Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 137/ШШ2026/00057

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч П  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,341,508.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот С  дүүрэг ..-р хороо, ... байрлах П  ББСБ ХХК /ХХД: ..., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Г   нь манай компанитай 2023 оны 08 сарын 07-ны өдөр L32902043 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Д.Ганзориг-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П аппликейшнаас:

2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 7824200100 зээлийн дансны дугаартай, 50,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн  хүүтэйгээр зээлдэгчийн банкны 5377016368 тоот дансанд;

2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7823965257 зээлийн дансны дугаартай, 770,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 тоот дансанд;

2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7823962359 зээлийн дансны дугаартай, 500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 банкны дансанд;

2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7823962268 зээлийн дансны дугаартай, 500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 банкны дансанд;

2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7823959454 зээлийн дансны дугаартай, 91,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 банкны дансанд;

2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 7100861701 зээлийн дансны дугаартай, 4,100,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 Дансанд; 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 7823488627 зээлийн дансны дугаартай, 50,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 банкны тоот дансанд;

2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 7823480080 зээлийн дансны дугаартай, 500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 банкны дансанд;

2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 7901080276 зээлийн дансны дугаартай, 460,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр 4202564978 дансанд;

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 7822897722 зээлийн дансны дугаартай, 494,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 банкны Дансанд;

2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 7822510223 зээлийн дансны дугаартай, 350,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 банкны дансанд;

2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 7100287918 зээлийн дансны дугаартай, 1,585,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны 5377016368 дансанд;

2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 7100227984 зээлийн дансны дугаартай, 3,505,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны 5377016368 тоот дансанд

2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 7100123649 зээлийн дансны дугаартай, 4,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 банкны дансанд;

2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 7100638709 зээлийн дансны дугаартай, 5,310,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5377016368 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 03 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 50,000.00 төгрөг

- Шимтгэл: 1,000.00 төгрөг

- Үндсэн хүү: 15,780.82 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 2,761.65 төгрөг

- Нийт: 69,542.47 төгрөг

2. 2025 оны 03 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь

- Үндсэн зээл: 692,999.94 төгрөг

- Шимтгэл: 17,325.00 төгрөг

- Үндсэн хүү: 187,736.52 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 32,079.26 төгрөг

- Нийт: 930,140.72 төгрөг

3. 2025 оны 03 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 449,999.65 төгрөг

-Шимтгэл: 11,250.00 төгрөг

- Үндсэн хүү: 121,906.75 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 20,830.67 төгрөг

-Нийт: 603,987.07 төгрөг

4. 2025 оны 03 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 500,000.00 төгрөг

- Шимтгэл: 10,000.00 төгрөг

- Үндсэн хүү: 165,041.09 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 29,063.02 төгрөг

- Нийт: 704,104.11 төгрөг

5. 2025 оны 03 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 91,000.00 төгрөг

- Шимтгэл: 1,820.00 төгрөг

- Үндсэн хүү: 30,037,48 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 5,289.47 төгрөг

- Нийт: 128,146.95 төгрөг

6. 2025 оны 02 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 3,965,425.48 төгрөг

- Үндсэн хүү: 1,119,718.72 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүү: 35,488.66 төгрөг

Нийт: 5,120,632.86 төгрөг

7. 2025 оны 02 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 44,999.98 төгрөг

- Шимтгэл: 1,125.00 төгрөг

- Үндсэн хүү: 13,078.34 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 2,260.61 төгрөг

- Нийт: 61,463.93 төгрөг

8. 2025 оны 02 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 449,999.73 төгрөг

Шимтгэл: 11,250.00 төгрөг

- Үндсэн хүү: 130,783.48 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 22,606.02 төгрөг

- Нийт: 614,639.23 төгрөг

9. 2025 оны 01 дүгээр сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 306,598.83 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 66,154.91 төгрөг

- Нийт: 372,753.74 төгрөг

10. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 395,199.27 төгрөг

- Шимтгэл: 9,879.99 төгрөг

- Үндсэн хүү: 100,499.70 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 17,371.45 төгрөг

- Нийт: 522,950.41 төгрөг

11. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 279,999.03 төгрөг

- Шимтгэл: 6,999.98 төгрөг

- Үндсэн хүү: 71,204.13 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 12,307.69 төгрөг

- Нийт: 370,510.83 төгрөг

12. 2024 оны 12 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,400,148.52 төгрөг

Үндсэн хүү: 360,546.23 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 11,340.17 төгрөг

- Нийт: 1,772,034.92 төгрөг

13. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 3,504,997.67 төгрөг

- Үндсэн хүү: 1,026,781.86 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 32,367.11 төгрөг

- Нийт: 4,564,146.64 төгрөг

14. 2024 оны 10 дугаар сарын 06-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 3,873,525.38 төгрөг

- Үндсэн хүү: 1,150,723.57 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүү: 39,033.44 төгрөг

- Нийт: 5,063,282.39 төгрөг

15. 2024 оны 08 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 5,149,556.53 төгрөг

- Үндсэн хүү: 1,255,532.42 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 31,583.29 төгрөг

- Нийт: 6,436,672.24 төгрөг болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 6,500 төгрөг байна. Иймд хариуцагч Д.Г-оос нийт 27,341,508.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Ш овогт Д-ын Г  /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний  бие Д-ын Г  нь Покет банк бусаас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 27,341,508.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П  ББСБ ХХК нь хариуцагч Д.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,341,508.51 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Г нь зээлийн 27,341,508.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч П  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,341,508.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,658 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 147,329 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 147,329 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Д.Г нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б