Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/259

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Б-/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 201******* оны 07 дугаар сарын 1******* -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, ******* /, 1996 оны 0******* дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 ээж, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б-нь 201******* оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онон” цайны газраас иргэн ******* ийн эзэмшлийн самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлж, 4******* 0.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б-нь 201******* оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онон” цайны газраас иргэн ******* ийн эзэмшлийн самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлж, 4******* 0.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 201******* оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Онон” цайны газар руу хувцас зарахаар орж хоёр футболка зарсан. Надаас футболка авсан эмэгтэй “Угалз” дэлгүүрээс мөнгө аваад ирье гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь цайны газрын хажуу талын эмийн сан руу орж “хувцас үзэх үү?” гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тэгээд эмийн сангаас гарах гэж байхад футболка авсан хүн мөнгөө авчирч өгсөн учраас мөнгийг нь аваад явсан. Түүний дараа гэр рүүгээ явсан. Эхлээд хохирогчийн гар утас гэдгийг мэдээгүй. Сүүлд нь орхиод гарах гэснээ болиод гар утсыг авч гарсан.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хэргийн 15/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-20/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 21/,

 

-Хохирогч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 201******* оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 1******* :30 минутын орчим Дархан сумын ******* дугаар баг Микрийн******* дугаар байрны ард байрлах “Онон” цайны газарт мөнгө задлуулах гэж ороход 1 залуу ширээн дээр нь шар ууттай хувцас зарж байсан. Би зарж байсан хувцсыг нь үзэх гээд гартаа барьж байсан гар утсаа цаад ширээн дээр нь тавьсан ба хувцас үзэж байгаад 2 футболка аваад 1 футболкыг нь өмсөөд “мөнгөө аваад ирье” гэж эргэж гараад хажуу талын дэлгүүрээс мөнгөө аваад эргэж ирэхэд хувцас зарж байсан залуу өөдөөс ууттай бүх хувцсаа аваад гарч ирж байсан ба би тэр залууд 2 футболкны мөнгө болох 10000 төгрөг өгсөн. Би ширээн дээр гар утсаа тавихдаа утсаа мартаад явчихвий гэж хэлэхэд тэр цайны газар байсан зөөгч охин, хувцас зарж байсан залуу 2 сонсож байсан. Тэгээд би гар утсаа “Онон” цайны газар мартаж гарснаа 19:00 цагийн үед санаад эргээд очиход цайны газарт ажилчид нь байсан ба гар утсаа асуухад “мэдэхгүй, манай цайны газар камертай шүүгээд үз” гэж хэлсний дагуу камерын бичлэгийг шүүж үзэхэд хувцас зарж байсан залуу миний гар утсан дээр зарж байсан футболкануудаа тавиад хамт хамж аваад торондоо хийгээд гарч байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/,    

 

-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 201******* оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ажлын байр болох “Онон” цайны газраас тогооч ******* ийн хамт даргын гэрээс мах авахаар гарахад ажлын үүдэнд намхан бүлтгэр нүдтэй, бор царайтай, 155 см орчим өндөртэй  23-24 насны залуу том шар тортой хувцас барьчихсан “хямдхан футболка зарж байна” гэхээр нь буцаж ажил руу орж үзээд худалдаж авалгүй буцаад гарахад “Угалз” хүнсний дэлгүүрийн худалдагч манай цайны газар луу орсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 26/,

 

-Гэрч Н.******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 201******* оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ажлын байр болох “Онон” цайны газарт намхан бүлтгэр нүдтэй, бор царайтай, 155-160 см орчим өндөртэй  20-25 насны залуу том шар тортой хувцас барьчихсан “хямдхан футболка зарж байна, үзэх үү?” гэж орж ирсэн. Би гарах гэж байгаад буцаж ажил руу орж ирээд ажлынхаа 2 хүнтэй үзэж байхад “Угалз” хүнсний дэлгүүрийн худалдагч орж ирээд зөөгчөөр мөнгө задлуулаад буцаж орж ирж үзнэ гээд гарсан. Би ажлынхаа хүнтэй гараад явахад “Угалз” дэлгүүрийн худалдагч үүдэнд таарсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 27/,

 

-Гэрч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 201******* оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ажлын байр болох “Онон” цайны газарт байж байхад  орой 1******* :50 цагийн орчим гаднаас 20-25 орчим насны залуу шар тортой хувцас барьчихсан “хямдхан футболка к зарж байна” гэж орж ирсэн. Би ажлынхаа 2 хүнтэй үзэж байхад хажуу талын дэлгүүрийн худалдагч орж ирээд хамт үзсэн. Тэр худалдагч эмэгтэй 2 футболка авсан. Би нэг футболка авсан, манай 2 футболка авалгүй махандаа явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 2******* /,

 

-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Б-нь 201******* оны 04 дүгээр сарын 24-ны орой “Микрээс утас оллоо” гээд том дэлгэцтэй утас авчирсан. Түүнээс хойш өөрөө дугаараа хийгээд барьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 201******* оны 04 дүгээр сарын 25-ны  өдрийн байдлаар 4******* 0000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг байна.” гэх 201******* оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 33-34/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Б-нь 201******* оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онон” цайны газраас иргэн ******* ийн эзэмшлийн самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлж, 4******* 0.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ******* ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* т 4******* 0000 төгрөгийн хохирол учирсан болох нь 201******* оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 33-34/ нотлогдож байх бөгөөд хохирогч ******* т алдагдсан гар утсыг нь буцааж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хэргийн 21/ нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Шүүгдэгч Б-нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онон” цайны газраас 201******* оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн ******* ийн эзэмшлийн самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлж, 4******* 0.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...эхлээд хохирогчийн гар утас гэдгийг мэдээгүй. Сүүлд нь орхиод гарах гэснээ болиод гар утсыг авч гарсан.” гэх мэдүүлэг,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хэргийн 15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 21/, хохирогч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...камерын бичлэгийг шүүж үзэхэд хувцас зарж байсан залуу миний гар утсан дээр зарж байсан футболкануудаа тавиад хамт хамж аваад торондоо хийгээд гарч байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...худалдагч эмэгтэй 2 футболка авсан. Би нэг футболка авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 2******* /, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Б-нь 201******* оны 04 дүгээр сарын 24-ны орой “Микроос утас оллоо” гээд том дэлгэцтэй утас авчирсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29/, “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 201******* оны 04 дүгээр сарын 25-ны  өдрийн байдлаар 4******* 0000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг байна.” гэх 201******* оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 33-34/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******* ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

   Шүүгдэгч Б-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч ******* т үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй,  хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.******* , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б-бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч ******* т үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч ******* т анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.******* -т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* .2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

******* .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