадасны баруун хэсгээс баруун чамархай хэсгийг дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн 8,5см урт шугаман хугарал, Баруун чамархай, зүүн зулай, чамархайн тархины эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны баруун хэсгийн хуйхны шарх, зулгаралт гэмтлүүд 1 удаа цохих, цохигдох үед үүснэ. Дээрх гэмтлүүд унах үед үүсэхээс цохих, цохигдох үед үүсэх боломж илүүтэй. Мөн баруун чамархай, зулайн хуйхны цус хуралт нь дээрх гэмтэлтэй хамт үүссэн. Дагзны дээд хэсгээс зүүн хайрст хэсгийг дайрч, зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл нь дагзны хэсгээр унах үед үүсэх боломжтой. Зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлүүд нь дээрх 2 /цохих, унах/ тохиолдлын аль алинд нь үүсэх боломжтой боловч зүүн зулай, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа нь цохих, цохигдох үед үүссэн гэмтлүүдтэй хамт үүссэн байх боломж ихтэй. Хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь мөн дээрх 2 тохиолдлын аль, алинд нь үүсэх боломжтой, нарийвчлан ялгах боломжгүй. ...Дээрх гэмтлүүдийг авсан тохиолдолд идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломж багатай, босож явах, ухамсартай ухаантай ярих, хэлэх боломжгүй. ...Цохих, цохигдох үед учирсан гэмтлүүдийг авсан үед амь насыг аврах боломж багатай. Гэмтэл согог судлалын үндэсний төвд оношийг тогтоож шаардлагатай зохих эмчилгээнүүдийг хийсэн боловч дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан учир цохих, цохигдох үед учирсан гэмтлүүдийн улмаас нас барсан. ...Тэр даруйд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж муутай байсан. Хохирогчид учирсан дээрх 2 хугарал нь хоорондоо ямар нэгэн шалтгаант холбоогүй, хоёр тусдаа хүчин зүйлээр үүснэ.. Унах болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих болон цохигдох үед үүсэх боломжтой. Хоёр хугарал нь дан дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн дагзны дээд хэсгээс зүүн хайрст хэсгийг дайрч, зүүн чулуулаг хүрсэн шугаман хугарлаас зүүн зулай, чамархай суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь үүссэн байх боломжтой. Мөн зүүн зулайн чамархайн тархины эдийн няцрал үүснэ. Баруун талаас үүссэн лямбада заадасны баруун хэсгээс баруун чамархай хэсгийг дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн 8,5см урд хугарлаас баруун чамархай тархины эдийн няцрал, зулай дагзны хуйханд цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйхны шарх, зулгаралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл үүссэн байх боломжтой. Харин дээрх 2 хугарлын улмаас 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн аалзан хальсан доорх цус харвалт нь аль алинаас нь үүссэн байх боломжтой юм. Уг 2 гэмтлийн аль нь үхэлд хүргэсэн болохыг тогтоох боломжгүй. Дагзны баруун хэсгийн хуйханд шарх, зулгаралт үүссэн байсан. Өөр ил харагдах шарх, зулгаралт байгаагүй. Энэ нь чулуугаар цохиход үүссэн байх боломжтой. ...Шинжээч Э.Нарангэрэлийн 04/078 дугаартай дүгнэлтэд зураг 5 дээр байх нийт 2005 гр жинтэй зүйлийн хавтгай хэсгээр алсаас шидэх, барьж байгаад цохих аль алинд үүсэх боломжтой. Ялгах боломжгүй. ” /1хх 117-120, 3хх 199, 6хх 40-41/,
- гэрч М.Ц-, Э.М- нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг: гэрч М.Ц-гоос: ....