Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 137/ШШ2026/00064

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Г  банк ХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.А-д холбогдох зээлийн гэрээний 396,400.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. байрлах Г банк ХК-ийн Замын-Үүд салбар /ХХД: .., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д  овогтой Н  нь Голомт банктай ЗГ/541812995 тоот кредит картын зээлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулж, зээлээр олгогдсон мөнгөн хөрөнгийг авч ашигласан. Үүнд:

1. 2018 оны 07 дугаар сарын 23-ний өдөр ЗГ/541812995 тоот кредит картын гэрээг байгуулж, 500,000 төгрөгийг жилийн 46% /дөчин зургаан хувийн/ хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Д.Н нь 2022 оны 09 сарын 14-ны өдөр нас барсан нь №4416000052 нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон. Улмаар түүний гэр бүл болох эхнэр Ц.А нь 2025 оны 06 сарын 26-ны өдөр нас барсны гэрчилгээг банканд хуулбарлан өгснөөр ЗГ/541812995 тоот кредит картын банк 386,900.91 болно. 2025 оны 12 сарын 15-ны өдрийн байдлаар ЗГ/541812995 тоот кредит карт үлдэгдлээр зогсоосон нь 487 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 386,900.91 төгрөг, нотариатын зардалд 9,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 12,542 төгрөг, нийт 396,400.91 төгрөгийн хамт Г банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б  овогт Ц-ийн А /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ц-ийн А  миний бие Г банк ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Н нь 2022 оны 09 сарын 14-ны өдөр нас барсан нь үнэн. Нэхэмжилсэн 396,400.91 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г  банк ХК нь хариуцагч Ц.А-д холбогдуулан зээлийн 396,400.91 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.А нь 396,400.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г  банк ХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А-д холбогдох 396,400.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.А  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,542 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 6,271 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6,271 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хариуцагч Ц.А нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Э.Б