| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00048/И |
| Дугаар | 137/ШШ2026/00063 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 137/ШШ2026/00063
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г-т холбогдох 780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С аймгийн М сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Х овогт Д-ын З /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Г нь приус-20 маркийн авто машины засварын мөнгө 780,000 төгрөгийг 2025 оны 08 сарын 07-ны өдөр өгнө гэж авчхаад одоог болтол өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт С-ийн Г РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С-ийн Г нь Д.З-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2026 оны 01 сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэх 280,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч С.Г-т холбогдуулан 780,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г нь 780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 280,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г-т холбогдох 780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Г нь 500,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 280,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,270 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 11,635 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11,635 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч С.Г нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б