тухайн өдөр М-, Х-, талийгаач Ө-, О-, М-, Ө-, Д- гэх хүмүүстэй Баян хошууны эцсийн ойролцоо байрлах под станцын урд талын эзэнгүй хоосон хашаан дотор архи ууж байтал О-, М- 2 ирсэн. Ингээд бөөнөөрөө архи уугаад сууцгааж байтал Шар О- гэж дууддаг О-, О- нар хоорондоо маргалдаад байсан, юунаас болж маргалдсан талаар бол мэдэхгүй байна. Энэ үед нь би “та нар битгий маргалдаач, боль” гэж хэлсэн чинь Шар О- намайг чи муу дөрвөд п.. дуугүй суу” гэж хэлээд миний цээж рүү 1 удаа өшиглөж, хацар хэсэг рүү 1 удаа гараараа цохихоор нь би өөдөөс нь юу ч хэлэлгүй босоод станцаар эргээд ганцаараа яваад өгсөн, бусад нь үлдсэн. Намайг байхад лав талийгаач хэн нэгэнтэй маргалдаж муудаагүй. Ө-, Д- гэх 2 хүн цагаан өнгийн машин дотроо сууж байгаад энэ үеэр машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Зодоон болох үед би байгаагүй. Та нар өөрсдөө учраа ол гэдэг утгаар л “би наад асуудалд чинь хамаагүй, надтай одоо энэ талаар битгий ярь” гэж хэлсэн. Түүнээс та нар худлаа мэдүүлэг өг эсвэл болсон асуудлын талаар битгий мэдүүлэг өг” гэж хэлсэн зүйл бол байхгүй” гэж,
гэрч Э.М-аас: “...тиймээ, би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ андуурсан байна лээ. О- нь талийгаачийн араас цементэн чулуу авч шидэх үед Ц- ах байгаагүй, алга болчихсон байсан. Яг хэзээ явсныг мэдэхгүй. Үүний дараагаар М- нь О-г аваад яваад өгсөн. Тэгээд би О-ийн цусыг цэвэрлэчхээд аваад яваад өгсөн. Тэнд талийгаачтай М-, Х- нар үлдсэн. Х- согтуу тасарчихсан, газар хэвтэж басан. Энэ үед цаг хэд болж байсныг мэдэхгүй, ямар ч байсан бүрэнхий болчихсон байсан. О-, О- нар хоорондоо маргалдах үед Ө-, Д- нар яваад өгсөн, тэд архи уугаагүй. ...Ц- ах тэгж хэлсэн нь үнэн /6хх 20-22/,
- гэрч Б.М-, Г.О- нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг: гэрч Б.М-ээс: “...2022 оны 05 сарын сүүлээр М- ах, Х-, О-, талийгаач Ө-, О-, М-, Ө-, Д-, Ц- бид нар үдээш хойш гадаа гэгээтэй байхад Баянхошууны хуучин эцэс дээр байрлах под станцын хажууд уулзаад 3 шил 0,75 гр архи хувааж ууцгаасан. Харин Ө-, Ц- 2 архи уугаагүй. Энэ үед О-, О-г хүзүүдээ аваад оролдоод байсан чинь О- О-д хандаж “битгий давраад байгаарай, манай М-ийг урд нь зөндөө зодож байсан, яасан даварчихсан гар вэ” гэж хэлээд хоорондоо муудалцсан. Энэ үед О- нь Ц- ахыг гэнэт л “муу Увсын п..” гэж хэлээд цээж рүү нь нэг удаа өшиглөсөн чинь Ц- ах хэсэг сууж байснаа ганцаараа гараад явсан. Би ч удалгүй ингэж хэрүүлтэй байхаар гээд О-г дагуулаад явсан. Тухайн газар талийгаач, Х-, О-, М-, М- нар үлдсэн. Талийгаачийн биед хэн юугаар гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Тухай үед би их согтуу байсан. Зарим зүйлийг санаад, заримыг нь санахгүй байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ болсон асуудлыг бүрэн гүйцэт санахгүй байгаа талаараа мэдүүлээгүй шалтгаан нь би өөрөө О-тэй дотно харилцаатай, үерхдэг учраас болсон асуудлыг бүрэн гүйцэд санаж байгаа мэтээр “О- талийгаачийг чулуугаар цохиогүй” гэж өмөөрч, хамгаалан мэдүүлэг өгсөн. ...О-, О- нарыг муудаад эхлэнгүүт Ө-, Д- 2 яваад өгсөн. Тэд үйл явдал болох үед байгаагүй. “Та нар яах гэж барьж өгч байгаа юм гэж хэлсэн нь үнэн. Надаас өөр О-г өмөөрөх хүн байхгүй учраас тэгж хэлсэн” гэж,
гэрч Г.О-: “...М- бид 2-г очиход 16-17 цаг болж байсан. Под станц дээр Ц- ах, талийгаач, Х-, М-, О-, М- нар согтуу, Х- бүр тасарчихсан, Ө- Д- 2 эрүүл машин дотроо сууцгааж байсан. Тэгээд архи хувааж ууж байтал О- гэнэт “би шийдсэн хүн шүү” гэхээр нь би “чиний шийдсэн хүн гэж ямар юм байдаг юм” гээд маргалдсан. Тэгтэл эхнэр М- намайг өмөөртөл О- нь М-ыг 1 удаа өшиглөсөн. Ингээд О- бид 2 маргалдаад байж байтал Ц- ах “болиоч хоорондоо битгий муудаад байгаач” гэж хэлсэн чинь О- Ц- ахыг “муу Увсын п.. чи дуугүй бай” гэж хэлээд цээж рүү нь нэг удаа өшиглөсөн чинь талийгаач Ө- О-д хандаж “чи болиоч” гэж хэлээд Ц- ахаас холдуулсан чинь Ц- ах ганцаараа босоод яваад өгсөн. Харин талийгаач Ө- шатны хажууд суух гээд эргэж хараад алхаж байтал О- газарт байсан том хавтгай багсралдсан цемент авч Ө-ы араас шидэж толгойг нь оносон. Энэ үед М- нь О-г дагуулаад яваад өгсөн. Тэд нарыг явах үед бүрэнхий болсон байсан. Удаагүй М- бид 2 явж, Х-, М-, талийгаач 3 үлдсэн. Бидний дунд маргаан болоогүй. Миний хувьд согтолтын хувьд гайгүй, болсон асуудлыг бүрэн гүйцэт санаж байгаа. О- над руу агсрах үед Д-, Ө- нар байгаагүй, яваад өгсөн. О-г гүтгэсэн асуудал байхгүй...” /6хх 26-28/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар,
