Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 137/ШШ2026/00065

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,618,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Б дүүрэг,..-р хороо, ..-р хороолол, ..тоотод байрлах, Н ББСБ ХХК /ХХД: .., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Н ББСБ" ХХК нь Б.М-тай 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г бичгээр байгуулан 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 3,250,000 төгрөгийг 4.6%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 6,500,000 төгрөгийг 3.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн билээ. Б.М нь зээл авснаас хойш зээлээ огт төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэдэг ч одоог хүртэл төлөөгүй тул бид зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д "Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөө дуусгавар болно” гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г бичгээр байгуулж, "N " зээлийн нийт 12,618,794 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Й  овогт Б-ийн М  /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний  бие Б-ийн М нь Н ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 12,618,794 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,618,794 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М  нь зээлийн 12,618,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,618,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,851 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 108,425.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 108,425.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Б.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б