| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00100/И |
| Дугаар | 137/ШШ2025/00062 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 137/ШШ2025/00062
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.О, Ч.Ө нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,585,379.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. байрлах, Г банк ХХК-ийн Замын-Үүд салбар /ХХД: .., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.О, Ч.Ө нар нь 2024 оны 12 сарын 20-ны өдөр Голомт банктай ЗГ1915157082 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 18,310,000 төгрөгийн зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч Ч.О, Ч.Ө нар нь ЗГ1915157082 зээлийн гэрээний хавсралт 1-н дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 111 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 14,585,379.50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Ч-ийн О /РД: .., утас: ../,
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Ч-ийн Ө /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ч.О, Ч.Ө бид Г банк ХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн болох 14,585,379.50 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,430,896.57 төгрөгөөр төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ч.О, Ч.Ө нарт холбогдуулан 14,585,379.50 төгрөгийг гаргуулахаар Голомт банкнаас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,430,896.57 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч Ч.О, Ч.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,585,379.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.О, Ч.Ө нар нь нэхэмжилсэн 14,585,379.50 төгрөгийг 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,430,896.57 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.С нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.О, Ч.Ө нарт холбогдох зээлийн гэрээний 14,585,379.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.О, Ч.Ө нар нь нэхэмжлэлийн шаардлага 14,585,379.50 төгрөгийг 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,430,896.57 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,877 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 115,438.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ч.О, Ч.Ө нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 115,438.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ч.О, Ч.Ө нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б