- А. О-, А.Б- нар нь бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ........... дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........ сүлжээ дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Г.У-гийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: “…насанд хүрээгүй хохирогч Г.У-гийн мэдүүлэг /5хх 17-19/, "..........." ХХК-ийн өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан...” /5хх 32/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 25/, шүүгдэгч А.О-гийн “...энэ хэргийг Б-ийн хамт үйлдсэн...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдааныг тэмдэглэл /5хх 43, 53/ зэрэг нотлох баримтуудаар,
- А.О- Э.Э-тэй бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ........... дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр ....... төвийн орчимд хохирогч Ж.Д-ийн өмчлөлийн Самсунг А-51 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн болох нь: “...1. СХДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудаст: “...хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 105-108/, хохирогч Ж.Д-ийн мэдүүлэг /5хх 11-112, 113-114/, "..........." ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Самсунг Фирм, А-51 загварын гар утас 280.000 төгрөг..” /5хх 123-124/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5хх 128-133/, шүүгдэгч А.О-, Э.Э- нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /5хх 154, 163-164/ зэрэг нотлох баримтуудаар,
- А.О- нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо 32-ын автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг "............" худалдааны төвд хууль бусаар нэвтрэн орж, тус газарт лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Т.Р-гийн лангууны хулсан хөшгийг эвдэж, зарж байсан 15 ширхэг савхин бээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 415,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 226/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 227-232/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 234-237/, хохирогч Т.Р-гийн мэдүүлэг /3хх 242-244, 246-247, 4хх 96/, “.......” ХХК-ийн үнэлгээний тайлан...” /4хх 11-13/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч П.Б-гийн лангууны хулсан хөшгийг эвдэж, зарж байсан бренд нь тодорхойгүй 1 хос түрийтэй гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...хохирогч П.Б-гийн мэдүүлэг /4хх 3-4, 92-993/, “.......” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...” /4хх 11-13/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ........... дүүргийн 41 дүгээр хороо Зээл 14-16 тоотод байрлах байшингийн хаалгаар орж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, жижиг өрөөний орон дээр байсан Ц.Ц-ийн эзэмшлийн цүнхнээс түрийвч, түүн дотор байсан бэлэн 20.000 төгрөг, нүдний шил, ХААН банкны виза карт 2 ширхэг, иргэний үнэмлэх, кошилоктой гоо сайхны хэрэгсэл болох үнэртэй ус 2 ширхэг, оо, сойз зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 227.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “...гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 61/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 63-67/, хохирогч Ц.Ц-ийн мэдүүлэг /5хх 70, 72-73/, гэрч Т.Д-ын мэдүүлэг /5хх 75/, "..........." ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...” /5хх 79-80/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэж болон дангаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцжээ.
Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд амь хохирогч Б.Ө- нь 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ........... дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6 дугаар гудамжинд байхдаа авсан гавал тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харваж улмаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар амь насаа 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр алдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
А. Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ........... дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6 дугаар гудамжинд ...Э.М- буюу К М-(1), түүний нөхөр Г.О-(2), М.Ц-(3), Э.С-(4), Б.Ө-(5) буюу амь хохирогч, шар О- буюу А.О-(6), Ө-(7)...нар байсан бөгөөд шүүгдэгч шар О- буюу А.О- нь хохирогч Б.Ө-гийн толгой тус газар чулуугаар цохисон болох нь хавтаст хэрэгт авагдсан: “...гэрч Э.М-ын...А.О- “би шийдсэн хүн шүү" гээд газраас чулуу авч Ө-гийн араас шидэж, түүний толгойн ар дагз хэсэгт оносон чинь Ө- толгойгоо бариад суугаад байсан.../1хх 42, 44, 2хх 193-195/, гэрч Г.О-ийн... О- “би шийдсэн хулгайч” гээд эхлээд намайг зодоход бусад нь өмөөрөхөд Ц-, С- нарыг цохиод газраас том чулуу авч шидэхэд Ө-гийн толгойд оносон. Ө- суугаад толгойгоо бариад байсан.../1хх 46, 48-49, 52-54, 58-59/, гэрч М.Ц-гийн...тэр хавиар Ө-ыг нас барсны дараа О- чулуугаар цохисон гэж архи уудаг хүн болгон ярьж байсан...” /1хх 72-76/, гэрч Д.Д-ын...М- надтай утсаар яриад чи ирээд О- Ө-ыг чулуугаар цохиогүй гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байсан.../3хх 121-125/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь Б.Ө- нь 2022 оны 5 дугаар сарын 29-нд гавал тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харваж улмаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар амь насаа 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр алдсан буюу уг гэмтлийг шүүгдэгч А.О- нь учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогджээ.
Дээрх нотлох баримтуудаар амь хохирогч нь 2022 оны 5 дугаар сарын 29-нд буюу тухайн цаг хугацаанд гавал тархиндаа гэмтэл авсан болох нь тогтоогдож байгаа тул тэрээр өөрөө унаж, эсхүл өөр бусад этгээд уг гэмтлийг учруулсан байх бодит боломж үгүйсгэгдэнэ.
Б. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1543 дугаар дүгнэлтэд...Талийгаачийн цогцост дагзны дээд хэсгээс зүүн хайрст хэсгийг дайрч, зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, Лямбада заадасны баруун хэсгээс баруун чамархай хэсгийг дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн 8,5см урт шугаман хугарал. Баруун чамархай, зүүн зулай, чамархайн тархины эдийн няцрал. Хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн зулай, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа (80.0гр). Баруун чамархай, зулай, дагзны хуйхны цус хуралт. Дагзны баруун хэсгийн хуйхны шарх, зулгаралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харваж улмаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ГССҮТ-н №7360 тоот өвчний түүхэнд 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 18 цаг 53 минутад нас барсан.../1хх 97-104/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04/078 дугаартай мөр судлалын шинжээчийн дүгнэлтэд...шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь 8 хэсэг болж бутарсан 1 бүхэл эд зүйл байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь хатуу чанартай боловч шинжилгээ хийх үед үйрч бутарч байх тул үйрч бутрах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 8 хэсэг эд зүйлийн 1,2,3,4,5,6,7 дугаартай эд зүйлүүд нийлж нэг бүхэл болж 1955 грамм жинтэй. 8 дугаартай хэсэг 60 грамм жинтэй байна.../3хх 191-192/ гэжээ.
Хэрэгт гэрч Э.М-ын...өглөө нь ирэхэд Ө- өчигдөр архи уусан газраа ганцаараа хэвтэж байсан. Манай нөхөр Ө-г бос гээд дуудахад өөрөө хөл дээрээ босоод хойшоо тархиараа газар савж унаад босохгүй байсан.../1хх 42, 44, 2хх 193-195/, дахь тал), гэрч Г.О-ийн...маргааш өглөө 07 цагийн үед Ө-г хэвтэж байна гэхээр нь эхнэрийнхээ хамт ирэхэд Ө- газар хэвтэж байсан, тэр үед талийгаачийн толгойноос цус гарчихсан хатчихсан байсан. Тэгээд босгох гээд дуудахад өөрөө хөл дээрээ босоод хойшоо саваад унасан, тэгээд 103-т дуудлага өгсөн.../1хх 46, 48-49, 52-54, 58-59/, гэрч Э.С-ын...маргааш өглөө нь 06 цагийн үед архи уусан газраа очих үед талийгаач ганцаараа архи уусан шатны хажууд хэвтэж байсан.../1хх 63, 67-69, 3хх 128-129/, гэрч Ш.Д-гийн.............. дүүргийн 8 дугаар хороо, 117 дугаар цэцэрлэгийн урд талд 50 орчим настай эрэгтэй хүн толгой хагарсан байдалтай ухаангүй байгааг 103 ирж үзэн гэмтлийн эмнэлэг рүү авч явж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад Шар О- гэх нөхөр өмнөх орой Ө-гийн толгой руу чулуугаар цохисон. Цохисон чулуу нь энэ байна гээд нэг чулуу заагаад байсан.../1хх 88/, гэрч Б.Э-ын...дуудлага мэдээлэл ирсний дагуу очиход ухаангүй дээшээ харсан байдалтай, толгой хагарсан эрэгтэй хүн хэвтэж байсан. Өчигдөр хүнд зодуулсан, бид нар орой салаад өглөө эндээ ирсэн чинь хэвтэж байсан гэж ярьж байсан /1хх 90/, шинжээч О.Болороогийн...Амь хохирогчийн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд гэмтлүүд 1 удаа цохих, цохигдох үед үүснэ. Учирсан гэмтлүүд унах үед үүсэхээс цохих, цохигдох үед үүсэх боломж илүүтэй. Гэмтэл нь 2 тохиолдлын аль, алинд нь үүсэх боломжтой, нарийвчлан ялгах боломжгүй. Гэмтлүүдийг авсан тохиолдолд идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломж багатай, босож явах, ухамсартай ухаантай ярих, хэлэх боломжгүй. Тэр даруйд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж муутай байсан. Хохирогчид учирсан дээрх 2 хугарал нь хоорондоо ямар нэгэн шалтгаант холбоогүй, хоёр тусдаа хүчин зүйлээр үүснэ. Унах болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих болон цохигдох үед үүсэх боломжтой. Хоёр хугарал нь дан дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг 2 гэмтлийн аль нь үхэлд хүргэсэн болохыг тогтоох боломжгүй. Чулуугаар цохиход үүссэн байх боломжтой. ...шинжээч Э.Нарангэрэлийн 04/078 дугаартай дүгнэлтэд зураг 5 дээр байх нийт 2005 гр жинтэй зүйлийн хавтгай хэсгээр алсаас шидэх, барьж байгаад цохих аль алинд үүсэх боломжтой. Ялгах боломжгүй.../1хх 117-120, 3хх 199, 6хх 40-41/ зэрэг баримт авагдсан байна.
Эдгээр мэдүүлэг болон тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь үйл явдал болсон тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 5 дугаар сарын 29-нд шүүгдэгч А.О-д чулуугаар цохиулахдаа гавал тархиндаа хүнд гэмтэл авсан байх ба энэхүү гэмтлийг авсны улмаас идэхитэй хөдөлгөөн хийх боломжгүй, эмнэлэгт хүргэгдсэн ч амь нас аврах боломж муутай байх тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан …хүнийг алах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шүүгдэгч А.О- нь “…амь хохирогч савж унаснаасаа болж толгойндоо гэмтэл авсан…гэж, гэм буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлсэн нь дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно.
Өөрөө хэлбэл, амь хохирогч нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2022 оны 5 дугаар сарын 29-нд гавал тархиндаа амь аврах боломжгүй, үхэлд хүргэх хүнд гэмтлийг авсны улмаас тухайн газраа ямарваа нэгэн үйлдэл, хөдөлгөөн хийлгүйгээр хонож, өглөө буюу хэсэг хугацааны дараа босох үйлдлийг хийхдээ савж унаж дахин гавал тархиндаа гэмтэл авсан нь шүүгдэгч А.О-г “хүнийг алах” гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
В. Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт юм.
Энэ зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг … яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна.
2022 оны 5 дугаар сарын 29-нд амь хохирогч Б.Ө- нь толгой тус газар чулуугаар цохигдож, гавал тархиндаа авсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэх үйл явдлыг мөрдөн шалгах явцад уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг анхан шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь хянан үзсэний эцэст А.О-г хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.О-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч А.О- нь 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6 дугаар гудамжинд хохирогч Б. Ө-гийн толгой тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь "Лямбада заадасны баруун хэсгээс баруун чамархай хэсгийг дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн 8,5см урт шугаман хугарал. Баруун чамархай, тархины эдийн няцрал, зулай дагзны хуйханд цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйхны шарх, зулгаралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд хохирол учруулж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн талаар хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, нэмж нэтгэхдээ харгалзах хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах шатны шүүх хуралдаанд...ял хөнгөрүүлж өгнө үү...гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогддоггүй болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Хэргээс үзэхэд шүүгдэгч А.О-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал авагдаагүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулагын зардал төлөөгүй, мөн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаагүй, ухамсарлаж ойлгоогүй байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч А.О- ........... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих шийтгэгдэж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байх ба үүнээс 1 жил 11 сар 08 хоногийн ялыг биелүүлээгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.О-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад: ...2 жилийн хугацаагаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон...гэж ойлгомжгүй байдлаар бичсэнийг ... 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2 жил хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас биелүүлээгүй үлдсэн 1 жил 11 сар 08 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон... гэж зөвтгөн дүгнэлээ.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.
Хэргээс үзэхэд шүүгдэгч А.О- нь хулгайлах гэмт хэргийг ганцаараа...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч..., мөн бүлэглэж үйлдсэн байхад анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо...бүлэглэж болон дангаар...гэж уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг ойлгомжгүйгээр бичсэнийг ялгаа заагтайгаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч А.О-, Э.Э- нар ...өмчлөх эрхийн эсрэг...гэмт хэргийн үйлдэлүүдэдээ маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нараас давж заалдах шатны гаргасан “... хэргийг хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” агуулгатай давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг зөвтгөж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.О-, Э.Э- нарын 2025 оны 5 дүгээр сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 74 /далан дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, ........... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1335 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэж болон дангаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг ...хулгайлах гэмт хэргийг ганцаараа хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд...” гэж,
2 дахь заалтад: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-, Э.Э- нарын шийтгэх тогтоол гарснаас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